Wayground logo

Free Printable Worksheets

Font size

S
M
L
XL
Worksheets

нийгэм 10 1-р хэсэг

Total questions: 35

Worksheet time: 18mins

Name
Class
Date
1.
1. Хүн амын болон соёлын нөхөн үйлдвэрлэлээрээ өөрийн залгамж, тогтвортой чанарыг хангадаг, нэг нутаг дэвсгэр дээр амьдардаг, өөрийн зохион байгуулалт, эмх цэгц бүхий, улс төрийн хувьд биеэ даасан өөрсдийгөө тухайн нийгэмд харьяалуулдаг хүмүүсийн тогтвортой нэгдлийг юу гэдэг вэ?
a)
• Бүлэг
b)
• Нийгэм
c)
• Үндэстэн
d)
• Гэр бүл
e)
• Нийтлэг
2.
2. “Нийгмийн бүтэц гэдэг нь нийгмийн хэсэг, элементүүдийн хооронд бэхжсэн тогтвортой харилцаа холбоо” гэж үзсэн социологич хэн бэ?
a)
• О.Конт
b)
• Ж.Г.Мид
c)
• В.Занден
d)
• К.Маркс
e)
• М.Вебер
3.
3. Аль нь олдмол статусын жишээ болох вэ?
a)
• Би айлын дунд хүү
b)
• Миний ээж Боржигин овогтой
c)
• Иргэн Г.Сумъяа Завхан аймгийн уугуул
d)
• Сурагч Б.Эрхсаран FM радиогийн хөтлөгчөөр ажилладаг.
e)
• Сурагч Б.Эрмүүн айлын дунд хүү бөгөөд өндөр нуруутай
4.
4. Нийгэмшилтийн явцад хувь хүн өөрийгөө нийгмийн тодорхой бүлэг, нийтлэг, нийгэмд харьяалуулан, тэрхүү бүлэг, нийтлэг, нийгмээ илэрхийлэгч онцлог шинжийг нь тээгч нь болдог.Үүнийг ямар ойлголтоор илэрхийлдэг вэ?
a)
• Нийгэмшилт
b)
• Адилсал
c)
• Тээгч
d)
• Нийгмийн нийтлэг
5.
5. Нийгэмшилтийн гол агентад аль нь хамаарахгүй вэ?
a)
• Гэр бүл
b)
• Сургууль
c)
• Үе тэнгийнхэн
d)
• Хэвлэл мэдээлэл
e)
• Сүм хийд
6.
6. Нийгэм, нийгмийн бүлгийн олонх гишүүдийн хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, хүлээлттэй үл нийцэх төлвийг нийгмийн шинжлэх ухаанд хэрхэн нэрлэдэг вэ?
a)
• Аялдах үйлдэл
b)
• Нийгмийн хяналт
c)
• Нийгмийн гажуудал
d)
• Гэмт хэрэг
e)
• Нийгмийн зан үйл
7.
7. Хүмүүс урьд өмнө тогтсон үнэт зүйлс, өөрийн мэдрэмж, зан үйлийн загвараа эрс өөрчилдөг. Жишээ нь: сэтгэцийн эмнэлэгт хэвтэх, шоронд хоригдох зэрэг тохиолдолд итгэж байсан зүйлээсээ ухарч, хатуу ширүүн дэг журамд зохицон, өөрийгөө хүлээн авах дүр зургаа өөрчлөх гарцаагүй нөхцөлд ордог . Энэ нь:
a)
• Адилсал
b)
• Дахин нийгэмшилт
c)
• Анхдагч нийгэмшилт
d)
• Нийгмийн харилцан үйлдэл
e)
• Нийгмийн санкц
8.
8. “Ажил эрхлэлт нь боловсролын түвшнээс хамаарч байна ” гэсэн таамаглал дахь хамаарах хувьсагч аль нь вэ?
a)
• Ажил эрхлэлт
b)
• Ажил эрхлэгчийн боловсрол
c)
• Боловсролын түвшин
d)
• Боловсрол
e)
• Хөдөлмөр
9.
9. Нэг хүний үүргүүд нь нөгөөгийн хэрэгжилтэд саад учруулах зэргээр зөрчилддөг. Жишээ нь багш хүн албан үүргээ гүйцэтгэхийн тулд гэр бүлийн зарим үүргээ биелүүлж чадахгүйд хүрдэг. Энэ нь нийгмийн ямар ойлголтын жишээ вэ?
