WorksheetsМакро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд
Total questions: 30
Worksheet time: 15mins
ДНБ-ийн тооцоонд дараах зарчмуудаас аль нь заавал мөрдөгдөх вэ?
Мөнгөөр хэмжих зарчим
Импортын үнэ бүхэлд нь тооцох
Зардлыг давхардуулан тооцох
Үйлдвэрлэлийн бус орлогыг оруулах
Үндэсний нийт бүтээгдэхүүний зардлаар тооцох аргад багтахгүй орлогоос нэг жишээг нэрлэ.
(a)
Айл өрх ба пүүсийн хоорондох мөнгөн урсгалын тойрогт орлого ба зардал тэнцүү байх ёстой гэж үздэг. Энэ дүрмийн дагуу, хэрэв пүүсүүд талхны борлуулалтаас орлого өссөн бол ямар өөрчлөлт гарч тэнцвэр хадгалагдах вэ?
Импортын хэмжээ автоматаар буурна
Пүүсийн ашиг тэг болгоно
Айл өрхийн цалин буурна
Айл өрхийн нийт зардал өснө
Зардлын аргаар ҮНБ-ийг тооцох суурь томьёо аль вэ?
C+I+G+Xn
C+I+G−Xn
C+I−G+Xn
C−I+G+Xn
Доорх тодорхойлолтод тохирох нэр томьёог бөглө: Айл өрхүүдийн бараа, үйлчилгээ худалдан авсан нийт дүнг (a) гэнэ.
Нийт импорт нь экспортоос их байгаа үед Xn-ийн утга хэрхэн нөлөөлөх вэ?
Xn эерэг болж ҮНБ-ийг нэмэгдүүлнэ
Xn сөрөг болж ҮНБ-ийг бууруулна
Xn өсөхөөр ҮНБ-д хөрөнгө оруулалт буурна
Xn тэг болж ҮНБ-д нөлөөлөхгүй
Үндэсний нийт бүтээгдэхүүн (ҮНБ)-ийг орлогын аргаар тооцоход дараах орлогуудын нийлбэрийг ашиглана. Аль сонголт зөв илэрхийлж байна?
Цалин, түрээс, хүү, пүүсийн ашиг, ЭХШ
Цалин, хадгаламж, хувьцаа үнэ
Зээл, төсөв, импортын татвар
Хэрэглээ, хөрөнгө оруулалт, экспорт
ҮНБ-ийн бодит ба нэрлэсэн утгын ялгааг дүгнэх нөхцөл өгөгдсөн. Хэрэв махны үнэ өссөн ч үйлдвэрлэсэн махны хэмжээ өөрчлөгдөөгүй бол аль нь өсөх магадлалтай вэ?
Нэрлэсэн ҮНБ өснө, бодит ҮНБ тогтмол
Бодит ҮНБ өснө, нэрлэсэн ҮНБ буурна
Хоёулаа тэнцүү хэмжээгээр өснө
Аль нь ч өөрчлөгдөхгүй
ҮНБ-ний дефляторын томъёо аль вэ?
Ажилгүйдлийн хувь хэмжээг улирлаар тооцож харьцуулах
Нэрлэсэн ҮНБ-ийг бодит ҮНБ-д харьцуулан үнийн түвшинг илэрхийлэх
Экспорт, импортын тэнцлийг мөнгөн дүнгээр шинжлэх
Төсвийн орлого зарлагын ялгааг бодлогын түвшинд харуулах
Хэрэглээний үнийн индексийн суурь ойлголт болох “хэрэглэгчийн сагс” нь юуг илэрхийлэх вэ?
ДНБ-д багтах бүх салбарын нийт бүтээгдэхүүнийг хамруулах
Тухайн жил бүр шинэ бүтээгдэхүүн нэмэгдсэн жагсаалтыг гаргах
Үйлдвэрлэгчдийн олборлосон түүхий эдийн нөөцийг тооцох
Тогтмол жинтэй бараа үйлчилгээний багцыг илэрхийлэх
Төсвийн алдагдал гэж юуг хэлдэг вэ?
Орлого зарлага тэнцүү байх
Орлого зарлагаас их байх
Орлого зарлагаас бага байх
Хөрөнгө оруулалт нэмэгдэх
Стратегийн бодлого төлөвлөх нөхцөлд аль хэмжигдэхүүнийг инфляцийн бодит өөрчлөлтийг илүү сайн тусгадаг гэж үзэх нь зөв вэ?
ҮНБ-ний дефлятор, учир нь бүх дотоод үйлдвэрлэлийг хамардаг
Ажилгүйдлийн түвшин, учир нь хөдөлмөрийн зардлыг харуулдаг
Эскпортын үнийн индекс, учир нь гадаад худалдааг хэмждэг
Хэрэглээний үнийн индекс, учир нь зөвхөн өрхийн сагсыг хамардаг
ҮНБ 800 сая , хэрэглэгчийн зардал 260 сая, улсын зардал 110сая , экспорт 90 сая ,импорт 80 сая бол нийт хөрөнгө оруулалтын хэмжээг ол.
