WorksheetsХНАС-1 семинар даалгавар 3
Total questions: 1
Worksheet time: 3600secs
Эмнэл зүйн тохиолдол
Үйлчлүүлэгч А. 5 настай эмэгтэй. Цэцэрлэгт явдаг. Ээжтэйгээ хамт ирсэн.
Гол зовуурь: Ээжийн хэлснээр охины дээд араа шүд юм идэх үед өвддөг. Сүүлийн 2 долоо хоногт юм идэх үед заримдаа уйлдаг.
Асуумжаар: 3 наснаас эхлэн шүдэнд цагаан толбо гарч эхэлсэн. Өнгөрсөн жилээс эхлэн шөнө унтахдаа сүү ууж унтдаг зуршилтай болсон. Өглөө тогтмол шүдээ өөрөө угаадаг, орой бараг угаадаггүй. Амттан тогтмол хэрэглэдэг. Өмнө нь шүдний эмнэлэгт нэг удаа зөвхөн үзлэг хийлгэж байсан, эмчилгээ хийлгэж байгаагүй.
Бодит үзлэгт: 55 шүд mesioocclusal гадаргууд хар хүрэн өнгийн хөндийтэй. 54 шүд occlusal гадаргууд, 51, 52, 61, 62 шүд labial гадаргууд цагаан толботой. Эмч үзлэг хийх үед хүүхэд бага зэрэг дургүйцсэн ч, ээжийн тусламжтай тайвширсан.
Нэмэлт шинжилгээнд: 55 шүдний хатуу эдийн алдагдал тугалмайг хамарсан.
1. Эмнэл зүйн өгөгдлийг нэгтгэн онош тавина уу.
a. Аль шүдэнд ямар онош тавих вэ?
b. Рентген зургаар оношийг хэрхэн баталгаажуулах вэ?
2. Шүд цоорох өвчин үүсэхэд нөлөөлсөн хүчин зүйлсийг нэрлэнэ үү.
3. Асран хамгаалагчид өгөх зөвлөгөөг боловсруулна уу.
a. Амны хөндийн ариун цэвэр
b. Хооллох дадал
4. Хүүхдийн зан төлөвийг дүгнэж, зан төлөвийн ямар менежмент хийх вэ?
a. Frankl-ын үнэлгээ, үндэслэл
b. Зан төлөвийн менежмент
