wayground logo

Free Printable Worksheets

NEW

Font size

S
M
L
XL
Worksheets

Логик

Total questions: 40

Worksheet time: 20mins

Name
Class
Date
1.

Логик юу судалдаг вэ?

a)

Сэтгэх үйл явцын дэс дараалал, дүрэм журам, сахилга батын тухай шинжлэх ухаан

     

b)

Зөв сэтгэхүйн тухай ухаан, зөв ба буруу эргэцүүллийг ялгах аргыг системчлэн судалдаг ухаан

c)

Бидний сэтгэхүйд үйлчилж буй хууль, дүрмүүдийг судалдаг

d)

Бүгд хамаарна

2.

Эргэцүүллийн агуулгаас хөндийрч, хэлбэрийг судалдаг логикийн шинжлэх ухааны бүрэлдэхүүнийг нэрлэнэ үү.

a)

Формаль логик

b)

Магадлалт логик

c)

Модаль логик

d)

Тэмдгийн логик

3.

Логикийн шинжлэх ухааны ач холбогдлыг нэрлэхдээ илүүц зүйл оруулсан бол аль нь вэ?

a)

Үндэслэгээтэй, эмх цэгцтэй сэтгэх

b)

Аливаа зүйлийн мөн чанарыг ухаарах

c)

Бодол санаагаа оновчтой, тодорхой илэрхийлэх

d)

Аливаа дүгнэлт нотолгооны утга учир шалтгааныг шүүн тунгаах

4.

Бодомжид илэрхийлэгдэж байгаа бодол санааны хоорондох дотоод зайлшгүй гол холбоог ……….. гэнэ.

a)

Логик

b)

Логикийн хууль

c)

Логикийн хэл

d)

Функтор

5.

Логикийн хуулиудын нийтлэг шинжид үл хамаарах өгөгдлийг олоорой.

a)

Обьектив шинжтэй, хүний ухамсар зоригоос үл хамаарна

b)

Үнэн бодомж, онолыг нотлох, худал бодомж дүгнэлтийг үйл явцад сэтгэлгээг чиглүүлдэг

c)

Түгээмэл, зайлшгүй шинжтэй

d)

Субьектив шинжтэй, хүний ухамсар зоригоос хамаарна

6.

Багтаамжаараа ижил ойлголтуудыг аль нь илэрхийлэх вэ?

a)

Захирагдах харилцаатай ойлголт

b)

Адилтгах харилцаатай ойлголт

c)

Үл тохирох харилцаатай ойлголт

d)

Огтлолцох харилцаатай ойлголт

7.

Дараах хэллэгийн зөв, бурууг олоорой.

1…………….Бүх багш сурган хүмүүжүүлэгч мөн, иймээс манай ангийн багш сурган хүмүүжүүлэгч мөн.

2……… Манай ангийн нэг ч сурагч хичээлдээ хоцорч ирдэггүй. Бат манай ангийн сурагч биш учир хоцорч ирдэг.

3…………… Халим загалмайгаар амьсгалдаггүй тул загас биш.

4............. Бүх бүжигчид бол хөгжимчид, иймээс зарим хөгжимчин бол  бүжигчин  мөн.

a)

Зөв, Буруу, Зөв, Зөв

b)

Зөв, Зөв, Буруу, Зөв

c)

Зөв, Буруу, Зөв, Зөв 

d)

Зөв, Буруу, Буруу, Зөв

8.

Зөрчилгүйн хуулийг анх нээж, “Харилцан зөрчилтэй нотолгоонууд нэгэн зэрэг үнэн байж чадахгүй” хэмээн томьёолсон эрдэмтнийг нэрлэнэ үү.

a)

Платон

b)

Cократ

c)

Аристотель

d)

С. Дулам

9.