a)
• Нийгмийн үүрэг
b)
• Үүргийн шинж
c)
• Үүргийн тогтолцоо
d)
• Иргэний үүрэг
e)
• Үүргийн зөрчил
10.
10. Хэм хэмжээг зөрчсөний төлөө сануулга өгөх, ажлаас нь халах, торгох, эрхийг нь хязгаарлах, хорих, цаазаар авах зэрэг үүрэг хүлээсэн байгууллагуудын хүчээр хэрэгждэг үйл ажиллагаа нь хяналтын ямар төрөлд хамаарах вэ?
a)
• Албан бус хяналт
b)
• Албан хяналт
c)
• Хамт олны хяналт
d)
• Олон нийтийн хяналт
e)
• Бүлгийн хяналт
11.
11. Тоон судалгааны аргад аль нь хамаарахгүй вэ?
a)
• Таамаглалыг шалгахаар зорих ба цөөн тооны хувьсагчийн хамаарлыг шалгахад анхаарна.
b)
• Хэмжилтийг мэдээлэл цуглуулахаасаа өмнө хийж, авах мэдээллээ стандартчилна.
c)
• Мэдээлэл цуглуулах үйл явц нэг ижил горимоор явагдах ба мэдээлэл нь тоогоор илэрхийлэгдэнэ.
d)
• Математик статистикийн аргуудаар шинжилгээ хийх ба стандарчлагдсан загварын дагуу үр дүнг нэгтгэн бичнэ.
e)
• Дээрх бүгд хамаарна.
12.
12. Нийгмийн институтийн чиг үүргийг судална гэдэг нь түүний гүйцэтгэж буй үүрэг буюу үйлдлийн үр дүнд ямар үр дагавар бий болов гэдгийг судлах хэрэг гэж үзсэн социологич хэн бэ?
a)
• О.Конт
b)
• Э.Дюркгейм
c)
• М.Вебер
d)
• Р.Мертон
e)
• Ж.Мид
13.
13. Та судалгаа явуулахдаа судалгааны таамаглалыг шалгахад шаардлагатай мэдээллийг олж авахад туслах асуултуудыг судалгааны аль хэсэгт тэмдэглэх вэ?
a)
• Удиртгал хэсэг
b)
• Судлаачийн тэмдэглэх хэсэг
c)
• Ерөнхий мэдээллийн хэсэг
d)
• Үндсэн мэдээллийн хэсэг
e)
• Төгсгөл хэсэг
14.
14. Судалгаанд оролцогчдын дунд амьдарч, ажиллах замаар мэдээлэл цуглуулах нь:
a)
• Хөндлөнгийн ажиглалт
b)
• Дотроос нь ажиглах
c)
• Далд ажиглалт
d)
• Ил ажиглалт
e)
• Оролцон ажиглах
15.
15. “Нийгмийн бодит байдлыг объективоор судлах боломжгүй ч далд оршин буй жинхэнэ бодит байдлыг илрүүлэхийн тулд зонхилох тайлбарт захирагдалгүйгээр судлах боломжтой ” гэж аль онол хандлага үздэг вэ?
a)
• Бүтэц чиг үүргийн онол
b)
• Бэлгэ тэмдгийн харилцан үйлдлийн онол
c)
• Марксизм
d)
• Неолибериал онол
e)
• Неомарксист
16.
16. Нийгмийн хуульчлан тогтоосон хэм хэмжээг ноцтойгоор зөрчиж, бусдад гэм хор, хор хохирол учруулсан үйлдэл, эс үйдлийг хэрхэн нэрлэдэг вэ?
a)
• Гэмт хэргийн зөрчил
b)
• Гэмт хэргийн бус зөрчил
c)
• Гэмт хэрэг
d)
• Гэмт хэргийн хохирол
e)
• Гэмт хэргийн хор уршиг
17.
17. “Бүтэц - чиг үүргийн онол”-ын хандлагын гол төлөөлөгч аль нь биш вэ?
a)
• О.Конт
b)
• К.Маркс
c)
