Worksheetsтест
Total questions: 135
Worksheet time: 1hrs 15mins
2. “ Нийгмийн бүтэц” гэсэн ойлголт аль нь вэ?
а. Хүмүүс хэрэгцээгээ хангах , зөрчид маргаан, эмх замбараагүй байдалд хүргэхгүйн тулд үүргээ хуваарилан зохион байгуулалтанд орж, хянаж, зохицуулах замаар амьдарч буй хамтын амьдралынх нь хэлбэр юм.
б. Нийгмийн хэсэг, элементүүдийн хооронд бэхэжсэн тогтвортой харилцаа холбоог хэлнэ
в. хүн амын болон соёлын нөхөн үйлдвэрлэлээрээ өөрийн залгамж, тогтвортой чанарыг хангадаг, нэг нутаг дэвсгэр дээр амьдардаг, өөрийн зохион байгуулалт эмх цэгц бүхий, улс төрийн хувьд бие даасан, өөрсдийгөө тухайн нийгэмд харьяалуулдаг хүмүүсийн тогтвортой нэгдэл
г. Хүмүүсийн үйлдэл, тэдгээрийн хоорондын харилцан үйлдэл, бөөгнөрөл, хүмүүсийн нэгдэл юм.
3.” Боловсрол нь хувь хүнийг нийгэмшүүлэх үүрэг гүйцэтгэдэг. Орчин үеийн нийгэмд хүмүүс сургуулийн орчинд олон цагийг өнгөрөөж байгаа ба гэрлээгүй хүмүүстэй танилцан, уулзаж, нөхөрлөж байна.
Уламжлал нийгэмд гэр бүл ,шашин нь хүмүүсийг ёс суртахууны хувьд нийгэмшүүлж , ижил шашны итгэл үнэмшил, үнэлэмжтэй хүмүүсийг гэрлүүлэх үүрэг гүйцэтгэж байсан юм. Харин орчин үеийн нийгэмд ижил шашинтай хүмүүс гэрлэх нь багасч, ойролцоо ба ижил боловсролтой хүмүүс гэрлэх нь ихэсч байна” гэж хэний үзэл вэ?
а.Н. Коперник
б. Спиц
в. М.Калмижн
г. М.Вебер
6.Аль нь тоон судалгааны арга вэ?
а. Мэдээллийн утгыг ойлгох, дүрслэн харуулахаар зорино
б. Мэдээлэл нь баримт бичиг, ажиглагдсан зан үйл, үг яриа байна
в. Хэмжилтийг мэдээлэл цуглуулахаас өмнө хийж, авах мэдээллээ стандартчилна.
г. Задгай мэдээллээс ерөнхий сэдэв, түүний нотолгоог олж авахад дүн шинжилгээ чиглэнэ
7. Аль нь чанарын судалгааны арга вэ?
а.Таамаглалыг шалгахаар зорино.
б. Цөөн тооны хувьсагч хоорондын хамаарлыг шалгахад анхаарна
.
в. Судлагдагчийн яриа, үйлдлээс хамаарсан олон тооны хувьсагч байна
г. Стандарчлагдсан загварн дагуу үр дүнг нэгтгэн бичнэ
. “ Нийгэм нь хувь хүний хүсэл зоригоос үл хамаарах обьектив мөн чанартай тул нийгмийн судалгаагаар бодит байдал дахь үзэгдэл хоорондын зүй тогтлыг илрүүлж чадна. Мэдлэгийг бүтээхдээ байгаль судлаачдын адилаар дедукцийн арга буюу обьективаар судлан, онол бүтээх боломжтой” гэдэг нь нийгмийг судлах\ социологийн \ аль онол вэ?
а. Бүтэц чиг үүргийн онол
б. Марксизм \ шүүмжлэлт онол
в. бэлгэ тэмдгийн харилцан үйлдлийн онол
г. эдийн засгийн онол
. “ Нийгмийн бодит байдлыг обьективоор судлах боломжгүй ч далд оршин буй жинхэнэ бодит байдлыг илрүүлэхийн тулд зонхилох тайлбарт захирагдалгүйгээр судлан, бүтээгдсэн мэдлэгт дулдуйдан нийгмийг өөрчлөх боломжтой” гэдэг нь нийгмийг судлах \ социологийн \ аль онол вэ?
