Font size
WorksheetsБиологийн түвшин
Total questions: 5
Worksheet time: 15mins
Эсийн болон молекулын түвшин: Эсийг нуклейн хүчил, уураг, нүүрс ус, өөх тос, стероид зэрэг молекулууд үүсгэх ба молекулын түвшний бүх үйл явц амьд эсийн дотор явагддаг ба эсүүд ялгаран хөгждөг.
Эд, эрхтэн, биемахбодийн түвшин: Тодорхой бүтэц, хэмжээ, байрлалтай, ижил төстэй үүрэг гүйцэтгэдэг эсүүд нийлж эд, эдүүд нийлж эрхтэн, эрхтэнүүд нийлж бие махбодийг үүсгэнэ.Олон эст биемахбодийн эс нь эд, эрхтэнг үүсгэдэг.
Популяцийн түвшин: Ургамал, амьтан ганц нэгээрээ тусгаарлагдмал оршдоггүй , популяцид нэгддэг.
Зүйлийн түвшин: Бие биетэйгээ бүтэц, үйл ажиллагаа, биохимийн шинжээрээ төстай, хоорондоо чөлөөтэй үржиж, тодорхой нэгэн газар нутгийг эзлэн амьдарч биологийн зүйлийг үүсгэдэг.
Биогеоценозийн (экосистем), биосферийн түвшин: Бие биеэсээ харилцан хамаардаг бие махбодийн бүлэг(биоценоз) хүрээлэн буй орчны биологийн, биологийн бус хүчин зүйлүүдийн нэгдмэл нэг систем юм.
