Font size
WorksheetsХНАС-3 Семинар 1
Total questions: 10
Worksheet time: 10mins
Нэг зөв хариултыг сонгоно уу.
Сурвалжийн оройн холбоосын цочмог идээт үрэвслийн холбоос эдийн үед илрэх эмнэл зүйн шинж тэмдэг юу вэ?
Буйл хавдсан, орчмын тунгалгийн зангилаа хавдсан, лугшиж өвдөнө
Аяндаа үргэлжлэн өвдөнө, зуухад болон тогшилтод өвдөлттэй, сурвалжийн оройн хэсгийн буйлан дээр дарахад өвдөнө
Буглаа үүснэ, сурвалжийн орой хэсгийн буйл хавдаж, бага зэрэг хил хязгаартай томролт тэмтрэгдэнэ
Буглаа үүссэн тэр хэсэгт флюктаци тэмтрэгдэнэ, аяндаа өвдөх нь багасна
Зуухад өвдөнө, шүд сунасан юм шиг санагдана, шүд хөдөлгөөнтэй, тогшилтод өвдөнө
Нэг зөв хариултыг сонгоно уу.
Сурвалжийн оройн холбоосын цочмог энгийн үрэвслийн үед рентген зурагт илрэх өөрчлөлтийг сонгоно уу?
Холбоосын завсар бага зэрэг өргөссөн, түүшийн ясны шимэгдэлт үүссэн байна
Холбоосын завсар бага зэрэг өргөссөн, түүшийн ясны шимэгдэлт үүсээгүй байна
Холбоосын завсар нилээд өргөссөн, түүшийн ясны шимэгдэлт үүсээгүй байна
Холбоосын завсар нилээд өргөссөн, түүшийн ясны шимэгдэлт үүссэн байна
Холбоосын завсар өргөсөөгүй, түүшийн ясны шимэгдэлт үүсээгүй байна
Нэг зөв хариултыг сонгоно уу.
Байнгын төвийн үүдэн шүдний сурвалжийн оройн холбоосын архаг үрэвслийн үед сувагт ямар эмчилгээ хийх вэ?
Үрэвслийн эсрэг эмчилгээ, амны хөндийг бүлээн уусмалаар зайлах
Цөгцний ба сурвалжийн задарсан зөөлцийг авах, үрэвслийн эсрэг эмчилгээ
Задарсан зөөлцийг авах, сурвалжийн оройн нүхийг нээх, үрэвслийн эсрэг эмчилгээ
Эмийн эмчилгээ, амны хөндийг бүлээн уусмалаар зайлах
Физик эмчилгээ, үрэвслийн эсрэг эмчилгээ
Нэг зөв хариултыг сонгоно уу.
Сурвалжийн оройн холбоосын үрэвслийн хамгийн оновчтой тодорхойлолтыг сонгоно уу?
Зөөлцийн өөрчлөлт нь сурвалжийн оройгоор дамжин холбоос эд рүү тархсаныг сурвалжийн оройн холбоосын үрэвсэл гэнэ
Сурвалжийн бүрэн бүтэн байдал алдагдаж, өвдөлт үүсэхийг сурвалжийн оройн холбоосын үрэвсэл гэнэ
Сурвалжийн оройд эмгэг өөрчлөлт явагдаж, өвдөлт үүсэн хавддаг өвчнийг сурвалжийн оройн холбоосын үрэвсэл гэнэ
Шүд цоорох өвчин даамжирч үрэвсэл цааш тархан эрүүний яс руу идээлж хавддаг өвчнийг сурвалжийн оройн холбоосын үрэвсэл гэнэ
Шүдний холбоос эд үрэвсэж хүчтэй өвдөлт илэрдэг өвчнийг сурвалжийн оройн холбоосын үрэвсэл гэнэ
Нэг зөв хариултыг сонгоно уу.
Сүүн шүдний сурвалжийн оройн ямар үрэвслийн үед идээт цорго үүсдэг вэ?
Сурвалжийн оройн холбоосын цочмог идээт үрэвсэл
Сурвалжийн оройн холбоосын дахилтат үрэвсэл
Сурвалжийн оройн холбоосын архаг шүүдэст үрэвсэл
Сурвалжийн оройн холбоосын цочмог идээт үрэвслийн салстын хэлбэр
Сурвалжийн оройн холбоосын архаг идээт үрэвсэл
Нэг зөв хариултыг сонгоно уу.
Халдварлагдсан сурвалжийн сувгийн эмчилгээг хийж сувгийг ломбодсоноос хойш зовуурь илрэхгүй бол хэзээ цөгцийг сэргээх вэ?
1 хоногийн дараа
3 хоногийн дараа
5 хоногийн дараа
7 хоногийн дараа
14 хоногийн дараа
Олон зөв хариултыг сонгоно уу.
Сурвалж нь бүрэн хэлбэржсэн сүүн үүдэн шүдний сувгийг ямар материалуудаар ломбодвол тохиромжтой вэ?
Резорцин формалины зуурмаг
Фосфат цементийн зуурмаг
Цементийн зуурмаг
Кальцийн гидрооксид болон иодоформ агуулсан зуурмаг
Резорцин болон кальцийн гидрооксид агуулсан зуурмаг
Олон зөв хариултыг сонгоно уу.
Сурвалжийн оройн холбоосын үрэвсэлтэй шүдний сувагт механик цэвэрлэгээ хийхэд ямар багажуудыг хэрэглэх вэ?
Ример
К файл
Н файл
Пейпэр пойнт
Зөөлц сугалагч
Олон зөв хариултыг сонгоно уу.
Сурвалжийн оройн холбоосын үрэвсэлтэй шүдний сувагт химийн цэвэрлэгээ хийхэд хэрэглэх уусмалуудыг сонгоно уу?
Спиртэн уусмал
Натрийн гипохлорид
Иодын уусмал
Устөрөгчийн хэт исэл
Марганцын уусмал
Олон зөв хариултыг сонгоно уу.
Сурвалжийн оройн холбоосын цочмог идээт үрэвслийг үе шатаас нь хамаарч хэрхэн ангилах вэ?
Холбоос эдийн үе
Ясны үе
Ясны хальсны үе
Салстын доорх үе
Салстын үе
