wayground logo

Free Printable Worksheets

Font size

S
M
L
XL
Worksheets

давтлага

Total questions: 56

Worksheet time: 49mins

Name
Class
Date
1.

Ардчиллын гадаад нэр нь демократ гэх ба энэ нь эртний грек хэлний "ард түмэн" (демос, δημος), "засаглал" (кратос, κρατος) гэсэн хоёр хэллэгээс гаралтай үг бөгөөд нийлээд "" гэсэн утгатай болно.

a)

ард түмний засаглал"

b)

ард түмний дуу хоолой

c)

ард түмний хүч

d)

ард түмэн

2.

Иргэд сонгогдсон буюу томилогдсон албан тушаалтнаар дамжуулалгүй нийгмийн аливаа асуудлыг шийдвэрлэхэд өөрсдөө биеэр оролцдог.аль хэрбэр вэ?

a)

бүгд

b)

шууд бус

c)

төлөөллийн

d)

шууд

3.

иргэд улс төрийн шийдвэр гаргах , хууль боловсруулах үүрэг бүхий албан тушаалтныг сонгож , түүгээр дамжуулан засаглах хэлбэр нь................... юм.

a)

шууд

b)

шууд бус

c)

төлөөллийн

d)

бүгд

4.

төр нь хүний эрхийг хамгаалах үүрэгтэй тул иргэдэд төрийн бүх үйл ажиллагаа нээлттэй байхыг шаарддаг. аль зарчим бэ?

a)

шударга байх

b)

нээлттэй байх

c)

хууль дээдлэх зарчим

d)

цөөнхийг хүндэтгэх зарчим

e)

зөьшилцлийн зарчим

5.

улс төрийн намууд , нийгмийн бүлгүүдийн хооронд үзэл бодол , байр суурийн ялгааг нэгтгэх

a)

шударга байх

b)

зөвшөлцлийн

c)

хууль дээдлэх зарчим

d)

цөөнхийг хүндэтгэх зарчим

e)

нээлттэй байх

6.

Бүх иргэдэд адил тэнцүү боломж олгодог онцлогтой.

a)

шударга байх

b)

хууль дээдлэх зарчим

c)

нээлттэй байх

d)

зөвшөлцлийн

e)

цөөнхийг хүндэтгэх зарчим

7.

му-ын иргэн дараах үндсэн үүргүүдийг биелүүлнэ. хамааралгүйг олно уу.

a)

Цэргийн алба хаах

b)

Татвар төлөх

c)

хуулийг сахин биелүүлэх

d)

хүний нэр төрийг хүндэтгэх

e)

байгаль орчноо хамгаалах

8.

Улс төр гэдэг бол засгийн эрх мэдлийг ашиглан нийгэмдэх үнэт зүйлсийг хуваарилан байршуулах үйл явц мөн. гэж хэн хэлсэн бэ?

a)

Макиавелли

b)

Аристотель

c)

Г.Лассуэл

d)

Истон

9.

12 сарын 10 ямар өдөр вэ?

a)

ардчиллын өдөр

b)

хүний эрхийн өдөр

c)

Үндсэн хууль баталсан өдөр

d)

сансарт Монгол хүн ниссэн

10.
1. “Хил хязгааргүй эмч нар, Эмнэсти Интернэйшнл“ зэрэг субъектүүд улс бус оролцогчдын аль ангилалд хамаарах вэ?
a)
Олон улсын байгууллага
b)
Нөлөө бүхий хүн
c)
Террорист, зэвсэгт бүлэглэлүүд
d)
Олон улсын төрийн бус байгууллага
e)
Шашны байгууллага
11.
2. Засгийн газрын оролцоо, дэмжлэггүйгээр улс, үндэстэн дамнасан үйл ажиллагаа явуулдаг глобал түвшний оролцогчид, тоглогчид, олон улсын байгууллагыг аль ойлголтонд хамруулан авч үздэг вэ?
a)
Улс оролцогч
b)
Улс бус оролцогч
c)
Олон улсын хамтын байгууллага
d)
Бүс нутгийн байгууллага
e)
Иргэн оролцогч
12.
13. Олон улсын байгууллагыг үүсгэн байгуулагчаар нь хувь хүний, олон улс хамтран байгуулсан гэж ангилдаг. Доорх өгөгдлөөс аль нь олон улс хамтран байгуулсан байгууллага вэ?
a)
Олон улсын Гаалийн шүүх
b)
АРФ
c)
АСЕАН
d)
Евразийн эдийн засгийн холбоо
e)
Нээлттэй нийгэм хүрээлэн
13.

