wayground logo

Free Printable Worksheets

NEW

Font size

S
M
L
XL
Worksheets

Нийгэм 11.1 өөрчлөлт

Total questions: 45

Worksheet time: 34mins

Name
Class
Date
1.
Нийгмийн гишүүд хувийн болон нийгмийн шинжээрээ зааглагдан хуваагдахыг хэрхэн нэрлэж байна вэ?
a)
Нийгмийн ялгарал
b)
Тэгш бус байдал
c)
Нийгмийн давхраажилт
d)
Нийгмийн институт
e)
Нийгмийн нийтлэг
2.
Ижил төстэй шинжээр нэгтгэгдсэн хүн амын статистик нэгдлийг хэрхэн нэрлэж байна вэ?
a)
Нийгмийн ялгарал
b)
Тэгш бус байдал
c)
Нийгмийн давхраажилт
d)
Нийгмийн институт
e)
Нийгмийн нийтлэг
3.
Баялаг, нэр хүнд, эрх мэдлийн хувьд ялгаатай, тодорхой хэв шинжит харилцаа бүхий нийгмийн нийтлэгийг зөв нэрлэнэ үү.
a)
Нийгмийн ялгарал
b)
Нийгмийн давхраа
c)
Нийгмийн давхраажилт
d)
Нийгмийн институт
e)
Нийгмийн нийтлэг
4.
Тодорхой хэв шинжит харилцаа бүхий тэгш бус байдлын тогтолцоог хэрхэн нэрлэх вэ?
a)
Нийгмийн ялгарал
b)
Тэгш бус байдал
c)
Нийгмийн давхраажилт
d)
Нийгмийн институт
e)
Нийгмийн нийтлэг
5.
Тэрээр ангийн ялгаралд өмчөөс гадна орлого, эрхэлж буй ажил, мэргэжил гэсэн эдийн засгийн бусад хүчин зүйлс чухал гэж үзсэн. Түүнчлэн давхраажилтын судалгаанд статусын бүлэг, намын ялгарлын асуудлыг хамааруулан судалсан байдаг. Дараах хувилбаруудын алинд нь хамаарах вэ?
a)
М. Вебер
b)
К. Маркс
c)
Т. Парсонс
d)
Э. Дюркгейм
6.

Эрх мэдэл бүхий хэсэг өөрийн ашиг сонирхлоо хэрэгжүүлэх давуу нөхцөлд байх бол бусад нь тэрхүү ашиг сонирхлыг хэрэгжүүлэхээр хүчин зүтгэх нөхцөлд байна хэмээн аль онолд үздэг вэ?

