NEW
Font size
Worksheets10-р ангийн Биологийн хичээлийн хагас жилийн шалгалт
Total questions: 23
Worksheet time: 19mins
1. Зурагт ямар үзэгдлийг дүрсэлсэн бна вэ?
1 диффузи
2 осмос
3.тургор
4 плазмолиз
2.Хүний амьсгалаар ………………………………… явагдах, нарийн гэдсэнд зарим төрлийн …………………… шимэгдэх зэрэг физиологийн олон процесс диффузээр явагдана. /2 /
А. Фотосинтез, шим бус бодис
Б. Хийн солилцоо, шим бодис
В. Амьсгал, шим бодис
Г. Хийн солилцоо, эрдэс бодис
3 Үндэсний үсэнцэрийн эсээс дамжуулах гуурс хүртэл ус нэвчихдээ эс хоорондын зай завсраар явагдаж байвал түүнийг юу гэж нэрлэх вэ?
а. диффуз
б. осмос
в. апопласт
г. симпласт
4 Энзим доорх химийн бүлгийн аль төрөлд багтах вэ?
А. Нүүрс ус
б. өөх тос
в. уураг
г. сахар
5. Энзим биохимийн урвалын хурдад хэрхэн нөлөөлөх вэ?
А.Урвалын идэвхжлийн энергийг бууруулах замаар
Б. Урвалын идэвхжлийн энергийг өсгөх замаар
6 .Хоол боловсруулах замд цус, тунгалагт шимэгдсэн бодисууд юугаар дамжин элгэнд орж ирэх вэ?
а. доод хөндийн вен
б. элэгний үүдэн вен
в. элэгний артер
г. аль ч биш
7 Аэроб амьсгалыг урвалын тэгшитгэлээр илэрхийрэй
а. C6H12O6+6O2=6CO2+6H2O+2830кж
б. С6Н12О6= CO2+C2H5OH+H20+210кж
в. С6H12O6+6O2=6CO2+C2H5OH+6H2O+2830кж
г. C6H12O6=CO2+H2O+210кж
8. Шим бодис хоол боловсруулах замд үе шаттайгаар задарна. Цардуул ---> мальтоз болон задрах урвал хоол боловсруулах аль эрхтэнд явагдахыг зөв илэрхийлсэн мөрийг сонгоно уу? (+ цардуул задарна. -цардуул задрахгүй)
а. амны хөндий +, ходоод -, 12 нугалаа гэдэс +
б. амны хөндий +, ходоод +, 12 нугалаа гэдэс +
в. амны хөндий +, ходоод -, 12 нугалаа гэдэс -
г. амны хөндий -, ходоод +, 12 нугалаа гэдэс +
9 Агаарын 78% азот эзлэх боловч азотыг шууд ашиглаж чадахгүй. Харин амммони болон нитрат ион хэлбэрээр диффуз болон идэвхитэй зөөвөрлөлтийн аргаар үндэсний хөрснөөс авч ашиглана. Тэгвэл агаарын азотыг аммони болон нитрат ион болгон хувиргадаг амьд биетийг нэрлэнэ үү?
а. үндэсний бактери+ сүүн хүчлийн бактери
б. ризобиа бактери+микориз мөөгөнцөр
в. ургамлын навч+ микориз мөөгөнцөр
г. ризобиа бактери+ чийгийн улаан хорхой
10 Ургамалд эрдэс бодисын зохистой хэмжээ алдагдахад тодорхой өөрчлөлт гарах ба бодисын солилцоо алдагдах, ихэдвэл хордлогын шинж ажиглагддаг. Ихэвчлэн хөгшин навчинд эхэлж ажиглагдах ба навч захаасаа шарлах, навчны судал ногоон хэвээр үлдэх нь ямар эрдэс бодисын дутагдал вэ?
а. натри
б. магни
в. кали
г. азот
11 Шим тэжээлийн бодисыг нийлэгжүүлэх, задлах, хадгалах, хоргүйжүүлэх үүрэгтэй эрхтэн аль вэ?