1. Засгийн газрын оролцоо, дэмжлэггүйгээр улс, үндэстэн дамнасан үйл ажиллагаа явуулдаг глобал түвшний оролцогчид, тоглогчид, олон улсын байгууллагыг ............ гэнэ. Цагийн оронд тохирох өгөгдлийг сонгоно уу?

a)

А. Улс оролцогч                                 

b)

В. Улс бус оролцогч

c)

С. Үндэстэн дамнасан корпораци   

d)

D. Олон улсын байгууллага

e)

Е. Олон улсын төрийн бус байгууллага

14.

7. "Coca cola" компани нь улс бус оролцогчдын аль ангилалд хамаарах вэ?

a)

А. Олон улсын байгууллага

b)

В. Олон улсын төрийн бус байгууллага

c)

С. Олон улсын гэмт хэргийн сүлжээ

d)

D. Үндэстэн дамнасан корпораци

e)

Е. Шашны байгууллага

15.

8. Террорист байгууллага хэзээнээс эхлэн олон улсын харилцааны улс бус оролцогч болсон бэ?

a)

А. ХІХ зууны эхэн   

b)

    В. XIX зууны суул

c)

С. ХХ зууны эхэн        

d)

 D. XX зууны сүүл

e)

Е. XXI зууны эхэн

16.

10. Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллага хэдэн онд, ямар нэртэйгээр байгуулагдсан бэ?

a)

А. 1945 он Шанхайн Хамтын Ажиллагааны байгууллага

b)

В. 1948 он Олон туйлт

c)

С. 1988 он Шанхайн дээд хэмжээний чуулга

d)

D. 1996 он "Шанхайн тав"

e)

Е. 1997 он Шанхайн Хамтын Ажиллагааны байгууллага

17.

 12. Олон улсын Төрийн бус байгууллагууд үндэстэн дамнасан........... асуудлуудад байнга анхаарч ажилладаг. Цэгийн оронд тохирох өгөгдлийг сонгоно уу?

a)

А. Нийгэм, хүмүүнлэг      

b)

С. Нийгэм, улс төр

c)

В. Нийгэм, эдийн засаг

d)

D. Олон улсын харилцаа

e)

Е. Соёл, шинжлэх ухаан

18.

"Нийгмийн гишүүн бүрийн амь бие, эд хөрөнгийг нийтийн хүчээр сахин хамгаалах чадвартай нийгмийн холбооны хэлбэрийг олох хэрэгтэй бөгөөд гишүүн бүр энэ нэгдэлд нэгдэх ёстой. Ингэснээр гагцхүү өөрөө өөрийгөө захирч урьдын адил бусдаас хамааралгүй эрх чөлөөтэй үлдэнэ" гэж хэн хэлсэн бэ?

a)

Жан жак Руссо

b)

Джон Локк

c)

Т.Гоббс

d)

Ф.Бастиа

19.

