Font size
WorksheetsОрон нутгийн нийгмийн асуудлууд
Total questions: 8
Worksheet time: 24mins
Бидний амьдарч буй орон нутгийн орчинд нийгмийн ямар бүлэг, байгууллагууд байдаг, тэдгээр нь хүмүүсийн амьдралд ямар нөлөө үзүүлдэг тухай энэ бүлэг сэдвээр судална.
Хүүхдүүд бид орон нутгийнхаа нийгмийн амьдралд хувь нэмэр оруулж, эерэг өөрчлөлт бий болгож чадна гэдгийг энэ бүлэгт өгүүлэх жишээ, тохиолдлуудаас мэдэж аваарай.
Хотжилт нь нийслэл хот, аймгийн төв зэрэг томоохон хот суурин болон хөдөөгийн сум, багийн хүмүүсийн амьдралд ямар нөлөө үзүүлж байгаа талаар эргэцүүлэн бодоорой.
Цаатан иргэдийн амьдарч буй орон нутгийн орчин тун онцлог.
Цаатан хүмүүс гэр бүл болох, хурим найр хийх, цаа буга сэтэрлэх, ан ав хийх, урц гэрээ барих зэргийн хувьд бусад үндэстэн, ястнаас ялгарах өвөрмөц соёл уламжлалтай ажээ.
Цаатан хүмүүсийн амьдарч буй орон нутгийн гол онцлог юу вэ?
Цаатан хүүхдүүдийн амьдралд орон нутгийн орчин хэрхэн нөлөөлдөг вэ?
Ирээдүйд цаатан хүмүүст тулгарч болох чухал асуудлууд юу вэ?
