wayground logo

Free Printable Worksheets

NEW

Font size

S
M
L
XL
Worksheets

Сорил 1

Total questions: 20

Worksheet time: 14mins

Name
Class
Date
1.

“Тухайн нийгэмд зонхилж байгаа үнэлэмжийн дагуу хүмүүс бусад хүмүүсээр үнэлэгдэж

зэрэглэгдэж байдаг” гэж аль онолын ямар эрдэмтэн үзсэн бэ?

a)

Шүүмжлэлт онол – К.Маркс

b)

Бүтэц чиг үүргийн онол – Дэвис, Мур

c)

Бүтэц чиг үүргийн онол – Л.Уорнер

d)

Бүтэц чиг үүргийн онол – Т.Парсонс

e)

Бэлгэ тэмдгийн харилцан үйлдлийн онол – Ж.Г.Мид

2.

.................. гэдэг нь нийгэмшилтэд нөлөөлж буй хувь хүн, бүлэг, байгууллага, нийгмийн

тодорхой нөхцөлүүдийн цогцыг хэлнэ.

a)

Нийгэмшилтийн агент

b)

Нийгэмшилт

c)

Нийгмийн байр суурь

d)

Нийгмийн бүтэц

e)

Нийгэм

3.

Дараах ойлголтоос аль нь бурангүй үзлийг тодорхойлсон байна вэ?

a)

Нэг бүлэгт давуу боломж олгосон атлаа нөгөөгийнх нь боломжийг хаах үйлдэл

b)

Хүний нийгэмд эзлэх байр суурь, гүйцэтгэх үүрэг, эдлэх эрхийг тодорхойлж байдаг.

c)

Нэг бүлгийнхний зүгээс нөгөө бүлгээ тодорхойлдог үзэл бодол, хандлага

d)

. Нийгмийн гишүүд хувийн болон нийгмийн шинжээрэй зааглагдан хуваагдах ойлголт.

e)

Эрэгтэй эмэгтэй хүний нийгмийн бүтэц, соёлоос хамааран тодорхойлогдох ялгаа.

4.

Нийгмийн давхраажилтын нэр хүндийн хэмжигдэхүүнд хамаарах ойлголтуудыг сонгоно уу.

1. Онцгой авьяас чадвар

2. Олон танигдсан байдал

3. Бусдад нөлөөлөх, дагуулах

4. Нөөцийг ашиглах, хуваарилахад хяналт тавих

5. Шийдвэр гаргах

6. Хөдөлмөрийн зах зээл дэх эрэлт, үнэ цэн

a)

1, 2, 6

b)

2, 3, 4

c)

1, 3, 5

d)

1, 2, 3

e)

2, 4, 5

5.

Нийгмийн давхраажилтын хэв маягуудын нэг болох “Каст”-ын тухай ойлголтуудын аль

хэсгийн, ямар дараалалд алдаа байгааг тодорхойлоорой.

a)

1-р хэсэг – А;

2-р хэсэг –В

b)

1-р хэсэг – Б;

2-р хэсэг –Б

c)

1-р хэсэг – Б;

2-р хэсэг –В

d)

1-р хэсэг – А;

2-р хэсэг –Б

e)

1-р хэсэг – В;

2-р хэсэг - С

6.

“Харлигууд” буюу харьяат ард иргэд дотооддоо сайн, дунд, адаг хүн гэсэн гурван хэсэгт

хуваагдаж байжээ. Энэ нь монголын түүхийн аль хэсэгт хамаарах вэ?

a)

Социализмын үе

b)

Манжийн эрхшээлийн үе

c)

Юань улсаас хойш үе

d)

XII-XIV зуунд

e)

Их Монгол улсын үед

7.

Дараах ойлголтуудаас тоон судалгаанд аль нь хамаарах вэ?

1. Мэдээллийн утгыг ойлгох, дүрслэн харуулахаар зорино

2. Стандарчлагдсан загварын дагуу үр дүнг нэгтгэн бичнэ.

