NEW
Font size
Worksheets7 анги ИЕЗБ
Total questions: 20
Worksheet time: 31mins
Хүн юуны тусламжтайгаар эргэн тойрныхоо юмс үзэгдлийн өнгө, гэрлийг мэдэрч хүлээж авдаг вэ?
Чих
Нүд
Арьс
Нүд, чих
Бидний харж, сонсож, амталж, үнэрлэж байгаа бүх мэдээлэл хаана очдог вэ?
Тархи
Зүрх
Мэдрэхүйн эрхтэн
Чих
Биеийн тэнцвэрийг хадгалдаг, мөн тархитай хамтран бидэнд эргэн тойрны чимээнээс ирэх мэдээллийг дамжуулдаг эрхтэн сонгоно уу?
Чих
Нүд
Арьс
Хамар
Гадна талын юмстай холбоотой аз жаргал аль нь вэ?
Таван мэдрэхүйн болон дотоод сэтгэлийн аз жаргал
Дотоод сэтгэлийн аз жаргал
Таван мэдрэхүйн аз жаргал
Аль нь ч биш
Хэсэг хэсгээрээ өөр өөр төрлийн амтыг мэдэрч, амтнаас гадна халуун хүйтэн, ислэг, оргилуун гэх мэт зүйлсийг ялгах чадвартай нь эдгээрийн аль нь вэ?
Чих
Хэл
Арьс
Нүд, чих
Хэл 8 төрөлийн булчингаас тогтно. Хэл нь дараах үүрэгтэй.
Амтлах, идэж байгаа хоолыг ийш тийш хөдөлгөх, бяцлах
Амтлах болон ярих
Амтлах, ярих, идэж байгаа хоолыг ийш тийш хөдөлгөх, бяцлах
Амтлах
Бидний 5 мэдрэхүй юунаас хамаардаг вэ?
Зөвхөн өөрөөс
Гаднын зүйлээс
Өөрөөс болон гаднын зүйлээс
Аль нь ч биш
Таван мэдрэхүйн аз жаргалд хамаарахгүйг сонгоно уу.
Нүдээр гоё сайхныг харах
Чихээр чимэгтэй сайхныг сонсох
Хэлээр шимтэй сайхныг амтлах
Дотоод сэтгэлийн аз жаргал
Сэтгэл хөдлөл хаанаас бий болдог юм бол?
Гадаад орчноос
Өөрт тохиолдож буй зүйлсийг тусгаж авах мэдрэмжээс
Бусдаас
Аль нь ч биш
Орчноос таатай мэдрэмж авсан үед баярлах, бахархах зэрэг сэтгэл хөдлөлийн ........ хэлбэрүүд үүснэ.
Сөрөг
Эерэг
Эерэг, сөрөг
Таатай
Хүний сэтгэл хөдлөлийн төв хаана байдаг вэ?
Их тархинд
Бага тархинд
Дунд тархинд
Зүүн тархинд
Сэтгэн бодох, төлөвлөх, логик сэтгэлгээ гэх мэт үйлдлийг удирддаг тархи аль нь вэ?
Их тархи
Бага тархи
Дунд тархи
Зүүн тархи
Сэтгэл хүчтэй хөдөлсний улмаас үүсэж байгаа догдлол зовнилыг ........ гэнэ.
Уур бухимдал
Уйтгар гуниг
Сэтгэлийн зовлон
Сэтгэлийн түгшүүр
Ямар нэг зүйлийг хийх, хийхэд чиглэсэн ухамсарт чиг хандлага .
Зорилго
Мөрөөдөл
Хүсэл
Тэмүүлэл
Дотоод сэтгэлийн аз жаргал хаанаас хамаардаг вэ?
Гадаад орчноос
Зөвхөн өөрөөс
Бусдаас
Аль нь ч биш
Баярлан хөөрч, уурлаж бухимдсан үед цус их түргэдсэнээс нүүр царай улайх, барайх, нүдний харц, хөмсөг уруул зэрэг өөрчлөгдөх нь сэтгэл хөдлөлийн гадаад илрэлийн алинд хамаарах вэ?
Нүүр царайн хувирал
Бие, булчин шөрмөсөнд гарах хувирал
Үг яриа, дуу хоолойн хувирал
Дуу хоолойн хувирал
Хэт баярлах, уурлах, айхын аль аль нь юу үүсгэх вэ?
Сэтгэл хөдлөл
Сэтгэлийн түгшүүр
Мэдрэмж
Айдас
Батын дүүгийн хоолой өвдсөн учир нь дүүтэйгээ хүйтэн ундаа уусан.
Зөв. Дүүтэйгээ хуваах ёстой
Зөв. Дүүгээ харж хандах ёстой
Буруу. Дүү нь хүйтэн юм ууж болохгүй
Буруу. Ганцаараа идвэл амттай
Зөв үйлдэлд тохирохгүйг нь олоорой?
Амьтны амь аврах
Өглөг өгөх
Хүнд худлаа хэлэх
Эелдэг зөөлөн үг өгүүлэх
Тархи бидний юу мэдэрч байгааг, хэрхэн хариу үйлдэл үзүүлэхийг жолооддог эрхтэн. Хүнд их, дунд, бага 3 тархи байдаг. Тэдгээрийн удирддаг, хариуцдаг үйлүүдийг зөв харгалзуулна уу.
1. Их тархи А. Амьсгалах, тэнцвэр олох гэх мэт үйлдэл хариуцдаг.
2. Дунд тархи B. Сэтгэн бодох, төлөвлөх, логик сэтгэлгээ гэх мэтийг удирддаг.
3. Бага тархи Сэтгэл хөдлөл, санах ойн үйлдлүүд явагдана.
A. 1a, 2b, 3c
B. 1b, 2a, 3c
C. 1b, 2c, 3a
D. 1c, 2b, 3a