"Хүмүүс байгалиас заяасан эрх чөлөөтэй. Гэтэл яагаад төр засагт захируулж, эрх чөлөөгөө хязгаарлуулдаг юм вэ? Хариулт маш тодорхой юм. Байгалиас заяасан эрх чөлөөгөө эдлэх нь таатай гэсэн үг биш. Хүмүүс бусдын халдлагад хэзээ ч өртөх боломжтой байдаг. Ийм учраас тэд өөртэй нь ижил аюулгүй байдлаа хангах хэрэгцээтэй байгаа хүмүүсийг олж нэгддэг" гэж хэн хэлсэн бэ?

a)

Жан жак Руссо

b)

Джон Локк

c)

Т.Гоббс

d)

Ф.Бастиа

20.

Төр бол “татвараар сорон мөлжигч” хэн хэлсэн бэ?

a)

Ф.Бастиа

b)

Лорд Актон

c)

Дж.Локк

d)

Р.Нозик

21.

Төр бол “хүний эрхийн гол дайсан”

a)

Дж.Локк

b)

Ж.С.Милль

c)

Т.Гоббс

d)

Р.Нозик

22.

... гэдэг нь эдийн болон эдийн бус баялагийг ашиглах, эзэмших, захиран зарцуулах боломжийг хэлнэ.

a)

Өмчлөх эрх

b)

эзэмших эрх

c)

зарцуулах эрх

d)

ашиглах эрх

23.

... нь бүрэн хараа хяналтандаа байлгах

a)

захиран зарцуулах эрх

b)

ашиглах эрх

c)

эзэмших эрх

d)

өмчлөх эрх

24.

Хэрвээ төр өөрийн хөрөнгөөр нийтийн шинжтэй ажил, тухайлбал зам гүүр, бусад объектуудыг барьж байгуулснаар олон тооны хүмүүс ажилтай болж, тэдний орлого нь нэмэгдэж, улмаар нийт эрэлт нэмэгддэг гэвэл энэ нь:

a)

Төсвийн зарлагыг нэмэгдүүлэх бодлого

b)

Төсвийн орлогыг бууруулах бодлого

c)

Зээлийн хүүгийн бодлого

d)

Татварын хэмжээг бууруулах бодлого

25.

Цэгийн оронд тохирох хариултыг олно уу? Нийт эрэлтийг нэмэгдүүлэх зорилгоор мөнгөний болон зээлийн хүүд нөлөөлөх бодлогыг төрийн .................... гэнэ.

a)

Хүүгийн бодлого

b)

Мөнгө, зээлийн бодлого

c)

Сангийн, төсвийн бодлого

d)

Татварын бодлого

26.

Цэгийн оронд тохирох хариултыг олно уу? Гүйлгээнд мөнгө нэмж оруулах буюу мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх бодлогыг .................... гэнэ.

a)

Мөнгөний тэлэх бодлого

b)

Мөнгөний хумих бодлого

c)

Ажил эрхлэлтийн бодлого

27.

Тодорхой хэмжээний мөнгийг тогтоосон хугацааны дараа, зохих хүүтэй эргүүлэн төлөхийн баталгаа болох үнэт цаасыг ........... гэнэ.

a)

Дефицит

b)

Хувьцаа

c)

Демпинг

d)

Бонд

28.

Засгийн газрын хөтөлбөр боловсруулж, түүнийг хэрэгжүүлэхэд зориулж төр зардлаа ихэсгэдэг. Жишээ нь: төмөр зам барихад мөнгө хуваарилж төмөр замын эд анги, тоног төхөөрөмж авч болно. Энэ нь төрийн эдийн засгийн ямар бодлого вэ?

a)

Хөрөнгө оруулалтын бодлого

b)

Татварын бодлого

c)

Мөнгө зээлийн бодлого

d)

Төрийн сангийн бодлого

29.

Цалингийн төрлийг ялган бичжээ. 1. Нэрлэсэн 2....................

Цэгийн оронд тохирох хэлбэрийг нөхөж бичээрэй.

a)

Бодит

b)

Үндсэн

c)

Тогтмол

d)

Хэвийн

30.