Дараах хос бодомжуудаас алинд нь зөрчилгүйн хууль үйлчлэх вэ?

a)

Намрын бороо мөөг ургахад ашигтай. Намрын бороо хадлан тэжээл бэлтгэхэд ашиггүй

b)

Бөмбөг бөөрөнхий, бөмбөг бөөрөнхий биш

c)

Энэ анги зайтай саруулхан. Энэ анги зай муутай бүгчим

d)

Өнгөрсөн жил цас их орсон, энэ жил цас их орсон

10.

Ойлголтын ангиллыг жишээтэй нь холбохдоо алдаа гаргасан бол аль нь вэ?

a)

Нар-нэгж ойлголт

b)

Дорнод аймаг-ерөнхий ойлголт

c)

Чөтгөр-хоосон ойлголт

d)

Аз жаргал-хийсвэр ойлголт

11.

Нөхөж бичнэ үү. Ойлголтын агуулга ихсэх тусам багтаамж ………

a)

Ихэснэ

b)

Адилсана

c)

Багасна

d)

Өргөснө

12.

Огтлолцох харилцаатай ойлголтуудын жишээ аль нь вэ?

a)

Соёл, нүүдэлчийн соёл

b)

Малчин уяач

c)

Чихэр, түлээ

d)

Эмийн ургамал, нохойн хошуу

13.

Зөрчилгүйн хуульд холбогдох өгөгдлүүдийг олоорой.

1. Логикийн хамгийн тодорхой зарчмуудын нэг

2. Зөрчилгүйн хуулийг анх Сократ нээсэн байна.

3. Харилцан зөрчилтэй хоёр бодомж буюу нэг нь нөгөөгийнхөө үгүйсгэл болдог бодомжуудын тухай өгүүлдэг.

4. Аливаа бодомжийн үнэн байхыг нотолсон үндэслэл хүрэлцээтэй байх ёстой

5. "Цас цагаан өнгөтэй” ба “цас цагаан өнгөтэй биш"

6. Өөр цаг хугацаанд, эсвэл янз бүрийн харилцаанд янз бүрийн юмс үзэгдлийн тухай авч үзэх тохиолдолд зөрчилгүй хууль үйлчилнэ.

a)

1, 3, 5

b)

1, 2, 5, 6

c)

2, 3, 5

d)

2, 3, 5, 6

14.

Хангалттай үндэслэлийн хууль эдгээрээс алийг нь илэрхийлдэг вэ?

         

a)

Харилцан зөрчилтэй хоёр бодомж буюу нэг нь нөгөөгийнхөө үгүйсгэл болдог бодомжуудын тухай

b)

Аливаа бодомжийн үнэн байхыг нотолсон үндэслэл хүрэлцээтэй байх ёстой

c)

Зөрчилтэй хоёр бодомжийн нэг нь үнэн, нэг нь худал байна, ямар нэг гуравдагч хувилбар байхгүй

d)

Бодомж бүхэн өөрөө өөрийнхөө зайлшгүй бөгөөд хүрэлцээтэй нөхцөл болдог

15.

Адилтгалын хууль эдгээрээс алийг нь илэрхийлдэг вэ?

a)

Харилцан зөрчилтэй хоёр бодомж буюу нэг нь нөгөөгийнхөө үгүйсгэл болдог бодомжуудын тухай

ёстой

b)

Аливаа бодомжийн үнэн байхыг нотолсон үндэслэл хүрэлцээтэй байх

c)

Зөрчилтэй хоёр бодомжийн нэг нь үнэн, нэг нь худал байна, ямар нэг гуравдагч хувилбар байхгүй

d)

Бодомж бүхэн өөрөө өөрийнхөө зайлшгүй бөгөөд хүрэлцээтэй нөхцөл ус болдог

16.

Захирагдах, захирах харилцаатай ойлголтуудын хувьд захирагдаж байгаа ойлголт нь ямар ойлголт болдог вэ?

a)

Төрөл ойлголт

b)

Дүрс ойлголт

c)

Нэгж ойлголт

d)

Ерөнхий ойлголт

17.