3. Мэдээлэл цуглуулах үйл явц нэг ижил горимоор явагдана.

4. Хэмжилт нь мэдээлэл цуглуулах явцад эсвэл дараа нь хийгдэнэ.

5. Баримт бичиг, ажиглагдсан зан үйл, үг яриа байна

a)

2, 4

b)

2, 3

c)

1, 2

d)

1, 5

e)

3, 47

8.

Дедукцийн аргын тухай дараах өгөгдлүүдийг ажиглаад зөв эрэмбэд оруулна уу. Өгөгдөл:

a-ажиглалт буюу мэдээлэл цуглуулах,

b-нэгтгэн дүгнэх,

с-онолоос асуулт,

d-онолын хүрээний таамаглал,

е-туршилт буюу дүн шинжилгээ/

a)

1c2a3d4b5e

b)

1c2d3a4b5e

c)

1a2c3d4b5e

d)

1a2c3d4e5b

e)

1c2d3a4e5b

9.

Дараах хүснэгтэд байгаа нийгмийн хэв маягуудыг ажиглаад аль нийгмийн хэв маягийн хэд

дүгээр баганад алдаа байгааг тодорхойлно уу.

a)

Цэцэрлэг аж ахуйн нийгмийн 3-р багана

Аж үйлдвэржсэн нийгмийн 2-р багана

b)

Ан агнуурын нийгмийн 1-р багана

Цэцэрлэг аж ахуйн нийгмийн 3-р багана

c)

Цэцэрлэг аж ахуйн нийгмийн 2-р багана

Газар тариалангийн нийгмийн 2-р багана

d)

Газар тариалангийн нийгмийн 3-р багана

Цэцэрлэг аж ахуйн нийгмийн 3-р багана

e)

Цэцэрлэг аж ахуйн нийгмийн 2-р багана

Газар тариалангийн нийгмийн 3-р багана

10.

Т.Билтоны тодорхойлсон “Орчин үеийн буюу аж үйлдвэржсэн нийгэм”-ийн шинжүүдэд

хамаарахыг олоорой.

a)

1, 3

b)

4, 5

c)

2, 3

d)

2, 5

e)

2, 4

11.

“Соёл нь хүн нийгмийн гишүүн болохынхоо хувьд эзэмшдэг мэдлэг, итгэл үнэмшил, урлаг,

ёс суртахуун, хууль, зан заншил болон бусад чадвар дадлуудыг багтаасан цогц бүхэл юм”

гэж дараах эрдэмтдийн аль нь үзсэн бэ?

a)

Э.Кассирер

b)

Э.Тайлор

c)

А.Гидденс

d)

Р.Бенедикт

e)

Э. Формм

12.

“Дэлхийн бүх улс орнууд он солигдох мөчийг өөрийн үндэстний зан үйл, итгэл үнэмшил, ёс

заншлын онцлогоор угтан хуучин оноо үдэж, шинэ оноо угтдаг” гэсэн нь соёлын аль

ойлголтод хамаарах вэ?

a)

Соёлын релятивизм

b)

Түгээмэл шинж

c)

Сонгодог соёл

d)

Нэгдмэл шинж

e)

Соёлын этноцентризм

13.

Соёл өөрийн үнэт зүйлсээ хамгаалж, оршин тогтнолоо бэхжүүлэн баталгаажуулах

чадварыг юу гэж нэрлэдэг вэ?

a)

Соёлын дархлаа

b)

Соёлын адилсал

c)

Соёлын эрх чөлөө

d)

Соёлын даяаршил

e)

Соёлын үйлдвэрлэл

14.

“Телевизийн олон суваг олон нийтийн ухамсарт таалагдаж, тэднийг байлдан дагуулахын

тулд америкчлал, европчлол, өрнөдийн элдэв уриа лоозон дэвшүүлэн, халамжлагч

ивээгчийн дүрээр халхавчлан зүсэн зүйлээр довтолж байна” гэсэн монгол судлаачийн

дүгнэлт нь дараах ойлголтоос алийг түлхүү илэрхийлж байна вэ?

a)

Соёлын дархлаа сулрах шалтгаан

b)

Соёлоо хадгалж үлдэх шалтгаан

c)

Соёлоо эрхэмлэхийн шалтгаан

d)

Соёлын суурь зарчмын шалтгаан

e)

Соёлын зөрчих хандлагын шалтгаан

15.

