NEW
Font size
WorksheetsХүний эрхийн сэдвийн ажлын хуудас (10-р анги)
Total questions: 22
Worksheet time: 11mins
Хүн бүр хаана, хэн болон төрөх, хэрхэн амьдарч байгаагаас үл хамаарч хүмүүн болохынхоо хувьд адилхан үнэлэмжтэй, эрх тэгш байх тухай ойлголтыг эрх зүйн шинжлэх ухаанд юу гэж нэрлэдэг вэ?
Хүний эрх
Хүний эрхэм чанар
Тэгш байдал
Тэгш эрх
Хүний үнэлэмж, нэр төр
Дараах бодомжуудаас бурууг олно уу?
Хүний эрхэм чанар нь хүний эрх, эрх чөлөөний үндэс бөгөөд түүнтэй шууд холбоотой.
Хүний эрх гэдэг нь танд байх ёстой бүх эрхүүд юм; жишээ нь өмчтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, адил тэгш байх гэх мэт.
Вавилоны хаан Аугаа Сирус анх боолуудаас чөлөөлөн бүх хүмүүс ижил эрхтэй гэдгийг тунхагласан ба ингэснээр хүний эрхийг тунхаглах, хүлээн зөвшөөрөх тухай асуудал түүхэнд анх үүссэн.
Хүний эрхийн ойлголт нь Эртний Грекийн софистуудаас боловсруулсан “байгалиас заяасан эрх” гэсэн сургаалаас эхлэлтэй.
Алдаатай бодомж алга.
“Хүний үндсэн эрх, хүний нэр төрийг итгэж итгэлтэй дахин батлах...” гэсэн зорилготой НҮБ хэдэн онд байгуулагдсан бэ?
1924 он
1940 он
1945 он
1948 он
1992 он
Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэрэгийн нэр хүндийг гутаан доромжилсон бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж аль хуульд заасан бэ?
Монгол Улсын Үндсэн хууль
Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль
Эрүүгийн хууль
Хүний эрхийн түгээмэл тунхаглал
Зөрчлийн тухай хууль
Эрэгтэй, эмэгтэй хүн бүр улс төр, эдийн засаг, нийгэм, соёл, гэр бүлийн болон бусад харилцаанд тэгш эрхтэй байх, нийгмийн баялгаас тэгш хүртэх боломж, нөхцлийг хангах тухай аль хуульд заасан бэ?
Монгол Улсын Үндсэн хууль
Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль
Эрүүгийн хууль
Хүний эрхийн түгээмэл тунхаглал
Зөрчлийн тухай хууль
“Хүн бүр төрөхөөсөө эрх чөлөөтэй, нэр төр, эрхийнхээ хувьд адил тэгш байна” гэж аль баримт бичигт тунхагласан бэ?
Монгол Улсын Үндсэн хууль
Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль
Эрүүгийн хууль
Хүний эрхийн түгээмэл тунхаглал
Зөрчлийн тухай хууль
Хүний эрх, эрх чөлөөг ноцтойгоор зөрчих, хүний нэр төр, алдар хүндийг гутаах шинжтэй үйлдлийг аль хуулиар гэмт хэрэг гэж үзэж зохих ял шийтгэл оногдуулдгийг сонгоно уу.
Монгол Улсын Үндсэн хууль
Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль
Эрүүгийн хууль
Хүний эрхийн түгээмэл тунхаглал
Зөрчлийн тухай хууль
Хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх нь иргэний үндсэн үүрэг болохыг аль баримт бичигт заасан бэ?
Монгол Улсын Үндсэн хууль
Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль
Эрүүгийн хууль
Хүний эрхийн түгээмэл тунхаглал
Зөрчлийн тухай хууль
Төрийн бүх байгууллага болон нийгмийн бусад бүх хэсгүүд хүний эрхийг хамгаалах үүргийг хүлээнэ гэсэн зарчмын дагуу зөрчил гарсан тохиолдолд хэнд анхдагч байдлаар хариуцлага тооцох нь зүйтэй вэ?
Төртэй хариуцлага тооцох
Хувь хүнтэй хариуцлага тооцох
Бусад этгээдтэй хариуцлага тооцох
Хүний эрхийг төр өөрийн үзэмжээр өгдөггүй бөгөөд хүндэтгэх, хамгаалах, хангахаас татгалзаж үл болно гэсэн зарчмын мөрдлөгийг хангахын тулд зөрчил гарсан үед голчлон хэнд хариуцлага тооцох вэ?
Төртэй хариуцлага тооцох
Хувь хүнтэй хариуцлага тооцох
Бусад этгээдтэй хариуцлага тооцох
Хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн этгээд болон хүний эрхийг зөрчдөг байгууллага, хүмүүсийг илрүүлж тэмцэх үүрэгтэй гэж үзэхэд алинд нь хариуцлага тооцох вэ?