• Т.Парсонс
d)
• Р.Мертон
18.
18. Хүмүүс хэрэгцээгээ хангах, зөрчил маргаан, эмх замбараагүй байдалд хүргэхүйн тулд үүргээ хуваарилан зохион байгуулалтад орж, хянаж, зохицуулах замаар амьдарч буй хамтын амьдралынх нь хэлбэрийг юу гэдэг вэ?
a)
• Бүлэг
b)
• Нийгэм
c)
• Үндэстэн
d)
• Гэр бүл
e)
• Нийтлэг
19.
19.Аль нь далд чиг үүрэг вэ?
a)
Тухайн үйлдлийг мэдэж тооцоолсон үр дагавар
b)
Үйлдэгч нь урьдчилан тооцоолоогүй үр дагавар
c)
Нийгмийн үйлдэгчдийн тодорхой үр дагаварт хүрэхээр зорьж хийсэн үйлдэл нь зорьсныхоо эсрэг үр дагаварт хүргэх
20.
20. Хоёр ба түүнээс дээш тооны хүмүүс бие биенийхээ үйлдэлд тэмдгийг ашиглах замаар хариу өгч буй үйл явцыг хэрхэн нэрлэдэг вэ?
a)
• Харилцан үйлчлэл
b)
• Харилцаа
c)
• Харилцан үйлдэл
d)
• Аман харилцаа
e)
• Үгэн харилцаа
21.
21. Аль нь төрөлх статусын жишээ вэ?
a)
• Иргэн С.Болор Халх ястан
b)
• Миний охин сурагч
c)
• Б.Батбаяр тэргүүлэх зэргийн багш болжээ.
d)
• Миний аав багш
e)
• Түүхийн багш маань аймгийн 3 удаагийн аварга багш
22.
23. Хүн нийгмийн харилцаанд бие даан оролцох, нийгмийн үйлдлүүдийг хийх чадварыг эзэмших, нийгмээс хүлээж буй шаардлагыг биелүүлэх чадамжтай болох үйл явцыг хэрхэн нэрлэдэг вэ?
a)
• Нийгэмшилт
b)
• Адилсал
c)
• Тээгч
d)
• Дахин нийгэмшилт
e)
• Анхдагч нийгэмшилт
23.
24. Нийгэмшилтэд нөлөөлж буй хувь хүн, бүлэг, байгууллага, нийгмийн тодорхой нөхцөлүүдийн цогцыг хэрхэн нэрлэдэг вэ?
a)
• Нийгэмшилтийн бүрдэл
b)
• Нийгэмшилтийн агент
c)
• Нийгэмшилтийн объект
d)
• Нийгэмшилтийн субъект
e)
• Нийгэмшилтийн нөөц
24.
25. Гажуудлыг арилгах үүднээс нийгмийн гишүүдийн зүгээс гажуудагчийг шийтгэх, засан хүмүүжүүлэх зэрэг хэлбэрээр авч буй арга хэмжээнүүдийн цогцыг юу гэж нэрлэдэг вэ?
a)
• Нийгмийн үйлдэл
b)
• Нийгмийн хяналт
c)
• Нийгмийн гажуудал
d)
• Гэмт хэрэг
e)
• Харилцан үйлдэл
25.
26. Нийгмийн хэм хэмжээ, хүлээлтэд нийцэх төлвийг нийгмийн шинжлэх ухаанд хэрхэн нэрлэдэг вэ?
a)
• Аялдах үйлдэл
b)
• Зохистой үйлдэл
c)
• Харилцан үйлдэл
d)
• Харилцан үйлчлэл
e)
• Зохистой үйлчлэл
26.
28. “Гэмт хэрэгтний боловсрол өсөхөд гэмт хэргийг илрүүлэх зардал өсдөг ” гэсэн таамаглал дахь үл хамаарах хувьсагч аль нь вэ?
a)
• Гэмт хэрэг
b)
• Гэмт хэрэгтний боловсрол
c)
• Гэмт хэргийг илрүүлэх зардал
d)
• Гэмт хэргийн илрүүлэлт
e)
• Гэмт хэргийн өсөлт
27.
29. Нийгмийн бүтцийг макро түвшинд хийсвэрлэн илэрхийлж буй ойлголт бөгөөд нийгмийн тодорхой хэрэгцээг хангахын төлөө хэм хэмжээтэй, дахин давтагддаг үйлдлээрээ холбогдсон нийгмийн байр сууриудын нэгдлийг хэрхэн нэрлэдэг вэ?