а. нойр булчирхай
б. элэг
в. ходоод
г. бүдүүн гэдэс
12 Эс эдэд мономер нэгдлээс амьд бие махбодод шаардагдах биомолекул нийлэгжих үйл явцыг юу гэдэг вэ?
а. диссимляци
б. ассимляци
в. хоол боловсрох
г. шим тэжээл
13 Хоол хүнсний холимгийг ходоодны шүлстэй хольж 37 градусын температурт байлгав. Цагийн дараа дараах бодисуудын аль задарч эхлэх вэ?
а. эрдэс
б. өөх тос
в. уураг
г. нүүрс ус
14. Өндөр температур, орчны pH өөрчлөлт, зарим химийн бодисын нөлөөгөөр энзимийн бүтэц эвдэрэхийг ................... гэнэ
а. ингибитор
б. денатураци
в. активатор
г. энзимийн катализ
15. Үсэнцэрийн эсийн шүүсний концентрац хөрсний усны концентрац ямагт …………. байна. Тиймээс ус ……………………….. аяндаа үсэнцэрийн эсүүдэд орж ирдэг.
А. Бага, концентрацын градиент
Б. Их, концентрацын градиент
В. Их, диффуз
Г. Бага, осмос
16. Давстай усанд ургамлын эсийг хийвэл эсэд ямар өөрчлөлт орох вэ?
а. Эсийн шүүсний концентрацтай тэнцүү концентрацтай уусмалд ургамлын эсийг хийхэд усыг авч, алдана.
б. Эсийн шүүсний концентрацаас бага концентрацтай уусмалд ургамлын эсийг хийхэд вакуоль руугаа усыг татаж эсийн хананд үзүүлэх даралт ихэснэ.
в. Эсийн шүүсний концентрацаас илүү концентрацтай уусмалд ургамлын эсийг хийхэд протопласт нь эсийн хананаас салж хөндийрсөн байдаг.
г. өөрчлөлт ажиглагдахгүй
17. Эсийн анаэроб амьсгалаар хөрөнгө мөөг, хүн амьтанд ямар бодис үүсдэг вэ?
а. хөрөнгө мөөг- сүүний хүчил, хүн амьтан- этилийн спирт
б. хөрөнгө мөөг- сүүний хүчил, хүн амьтан- ус, нүүрсхүчлийн хий
в. хөрөнгө мөөг- этилийн спирт, хүн амьтан- сүүний хүчил
г. хөрөнгө мөөг- этилийн спирт, хүн амьтан- ус, нүүрсхүчлийн хий
18. Аэроб амьсгал хаана явагддаг вэ?
а. митохондри
б. сийвэн
в. бөөм
г. эндоплазмын торлог
19. Хийн солилцоо хаана явагддаг вэ?
а. гуурсан хоолой
б. гуурсанцар
в. уушгины цулцан
г.мөгөөрсөн хоолой
21. Бөөрний үндсэн нэгж болох нефроны бүтцийг бүрэн зөв илэрхийлсэнийг сонгоно уу?
а. холтослог давхраа, тархилаг давхраа, түүдгэнцэр, хол ойрын тахир суваг, цуглуулах цорго
б. түүдгэнцэр, хол ойрын тахир суваг, цуглуулах цорго
в. их аяга, бага аяга, тэвш
г. хол ойрын тахир суваг, цуглуулах цорго
22. Анхдагч шээс хаана үүсдэг вэ?
а. генлийн гогцоо
б. түүдгэнцэр
в. хол ойрын тахир суваг
г. цуглуулах цорго
23. Эцсийн шээсэнд агуулагдах бодисуудыг тэмдэглэнэ үү?
Ус, уураг, глюкоз, амин хүчил, шээг, эрдэс давс, шээсний хүчил
а. ус, глюкоз
б. глюкоз, амин хүчил
в. шээг, шээсний хүчил
г. уураг, шээсний хүчил
24. Цуснаас илүүдэл бодисыг ялгаж чадахгүй болж бөөрний үндсэн үйл ажиллагаа алдагдах нь ямар өвчин вэ?
а. давсагны хавдар
б. бөөрний чулуу
в. бөөрний дутмагшил
г. шээс задгайрах эмгэг