Төртэй хариуцлага тооцох
Хувь хүнтэй хариуцлага тооцох
Бусад этгээдтэй хариуцлага тооцох
Дараах бодомжуудаас бурууг олно уу?
Хүний эрхэм чанар нь хүн бүрд адилхан байдаг.
Хүнээс хүний эрхэм чанарыг нь салгаж болдоггүй
Хүний эрхэм чанарт халдаж болохгүй.
Хүний эрхэм чанар нь үл хэмжигдэх үнэт зүйл.
Алдаатай бодомж алга.
НҮБ хэдэн онд “Хүний эрхийн түгээмэл тунхаглал” хэмээх баримт бичгийг батлан гаргасан бэ?
1924 он
1940 он
1945 он
1948 он
1992 он
Дараах бодомжуудаас бурууг олно уу?
Хүний эрх мэндэлсэн цагаас хамт бий болдог бөгөөд хүйсийн байдал, угсаа гарал, итгэл үнэмшлээс үл хамааран адил тэгш эдлэх эрхүүдийг хүний эрх гэнэ
Хүний эрх гэдэг нь хүн бүр төрөхөөсөө эрх чөлөө, нэр төртэй, эрхийнхээ хувьд адил, үнэ цэнтэй байх бөгөөд сонголт хийх боломжийг өөртөө агуулж төрдөг, давтагдашгүй үйл.
Хүний эрх нь арьсны өнгө, үндэс угсаа, шашин шүтлэг, нийгмийн зэрэг байдал, нас хүйс, улс төрийн үзэл бодлын ялгаатай байдлыг үл харгалзан хүн бүрд эрх тэгш заяагдсан өгөгдөл юм.
1215 онд Английн “Сирусын бортог” хэмээх баримт бичигт хүний эрх нь анхлан эрх зүйн институти болгон тусгагдсан.
Алдаатай бодомж алга
Хүний эрх нь амьдралын бүхий л хүрээг хамарч байдаг; өөрөөр хэлбэл нэг эрх нь зөрчигдвөл бусад эрхүүдэд нөлөөлнө гэсэн ойлголтыг илэрхийлсэн хэлбэрийг сонгоно уу.
Тэгш байдлыг хангах
Ялгаварлан гадуурхахгүй байх
Хүн үнэлэмж, нэр төртэй байх
Хуваагдашгүй байх
Харилцан хамааралтай байх
Иргэний, улс төрийн, нийгэм-эдийн засаг, соёлын болон хамтын эрхүүд зэрэг хүний бүх эрхүүд нэгдмэл, хуваагдашгүй байдаг гэсэн зарчмыг сонгоно уу.
Тэгш байдлыг хангах
Ялгаварлан гадуурхахгүй байх
Хүн үнэлэмж, нэр төртэй байх
Хуваагдашгүй байх
Харилцан хамааралтай байх
Хүн болж төрсөнөөсөө хувь хүн бүр ижил үнэтэй, адил хүндэтгэлийг эдэлнэ гэсэн зарчим аль нь вэ?
Тэгш байдлыг хангах
Ялгаварлан гадуурхахгүй байх
Хүн үнэлэмж, нэр төртэй байх
Хуваагдашгүй байх
Харилцан хамааралтай байх
Арьс өнгө, хүйс, хэл, шашин шүтлэг, нийгмийн гарал, өмч хөрөнгө, төрсөн байдал зэрэг шалтгаанаар хэннийг ч ялгаварлан гадуурхаж болохгүй гэсэн зарчмыг сонгоно уу.
Тэгш байдлыг хангах
Ялгаварлан гадуурхахгүй байх
Хүн үнэлэмж, нэр төртэй байх
Хуваагдашгүй байх
Харилцан хамааралтай байх
Бүх хүн нас, соёл, угсаа гарал, арьс өнгө, хүйс, бэлгийн чиг баримжаа, хэл, боломж чадвар, нийгэмд эзлэх байр суурь, иргэний харьяалал болон улс төрийн үзэл бодлоос үл хамааран ижил хүндлэлийг хүлээнэ гэсэн санааг илэрхийлэх зарчмыг сонгоно уу.
Тэгш байдлыг хангах
Ялгаварлан гадуурхахгүй байх
Хүн үнэлэмж, нэр төртэй байх
Хуваагдашгүй байх
Харилцан хамааралтай байх
“Надад мөрөөдөл бий”
Мартин Лютер Кинг
Элеанор Рузвельт
Малала Юсуфзай
Хүний эрх нь энгийн зүйлээс эхэлдэг. Хүн эрхээ эдлэхийн тулд ямар эрхтэйгээ мэдэх хэрэгтэй.
Мартин Лютер Кинг
Элеанор Рузвельт
Малала Юсуфзай
Нэг хүүхэд, нэг багш, нэг үзэг, нэг ном дэлхийг өөрчилж чадна.
Мартин Лютер Кинг
Элеанор Рузвельт
Малала Юсуфзай