a)
Неомарксистууд буюу шүүмжлэлт онолд
b)
Зөрчилдөөний онолд
c)
Бүтэц, чиг үүргийн онолд
d)
Сонгодог үеийн онолд
7.
К.Марксын санааг М.Веберийн үзэл баримтлалаар засах оролдлого хийдэг буюу өмчөөс гадна эрх мэдлийн ялгарлыг чухалчилдаг нь аль онол вэ?
a)
Неомарксистууд буюу шүүмжлэлт онолд
b)
Функциональ зөрчилдөөний онолд
c)
Бүтэц, чиг үүргийн онолд
d)
Сонгодог үеийн онолд
8.
Нэр хүнд, ажил мэргэжлийн байр суурийн ялгарлыг нийгмийн давхраажилтын суурь шалтгаан гэж үздэг бөгөөд хөдөлмөрийн хуваарь бол нийгмийн зохион байгуулалтын үндэс болохын зэрэгцээ тэгш бус байдалд хүргэх үндсэн шалтгаан юм гэж үзсэн нь хэн бэ?
a)
Э. Дюркгейм
b)
Т. Парсонс
c)
К.Маркс
d)
М. Вебер
9.
Тухайн нийгэмд зонхилж байгаа үнэлэмжийн дагуу хүмүүс бусад хүмүүсээрээ үнэлэгдэж, зэрэглэгдэж байдаг. Тэгэхээр бүх нийгэмд байр суурийн нэр хүндээс хамаарсан шатлал оршин байдаг хэмээн үзсэн эрдэмтэний нэр хэн бэ?
a)
Э. Дюркгейм
b)
Т. Парсонс
c)
К.Маркс
d)
М. Вебер
10.
Бүтэц-чиг үүргийн онолын үүднээс Янки хотын нийгмийн давхраажилтыг судалсан судлаач Л.Уорнерийн үзэл, дүгнэлтэд хамаарахгүй нь аль вэ?
a)
Ажил мэргэжлийн нэр хүндийг тодорхойлохдоо объектив шалгуурыг ашиглах үүднээс Дункан нийгэм-эдийн засгийн индексийн аргачлалыг боловсруулсан.
b)
Тэрээр хувь хүний ангийн харьяаллыг нийгэм-эдийн засгийн үзүүлэлтээр хэмжих бус, харин бусад хүмүүсийн зүгээс үнэлэх нэр хүндийн субъектив үнэлгээ, хүндлэлээр хэмжих загварыг боловсруулсан.
c)
Дэлгүүрийн эзэн эмчийг нэр хүндээр өөрөөсөө илүү гэж үзвэл түүнийг дэлгүүрийн эзнээс дээд ангид оруулах замаар судална.
d)
Энэхүү аргачлалыг жижиг орон нутгийн хувьд ашиглаж болох ч, томоохон хот сууринд ашиглахад хүндрэлтэй юм.
e)
Бүгд хамаарна
11.
Нэр хүндийн эх сурвалжид хамаарахгүй нь аль вэ?
a)
Бүгд хамаарна
b)
Ажил мэргэжлийн нэр хүндийн үнэлгээ
c)
Хөдөлмөрийн зах зээлдэх эрэлт, үнэ цэн
d)
Онцгой авьяас чадвар
e)
Олонд танигдсан байдал
12.
Дээд ангийг “Улс төр-эдийн засгийн олигархиуд” гэж нэрлэгддэг цөөнх үндсэндээ бүрдүүлж байна. Энэхүү ангид төрийн өндөр албан тушаалтнууд, томоохон компанийн ерөнхийлөгч, захирлууд багтаж байгаа тухай дараах судлаачидын аль нь үзсэн бэ?
a)
Б.Дулам, Х.Гүндсамбуу
b)
Х. Гүндсамбуу, О.Мөнхбат
c)
О. Мөнхбат, Б. Дулам
d)
Ц.Уртнасан, Б.Дулам
e)
Option 5
13.
Эрэгтэй, эмэгтэй хүний нийгмийн бүтэц, соёлоор хамааран тодорхойлогдох ялгаа. Энэ нь нийгмээр бүтээгддэг шинжтэй гэсэн нь дараах хувилбаруудын алинд хамаарч байна вэ?
a)
Нас
b)
Хүйс
c)
Жендэр
d)
Тэгш бус байдал
14.
Нэг бүлгийнхний зүгээс нөгөө бүлгээ тодорхойлдог үзэл бодол, хандлага аль нь вэ?
a)
Бурангуй үзэл
b)
Тэгш бус байдал
c)
Алагчлал
15.
Байр суурийн шилжих хөдөлгөөнийг нийгмийн бүтцийн өөрчлөлтөөс хамаарч байна уу, хувийн хичээл зүтгэл, чармайлтаас шалтгаалж байна уу гэдгээс нь хамааруулан хэрхэн ангилж байна вэ?
a)
Хувийн болон бүлгийн
b)
Үе хоорондын болон Үе дотоодын
c)
Босоо болон хэвтээ
d)
Өгсөх болон уруудах
e)
Аль ч биш
16.
Эцэг эх, гэр бүлээс залгамжилсан төрөлхийн байр суурьтай нь тодорхой хувь хүний олдмол байр суурийг харьцуулахад өөрчлөгдсөн бол аль чиглэлийн шилжих хөдөлгөөнд хамаарч байна вэ?
a)
Хувийн
b)
Бүлгийн
c)
Үе хоорондын
d)
Босоо
e)
Үе дотоодын
17.
Тодорхой цаг хугацааны хүрээнд нийгмийн бүтэц, соёл, нийгмийн институт, хүмүүсийн зан үйл шинэчлэгдэхийг хэрхэн нэрлэж байна вэ?
a)
Нийгмийн хөдөлгөөн
b)
Нийгмийн дэвшил
c)
Нийгмийн өөрчлөлт
d)
Нийгмийн хувьсгал
18.
Нийгмийн өөрчлөлтийг эдийн засгийн нөөцийг хэн эзэмшиж, ашиглаж байгаад ямар өөрчлөлт гарч байгаатай холбон үзсэн бөгөөд боолын, феодлын, капиталист, коммунист нийгмийг дамжин хөгждөг үзсэн нь дараах хувилбаруудын алинд хамаарч байна вэ?
a)
Г. Ж. Ленский нар
b)
Ф. Тённис
c)
К. Маркс
d)
Т. Билтон
19.
Уламжлалт буюу аж үйлдвэржилтээс өмнөх нийгэм, Орчин үеийн буюу аж үйлдвэржсэн нийгэм, Орчин үеийн дараах буюу аж үйлдвэржилтийн дараах нийгэм гэсэн хэв маяг нийгмийг хуваасан социологич хэн бэ?
a)
Г. Ж. Ленский нар
b)
Ф. Тённис
c)
К. Маркс
d)
Т. Билтон
20.
Уламжлалт нийгмээс орчин үеийн нийгэм болон өөрчлөгдөхийг хэрхэн нэрлэж байна вэ?
a)
Нийгмийн шинэтгэл \reform\
b)
Нийгмийн хувьсгал
c)
Нийгмийн шинэчлэл \modernization\
d)
Нийгмийн хувьсал
e)
Нийгмийн ухралт
21.
Шинэчлэл нь хүн хувийн амьдралын хүрээнээс гадна бюрократ байгууллагын хүрээнд ажиллаж, рациональ хандлагыг чухалчилсанаар илүү үр ашигтай байх болсон гэж үзсэн. Энэ нь уламжлал гээгдэж, хувийн гэх холбоо буурахад хүргэж байна гэжээ хэмээн үзсэн социологич хэн бэ?
a)
Л. Козер
b)
Т. Парсонс
c)
К.Маркс
d)
М. Вебер
22.
Нийгэм нь энгийн бүтэцтэй байдлаас нарийн төвөгтэй, олон талт бүтэцрүү хувьсан шилжих замаар өөрчлөгддөг гэж ямар онолчид үздэг вэ?
a)
Бүтэц, чиг үүргийн онолчид
b)
Бэлгэ тэмдэг, харилцан үйлдлийн онолчид
c)
Марксист онолчид
d)
Аль нь биш
e)
Option 5
23.
Нийгмийн өөрчлөлт дахь нийгмийн хөдөлгөөний үүргийн талаар зайлшгүй авч үзэх нэг ойлголт нь юу вэ?
a)
Хувьсал
b)
Хувьсгал
c)
Хөгжил
d)
Өөрчлөлт
24.

