wayground logo

Free Printable Worksheets

NEW

Font size

S
M
L
XL
Worksheets

УСНББОУС 17 үндсэн хөрөнгө

Total questions: 14

Worksheet time: 3mins

Name
Class
Date
1.

1. Үндсэн хөрөнгийг юугаар тодорхойлдог вэ?

a)

Зөвхөн түрээслэсэн хөрөнгө

b)

Ашиглалтын хугацаа үл хамааран бүх хөрөнгө

c)

1 жилээс дээш хугацаанд ашиглагддаг материаллаг хөрөнгө

d)

Зөвхөн барилга байгууламж

2.

2. Үндсэн хөрөнгийн анхны өртөгт дараах аль нь хамаарахгүй вэ?

a)

Хөрөнгийг ашиглалтад бэлтгэх зардал

b)

Хөрөнгийн худалдан авах үнэ

c)

Ашиглалтын дараах засварын зардал

d)

Тээвэрлэлтийн зардал

3.

3. Үндсэн хөрөнгийн ангилалд аль хамаарахгүй вэ?

a)

Дэд бүтцийн хөрөнгө

b)

Хөшөө, дурсгал

c)

Цэргийн зориулалттай тоног төхөөрөмж

d)

Хангамжийн зүйлс

4.

4. Үндсэн хөрөнгийн элэгдлийг тооцох зорилго нь юу вэ?

a)

Ашиглалтын хугацааг багасгах

b)

Өртгийг зардалд аажмаар шилжүүлэх

c)

Үнийн дүнг бууруулах

d)

Хөрөнгийг дахин үнэлэх

5.

5. Үндсэн хөрөнгийг дахин үнэлэх үед өссөн дүнг хаана бүртгэдэг вэ?

a)

Орлогод

b)

Зардалд

c)

Капиталд буюу дахин үнэлгээний илүүдэлд

d)

Эцсийн үлдэгдэлд

6.

6. Үндсэн хөрөнгийг өөрөө барьж байгаа бол материалын зардлыг хаана бүртгэх бэ?

a)

Шууд зардалд

b)

Үндсэн хөрөнгө

c)

Барилга байгууламж

d)

Дуусаагүй барилга

7.

7. Сумын ОНХС-ын хөрөнгөөр сургуулийн 18.0 сая төгрөгийн тоног төхөөрөмжийг худалдан авч төлбөрийг шилжүүлсэн бол ОНХС-д хэрхэн бүртгэх вэ?

a)

Дт Бусад санхүүгийн бус хөрөнгө -18.0 сая

            Кт Өглөг -18.0 сая

b)

Дт  Зардал-үндсэн хөрөнгө-18.0 сая

            Кт Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө -18.0 сая

c)

Дт Бусад санхүүгийн бус хөрөнгө -18.0 сая

            Кт Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө-18.0 сая

d)

Дт Үндсэн хөрөнгө -18.0 сая

            Кт Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө -18.0 сая

8.

8. Үндсэн хөрөнгийн элэгдлийг хэдийд тооцож эхэлдэг вэ?

a)

Ашиглалтад хүлээн авсан сар

b)

Хөрөнгө худалдан авсан өдөр

c)

Тайлант жилийн эцэст

d)

Хөрөнгө ашиглах зөвшөөрөл авсан өдөр

9.

9. Үндсэн хөрөнгийн элэгдэл тооцохдоо дараах мэдээлэл шаардлагатай. Аль нь буруу вэ?

a)

Анхны өртөг

b)

Ашиглалтын хугацаа

c)

Үлдэгдэл өртөг

d)

Ашиглалтын орлого

10.

10. Барилгын өнгө үзэмжийг нэмж, гаднах нүүрийг 2,000,000 төгрөгөөр будсан бол ямар дансны бичилт хийх вэ?

a)

Дт Үндсэн хөрөнгө /нэр төрлөөр/-2.0 сая

    Кт Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө/ Өглөг/ Бараа материал – 2.0 сая

b)

Дт Засварын зардал -2.0 сая

               Кт     Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө/ Өглөг/ Бараа материал/ -2 сая

c)

Зөв хариулт алга

11.