а. Бүтэц чиг үүргийн онол
б. Марксизм \ шүүмжлэлт онол
в. бэлгэ тэмдгийн харилцан үйлдлийн онол
г. эдийн засгийн онол
. “ Нийгмийн бодит байдлыг судлах нь хүмүүс хэрхэн харилцдаг, хүмүүсийн үйлдэлд илрэх утга учрыг тэдний нүдээр харж ойлгох явдал. Нийгмийн тухай ерөнхий онол гэж байх боломжгүй ба судлагдсан бодит байдлаас индукцийн аргын дагуу тодорхой түвшний онолыг бүтээх боломжтой” ” гэдэг нь нийгмийг судлах \ социологийн \ аль онол вэ?
а. Бүтэц чиг үүргийн онол
б. Марксизм \ шүүмжлэлт онол
в. бэлгэ тэмдгийн харилцан үйлдлийн онол
г. эдийн засгийн онол
.“Нийгмийн бүтэц гэдэг нь нийгмийн хэсэг элементүүдийн хооронд бэхэжсэн тогтвортой харилцаа холбоог хэлнэ” гэж хэн хэлсэн бэ?
а. О. Конт
б. В. Занден
в. К. Маркс
г. М. Вебер
. Шинэ Гвинейн Чамбули омгийнхны эрчүүд гэртээ сууж , нүүрээ будаж, эмэгтэйдээ тоогдохыг хичээхийг хэвийн үзэгдэл тооцдог бол манайд ийм эрэгтэйчүүдэд нэр хоч өгч, ад үзэн буруушаадаг. Үүний тайлбарыг олоорой.
а. Хүний эрхийн үүднээс буруу бөгөөд гэмт үйлдэл
б. хэм хэмжээг зөрчсөн үйлдлийг ямар нөхцөлд үйлдэв гэдгээс хамааран ялгаатайгаар үнэлдэг.
в. гажуудал ниймээсээ хамаараад харьцангуй мөн чанартай
г. гажуудлын талаарх нийгмийн нийтлэг, давхраануудын санал зөрөлддөг
Хувь хүн өдөр тутамдаа ямар үйлдлийг хэрхэн хийх вэ гэдэг сонголт нь ....... хамаардаг.
а. Хандлагаас
б. Үүргээс
в. эрхээс
г. байр сууриас
Тухайн байр сууриас үүдэн бий болж , заавал биелүүлэх ёстой хэм хэмжээлэг шинжтэй зан үйлүүдийн цогцыг... гэдэг.
а. Эрх
б. Үүрэг
в. байр суурь
г. Хэм хэмжээ
. Нийгмийн гажуудал бүхэн сөрөг үр дагавартай биш.
а. Үнэн
б. Худал
Нийгэм , нийгмийн бүлгийн олонхи гишүүдийн хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, хүлээлттэй үл нийцэх төлөв.
а. Нийгмийн хяналт
б. нийгмийн хэм хэмжээ
в. девиаци
г. Конформист
Соёл судлал нь ...... зууны эхэн үед бие даасан шинжлэх ухаан болж хөгжжээ.
XIX
XXI
XX
XVIII
"Тодорхой бүлгийн гишүүдэд байдаг үнэт зүйлс, тэдгээрийн дагаж мөрддөг хэм хэмжээ болон материаллаг баялгийн багтаадаг цогц ойлголтыг соёл гэдэг" гэж хэн хэлсэн бэ?
Р.Бенедикт
А.Гидденс
Э.Тайлор
Э.Кассирер
"Зөгий шоргоолжны эд эсэнд нь шингэсэн үйлдэл хийх чадвар байдаг шиг хүнд төрөлхөөс заяадаггүй, ахмад үеэсээ залуу үе нь зориуд сурч мэдэж, өвлөх ёстой үйлдэл хийх чадвар байдгийг соёл гэж тэмдэглэдэг" гэж хэн хэлсэн бэ?"
Р.Бенедикт
А.Гидденс
Э.Тайлор
Э.Кассирер
"Соёл нь хүн нийгмийн гишүүн болохынхоо хувьд эзэмшдэг мэдлэг, итгэл үнэмшил, урлаг, ёс суртахуун, хууль, зан заншил болон бүсад чадвар дадлуудыг багтаасан цогц бүхэл юм" гэж хэн хэлсэн бэ?
Р.Бенедикт
А.Гидденс
Э.Тайлор
Э.Кассирер
"Соёл бол янз бүрийн бэлгэ тэмдгүүдийн нэгдэл юм" гэж хэн хэлсэн бэ?