Ураг төрлийн холбоонд тулгуурлахаа больж, төр үүсэж, бичиг үсэг хэрэглэх болж мөнгөн гүйлгээ ашиглах болсон нийгмийн байгуулал аль нь вэ?

a)

Ан агнуурын нийгэм

b)

Цэцэрлэг аж ахуйн нийгэм

c)

Газар тариалангийн нийгэм

d)

Аж үйлдвэржсэн нийгэм

25.

XVIII зууны сүүлчээр үүссэн, төрийн удирдлага нь бюрократ байгууллагын тогтолцоо, зэвсэгт хүчинд суурилсан байдаг бөгөөд гэр бүл, шашны институтийн үүрэг суларсан нийгмийн байгуулал аль нь вэ?

a)

Газар тариалангийн нийгэм

b)

Цэцэрлэг аж ахуйн нийгэм

c)

Аж үйлдвэржсэн нийгэм

d)

Аж үйлдвэржсэний дараах нийгэм

26.

Өндөр боловсролтой, нарийн мэргэшсэн мэргэжилтнүүдийн анги. Их хэмжээний баялаг эзэмшихгүй ч, өндөр орлоготой, хянах, шийдвэртэй оролцох эрх мэдэлтэй хүмүүс орчин үеийн нийгмийн давхраажилтын аль ангид хамаарах вэ?

a)

дээдийн дээд анги

b)

дундын дээд анги

c)

дээдийн доод анги

d)

дундын дунд

27.

