wayground logo

Free Printable Worksheets

Font size

S
M
L
XL
Worksheets

10 анги Нийгэм судлал Хувилбар А

Total questions: 27

Worksheet time: 42mins

Name
Class
Date
1.

Аль нь нийгмийн тухай өргөн хүрээтэй ойлголт вэ?

a)

Нийгмийн хэсэг, элементүүдийн хооронд бэхжсэн тогтвортой харилцаа холбоог хэлнэ

b)

Хүмүүсийн үйлдэл, тэдгээрийн хоорондын харилцан үйлдэл, бөөгнөрөл, хүмүүсийн нэгдэл юм.

c)

хүн амын болон соёлын нөхөн үйлдвэрлэлээрээ өөрийн залгамж, тогтвортой чанарыг хангадаг, нэг нутаг дэвсгэр дээр амьдардаг, өөрийн зохион  байгуулалт эмх цэгц бүхий, улс төрийн хувьд бие даасан, өөрсдийгөө тухайн нийгэмд харьяалуулдаг хүмүүсийн тогтвортой нэгдэл

d)

Хүмүүс хэрэгцээгээ  хангах , зөрчил маргаан, эмх замбараагүй байдалд хүргэхгүйн тулд үүргээ хуваарилан зохион байгуулалтад орж, хянаж, зохицуулах замаар амьдарч буй хамтын амьдралынх нь хэлбэр юм.

2.

Эрх гэдэг ……………… хэлнэ.

a)

Статусын зүгээс хүсэн хүлээж буй зүйлс 

b)

Тухайн хүний юуг хийх нь зөвшөөрөгдсөн байгаа байдал

c)

Хүсэл зорилгоо хэрэгжүүлэх боломж 

d)

Үүнээс үүдэлтэй боломжуудын цогц

3.

“Эмч хүн албан үүргээ гүйцэтгэхийн тулд гэр бүлийн зарим үүргээ гүйцэтгэж чадахгүйд хүрдэг” нь

a)

А. Үүргийн зөрчил /мөргөлдөөн/

b)

Б. Эмчийн сул тал

c)

В. Зохицуулах хэрэгтэй

d)

Г. Бүгд зөв

4.

Чиг үүргүүдээс сөрөг чиг үүргийн зөв тодорхойлолтыг олно уу?

a)

А. үйлдэгчийн тодорхой үүр дааварт хүрэхээр зорьж хийсэн үйлдэл нь зорьсонхоос эсрэг үр дааварт хүрэх

b)

Б. Үйлдэгч зорьсондоо хүрэх үр даавар

c)

В. Үйлдэгч үйлдлийн тооцоололгүйгээр бий болсон үр даавар

d)

Г. Тухайн хүний гүйцэтгээгүй үйлдлүүдийн үр даавар

5.

Нийгэмшилт гэдэг нь ……………… хэлнэ.

a)

Хувь хүн болох явц

b)

Нийгмээс хүлээж буй шаардлагыг биелүүлэх чадамжтай болох

c)

Хүн нийгмийн харилцаанд бие даан оролцох, нийгмийн үйлдлүүдийг хийх чадварыг эзэмших, нийгмээс хүлээж буй шаардлагыг биелүүлэх 

d)

Нийгмийн харилцаанд бие даан оролцох чадвартай болох

6.

6. Сэтгэцийн эмнэлэгт хэвтэх, шоронд хоригдох зэрэг тохиолдолд итгэж байсан зүйлээсээ ухарч, хатуу ширүүн дэг журам зохицсон, өөрийгөө хүлээн авах дүр зургаа өөрчлөх гарцаагүй нөхцөлд ордог үүнийг ……………………. гэнэ.

a)

Нийгэмшилт 

b)

Анхдагч нийгэмшилт 

c)

Дахин нийгэмшилт 

d)

Дасан зохицох

7.

7. Нийгмийн гажуудал гэдэг нь……………….. хэлнэ.

a)

Хууль зөрчсөн үйлдлүүд

b)

Нийгэм, нийгмийн бүлгийн олонх гишүүдийн хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ хүлээлттэй үл нийцэх төлөвийг 

c)

Хэм хэмжээг биелүүлсэн төлөвийг

d)

Нийгмээс хүсэн хүлээж буй зүйлс

8.

Гажуудлыг арилгах зорилгоор нийгмийн зүгээс, шийтгэх, засан хүмүүжүүлэх зэрэг хэлбэрээр авч буй арга хэмжээнүүдийн цогцсыг…………. гэнэ.

a)

A. Хариуцлага   

b)

Б. Дэг журам   

c)

В. Хяналт   

d)

Г. Үүрэг

9.

9. Урьдчилан бэлтгэсэн асуулт хариулт бүхий хуудсаар судалгааны олон нэгжээс ижил горимоор мэдээлэл цуглуулах арга аль нь вэ?

a)

Асуулга

b)

Ярилцлага

c)

Контент анализ

d)

Туршилт

10.

