wayground logo

Free Printable Worksheets

NEW

Font size

S
M
L
XL
Worksheets

9а гүйцэтгэлийн үнэлгээ

Total questions: 20

Worksheet time: 40mins

Name
Class
Date
1.

1. Эхийн эхлэл хэсэг нэг цогцолбороос бүтжээ. Тэгвэл гол хэсэг хэдэн цогцолбороос бүтсэн бэ?

a)

A.4

b)

B.3

c)

C.2

d)

D.1

2.

2. Эхийн эхлэл хэсэг шилүүсний ерөнхий шинж болоод төрлийн тухай бичсэн бол 3 дахь цогцолборт юуг тайлбарласан бэ?

a)

A. Шилүүс хэрхэн ан агнадаг тухай

b)

B. Шилүүсний цэвэрч байдлын тухай

c)

C. Бор гөрөөс рүү мяраадаг тухай

d)

D. Цасан дээр цус дусаадаггүй тухай

3.

3. Эхийн сэдэв нь “Шилүүсний амьдралын хэв маягийн тухай” гэж үзвэл, үүнийг илэрхийлэх түлхүүр үгс аль вэ?

a)

A. шилүүс, шүлс, ариун цэвэр, тахин шүтэх

b)

B. нүүр, шүлс, босс, амьтан, цус, цас

c)

C. муур, хад, чих, анд гарах, босс, шүтэх

d)

D. шилүүс, нүүр, мөр, урт, бусад, агнах

4.

4. Сүүлийн цогцолборын “Гэхдээ” холбох үгийг ямар утгаар хэрэглэсэн бэ?

a)

A. тодорхой нэг үйлийн цагийг зааж нөхцөлдүүлэх утгатай

b)

B. отоглож амьдрахын сайн, мууг эсрэгцүүлэх утгатай

c)

C. отгоороо амьдрах нь зөв гэдгийг лавшруулах утгатай

d)

D. босс болон бусдын харилцааг зэрэгцүүлэх утгатай

5.

5.“Ийм цэвэрч амьтан бас байдаг аа” гэсэн өгүүлбэрт байгаа “байдаг аа” гэх үгийг зохиогч яагаад ашигласан бэ?

a)

A. цэвэрч занг нь үзэн ядсан учир

b)

B. бусдаас илүүг нь дөвийлгөсөн учир

c)

C. цэвэрч байдлыг гайхсан учир

d)

D. бусад амьтантай харьцуулсан учир

6.

6. Өгөгдлөөс “шилүүс муурын төрлийн амьтан гэдгийг гэрчлэх”-д хамаарах хэсэг аль вэ?

a)

A. Идшилж байгаа бор гөрөөс рүү газарт наалдан мяраана.

b)

B. Тэд долоо наймаараа нэг удирдлага дор отоглож амьдардаг.

c)

C. “Босс” гэнэт дайрч гөрөөсний хүзүүнд дөрвөн соёогоо зоож, дарж унагана.

d)

D. Түүний ам, завж бувалзан хөдлөөд л байна, хөдлөөд л байна.

7.

7. Зохиолч “нэгийгээ хэт тахин шүтэх нь ийм хортой аж.” гэж дүгнэжээ. Энэ нь аль мэдээлэлд үндэслэсэн бэ?

a)

A. Анчид тэднийг доороос эхлэн намнажээ.

b)

B. “Босс” биш нэг муу “чур” үсэрч ойчиход бусад нь огт үл тооно.

c)

C. Модны оройд толгойлогч, бусад нь доошоо мөчир мөчир дээр.

d)

D. “Босс тулалдахаар ухасхийлээ” гэж эндүүрнэ.

8.

8. Зохиолч шилүүсийг ариун цэвэрч амьтан гэсний шалтгаан юу вэ?

a)

A. эднийхэн ариун цэвэрч зангаараа бусдаас ялгардаг тул

b)

B. чихнийхээ арыг хүртэл нойтон тавхайгаараа цэвэрлэдэг учир

c)

C. зулзагаа яг ингэж өөр шигээ цэвэрхэн байлгадаг учир

d)

D. ан хийхдээ хүртэл өөрийгөө цэвэрлэдэг тул

9.

9. “Босс”- оо хэт тахин шүтсэнээс ямар үр дагавар гарсан бэ?

a)

A. Модон дээр эрэмбээрээ суусан

b)

B. Ангаа цэвэрхэн хувааж идсэн

c)

C. Цасан дээр нэг амьтан шиг явсан

d)

D. Сүрэг отгоороо намнуулсан

10.

10. “чихний ар” гэх холбоо үг ямар аргаар бүтсэн бэ?

a)

A. Нэг үг нөгөөдөө үндсээрээ холбогдсон

b)

B. Үйлийн нөхцөлөөр холбогдсон

c)

C. Нэрийн нөхцөлөөр холбогдсон

d)

D. Чөлөөт холбоо үг үндсээрээ хамжсан

11.