Орчин үеийн буюу аж үйлдвэржсэн нийгмийн хэв маягийн онцлогийн илүүцийг олоорой.

a)

Аж үйлдвэр эдийн засгийн гол талбар байна.

b)

Шинжлэх ухааны итгэл үнэмшлийн тогтолцоо тэргүүлэх үүрэгтэй

c)

Нийгэм, хамт олны зарчимд нийцүүлдэг

d)

Хүний амьдралын үйл ажиллагаа нь олон нийтийн байгууллагын хүрээнд олон янзын үүрэг хүлээж, олон талт харилцаа бүхий байн

28.

Т.Билтон нарын үзэж байгаагаар уламжлалт буюу аж үйлдвэржилтээс өмнөх нийгмийн шинжид хамаарахгүй ойлголтыг олно уу?

a)

Газар тариалангийн аж ахуй болон түүнээс өмнөх хэлбэрийн аж ахуйтай

b)

Шашны эсвэл домгийн итгэл үнэмшлийн тогтолцоотой

c)

Уламжлалт төрийн бүтэцтэй, угсаа залгамжлах ёс бүхий хаант засаглал эсвэл төрийн бүтэцгүй нийгэм

d)

Нийгэм-хамт олны зарчимд нийцүүлэх гэхээсээ хувийн хүсэл зоригийг хэрэгжүүлэхийг эрхэмлэдэг

29.

Давхраа харгалзалгүйгээр гэрлэх нь харьцангуй нээлттэй, мөн онцгой гавьяа байгуулах эсвэл хэргэм зэргийг худалдаж авах замаар байр сууриа өөрчлөх боломжтойгоороо онцлог давхраажилтын хэв маяг аль нь вэ?

a)

Каст

b)

Язгуур угсаа

c)

Анги бүлэг

d)

Боолчлол

30.

1850 он хүртэлх Америкийн өмнөд, хэсэгт түгээмэл байсан гэж үздэг, орчин үед далд хэлбэрээр оршин байгаа давхраажилтын хэв маяг аль нь вэ?

a)

Анги бүлэг

b)

Язгуур угсаа

c)

Боолчлол

d)

Каст

31.

Нэг бүлэгт давуу боломж олгосон атлаа нөгөөгийнх нь боломжийг хааж буй бодит үйлдэл юм.

a)

Бурангуй үзэл

b)

Алагчлал

c)

Шууд алагчлал

d)

Шууд бус алагчлал

e)

Институтийн алагчлал

32.

Шууд ялгаагүй ч стандарт, хэм хэмжээ, үйлдэл нь ялгаатай байдалд хүргэхийг хэлнэ.

a)

Бурангуй үзэл

b)

Алагчлал

c)

Шууд алагчлал

d)

Шууд бус алагчлал

e)

Институтийн алагчлал

33.

Хувьсагчийг хэмжих, шинжих хувь хүн, бүлэг

a)

Дүн шинжилгээний нэгж

b)

Эх олонлог

c)

Нэлэнхүй судалгаа

d)

Түүвэр судалгаа

e)

Түүвэр олонлог

34.

Судалгаа чиглэж байгаа бүх нэгжүүд

a)

Дүн шинжилгээний нэгж

b)

Эх олонлог

c)

Нэлэнхүй судалгаа

d)

Түүвэр судалгаа

e)

Түүвэр олонлог

35.

Эх олонлогийг бүхэлд нь хамруулах судалгаа

a)

Дүн шинжилгээний нэгж

b)

Эх олонлог

c)

Нэлэнхүй судалгаа

d)

Түүвэр судалгаа

e)

Түүвэр олонлог

36.

Эх олонлогоос сонгон хамруулах олонлог

a)

Дүн шинжилгээний нэгж

b)

Эх олонлог

c)

Нэлэнхүй судалгаа

d)

Түүвэр судалгаа

e)

Түүвэр олонлог

37.

