wayground logo

Free Printable Worksheets

NEW

Font size

S
M
L
XL
Worksheets

Соёл

Total questions: 44

Worksheet time: 31mins

Name
Class
Date
1.

. Хувь хүний бүтээлч сэтгэлгээ, ур чадвар, авьяас билгээс эх сурвалжтай, оюуны өмчөөр хамгаалагдсан соёлын агуулга бүхий бараа, бүтээл үйлдвэрлэх, тэдгээрийн хуваарилалт, нийлүүлэлтийн тогтолцоог хангасан үйлдвэрлэлийн салбарыг юу гэдэг вэ?

a)

а.соёлын аялал жуулчлал

b)

б. соёлын үйлдвэрлэл

c)

в. соёлын орон зай

d)

г. соёлын дархлаа

2.

Түүх ,соёл, урлаг, амьдралын хэв маяг, үнэт зүйл, үнэлэмж, уламжлал зэрэг соёл хоорондын харилцааны олон хэлбэрийг багтаасан өөр соёлын орчинтой биечлэн танилцахыг ..... гэнэ.

a)

а. Соёлын үйлдвэрлэл

b)

б. Үндэсний соёл

c)

в. соёлын аялал жуулчлал

d)

г.соёлын үйлчилгээ

3.

.Соёлын даяаршил гэдэг ойлголт Соёл судлалд хэдийн бий болсон бэ?

a)

а.1960-аад оны төгсгөл

b)

б. 1970 –аад оны төгсгөл

c)

в. 1980-аад оны төгсгөл

d)

г. 1990 –ээд оны төгсгөл

4.

.Зам харилцаа, эдийн засгийн харилцаа, мэдээлэл харилцааны хөгжлийн үндсэн дээр тусгаар соёлууд дэлхийн нэгдмэл соёлд нэгдэн нийлэх үйл явцыг юу гэдэг вэ?

a)

а. Соёлын даяаршил

b)

б. Соёлын аялал жуулчлал

c)

в. соёлын дархлаа

d)

г. Соёлын адилсал

5.

Cоёлын харилцан үйлчлэлийн хэлбэрүүдээс илүүцийг ол.

a)

а. Соёлын даяаршил

b)

б. Соёлыг солилцоо

c)

в. соёлыг хуулбарлан дууриах т

d)

г. Соёлын тулгал

6.

.Бүтээсэн бүхнийг устгаж , хүнийг тэр зүйлээ дахин бүтээхгүй болтол нь айлган сүрдүүлэх үйл явц.

a)

а. Соёлын даяаршил

b)

б. Соёлыг солилцоо

c)

в. соёлыг хуулбарлан дууриах

d)

г. Соёлын тулгалт

7.

.Даяаршлын үеийн үндсэн бодлого?

a)

а. Байгаль хамгаалах

b)

б.тогтвортой хөгжил

c)

в. нийгэм соёл

d)

г. Эдийн засаг

8.

Аpд түмэн өөрийн соёлын хэм хэмжээ, зан үйл, хэл, үнэлэмжийн баримжааллыг ухаарч ойлгох, тэрхүү соёлын байр сууринаас өөрийгөө ойлгох, тэрхүү соёлыг тээгч гэдгээ ухаарах байдлыг юу гэдэг вэ?

a)

а. Соёлын даяаршил

b)

б. Соёлын аялал жуулчлал

c)

в. соёлын дархлаа

d)

г. Соёлын адилсал

9.

. Соёл өөрийн үнэт зүйлсээ хамгаалж , оршин тогтнолоо бэхжүүлэн баталгаажуулах чадварыг юу гэдэг вэ?

a)

а. Соёлын даяаршил

b)

б. Соёлын аялал жуулчлал

c)

в. соёлын дархлаа

d)

г. Соёлын адилсал

10.

.Хүн төрөлхтний соёлыг ерөнхийд нь юу гэж хуваадаг вэ?

a)

а. Хотын, хөдөөгийн

b)

б. Үндэсний , гадаадын

c)

в.суурьшмал, нүүдлийн

d)

г. Биет, өв

11.