11. “Цувж явдаг тул цасан дээгүүр ганц амьтан явж өнгөрсөн мэт мөр үлдсэн байдаг” гэсэн өгүүлбэрийн “тул” холбоосны үүргийг тодорхойлоорой.

a)

A. зорилгын үүрэгтэй

b)

B. байдлын утга үүрэгтэй

c)

C. цаг хугацааны үүрэгтэй

d)

D. шалтгааны үүрэгтэй

12.

“Эрийн сайн Хан Харангуй” туульсын дараах хэсэгт уран дүрслэлийн ямар арга илэрч байна вэ? Хавиргандаа завсаргүй

Харцагандаа үегүй

a)

A. багасгал

b)

B. ихэсгэл

c)

C. тойруулал

d)

D. төлөөлөл

13.

П.Лувсанцэрэн “Усны эргүүлэг буюу Борзооны явдал” туужийн доорх хэсэгт ямар хэрэг явдлын талаар өгүүлж байна вэ? “... - Борзоон гэдэгт чинь хууртаад хүүхдүүд жинхэнэ хулгайчийг барих гэж бодохоо ч больсон. Ингэж “Борзоон” гэдэг нэрээр халхавч хийгээд нэг нөхөр манай сургуулийг санаа амар сүйтгэж байна. Тэр хулгайчид санаа амар хулгай дээрэм хийж явах бүх бололцоо, үүд хаалгыг чи нээж өгсөн… - - Үгүй ээ, багш аа.

Тийм юм байхгүй…

Дуугүй бай, нөхөр минь…”

a)

A. Сурагч бодлогогүй ярианаасаа болж гүтгэгдэж буй тухай

b)

B. Сурагч Борзоон нэрээр халхавч хийн хулгай хийсэн тухай

c)

C. Багш хулгайчийг барьж, байцааж байгаа тухай

d)

D. Хүүхдүүд хулгайчийг барих гэж бодохоо больсон тухай

14.

Д.Намдаг “Үрэгдсэнийг хүлээгч” зохиолын доорх хэсэгт дүрийг тодруулахад орчин хэрхэн нөлөөлж байна вэ? “...Доодтойд суугаа минчгэр хүрэн царайтай цээжин бие нь дан хөх даалимбан тэрлэгтээ багтаж ядсан бүдүүн авгай, - Ээ тийм эвий минь, энэ хорвоо гэдэг чинь ер яасан хэцүү гэж өгүүлэнгүүтээ говь нутгийн халуун хуурай агаарт гандан борлохынхоо зэрэгцээгээр сааль сүүндээ зөөлөрсөн гараа нүүрэндээ аваачин енгэнэв ... ”

a)

A. Гандаж борлосон гар нь говь нутгийн хүн гэдгийг нь илтгэж байна.

b)

B. Доодтойд сууж байгаа нь энэ гэрийн эзэгтэй гэдгийг нь илтгэж байна.

c)

C. Енгэнүүлэн уйлж буйгаар нь уй гашуу тохиолдсоныг илтгэж байна.

d)

D. Хэлсэн үг нь хорвоогийн хэцүүд харуусан гасалсан хүнийг илтгэж байна.

15.

П.Лувсанцэрэн “Усны эргүүлэг буюу Борзооны явдал” туужийн Борзоон нь ……….. дүр юм.

a)

A. гол дүр

b)

B. туслах дүр

c)

C. эсрэг дүр

d)

D.эерэг дүр

16.

12. “монгол уламжлал” гэсэн холбоо үгийг кириллээс үндэсний бичигт зөв хөрвүүлснийг сонгоорой.

a)

ᠮᠤᠩᠭᠤᠯ ᠤᠯᠠᠮᠵᠢᠯᠠᠯ

b)

ᠮᠤᠩᠭᠤᠯ ᠤᠯᠮᠠᠵᠢᠯᠠᠯ

c)

ᠮᠤᠠᠩᠭᠤᠯ ᠤᠯᠠᠮᠵᠢᠯᠠᠯ

d)

ᠮᠤᠠᠩᠭᠤᠯ ᠤᠯᠮᠠᠵᠢᠯᠠᠯ

17.

“царай” гэдэг үгийг үндэсний бичгээр зөв бичсэнийг олоорой.

a)

ᠴᠢᠷᠥᠢ

b)

ᠴᠠᠷᠠᠢ

c)

ᠴᠠᠷᠤᠢ

d)

ᠴᠢᠷᠠᠢ

18.

Үйл үгийн хэвийн “-га” дагавартай үгийг олоорой.

a)

᠎᠎᠎᠎᠎᠎

b)

c)

d)

19.

“чих-” гэдэг үйл үгийн олноороо үйлдэх утга илтгэхийг олоорой.

a)

b)

c)

d)

20.

“нэгүхү-йин эмүн-э нутуг-йиан сонггу” гэсэн галигийг зөв бичсэн хэсэг аль вэ?

a)

b)

c)

d)