Ойлголтууд багтаамжаараа янз бүрийн харилцаанд оршино. Захирах ба захирагдах харилцаанд байгаа ойлголтуудын аль хэсгийн, ямар дараалалд алдаа байгааг олоорой.

a)

А. 1-р хэсэг-А; 2-р хэсэг-В

b)

1-р хэсэг-Б; 2-р хэсэг-Б

c)

1-р хэсэг-В; 2-р хэсэг-Б

d)

1-р хэсэг-В; 2-р хэсэг-А

18.

Ойлголтыг хуваарилахад баримтлах дүрмүүдээс аль нь буруу байна вэ?

a)

Хуваарь нэг л үндэслэлээр хийгдэх ёстой

b)

Хуваарилагдаж байгаа ойлголтын багтаамж нь хуваарийн гишүүдийн багтаамжийн нийлбэртэй тэнцүү биш байх ёстой

c)

Хуваарийн гишүүд өөр хоорондоо хамтран захирагдах харилцаанд байх ёстой

d)

Хуваарь нь дэс дараалалтай, нэг эрэмбийн, үсрэлтгүй байх ёстой

19.

Харьцаат бодомжийг аль нь илэрхийлж байна вэ?

a)

Өөр бодомжид задаргаж үл болох бодомж

b)

Юмс үзэгдлийн хоорондын харьцааг илэрхийлсэн бодомж

c)

Юмс үзэгдлийн оршин байхуйг нотлох, эсвэл үгүйсгэх хэлбэрээр илэрхийлсэн бодомжууд

d)

Тухайн анги бүлгийн бүх юмс, үзэгдэлд эсвэл аль нэг хэсэгт нь ямар нэг шинж тэмдэг байгаа, эсвэл байхгүй гэдгийг нотлох юм уу, үгүйсгэсэн бодомж

20.

Энгийн бодомжийг агуулгаар нь хэрхэн ангилдаг вэ?

a)

Сайн, Муу

b)

Үнэн, Худал

c)

Хоосон, Хоосон биш

d)

Бодит, Хийсвэр

21.

Категорик бодомжийг илэрхийлэх өгөгдлүүд аль нь вэ?

1. Энгийн бодомжийн нэг төрөл

2. Нийлмэл бодомжийн нэг төрөл

3. Тухайн юмс үзэгдэлд уг шинж тэмдэг байгаа эсэхийг нотлох, эсвэл үгүйсгэсэн бодомжууд

4. Чанарын хувьд нотлол ба үгүйсгэл бодомж гэж ангилдаг

5. Гагцхүү бодомж нь өөртөө өөр бодомж агуулаагүй, басхүү үнэний утга холбогдол илэрхийлж байх ёстой.

a)

1, 3, 5,

b)

1, 3, 4

c)

2, 3, 5

d)

1, 3, 4, 5

22.

Предикатад сөргүүлэн тавих гэж юу вэ?

a)

Нөхцөл бодомжийн субьект нь дүгнэлтэд предикат болж, нөхцлийн предикатын зөрчилт ойлголт дүгнэлтэд субьект болж, нөхцөл бодомж чанарын хувьд эсрэгээр өөрчлөгддөг шууд оюун дүгнэлт

b)

Хоёр ба түүнээс олон категорик бодомжоос дүгнэлт гарган авах оюун дүгнэлтийн хэлбэр

c)

Нөхцөл боломжийн субьект нь дүгнэлтэд предикат, нөхцлийн предикат нь дүгнэлтэд субьект болон байраа сольж, нөхцөл бодомжийн чанар нь хэвээр үлддэг шууд оюун дүгнэлт

d)

Нөхцөл бодомжийн субьект нь дүгнэлтэд хэвээр үлдэж, нөхцлийн предикат түүний зөрчилт харилцаатай ойлголтоор солигдон, дүгнэлтийн предикат болж, нөхцөл бодомжийн чанар нь дүгнэлтэд эсрэгээр өөрчлөгдөх

23.