Төр эдийн засгаа тогтворжуулахын тулд хэд хэдэн бодлогыг авч хэрэгжүүлдэг. Тэгвэл эдгээрээс төрийн эдийн засгийн үндсэн хоёр бодлого нь аль вэ?

a)

Сангийн ба мөнгө зээлийн бодлого

b)

Татварын ба ажил эрхлэлтийн бодлого

c)

Хүүгийн ба гадаад худалдааны бодлого

d)

Гаалийн ба хөрөнгө оруулалтын бодлого

31.

Орчин үеийн АНУ-ын нэгэн эдийн засагч “Татварын орлого болох хураасан татварын нийт хэмжээ, татварын хувь хэмжээнээс хэрхэн хамаарч байдгийг графикаар илэрхийлсэн.” Энэ нь:

a)

Госсений хууль

b)

Оукены хууль

c)

Лоренцийн муруй

d)

Нийлүүлэлтийн муруй

e)

Лафферын муруй

32.

Ж.Кейнсийн онолыг эсэргүүцэж хэд хэдэн урсгал гарч ирсэн.”.... Гүйлгээнд байгаа мөнгөний хэмжээ болон үнийн түвшний хооронд шууд холбоо байхгүй бөгөөд, зах зээлийн эдийн засаг дахь төрийн идэвхтэй оролцоо нь түүнд зөвхөн хор учруулна ”Энэ хэний үзэл санаа вэ?

a)

Ф.Хайек

b)

Ж.Кейнс

c)

К.Маркс

d)

А.Лаффер

33.

Зах зээлийн тогтолцоо эдийн засгийн уналтаас өөрийгөө аварч чадахгүй гэдгийг баталж, төрийн оролцоотойгоор нийт эрэлтийг нэмэгдүүлэх замаар энэ зорилтыг шийдэх ёстой гэж үзсэн сэтгэгч аль нь вэ?

a)

Ф.Хайек 

b)

Фридман

c)

Кейнс

d)

Дебро

e)

Смит

34.
1. 1990-ээд онд нийгэм, эдийн засгийн ялгаа бүхий гурван ангийн хүмүүс өөрсдийн өвчний шинж тэмдгийг хэрхэн тайлбарлаж буйг судалсан эрдэмтэн хэн бэ?
a)
a. Судлаач Ө.Күүс
b)
b. Социологич Д.Датон
c)
c. Судлаач С.Дулам
d)
d. Судлаач Ц.Уртнасан
e)
e. Судлаач Б.Энхцэцэг
35.
3. Энэхүү аргачлал нь цөөн хүн амтай улс орон нутагт ашиглаж болох ч томоохон хот сууринд ашиглахад хүндрэлтэй юм. Дэлгүүрийн эзэн, эмчийг нэр хүндээр өөрөөсөө илүү гэж үзвэл түүнийг дэлгүүрийн эзнээс дээд ангид оруулж болно хэмээн судалсан эрдэмтэн хэн бэ?
a)
a. Т.Парсонс
b)
b. Дэвис ба Мур
c)
c. Л.Уорнер
d)
d. К.Маркс, М.Вебер
e)
e. Э.Дюркгейм
36.
41. Ижил төстэй шинж бүхий хүн амын статистик нэгдлийг хэрхэн нэрлэдэг вэ?
a)
a. Нийгмийн ялгарал
b)
b. Тэгш бус байдал
c)
c. Нийгмийн давхраажилт
d)
d. Нийгмийн давхраа
e)
e. Нийгмийн нийтлэг
37.
43. К. Марксын үзэл санаанд тулгуурлан, М.Веберийн үзэл санааг харгалзан нийгмийн давхраажилтыг судалсан сулаачийг олно уу.
a)
a. Т.Парсонс
b)
b. Дэвис ба Мур
c)
c. Л.Уорнер
d)
d. Е.О.Райт
e)
e. Э.Дюркгейм
38.
29. Байр суурьт нөлөөлөх хувийн хүчин зүйлст хамаарах өгөгдлийг сонгоно уу?
a)
a. Авьяас чадвар
b)
b. Хичээл зүтгэл
c)
c. Шаргуу хөдөлмөр
d)
d. Дээрх бүгд
39.