Р.Бенедикт
А.Гидденс
Э.Тайлор
Э.Кассирер
Юуг зөв гэж хүлээн зөвшөөрөх, бас юуг буруу зохисгүй гэж үзэх талаар нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн эрхэм чанаруудыг хэлнэ.
Хэм хэмжээ
Хэл
Бэлгэ тэмдэг
Үнэлэмж
Мэдлэг
Хүмүүсийн зан төлөвийг зохицуулдаг дэг журам, хууль дүрэм, ёс заншил зэргийг бүхэлд нь хэлнэ
Хэл
Бэлгэ тэмдэг
Үнэлэмж
Хэм хэмжээ
Мэдлэг
Хүний оюуны ертөнцийг илэрхийлэгч, хадгалагч, дамжуулагч арга хэрэгсэл.
Хэл
Бэлгэ тэмдэг
Үнэлэмж
Хэм хэмжээ
Мэдлэг
"Хүн бол бэлгэдэл бүтээгч амьтан" гэж хэн хэлсэн бэ?
Э.Кассирер
С.Дулам
А.Гидденс
Э.Тайлор
Түүх, соёл, амьдрал ахуйн хувьд бие биетэйгээ ойр төрөл, нэгэн угсаа гаралтай хүмүүсийг ... гэдэг.
Ястан
Аймаг.
Үндэстэн
Угсаатан
“Монголын түүх соёл бол үндэсний аюулгүй байдлын дархлаа мөн” аль хуулийн заалт вэ?
Соёлын тухай хууль
Үндсэн хууль
Үндэсний аюулгүй байдлын тухай хууль
Соёлын тухай хууль
Орос хэлний “ Ценность”, англи хэлний “ value” хэмээх үг нь аль ойлголтыг илэрхийлэх вэ?
Үнэлгээ
Үнэлэмжийн баримжаа
Үнэлэмж
Хэм хэмжээ
Монголын угсаатны зүйн гол төлөөлөгч хэн бэ?
О. Пүрэв
Б. Ренчин
С. Бадамхатан
С.Дулам
Дотооддоо онцлог ялгаа бүхий соёл бүрэлдэх хийгээд соёлуудын харилцаа өргөжих боломжтой соёлыг...
Нэг хэв маягийн соёл
Олон хэв маягийн соёл
Хоёр хэв маягийн соёл
Хэд хэдэн хэв маягийн соёл
Хүн бүр хаана, хэн болон төрж, хэрхэн амьдарч байгаагаас үл хамаарч хүмүүн болохынхоо хувьд адилхан үнэ цэнэтэй, эрх тэгш байх тухай ойголтыг эрх зүйн шинжлэх ухаанд хэрхэн нэрлэдэг вэ?
Хүний эрх
Хүний эрхэм чанар
Тэгш байдал
Тэгш эрх
НҮБ хэдэн онд "Хүний эрхийн түгээмэл тунхаглал" хэмээх баримт бичгийг батлан гаргасан бэ?
1940
1945
1946
1948
... нь эдийн баялаг болох эд юмс, эдийн бус баялаг болох оюуны үнэт зүйлс, мөн эрх /эзэмших, ашиглах, захиран зарцуулах/ багтана.
Иргэний эрх зүйн харилцааны субьект
Иргэний эрх зүйн харилцааны обьект
Иргэний эрх зүйн харилцааны агуулга
Иргэний эрх зүйн харилцааны чадамж
Иргэний эрх зүйн ... нь иргэнийг төрсөн үеэс эхэлж нас барснаар дуусгавар болно.
чадвар
чадамж
эрх
үүрэг
... гэдэг нь хоёр түүнээс дээш тооны этгээдүүд үр дагаварыг бий болгох байдлаар харилцан тохиролцож хийсэн бичвэрийг хэлнэ.
Гэрээ
Бичиг
Нэхэмжлэл
Хуудас
Тодорхой ажиллагааг эхлүүлэх, эсвэл дуусгавар болгох тухай захиргааны байгууллагад гаргасан хүсэлт
өргөдөл
гомдол
хүсэлт
нэхэмжлэл
... нь иргэн болон төр, аж ахуйн нэгж, байгууллагаас зохих журмын дагуу шимтгэл төлж, нийгмийн даатгалын сан бүрдүүлэх, даатгуулагч өндөр наслах, хөдөлмөрийн чадвараа алдах, өвчлөх, ажилгүй болоход өөрт нь, тэрчлэн даатгуулагч нас барахад түүний асрамжид байсан хүмүүст хууль тогтоомжид заасан тэтгэвэр, тэтгэмж, төлбөр өгөх агуулга бүхий нийгэм, эдийн засгийн харилцаа юм.