a)
• Нийгмийн үүрэг
b)
• Нийгмийн статус
c)
• Нийгмийн институт
d)
• Нийгмийн хяналт
e)
• Нийгмийн хэрэгцээ
28.
30. Жижиг бүлгийн түвшинд хэн нэгнийг хэм хэмжээ хүлээлтийг зөрчсөн үйлдэл хийснийх нь төлөө дургүйцэх, шоолох, нүд үзүүрлэх, үглэх, зэмлэх, шүүмжлэх нь нийгмийн хяналтын ямар төрөлд хамаарах вэ?
a)
• Албан бус хяналт
b)
• Албан хяналт
c)
• Хамт олны хяналт
d)
• Олон нийтийн хяналт
e)
• Бүлгийн хяналт
29.
32 . Чанарын судалгааны аргад аль нь хамаарахгүй вэ?
a)
• Мэдээллийн утгыг ойлгох, дүрслэн харуулахаар зорих ба судлагдагчийн яриа, үйлдлээс хамаарсан олон тооны хувьсагч байна.
b)
• Хэмжилт нь мэдээлэл цуглуулах явцад эсвэл дараа нь явагдана
c)
• Мэдээлэл цуглуулах үйл явц харилцан адилгүй явагдах бөгөөд задгай мэдлэгээс ерөнхий сэдэв, нотолгоог олж авахад дүн шинжилгээ чиглэнэ.
d)
• Стандарчлагдсан загварын дагуу үр дүнг бичих албагүй.
e)
• Дээрх бүгд хамаарна.
30.
34. Эхчүүдийн орлогыг нэмэгдүүлэх зорилготой халамжийн бодлого нь тэдний хөдөлмөр эрхлэлтийн түвшинг бууруулан, бусдаас хамааралт байдлыг нэмэгдүүлдэг. Энэ нь:
a)
• Ил чиг үүрэг
b)
• Далд чиг үүрэг
c)
• Сөрөг чиг үүрэг
d)
• Тодорхой чиг үүрэг
e)
• Тодорхой бус чиг үүрэг
31.
35. Та судалгаа явуулахдаа судалгааны асуулгын дугаар, мэдээлэл цуглуулсан орон нутгийн нэр, огноо зэргийг судалгааны аль хэсэгт тэмдэглэх вэ?
a)
• Удиртгал хэсэг
b)
• Судлаачийн тэмдэглэх хэсэг
c)
• Ерөнхий мэдээллийн хэсэг
d)
• Үндсэн мэдээллийн хэсэг
e)
• Төгсгөл хэсэг
32.
36. Өсвөр үеийнхний нийгэмшилтэд хүчтэй нөлөөлөгч агент аль нь вэ?
a)
• Үе тэнгийнхэн
b)
• Гэр бүл
c)
• Сургууль
d)
• Хэвлэл мэдээлэл
e)
• Ажлын байр
33.
37. “Нийгмийн тухай ерөнхий онол гэж байх боломжгүй бөгөөд судлагдсан бодит байдлаас индукцийн аргын дагуу тодорхой түвшний онолыг бүтээх боломжтой ” гэж аль онол хандлага үздэг вэ?
a)
• Бүтэц чиг үүргийн онол
b)
• Бэлгэ тэмдгийн харилцан үйлдлийн онол
c)
• Марксизм
d)
• Неолибериал онол
e)
• Неомарксист
34.
38. Хүмүүсийн үйлдлийг нийгмийн хэм хэмжээнд тулгуурлан хэрхэн ангилж болох вэ?
a)
• Идэвхтэй ба идэвхгүй
b)
• Хуулийн хүрээнд ба хууль бус
c)
• Нийцсэн ба үл нийцсэн
d)
• Ортодоксаль ба ортодоксаль бус
e)
• Албан ба албан бус
35.
39. Нийгмийн харилцан үйлдлийн явцад хувь хүн бусдын үүргийг хүлээн авах замаар “Би нь бүрэлдэн бий болдог” гэж үзсэн эрдэмтэн хэн бэ?
a)
• Э.Дюркгейм
b)
• Р.Мертон
c)
• К.Маркс
d)
• Ж.Г.Мид
e)
• Т.Парсонс