wayground logo

Free Printable Worksheets

Font size

S
M
L
XL
Worksheets

Аэроб амьсгал

Total questions: 5

Worksheet time: 4mins

Name
Class
Date
1.

Хүний идсэн хоол хүнс жижиг хэсгүүд болон задарч, тэдгээр нь нарийн гэдэснээс цусанд шимэгдэн бүх эд, эсэд зөөвөрлөгдөнө. Эсийг эрчим хүчээр хангадаг, хоол хүнсний гол шим бодис, бага молекулт нэгдэл бол (a)   юм.

2.

Шим бодис (глюкоз) (a)   -ийн оролцоотой бүрэн задрахад ус, нүүрс хүчлийн хий үүсч, энерги ялгардаг.

3.

Шим тэжээлийн бодис хүчилтөрөгчийн оролцоотойгоор задарч, их хэмжээний энерги үүсгэх процессыг (a)   амьсгал гэнэ.

4.

Бидний биед өдөр тутамд явагдаж буй аэроб амьсгалын үйл явцыг зөв тодорхойлсон үгэн тэгшитгэлийг сонгоорой.

a)

Глюкоз → этанол + нүүрсхүчлийн хий

b)

Глюкоз + хүчилтөрөгч →  нүүрсхүчлийн хий + ус

c)

Глюкоз + хүчилтөрөгч →  этанол

d)

Глюкоз → сүүний хүчил

5.

Аэроб амьсгалын тухай өгүүлбэрүүдийн үнэн, худлыг зөв тодорхойлсныг сонгоно уу. Түлхүүр: үнэн-Ү, худал-Х үсгээр тэмдэглэв.

1.Хүчилтөрөгч хангалттай үед явагддаг амьсгал бөгөөд глюкоз задран их хэмжээний энерги үүсгэдэг. 2.Хүчилтөрөгч хангалттай үед явагддаг амьсгал бөгөөд глюкоз задран бага хэмжээний энерги үүсгэдэг.

3. Хүчилтөрөгч хангалтгүй үед явагддаг амьсгал бөгөөд глюкоз задран их хэмжээний энерги үүсгэдэг.

4. Хүчилтөрөгч хангалтгүй үед явагддаг амьсгал бөгөөд глюкоз задран бага хэмжээний энерги үүсгэдэг.

a)

1-Х, 2-Ү, 3-Х, 4-Ү

b)

1-Ү, 2-Х, 3-Х, 4-Х

c)

1-Х, 2-Ү, 3-Ү, 4-Ү

d)

1-Ү, 2-Ү, 3-Х, 4-Х