Нийгмийн даатгал
Нийгмийн халамж
Нийгмийн тусламж
Нийгмийн тэтгэмж
"Ардчилал нь ард түмнээс сонгогдсон ард түмний төлөө, ард түмний өөрсдийнх нь засаглал юм" гэж хэн хэлсэн вэ?
А. А.Линкольн
В. У.Черчилл
С. Р.Даль
D. Д.Истон
Ардчиллын зарчимд үл хамаарахыг олно уу.
А. Хуулийн засаглал
В. Шударга байх
С. Цөөнхийг хүндэтгэх
D. Зөвшилцлийн
УИХ нь ямар эрх мэдлийг хэрэгжүүлдэг вэ?
А.Гүйцэтгэх
В. Шүүх
С. Хууль тогтоох
D.Хууль санаачлах
23. Ардчиллын үнэт зүйлсийг нарийвлан судалж, ойлголтыг цэгцэлж өгсөн эрдэмтэн хэн бэ?
А. Р.Даль
В. У.Черчилль
С. Р.Мертон
D. К.Поппер
E. Т.Парсонс
"Улс төр бол нийгэм дах үнэт зүйлсийг эрх мэдэлд тулгуурлан хуваарилан байршуулах үйл явдал юм"
Д.Истон
Николь Ди
Бернарда
Макиавелли
Роберт Даль
"Улс төр бол эрх мэдэлд хүрэх, эрх мэдлийг тогтоон барьж байх ба ашиг хонжоо олохын тулд эрх мэдлийг ашиглан албадлагын арга харэгслийн цогц
Роберт Даль
Николь Ди
Бернарда
Макиавелли
Д.Истон
"Ардчиллын үнэт зуйлсийг нарийвчлан судалж, ойлголтыг цэгцэлж өгсөн эрдэмтэн
Роберт Даль
Д.Истон
Николь Ди
Бернарда
Макиавелли
33. «Үндсэн хуулийн цэц" эрх зүйн аль актыг гаргадаг вэ?
А. Хууль
В. Тогтоол
С. Зарлиг
D. Шийдвэр
Е. Захирамж
37. “Хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийг нэг этгээдэд буюу байгууллагад нэгтэвэл, эрх чөлөө хэрэгжихгүй бөгөөд эзэн хаан болон хууль тогтоогчид
дарангуйлагч хуулийг тогтоож, хэрэгжүүлэх аюул тулгарна” гэж үзсэн социологичийг сонгоно уу
А. А.Линкольн
В. Ж.Локк
С. У Черчилль
D. Монтескье
Е. Д.Истон
46. "Нэг цонхны үйлчилгээ", "Төрийн үйлчилгээний цахим ТүЦ машин", "Иргэдийг хүлээн авах төв"-ийн үйл ажиллагаа зарэг нь Монгол улсад..... хэрэгжиж
байгаагийн жишээнүүд юм.
А. Үндсэн хууль
В. Төрийн үйлчилгээ
С. Засаг даргын Тамгын газар
D. Засгийн газар
49. Үндсэн хуулийн 20 дугаар зүйл "Монгол Улсын их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын
Их Хуралд хадгална" гэдэг. Монгол улс ямар засаглалтай орон бэ?
А. Ерөнхийлөгчийн засаглалтай.
В. Холимог засаглалтай.
С. Парламентын засаглалтай.
D. Хэмжээлшгүй эрхт хаант засаглалтай
Е. Хэмжээт эрхт хаант засаглалтай.
50. Фрийдом хаус байгууллага НҮБ-ын гишүүн 195 улсад хүний эрх, эрх чөлөө ямар байгааг судалж дүгнэлт гаргасан. 2016 оны судалгаагаар Монгол улс 1.5 гэсэн үзүүлэлтээр "чөлөөт" буюу эрх чөлөөтэй гэсэн ангилалд багтаж байна.
Эндээс дүгнэн үзвэл Монгол улс ямар дэглэмтэй орон бэ?
А. Ардчилсан дэглэмтэй
В. Ардчилсан бус дэглэмтай
С. Коммунист дэглэмтэй
D. Фашист дэглэмтэй
Е. Социалист дэглэмтэй