Соёлын дархлаа сулардаг гол шалтгаан юу вэ?

a)

а. Бусдын соёлыг хуулбарлан дууриах

b)

б. Үр хүүхдээ сургах

c)

в. мал маллах ухаан

d)

г. Язгуур уламжлалаа хадгалах

12.

Анх 1954 онд Америкийн сэтгэл судлаач К. Оберг ямар ойлголтыг гаргасан бэ?

a)

а. Соёлын шок

b)

б. Соёлын адилсал

c)

в. соёлын дархлаа

d)

г. Соёлын эрх чөлөө

13.

Соёлын орон зай гэж юу вэ?

a)

Соёлын үнэлэмжүүдийн харилцан нөлөөллөөр бий болж байдаг оюун санааны орчин хамтын мэдрэмж

b)

Соёлын харилцаа бүх талаар өргөжин тэлэх үйл явц

c)

Янз бүрийн ард түмний эрх чөлөөний талаарх мэдрэмж

d)

Тусгаар соёлуудын харилцан нөлөөллөөр бий болж байдаг оюун санааны орчин

14.

Соёлын орон зай, кибер орон зай гэсэн ойлголтуудын хамаарлыг аль нь зөв илэрхийлсэн бэ?

a)

Энэ хоёр ойлголт ижил утгатай

b)

Соёлын орон зайн нэг хэлбэр нь кибер орон зай юм

c)

Кибер орон зайн нэг хэлбэр нь соёлын орон зай юм

d)

Энэ хоёр ойлголт хоорондоо ямар ч хамаагүй

15.

Соёлын дархлаа сулардаг гол шалтгаан юу вэ?

a)

Үндэстнийг бусдаас ялгах гол шинж, ард түмний бахархал буурснаас

b)

Үндэстний эв нэгдлийн үндэс, тусгаар тогтнолын баталгаа алдагдснаас

c)

Бусдын соёлыг хуулбарлан дууриах өөр соёлын тулгалт хийх явдлаас

d)

Өөр соёлоос ялгаж буй уламжлалт чанараа хамгаалахгүй байгаагаас

16.

Ард түмэн өөрийн соёлын хэм хэмжээ, зан үйл, хэл, үнэлэмжийн баримжааллыг ухаарч ойлгох, тэрхүү соёлын байр сууринаас өөрийгөө ойлгох, тэрхүү соёлыг тээгч гэдгээ ухаарах байдлыг ... гэнэ.

a)

Соёлын орон зай

b)

Соёлын адилсал

c)

Соёлын дархлаа

d)

Соёлын эрх чөлөө

17.

"Соёлын харилцан үйлчлэлийн хэлбэрүүд"-эд илүүц зүйл байна уу?

a)

Соёлын солилцоо

b)

Соёлын гажилт

c)

Соёлыг хуулбарлан дуурайх

d)

Соёлын тулгалт

18.

Соёл өөрийн үнэт зүйлсээ хамгаалж, оршин тогтнолоо бэхжүүлэн баталгаажуулах чадварыг ... гэнэ.

a)

Соёлын адилсал

b)

Соёлын эрх чөлөө

c)

Соёлын орон зай

d)

Соёлын дархлаа

19.

Соёл судлалын ухаанд соёлын шок гэсэн ойлголт байдаг. Энэ ойлголтыг анх хэдэн онд Америкийн сэтгэл судлаач К.Оберг хэрэглэсэн бэ?

a)

1956

b)

1945

c)

1954

d)

1960

20.

Өөр соёлын орчин нөхцөл тухайн хүний хүссэнээс огт өөр байх, бүтэлгүйтэх, сэтгэл ханамж мэдрэгдэхгүй байх үед үүсэх бухимдал, гутрал, түгшүүр гэх мэт сөрөг мэдрэмж үүсэх үеийн сэтгэл зүйн байдлыг юу гэж нэрлэх вэ?

a)

Соёлын нэгдэл

b)

Соёлын гажилт

c)

Соёлын хожимдол

d)

Соёлын цочирдол

21.