1._________________ гэдэг нь хувь хүний эдлэх эрх, боломж, гүйцэтгэх үүрэг, бусдын зүгээс хандах хандлагын цогцоор тодорхойлогдоно.

a)

Байр суурь

b)

Үүрэг

c)

Нийгэм

d)

Нийгмийн бүтэц

40.

2.Үйлдэгч нь урьдчилан тооцоололгүйгээр бий болсон үр дагавараар илэрнэ.

a)

Ил чиг үүрэг

b)

Далд чиг үүрэг

c)

Сөрөг чиг үүрэг

41.

3.Бэлгэ тэмдгийн харилцан үйлдлийн онолын үндэслэгч нь Ж.Г.Мид юм.

a)

Үнэн

b)

Худал

42.

6.Аль нь тоон судалгааны арга вэ?

a)

а. Мэдээллийн утгыг ойлгох, дүрслэн харуулахаар зорино

b)

б. Мэдээлэл нь баримт бичиг, ажиглагдсан зан үйл, үг яриа байна

c)

в. Хэмжилтийг мэдээлэл цуглуулахаас өмнө хийж, авах мэдээллээ стандартчилна.

d)

г. Задгай мэдээллээс ерөнхий сэдэв, түүний нотолгоог олж авахад дүн шинжилгээ чиглэнэ

43.

7. Аль нь чанарын судалгааны арга вэ?

a)

а.Таамаглалыг шалгахаар зорино.

b)

б. Цөөн тооны хувьсагч хоорондын хамаарлыг шалгахад анхаарна

c)

в. Судлагдагчийн яриа, үйлдлээс хамаарсан олон тооны хувьсагч байна

d)

г. Стандарчлагдсан загварын дагуу үр дүнг нэгтгэн бичнэ.

44.

1. Нийгмийн тогтолцооны макро бүтцэд бус харин нийгмийн амьдралын микро тал буюу хүмүүсийн өдөр тутмын харилцаанд илүүтэй анхаардаг нийгмийг судлах онолын хандлага

аль нь вэ?

a)

А. Бүтэц-чиг үүргийн хандлага

b)

B. Харилцан үйлдлийн хандлага

c)

C. Тогтолцооны хандлага

d)

D.Зөрчилдөөний

e)

E. Шалтгаант чанарын хандлага

45.

Нийгэмшилтэд нөлөөлж буй хувь хүн, бүлэг, байгууллага, нийгмийн тодорхой нөхцлүүдийн цогцыг юу гэж нэрлэдэг вэ?

a)

Нийгэмшилт

b)

Соёл

c)

Угсаатан

d)

Хүмүүжил

e)

Нийгэмшилтийн агент

46.

Соёлын үйлдвэрлэл хэмээх ойлголт хэзээ бий болсон бэ ? 

a)

1970 - аад оны үе

b)

1980 - аад оны үе

c)

1990 - ээд оны эхэн

d)

1990 - ээд оны төгсгөл

e)

2000 оны эхэн

47.

1.  Монгол улсын “ Соёлын үйлдвэрлэл ” үндэсний хөтөлбөрийн зорилгыг олно уу. 

a)

Соёлын үйлдвэрлэл эрхлэх таатай нөхцөлийг бүрдүүлэх

b)

Соёлын салбарт хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх

c)

Улс , ундэстнийхээ арвин баялаг өв уламжлал , ёс заншил , байгалийн өвөрмөц дүр    төрх , соёлын нөлөөг сэргээх .

d)

. А ба В хариулт зөв

e)

А , В , С хариулт зөв 

48.