Дараах эрдэмтдийг тохирох үзэл баримтлалтай нь харгалзуулна уу.

a)

a2, b3, c1

b)

a1, b2, c3

c)

a2, b1, c3

d)

a3, b2, c1

e)

а1, b3, c2

16.

Хэрэглэгчдийн эцсийн хэрэглээндээ зориулан худалдан авахад зарцуулсан бүтээгдэхүүн,

үйлчилгээний зардлын нийлбэр дүнгээр ДНБ-ийг тодорхойлох аргыг юу гэж нэрлэдэг вэ?

a)

ДНБ-ийг орлогоор тооцох

b)

ДНБ-ийг өнөөгийн үнээр тооцох

c)

ДНБ-ийг тогтмол үнээр тооцох

d)

ДНБ-ийг зардлаар тооцох

e)

Нэг хүнд ногдох ДНБ-ийг тооцох

17.

Нийгэм, эдийн засгийн үзэгдэлд өсөлтийн хурдыг хувиар тооцоолоход үзүүлэлт нь 100-аас

дээш утгатай бол ямар утгыг харуулах вэ?

a)

Өсөлт, бууралт байхгүй

b)

2 дахин хурдтай өссөн

c)

2 дахин хурдтай буурсан

d)

Буурсан утгыг илэрхийлнэ

e)

Өссөн утгыг илэрхийлнэ

18.

Дараах өгөгдлүүдийн аль нь мөнгө зээлийн бодлогын нийт эрэлтийг нэмэгдүүлэх зорилгод

хамаарах вэ?

a)

Хувь хүн болон ААН-ээс авах татварын хэмжээг бууруулах

b)

Төрийн өөрийн хөрөнгөөр нийтийн шинжтэй ажил зохиох

c)

Засгийн газрын хөтөлбөр, төсөл боловсруулж зардлаа ихэсгэх

d)

Зээлийн хүүг бууруулж, гүйлгээнд байгаа мөнгийг өсгөх

e)

Эдийн засгийн уналтыг сааруулах, инфляцид нөлөөлдөггүй

19.

Дараах эдийн засгийн ойлголтоос аль нь Ф. Хайекийн үзэл баримтлал вэ?

a)

Эдийн засаг дахь зах зээлийн тогтолцоо нь уналтаас өөрийгөө аврахгүй.

b)

Эдийн засаг дахь төрийн идэвхтэй оролцоо нь түүнд зөвхөн хор учруулна.

c)

Эдийн засагт төрийн оролцоо нь нийт эрэлтийг нэмэгдүүлэх гол арга зам юм.

d)

Эдийн засаг дахь уналт нь түүний онолыг батлаж, хямралаас гаргасан.

e)

Эдийн засаг дахь мөнгө, банкны онол нь банкны шинэчлэлд чухал үүрэгтэй.

20.

Хөдөлмөрийн зах зээлд цалингийн түвшин 600 мянган төгрөг болж өсөхөд хөдөлмөрийн

нийлүүлэлт 500 нэгж байсан. Тэгвэл хөдөлмөрийн эрэлт 100 нэгж байхад ямар үзэгдэл

бий болох вэ?

a)

Ажилах хүчний хомсдол бий болно (400 нэгжээр буурсан)

b)

Ажиллах хүчний илүүдэл бий болно (200 нэгжээр өссөн)

c)

Ажиллах хүчний хомсдол бий болно (200 нэгжээр буурсан)

d)

Ажиллах хүчний илүүдэл бий болно (400 нэгжээр өссөн)

e)

Ажиллах хүч илүүдэл бий болно (600 нэгжээр өссөн)