Дихотоми хуваарийн жишээг дурдахдаа хамааралгүй жишээ оруулсан бол олно уу.

a)

Хүмүүсийг насанд хүрэгчид ба насанд хүрээгүйчүүд гэж хуваана 

b)

Мөөгийг хортой ба хоргүй гэж хуваана

c)

Цөм нь протон ба нейтронд хуваана

d)

Дан бодисыг металл, металл биш гэж хуваана

24.

Атрибутив бодомжийн жишээ аль нь вэ?

a)

Улаанбаатар Дарханаас том

b)

Бүх загас усанд амьдардаг

c)

Нэг ч арслан өвсөн тэжээлтэн биш

d)

Зарим амьтан бол өвсөн тэжээлтэн мөн

25.

Традуктив оюун дүгнэлтийн тодорхойлолт аль нь вэ?

a)

Ерөнхий шинжтэй нөхцөлүүдээс хэсгийн шинжтэй дүгнэлт гарган авах сэтгэхүйн үйлдэл

b)

Тусгаар ажиглалт туршлагын мэдлэгээс илүү өргөн хүрээний ерөнхий мэдлэгт шилжин дүгнэлт хийдэг логик дүгнэлт

c)

Ижил хэмжээний нийтлэг мэдлэгийн хооронд дүгнэлт хийдэг логик үйлдэл

d)

Ялгаатай олон янзын мэдлэгийн хооронд дүгнэлт хийдэг логик үйлдэл

26.

Түлхүүр үгсийг ашиглан /дедукцийн аргын/ зөв дараалал бүтээгээрэй.

Түлхүүр үгс: 1-Бат мөнх бус, 2-Онол, 3-Бат бол хүн, 4-Таамаглал, 5-Бүх хүн мөнх бус, 6-Дүн шинжилгээ

a)

а=6, в=2, д=3, е=1

b)

а=2, в=6, д=3, е=1

c)

а=2, в=3, д=6, е=1

d)

а=2, в=6, д=1, е=3

27.

"Ургамал тэжээл авч амьдардаг. Амьтан тэжээл авч амьдардаг. Хүн ч мөн тэжээл авч амьдардаг. Эдгээр нь бүгд амьд бие юм. Тэгвэл бүх амьд биет тэжээл авч амьдардаг” гэсэн жишээ нь логикийн аль аргад хамаарах вэ?

a)

Анализ

b)

Синтез

c)

Индукц

d)

Дедукц

28.

"Нийгэм гэдэг ойлголтын бүрэлдэхүүнд улс төр, эдийн засаг, оюун санаа, социал амьдрал болон бүлгүүд гэх мэт" гэсэн жишээ нь аль аргад хамаарах вэ?

a)

Анализ

b)

Синтез

c)

Индукц

d)

Дедукц

29.

Адилтгах харилцаатай хоёр ойлголтыг зургаар илэрхийлснийг олно уу.

a)

A

b)

B

c)

C

d)

D

30.

Функтор гэдэг нь:

a)

Хэн, юу гэсэн асуултад хариулагддаг нэр үгийг илэрхийлж буй ойлголт

b)

Шинэ хэллэг гарган авах, хэллэгүүдээс шинэ хэллэг гарган авах

c)

Үнэн эсвэл худал бодол санааг илэрхийлж байгаа өгүүлбэр юм

d)

Хэллэг болон нэр болдоггүй, харин нэрээс шинэ хэллэг үүсгэх арга хэрэгсэл болдог илэрхийлэл

31.

Эквивалент бодомж аль нь вэ?

a)

Түүнийг бүрдүүлж байгаа бодомжууд зэрэг үнэн байх юм уу, зэрэг худал байр үед үнэн байдаг нийлмэл бодомж

b)

Түүнийг бүрдүүлж байгаа бодомжуудын зөвхөн нэг нь үнэн үед үнэн байдаг нийлмэл бодомж

c)

Үндэслэгээ нь үнэн, мөрдлөгөө нь худал байх тохиолдолд үнэн байдаг, бусад тохиолдолд худал байдаг

d)

Түүнийг бүрдүүлж байгаа бодомжуудын ядаж нэг нь үнэн байхад үнэн байдаг нийлмэл бодомж

32.