11. Үндсэн хөрөнгийн ашиглалтын хугацаа өөрчлөгдвөл ямар арга хэмжээ авдаг вэ?

a)

Шинээр хөрөнгө бүртгэнэ

b)

Элэгдлийн тооцооллыг дахин гаргана

c)

Хөрөнгийг устгана

d)

Хөрөнгийг дахин үнэлэхгүй

12.

12. Бусад төсвийн байгууллагаас шинэ үндсэн хөрөнгө хүлээн авах үед?

a)

Дт Төсвийн байгууллага хоорондын хөрөнгийн шилжүүлэг

           Кт Бусад санхүүгийн бус хөрөнгө

b)

Дт Үндсэн хөрөнгө

           Кт Төсвийн байгууллага хоорондын гүйлгээгээр хүлээн авсан хөрөнгийн орлого

c)

Дт Үндсэн хөрөнгө /нэр төрлөөр/

    Кт   Хөрөнгийн тусламжийн орлого,эсхүл хойшлогдсон орлого

d)

Үндсэн хөрөнгө /нэр төрлөөр/

    Кт   Мөнгөн хөрөнгө

13.

13. өмнө нь дахин үнэлгээний нэмэгдэл бүртгэсэн хөрөнгийн хувьд дараагийн дахин үнэлгээгээр дансны үнэ буурвал ямар дансны бичилт хийх вэ

a)

Дт  Үндсэн хөрөнгө /нэр төрлөөр/

            Кт  Хуримтлагдсан элэгдэл/ Хуримтлагдсан үнэ цэнийн бууралт

                        Кт   Дахин үнэлгээний нэмэгдэл

b)

Дт        Бодит үнэ цэнийн үнэлгээний гарз

Дт        Хуримтлагдсан элэгдэл/ Хуримтлагдсан үнэ цэнийн бууралт

                                     Кт Үндсэн хөрөнгө /нэр төрлөөр/

c)

Дт   Дахин үнэлгээний нэмэгдэл

Дт  Хуримтлагдсан элэгдэл/ Хуримтлагдсан үнэ цэнийн бууралт

                  Кт Үндсэн хөрөнгө /нэр төрлөөр/

d)

Дт  Үндсэн хөрөнгө /нэр төрлөөр/

Кт Хуримтлагдсан элэгдэл/ Хуримтлагдсан үнэ цэнийн бууралт

                Кт  Бодит үнэ цэнийн үнэлгээний олз

14.

14. Акталсан үндсэн хөрөнгийг 1,000,000 төгрөгөөр борлуулж, 500,000 төгрөгийн ашиг бүртгэсэн байна. Хуримтлагдсан элэгдэл 4,500,000 төгрөг бол дансны бичилтийг бичнэ үү?

a)

Дт Мөнгө хөрөнгө 1,000,000

     Дт  Хуримтлагдсан элэгдэл 4,500,000

      Дт Үндсэн хөрөнгө борлуулсны олз 500,000

                               Кт Үндсэн хөрөнгө    6,000,0000

b)

Дт Мөнгө хөрөнгө 1,000,000

     Дт  Хуримтлагдсан элэгдэл 4,500,000

             Кт Үндсэн хөрөнгө борлуулсны олз 500,000

                               Кт Үндсэн хөрөнгө    5,000,0000

c)

Дт Мөнгө хөрөнгө 1,000,000

     Дт Үндсэн хөрөнгө борлуулсны олз 500,000

                               Кт Үндсэн хөрөнгө    1,500,0000

d)

Дт Мөнгө хөрөнгө 1,000,000

                              Кт Үндсэн хөрөнгө борлуулсны олз 500,000

                               Кт Үндсэн хөрөнгө    500,0000