Font size
WorksheetsБусдыг дэмжсэн захиадал
Total questions: 3
Worksheet time: 2mins
"Ажил хийвэл ам тосодно" гэсэн үзэл бодлыг нотлох баримтуудыг сонгоорой. Нэгээс илүү хариулт сонгоно.
Тулга, Дулмаа хоёр хувцас оёх үйлдвэр байгуулж борви бохисхийлгүй хөдөлмөрлөсний үр дүнд унах унаа, орох орон, зуслангийн хаустай, тэр бүү хэл хэд хэдэн хүн цалинжуулж үйлдвэрээ хөл дээр нь босгосон байна.
Ажлын сайнаар амьдрал сайжирна.
Ажил хийвэл хоногийн хоолтой, хийхгүй бол хоосон хононо шүү дээ.
Нүрзэд эцэг эхээс үлдээсэн өв хөрөнгийг мөнхийн юм шиг санаж нас залуудаа ажил хөдөлмөр сурсан ч үгүй, хийсэн ч үгүй. Гэвч дуусдаг хөрөнгө хойно доо. Одоо орох орон, ойчих аягагүй, гудамжинд гуйлга гуйгаад л суух. Яана даа хөөрхий!
"Ажил хийвэл ам тосодно" гэсэн санааг дэмжсэн утгатай өгүүлбэрүүдийг сонгоорой.
Тийм ээ! Ажил хийсэн хүн л хүссэнээрээ амьдардаг.
Тийм! Ажил хөдөлмөр аз жаргалын түлхүүр.
Үнэн үнэн! Ажил хийж л амьдралаа залгуулна шүү дээ!
Эрдэм сайн сурвал болох нь тэр. Ажил хийх хэрэг байна уу?
"Ажил хийвэл ам тосодно"
гэсэн үзэл бодлыг баталж нотолсон өнгө аястай өгүүлбэрүүдийг сонгоорой. Нэгээс илүү хариулт сонгоно.
А. Ажил хөдөлмөр аз жаргалын зүүн гар юм.
Б. Ажил хийж хүн болдог, ар давж хүлэг болдог.
В. Ажлын сайнаар амьдрал сайжирна
г. Төр Уран хоёр өдөрт 10 цаг ажилладаг.
Д. Сайн ажиллавал амьдрал өдөр өдрөөр л сайжирдаг.