Үндэсний соёлын өвөрмөц өв санг дэлхийн олон нийтэд үзүүлэн таниулах хэрэгцээ улам нэмэгдэж байгаа өнөө үеийн соёлын солилцооны гол хөтлөх хүч нь дотоодын болон олон улсын ... мөн.

a)

даяаршил

b)

аялал жуулчлал

c)

адилсал

d)

дархлаа

22.

"Хэнд ч байгалиас заяасан засаглах эрх байхгүй бөгөөд хуулийн зорилго нь хүний эрхийг устгах буюу хавчин хясах явдал биш, харин түүнийг хамгаалж өргөжүүлэх явдал мөн" гэж хэн хэлсэн бэ?

a)

К.Оберг

b)

Э.Фромм

c)

О.Шпенглер

d)

Жон Локк

23.

"Соёлын орон зай" гэдэг ойлголт ямар утга санааг илэрхийлдэг вэ?

a)

Хүний төрсөн нутаг

b)

Соёлын дурсгалт зүйлс

c)

Хамтын мэдрэмж, үнэлэмж

d)

Улс үндэстний өвөрмөц онцлог

24.

Зам харилцаа, эдийн засгийн харилцаа, мэдээлэл харилцааны хөгжлийн үндсэн дээр тусгаар соёлууд дэлхийн нэгдмэл соёлд нэгдэн нийлэх үйл явцыг ... гэнэ.

a)

Соёлын даяаршил

b)

Соёлын аялал жуулчлал

c)

Соёлын дархлаа

d)

Соёлын солилцоо

25.

Монгол улс хэдэн онд дэлхийн Тогтвортой хөгжлийн хөтөлбөрт нэгдэн орсон бэ?

a)

1996

b)

2005

c)

2006

d)

2015

26.

"Эрх чөлөө бол хүний амьдралын эрхэм зорилго, хувь хүний өөрийгөө нээх, хувь чанараа хөгжүүлэх боломж мөн" гэх хэн хэлсэн бэ?

a)

Дж.Кэмпбелл

b)

Ж.Локк

c)

Э.Фромм

d)

А.Адлер

27.

1970-аад оны II хагасаас соёлын адилслын тухай ойлголт нийгэм хүмүүнлэгийн ухаанд хэрэглэгдэж эхэлжээ. Соёлын адилсал хэмээх ойлголтыг манай судлаачид хэрхэн нэрлэдэг вэ?

a)

Соёлын ижилсэл

b)

Соёлын өөрийншил

c)

Соёлын өвөр төрх

d)

Дээрх бүгд хамаарна

28.

Соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд баримтлах зарчмуудаас илүүцийг олно уу?

a)

Орон нутгийн хүн амын амьжиргаа, нийгэм, эдийн засгийн хөгжилд үр ашгаа өгөх

b)

Байгалийн болон соёлын өвийн хадгалалт, хамгаалалтыг бэхжүүлэх

c)

Байгалийн болон соёлын өвийн газруудтай харилцан шүтэлцээтэй хөгжүүлэх

d)

Илүүц зүйл алга

29.

Соёлын харилцан үйлчлэлийн хэлбэрүүдийг олно уу?

a)

Соёлын солилцоо

b)

Соёлыг хуулбарлан дуурайх

c)

Соёлын тулгалт

d)

Дээрх бүгд зөв

30.

... гэдэг нь нийгмийн цөөнх буюу дээд давхраа болсон язгууртны захиалгаар мэргэжлийн хүмүүс бий болгосон соёл.

a)

Ардын соёл

b)

Нийтийн соёл

c)

Дэд соёл

d)

Сонгодог соёл

31.

... соёл нь боловсролын түвшнээс хамааралгүй, бүх насныхан, бүх давхаргад хүртээмжтэй байдаг

a)

Ардын

b)

Нийтийн

c)

Дэд

d)

Сонгодог

32.