12. Соёлын даяаршлын тодорхойлолтыг сонгоно уу .

a)

Зам харилцаа , эдийн засгийн харилцаа , мэдээлэл харилцааны хөгжлийн үндсэн дээр тусгаар соёлууд дэлхийн нэгдмэл соёлд нэгдэн нийлэх үйл явцыг хэлнэ

b)

Хувь хүний бүтээлч сэтгэлгээ , ур чадвар , авьяас билгээс эх сурвалжтай , оюуны өмчөөр хамгаалагдсан соёлын агуулга бүхий бараа , бүтээл , үйлдвэрлэх , тэдгээрийн хуваарилалт , нийлүүлэлтийн тогтолцоог хангасан үйлдвэрлэлийн салбарыг хэлнэ .

c)

Түүх соёл , урлаг , амьдралын хэв маяг , үнэт зүйл , үнэлэмж , уламжлал зэрэг соёл хоорондын харилцааны олон хэлбэрийг багтаасан өөр соёлын орчинтой биечлэн танилцах аяллыг хэлнэ

d)

Дээрх бүгд 

49.

2.Анги, статус, нам бүтээлдээ давхраажилтын асуудлыг хөндөж, судалгаанд статусын бүлэг, намын ялгарлын асуудлыг судлан ангийн ялгаралд өмчөөс гадна орлого, эрхэлж буй ажил мэргэжил гэсэн эдийн засгийн бусад хүчин зүйлс чухал гэж үзсэн сэтгэгч аль нь вэ?

a)

А.М.Вебер    

b)

Б.К.Маркс

c)

В.Т.Парсонс 

d)

Г.Ф.Энгельс

50.

3.Дундад зууны үед голчлон зонхилж байсан, нийгэмд эзлэх байр суурь нь угсаа залгамжлах замаар олгогддог, улс төрийн үйл ажиллагаанд оролцох эрхээрээ ялгаатай, эрх зүйн хувьд баталгаажсан, хаалттай давхраажилтын систем аль нь вэ?

a)

А.Боолчлол 

b)

Б.Каст   

c)

В.Язгуур

d)

Г.Анги

51.

12.Давхраажилтын хэдэн хэв маяг байдаг вэ?

a)

А.4

b)

Б.6

c)

В.8

d)

Г.2

52.

24.Бүтээсэн бүхнийг устгаж , хүнийг тэр зүйлээ дахин бүтээхгүй болтол нь айлган сүрдүүлэх үйл явц.

a)

а. Соёлын даяаршил

b)

б. Соёлыг солилцоо

c)

в. соёлыг хуулбарлан дууриах

d)

г. Соёлын тулгалт

53.

.Соёлын аялал жуулчлал гэдэг ойлголт нийтийн хэрэглээнд нэвтэрсэн бэ?

a)

а.1960-аад он

b)

б. 1970 –аад он

c)

в. 1980-аад он

d)

г. 1990 –ээд он

54.

.Соёлын даяаршил гэдэг ойлголт Соёл судлалд хэдийн бий болсон бэ?

a)

а.1960-аад оны төгсгөл

b)

б. 1970 –аад оны төгсгөл

c)

в. 1980-аад оны төгсгөл

d)

г. 1990 –ээд оны төгсгөл

55.

“Тогтвортой хөгжил”-ийн үзүүлэлтэд илүүц зүйл байна уу?

a)

Бичиг үсэг тайлагдсан байдал

b)

Эдийн засаг

c)

Байгаль орчин

d)

Нийгмийн байдал

56.

Ард түмэн өөрийн соёлын хэм хэмжээ, зан үйл, хэл, үнэлэмжийн баримжааллыг ухаарч ойлгох, тэрхүү соёлын байр сууринаас өөрийгөө ойлгох, тэрхүү соёлыг тээгч гэдгээ ухаарах байдлыг .................................... .....гэнэ.

a)

Соёлын адилсал

b)

Соёлын орон зай

c)

Соёлын даяаршил

d)

Соёлын дархлаа