1990 онд Монгол улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн харилцаанд шилжсэнээр олон үйлдвэрүүд хаагдан ажиллагсад нь ажилгүйдлийн эгнээнд шилжин орсон. Энэ нь аль төрлийн шилжих хөдөлгөөнд хамаарах вэ?

a)

Үе хоорондын шилжих хөдөлгөөн

b)

Босоо чиглэлийн шилжих хөдөлгөөн

c)

Бүлгийн шилжих хөдөлгөөн

d)

Хувийн шилжих хөдөлгөөн

e)

Үе дотоодын шилжих хөдөлгөөн

38.

Эцэг эх, гэр бүлийн төрөлхийн байр суурьтай нь харьцуулалгүйгээр хувь хүний байр суурь хэрхэн өөрчлөгдөж байгаа нь ............................гэнэ.

a)

Бүлгийн шилжих хөдөлгөөн

b)

Үеийн хоорондын шилжих хөдөлгөөн

c)

Үе дотоодын шилжих хөдөлгөөн

d)

Хувийн шилжих хөдөлгөөн

e)

Хэвтээ чиглэлийн шилжих хөдөлгөөн

39.

Девис ба Мур нар дараах дүгнэлтүүдийн алийг нь хүлээн зөвшөөрсөн бэ?

a)

Нийгмийн гарлаас хамаараад авьяасаа нээн илрүүлэх боломж янз бүр

b)

Хөдөлмөрийн зах зээлд дэх өрсөлдөөн нь ажлын орчин, нэр хүндийн ялгаанд нөлөөтэй

c)

Хөдөлмөрийн зах зээлийн орчин нь баялгийн ялгаанд гарцаагүй хүргэдэг

d)

Хөдөлмөрийн нийлүүлэлт бага байх нь цалин хөлс их байхын гол шалтгаан биш

e)

Дээрх бүгд хамаарна

40.

Үндэс угсаа, хэл, соёл, түүх, зан заншил, газар нутаг, шашин зэргээрээ ижил төстэй нийгмийн нийтлэг аль нь вэ?

a)

Үндэстэн

b)

Угсаатан

c)

Аймаг

d)

Ястан

e)

Овог

41.

Манжийн эрхшээлийн үед Монголын нийгэм нь олон давхраанаас бүрдэж байсан бөгөөд дунд давхрааг хэн бүрдүүлж байсан бэ?

a)

Хошууны ноёд

b)

Тайж, лам нар

c)

Алтан ургийн ноёд

d)

Гэрийн боолууд

e)

Малчин ард

42.

Албан тушаалын шаталсан бүтэц бүхий, албан тушаалтны эрх, үүргийг албан ёсны хэм хэмжээгээр тогтоосон байгууллага аль нь вэ?

a)

Японы байгууллага

b)

Бюрократ байгууллага

c)

Сайн дурын холбоо

d)

Төрийн бус байгууллага

43.

Дараах эрдэмтдээс хэн нь Бүтэц чиг үүргийн онолын төлөөлөгчдөд хамаарахгүй вэ?

a)

Э.Дюркгейм

b)

Т.Парсонс

c)

Л.Уорнер, Дункан

d)

О.Райт

e)

Дэвис, Мур

44.

“Анги, статус, нам” бүтээлдээ давхраажилтын асуудлыг хөндөж, судалгаанд статусын бүлэг, намын ялгарлын асуудлыг судлан ангийн ялгаралд өмчөөс гадна орлого, эрхэлж буй ажил мэргэжил гэсэн эдийн засгийн бусад хүчин зүйлс чухал гэж үзсэн сэтгэгч аль нь вэ?

a)

М.Вебер

b)

К.Маркс

c)

Г.Спенсер

d)

Т.Парсонс

e)

Ф.Энгельс

45.

Нийгмийн гишүүд хувийн болон нийгмийн шинжээрээ зааглагдан хуваагдахыг социологийн шинжлэх ухаанд хэрхэн нэрлэдэг вэ?

a)

Нийгмийн нийтлэг

b)

Нийгмийн давхраа

c)

Нийгмийн давхраажилт

d)

Нийгмийн ялгарал

e)

Нийгмийн тэгш бус байдал