NEW
Font size
Worksheets10grade niigem-soyol
Total questions: 11
Worksheet time: 6mins
“Б” 6 сарын турш хамгаалалтын албанд ажилласан. Тэрээр өдөр бүр ажлаасаа хоцордог байжээ. Ажил ологчийн зүгээс шаардлага удаа дараалан тавьсан ч шаардлага биелүүлээгүй тул түүнийг ажлаас нь халав. Энэ нь:
Албан ёсны хяналт
Албан бус хяналт
Ажил олгогчийн хянал
Ажилтан, ажил олгогчийн хоёрын үүргийн зөрчил
Бид ихэвчлэн охидыг магтахдаа хөөрхөн, өхөөрдөм хэмээн магтдаг. Харин хөвгүүдийг баатарлаг, зоригтой хэмээн магтдаг. Энэ нь охид, хөвгүүдэд хэрхэн нөлөөлдөг бол?
Хүйсээ мэдрэн хувцаслахад нөлөөлдөг
Охид, хөвгүүдийг ялгаатай нийгэмшихэд нь нөлөөлдөг
Эр, эм хүйсийн ажил үүргийн ялгааг ойлгоход нөлөөлдөг
Охид, хөвгүүдийн зан араншинд нөлөөлдөг
“Ц”,”Б”хоёр олон жилийн турш найзалж нөхөрлөсөн. “Ц” –г бусдын талаар бодсон бүхнээ ярихад нь “Б” дүргүйцэн шүүмжлэн, энэ занг нь засахыг оролдож байв. Энэ нь нийгмийн ямар ойлголттой хамааралтай вэ?
Нийгмийн гажуудал
Үүргийн зөрчил
Албан бус хяналт
В ба Г зөв
Зөв ойлголтыг олно уу?
Нийгэмшилт нь хүн эхийн хэвлийд бүрэлдсэнээс эхлээд насанд хүрсэн бие хүн болтол нь үргэлжилдэг
Нийгэмшилт хүнийг төрөхөөс эхлэн насан эцэслэх хүртэл нь тасралтгүй үргэлжилдэг
Нийгэмшилт нь хүнд удамшлаар дамждаг.
Нийгэмшилт нь хүүхэд төрсөн цагаас эхлэн өтөл нас хүртэл үргэлжилдэг.
Нийгмийн институтийн сөрөг чиг үүргийн жишээг олно уу?
Сайн сургууль хүүхдэд ирээдүнй хань ижил, найз нөхдөө сонгоход нөлөөлдөг
Эхчүүдийн орлогыг нэмэгдүүлэх халамжийн бодлого нь тэдний хөдөлмөр эрхлэлтийн түвшинг бууруулдаг
“Б” багаасаа багш болох хүсэлтэй байсан тул багшийн сургуульд элссэн
Ипотекийн зээлийг 6% -д хүргэх саналыг Засгийн газар дэмжлээ
Хувь хүн нь нийгэм, нийгмийн бүтцийн нөлөөлөлд амьдардаг болохыг тайлбарласан онол нь аль вэ?
Бүтэц чиг үүргийн онол
Марксизм
Бэлгэ тэмдгийн харилцан үйлдлийн онол
А ба В зөв
......... хуулинд монгол хэл, бичиг үсгээ хамгаалах, хөгжүүлэх талаар идэвх санаачилга гаргасан иргэн, хуулийн этгээдэд 4 жил тутамд “Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал олгоно” гэж заажээ. Энэ нь:
2008 он, Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль
2001 он, Үндэсний аюулгүй байдлын тухай хууль
2015 он, Монгол хэлний тухай
2014 он, Номын сангийн тухай
Бүхий л соёлд нийтлэг байдаг шинж чанар, хэм хэмжээ, дүрэм журам, үнэт зүйлсийг соёл судлалд хэрхэн нэрлэдэг вэ?
Соёлын түгээмэл шинж
Соёлын өөрчлөлт
Соёлыг бүрдүүлэгч элемент
Соёлын хожимдолт
Монгол соёлын нэгдмэл шинжүүдэд аль нь хамаарахгүй вэ?
Монгол соёл бол Монгол, Казак үндэстний соёлоос голлон бүрдсэн соёлын нэгэн нэгдэл
Монгол үндэсний соёлын өвөрмөц шинэ, түүний хэрэглээ, үнэ цэн нь тухайлбал “ Би монгол хүн” гэх мэтээр бахархах үндэс суурь болдог
Монгол улсын Үндэсний аюулгүй байдлын тухай хуульд” Монголын түүх, соёл бол үндэсний аюулгүй байдлын дархлаа мөн” гэж заажээ.
Цаа сэтэрлэх, ан авд мордох, урц, гэрээ хэрхэн барих гээд өвөрмөц ёс заншил бүхий цаатан соёл бол монгол соёл ч дэлхийн соёлын өв биш юм
Дээрх бүгд
Зөгий, шоргоолжны эд эсэнд нь шингэсэн үйлдэл хийх чадвар байдаг шиг хүнд төрөлхөөс заяадаггүй, ахмад үеэсээ залуу үе нь зориуд сурч мэдэж, өвлөх ёстой үйлдэл хийх чадвар байдгийг соёл гэж тэмдэглэдэг” гэж хэн үзсэн бэ?
Р.Бенедикт
Э.Тайлор
А.Гидденс
Э.Кассирер
“Үнэлэмжийг хувь хүн өөриймшүүлсэн хэр хэмжээ, түвшин” дараах ойлголтын аль нь вэ?
Үнэлэмж
Үнэлэмжийн баримжаа
Үнэт зүйл
Үнэт чанар