... соёл нь гарал үүслийн хувьд соёлын бусад хэлбэрээс түрүүнд үүссэн, сайн дурын бөгөөд хамтын шинжтэй соёл юм. Хэн бүтээсэн нь тодорхойгүй соёл.

a)

Ардын

b)

Нийтийн

c)

Дэд

d)

Сонгодог

33.

Соёлын талаар гаргасан тодорхойлолтыг ол?

a)

Бүтээн туурвих үйлдвэрлэн боловсруулах үйл ажиллагаа

b)

Хүмүүсийн боловсрол, хүмүүнших төлөвшил

c)

Хайрлах хүндэтгэх, итгэх, бишрэх, эрхэмлэх

d)

Бүгд зөв

34.

Хүн ямар нэг ур чадварыг төгс эзэмшсэн байдал ...

a)

Алтан гартай эмч

b)

Уран зохиол, уран барилга

c)

Хувцасны загвар, өнгөний зохицол

d)

Монголын гэрийн ур хийц

35.

Бодит байдлыг уран сайхны аргаар дүрслэх хэлбэр ...

a)

Байшин, барилга

b)

Мэтгэлцэх урлаг

c)

Уран зураг, дүрслэх урлаг

d)

Дипломат урлаг

36.

Урлаг нийгмийн амьдралд ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?

a)

Бие хүн төлөвшүүлэх үүрэг

b)

Танин мэдэхүйн үүрэг

c)

Гоо сайхны үүрэг

d)

Дээрх бүгд зөв

37.

Соёлын өвийг хэд ангилдаг вэ?

a)

3

b)

2

c)

1

d)

4

38.

Түүхэн тодорхой орон зай, цаг үеийг төлөөлөх биетээр оршин байгаа дурсгалт зүйлсийг соёлын ... гэнэ.

a)

биет өв

b)

биет бус өв

c)

өв

d)

соёл

39.

Заншил, зан үйлүүд, дүрслэх болон илэрхийлэх урлаг, арга үйлдлүүд, уламжлалт мэдлэг, арга барил, тэдгээртэй холбоотой зэмсэг, урлагийн бүтээл зэргийг соёлын ... гэнэ.

a)

биет бус өв

b)

биет өв

c)

соёл

d)

өв

40.

Тухайн орон нутгийн иргэдтэй уулзаж, өөрийн нутаг ус, түүх соёл, удам угсаа, шашин шүтлэг, зан заншлынх нь талаар ярилцах замаар цуглуулсан баримтыг ... гэдэг.

a)

түүх

b)

аман түүх

c)

археологийн түүх

d)

орон нутгийн түүх

41.

Түүхэн хүмүүс, үйл явдал, газар нутгийн тухай үеэс үед яригдан уламжлагдаж ирсэн аман зохиолын төрлийг ... гэнэ.

a)

домог

b)

хууч яриа

c)

туульс

d)

үлгэр

42.

"Монгол түүх, соёл бол үндэсний аюулгүй байдлын дархлаа мөн" гэж ямар хуулинд заасан вэ?

a)

Соёлын тухай хууль

b)

Монгол улсын Үндэсний аюулгүй байдлын тухай хууль

c)

Боловсролын тухай хууль

d)

Монгол улсын үндсэн хууль

43.

Тухайн улс үндэстний нийтийн хүртээл болсон итгэл үнэмшил, зан байдлын хэв маяг, үнэлэмж болон институтуудын цогц нэгдлийг ... гэж нэрлэдэг.

a)

үндэстний соёл

b)

ардын соёл

c)

нийтийн соёл

d)

улсын соёл

44.

Үеэс үед өвлөгдөж тухайн үндэстний аж төрөх хэв маяг болон нийгмийн харилцааг зохицуулж байдаг хэм хэмжээг ... гэнэ.

a)

ёс суртахуун

b)

ёс заншил

c)

соёл

d)

ардын соёл