Асуултын тэмдэгүүдтэй хэсгүүдийг нөхөн сонгоорой.

a)

а=конъюнкци,

б="буюу",

г=awb

b)

а=импликаци, б="...эсвэл",

г=a->b

c)

а=үгүйсгэл,

б="...гүй, бус",

г=a<->b

d)

а=эквивалент чанар, б="ба",

г=awb

33.

"Тэгш өнцөгтийн бүх тал нь тэнцүү байх тохиолдолд л квадрат болно." жишээ нь аль бодомжид хамаарах вэ?

a)

Нэгдмэл дизъюнкци

b)

Тусгаарлагдмал дизъюнкци

c)

Эквивалент чанар

d)

Конъюнкци

34.

Ойлголтын ангиллыг зөв тохируулаарай.

a)

а1б2в3

b)

а3б2в1

c)

а2б3в1

d)

a1б3в2

35.

Огтлолцох харилцаатай хоёр ойлголтыг зургаар илэрхийлснийг олно уу

a)

A

b)

B

c)

C

d)

D

36.

Категорик бодомжийг шууд өөрчлөх замаар буюу ердөө нэг нөхцөлөөс гаргаж авч буй оюун дүгнэлт аль нь вэ?

a)

Шууд оюун дүгнэлт

b)

Шууд бус оюун дүгнэлт

c)

Индуктив оюун дүгнэлт

d)

Дедуктив оюун дүгнэлт

37.

Синтезийн арга аль нь вэ?

a)

Тухайн нэрлэж байгаа юмны зарим гол шинж байдлыг түүнтэй холбоотой бусад шинж байдлуудаас нь салган сэтгэхүйдээ дүрслэх арга

b)

Тухайн юмыг түүний бүрэлдэхүүн хэсэг, тал, шинж, харилцаа зэрэгт хуваан задалдаг логик үйлдэл

c)

Тухайн юмтай шинж байдлаараа ижил бусад юмсын анги бүлэглэлд түүнийг нэгтгэх арга

d)

Тухайн юмны бүрэлдэхүүн хэсэг, тал, шинж, харилцаануудыг сэтгэхүйдээ нэгтгэдэг логик үйлдэл

38.

Энгийн шийдмэг силлогизм гэдэг нь:

a)

Нөхцөл бодомжийн субьект нь дүгнэлтэд предикат, нөхцөлийн предикат нь дүгнэлтэд субьект болон байраа сольж, нөхцөл бодомжийн чанар нь хэвээр үлддэг шууд оюун дүгнэлт

b)

Нэг энгийн нөхцөлөөс дүгнэлт хийх арга

c)

Нөхцөл бодомжийн субьект нь дүгнэлтэд предикат болж, нөхцөлийн предикатын зөрчилт ойлголт, дүгнэлтэд субьект болж, нөхцөл бодомж чанарын хувьд эсрэгээр өөрчлөгддөг шууд оюун дүгнэлт

d)

Хоёр ба түүнээс олон категорик бодомжоос дүгнэлт гарган авах оюун дүгнэлтийн хэлбэр

39.

"Баримтаар няцаах явдал бол няцаалтын хамгийн итгэлтэй арга юм. Энэ нь тухайн сэдэвт зөрчилддөг баримтыг олж илрүүлнэ гэсэн үг” гэдэг нь сэдвийг няцаах аль төрөлд хамаарах вэ?

a)

Үндэслэлийг шүүмжлэх

b)

Хэлбэрийн буруу болохыг илрүүлэх

c)

Шууд няцаалт

d)

Дам няцаалт

40.

Бүх загас /Р/ сэлдэг амьтан мөн. /М/.

Сэлдэг амьтан бүхэн /М/ усанд амьдардаг /S/.

Усанд амьдардаг амьтдын зарим нь /S/ загас мөн /Р/. гэдэг нь хэддүгээр фигурын жишээ вэ?

a)

I фигур

b)

II фигур

c)

III фигур

d)

IVфигур