260 сая
420 сая
570 сая
950 сая
Импортын автомашины үнийн өөрчлөлт аль индексэд шууд тусдаг вэ?
Хэрэглээний үнийн индекс
ҮНБ-ний дефлятор
Суурь жилийн инфляц
Ажилгүйдлийн түвшин
Татварын суурь өргөтгөнө гэдэг нь ямар утгатай вэ?
Татварын хэмжээг нэмэгдүүлэх
Татвар төлөгчдийн хүрээг тэлэх
Татварын хувь бууруулах
Татварын хугацааг сунгах
Нийт эрэлтийн томъёог зөв сонгоно уу.
AD = C + I + G + NX
AD = Эрэлт + Нийлүүлэлт + ҮНБ
AD = CD + ID + GD + XnD
AD = ҮЭ + ХО + ЗГ + ЦЭ
Сангийн бодлого гэж юуг хэлдэг вэ?
Төв банкны мөнгөний нийлүүлэлтийг зохицуулах үйл ажиллагаа
Хувийн хөрөнгө оруулагчдын санхүүгийн төлөвлөгөө
Засгийн газрын орлого, зарлагын бодлого
Зээлийн хүүгийн өөрчлөлтийн бодлого
Ажилгүйдлийн түвшинг тооцоход ямар хувийн харьцааг ашигладаг вэ? Нийт ажилгүйчүүдийн тоог эдийн засгийн идэвхтэй хүн амын тоонд харьцуулж хувь болгон илэрхийлдэг гэдгийг санаж хариул.
Ажилгүйчүүд/ажиллагчид ×100
Ажиллагчид/эдийн засгийн идэвхтэй хүн ам ×100
Ажилгүйчүүд/нийт хүн ам ×100
Ажилгүйчүүд/эдийн засгийн идэвхтэй хүн ам ×100
Ажиллагсдын тоо 180 сая. Ажилгүйчүүдийн тоо 20 сая бол ажилгүйдлийн төвшинг тооц .
5 %
10 %
11,1 %
13 %
Эдийн засгийн мөчлөгийн уналтын үеэр эрэлтийн бууралттай холбоотойгоор олон салбарт нэгэн зэрэг ажлын байр цөөрөх үзэгдлийг юу гэж нэрлэдэг вэ?
Мөчлөгийн ажилгүйдэл, макро эрэлт буурах
Бүтцийн ажилгүйдэл, ур чадвар нийцэхгүй
Үрэлтийн ажилгүйдэл, богино шилжилт
Нийт ажилгүйдэл, хүн ам өсөх
Нийтийн үйлчилгээ, хамгаалалт зэрэг нийтэд нээлттэй хэрэглэгддэг барааг юу гэж нэрлэдэг вэ?
(a)
Дараах ойлголтыг нөхөж бич: Төр нь орлого багатай иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлж, ялгааг багасгах бодлогыг (a) гэдэг.
Арилжааны банкны ашиг юунаас хамаардаг вэ?
Хадгаламжийн тооноос
Хүүгийн орлогоос
Татварын хэмжээнээс
Банкны салбарын тооноос
Гадаад худалдааны нийт эргэлт гэж юу вэ?
Хөрөнгийн өсөлт
Экспорт импорт хоёрын зөрүү
Экспорт импорт хоёрын нийлбэр
Хэрэглэгчийн сэтгэл ханамж
Төрийн оролцоо шаардлагатай гол салбаруудын нэгийг сонго.
Спортын тэмцээн
Хувийн клубын үйлчилгээ
Тансаг хэрэглээний бараа
Цэвэр агаарын хамгаалалт
Тодорхой хугацаанд гадаадаас орж ирж байгаа валютын орлого ба гадагшаа гарч байгаа валютын төлбөр тэнцэхийг
Худалдааны тэнцэл
Төлбөрийн тэнцэл
Ханш тогтвортой болох
Тэнцвэржсэн төсөв
Эдийн засгийн өсөлтийн хүчин зүйлст
Байгалийн нөөцийн тоо, чанар
Хөдөлмөрийн нөөцийн тоо, чанар
Үйлдвэрлэлийн технологи
Бүх хариулт зөв
Нийтийн зориулалттай бараа үйлчилгээний үнэ нь:
ДНБ
ҮНБ
Татвар
НДШ
Хөрвөх чадвар сайтай хөрөнгө (M1 мөнгө) нь
(a)
Гиперинфляци гэж ямар нөхцөлд тодорхойлогддог вэ?
Сарын инфляци 50 %-иас дээш
Жилийн инфляци 5%-иас доош
Ажилгүйдэл 20 %-д хүрэх
Үнийн түвшин тогтвортой байх
