wayground logo

Free Printable Worksheets

NEW

Font size

S
M
L
XL
Worksheets

Химийн асуултууд

Total questions: 16

Worksheet time: 8mins

Name
Class
Date
1.

Молийн тоо хэмжээг тодорхойлохдоо ямар тогтмолыг ашигладаг вэ?

a)

Бойлийн тогтмол

b)

Авогадрогийн тогтмол

c)

Планкийн тогтмол

d)

Фарадейн тогтмол

2.

1 моль бодис нь хэдэн ширхэг жижиг хэсэг агуулдаг вэ?

a)

6.02×10²³

b)

3.14×10¹⁰

c)

1.00×10²⁴

d)

9.81×10⁵

3.

Бодисын тоо хэмжээг яагаад моль нэгжтэй илэрхийлдэг вэ? Моль нэгжийн ач холбогдлыг тайлбарла.

a)

Моль нэгж нь бодисын өнгийг тодорхойлдог.

b)

Моль нэгж нь бодисын молекулын тоог илэрхийлэхэд хялбар болгодог.

c)

Моль нэгж нь бодисын температурыг хэмжихэд ашиглагддаг.

d)

Моль нэгж нь бодисын эзлэхүүнийг хэмжихэд хэрэглэгддэг.

4.

Химийн бодисын тоо хэмжээг тодорхойлох томьёог сонгоно уу.

a)

n = m × M

b)

n = m / M

c)

n = M / m

d)

n = M × m

5.

Хийн молийн эзлэхүүн ямар хүчин зүйлээс хамаардаг вэ?

a)

Зөвхөн бодисын төрлөөс

b)

Даралт, температурын нөхцөлөөс

c)

Зөвхөн молекулын масс

d)

Зөвхөн бодисын хэмжээ

6.

Габерийн процессын тэгшитгэлд N₂ + 3H₂ ⇌ 2NH₃ 20 моль азот урвалд оруулахад хэдэн моль устөрөгч хэрэгтэй вэ?

a)

60 моль H₂

b)

20 моль H₂

c)

40 моль H₂

d)

30 моль H₂

7.

Габерийн процессын стандарт даралт, температурт 74.4 дм³ устөрөгч хэдэн литр азоттой бүрэн урвалд орох вэ?

a)

24.8 дм³ N₂

b)

34.08 дм³ N₂

c)

49.6 дм³ N₂

d)

74.4 дм³ N₂

8.

Химийн бодисын эмпирик томьёо гэж юуг хэлэх вэ?

a)

Молекулын бодит бүтэц

b)

Элемент бүрийн атомын хамгийн бага бүхэл тоон харьцаагаар илэрхийлсэн томьёо

c)

Молекулын нийт масс

d)

Химийн урвалын хурд

9.

Метан (CH₄) бодисын эмпирик болон молекулын томьёо ямар ялгаатай вэ?

a)

Эмпирик томьёо нь CH, молекулын томьёо нь CH₄

b)

Эмпирик томьёо нь CH₄, молекулын томьёо нь CH₄

c)

Эмпирик томьёо нь C₂H₄, молекулын томьёо нь CH₄

d)

Эмпирик томьёо нь CH₃, молекулын томьёо нь CH₄

10.

Массын концентрацийг хэрхэн тодорхойлдог вэ?

a)

Усанд ууссан бодисын массыг уусмалын эзлэхүүнд хуваадаг.

b)

Уусмалын эзлэхүүнийг ууссан бодисын массд хуваадаг.

c)

Ууссан бодисын массыг уусмалын температурт хуваадаг.

d)

Уусмалын эзлэхүүнийг ууссан бодисын температурт хуваадаг.

11.

0.9 г натрийн хлорид агуулсан 100 мл уусмалын молийн концентрацийг хэрхэн тооцох вэ?

a)

1.54 моль·л⁻¹

b)

0.9 моль·л⁻¹

c)

0.0154 моль·л⁻¹

d)

9 моль·л⁻¹

12.

0.1 моль·л⁻¹ концентраци бүхий 100 мл зэсийн сульфатын уусмал бэлтгэхийн тулд хэдэн грамм CuSO₄ хэрэгтэй вэ?

a)

1.6 г

b)

0.1 г

c)

16 г

d)

0.8 г

13.

0.25 моль/л концентраци бүхий натрийн гидроксидын 500 мл уусмал бэлтгэхийн тулд хэдэн моль NaOH авах вэ?

a)

0.125 моль

b)

0.25 моль

c)

0.5 моль

d)

1 моль

14.

Холимог бодисын хайлах, буцлах цэгийн онцлог юу вэ?

a)

Тодорхойгүй хязгаарт байна

b)

Тогтмол утгатай

c)

Хэзээ ч хайлдаггүй

d)

Зөвхөн нэг температурт буцалдаг

15.

Хроматограм дээрх өнгө бүр нь юуг илэрхийлдэг вэ?

a)

Тухайн холимогт агуулагдах бодисуудын илэрхийлнэ.

b)

Тухайн бодисын массийг илэрхийлнэ.

c)

Тухайн бодисын температурын ялгааг илэрхийлнэ.

d)

Тухайн бодисын уусах чанарыг илэрхийлнэ.

16.

Амфотер шинж чанартай гидроксидыг сонгоно уу.

a)

Al(OH)₃, Zn(OH)₂

b)

Cu(OH)₂, Fe(OH)₃

c)

Mg(OH)₂, Ca(OH)₂

d)

Pb(OH)₂, Ba(OH)₂