Нийгэм нь хувь хүний хүсэл зоригоос үл хамаарах обьектив мөн чанартай тул нийгмийн судалгаагаар бодит байдал дахь үзэгдэл хоорондын зүй тогтлыг илрүүлж чадна. Мэдлэгийг бүтээхдээ байгаль судлаачдын адилаар дедукцийн арга буюу обьективаар судлан, онол бүтээх боломжтой”  гэдэг нь нийгмийг судлах\ социологийн \  аль онол вэ?

a)

Бүтэц чиг үүргийн онол

b)

эдийн засгийн онол

c)

Марксизм \ шүүмжлэлт онол\

d)

бэлгэ тэмдгийн харилцан үйлдлийн онол   

11.

Буд Ангараг Сугар болон бусад гарагууд нь дэлхийг биш нарыг тойрдог гэж Н. Коперник үзсэн.    Гэрлэлтээс гадуурх харилцааг харуулсан  “Анна Каренина” зохиолыг Л. Толстой бичсэн.  Эдгээр хүмүүсийн  үзлүүд тухайн үеийн нийгмийн хэм хэмжээнд нийцэхгүй асуудлыг хөндсөн байлаа. Үүнийг  өнөөгийн ардчилсан нийгмийн өнцгөөс харвал хэм хэмжээ зөрчсөн үйлдлийн  ямар төрөлд хамаарагдах вэ?

a)

Нийгмийн гажуудал буюу девиаци

b)

Аялдах үйлдэл буюу конформист

12.

Гажуудлыг арилгах үүднээс  нийгмийн гишүүдийн зүгээс гажуудагчийг шийтгэх, засан хүмүүжүүлэх зэрэг хэлбэрээр  авч буй арга хэмжээнүүдийн цогцыг  ......... гэнэ

a)

Нийгмийн арга хэмжээ

b)

нийгмийн хяналт

c)

албан хяналт

d)

албан бус хяналт

13.

Аль нь албан ёсны хяналт биш вэ?

a)

а. Ажлаас халах       

b)

б. эрхийг нь хязгаарлах

c)

в. шүүмжлэх 

d)

г. Хорих

14.

Гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд  гэмт хэрэг үйлдсэн эсэхийг хэн нотлох баримт бүрдүүлэх вэ?

a)

Цагдаа

b)

шүүгч

c)

прокурор

d)

мөрдөн байцаагч

15.

Орос хэлний “ Ценность”, англи хэлний “ value” хэмээх үг нь аль ойлголтыг илэрхийлэх вэ?

a)

Үнэлгээ

b)

Үнэлэмжийн баримжаа

c)

Үнэлэмж

d)

Хэм хэмжээ

16.

Дараах соёлын элементүүдээс аль нь хэлний талаар өгүүлнэ вэ?

a)

а. Хүн бодол санаагаа аль нэг тэмдэгтэд төлөөлөл, бэлгэдэл болгон шингээдэг

b)

  б. хүний оюуны  ертөнцийг илэрхийлэгч, хадгалагч, дамжуулагч арга хэрэгсэл

c)

  в. хүмүүсийн мэддэг баримт, туршлага, үнэт зүйлсийг хэлнэ

d)

  г. хүмүүсийн зан төлөвийг зохицуулдаг дэг журам, хууль дүрэм, ёс заншил

17.

” Монгол хэлний тухай “ хуулинд монгол хэл, бичиг үсгээ хамгаалах, хөгжүүлэх талаар идэвх санаачилга гаргасан иргэн, хуулийн  этгээдэд 4 жил тутамд ямар шагнал олгоно гэж заасан бэ?

a)

  а. Ерөнхийлөгчийн нэрэмжит   

b)

б. ерөнхий сайдын  нэрэмжит   

c)

в. эх хэлний эзэн медаль

d)

г.Төрийн шагнал

18.

Аливаа зүйлийн үнэн эсэхийг шалган тодорхойлох, туслах арга, аргачлал, зарчимд тулгуурладаг нь мэдлэгийн аль төрөл вэ?

a)

Шашин

b)

Домог

c)

Философи

d)

Урлаг

e)

Шинжлэх ухаан

19.

Тухайн улс үндэстний нийтийн хүртээл болсон, итгэл үнэмшил, зан байдлын хэв маяг, үнжзмж болон институтийн нэгдлийг юу гэж нэрлэдэг вэ?

a)

Зонхилогч соёл

b)

Үндэсний соёл

c)

Нийтийн соёл

d)

Ардын соёл

20.

Хүмүүст амьдралын үйл ажиллагааны  хэв загваруудаас сонгох боломж бүрдсэн  эсэхээс хамаарч  соёлыг нэг хэв загварын олон хэв загварын гэж ангилдаг.

    Тэгвэл нэг хэв загварын соёлын шинж аль нь биш вэ?

a)

  а. Хүмүүс нэг ерөнхий итгэл үнэмшил, үнэт зүйлстэй байна

b)

  б. дотооддоо онцлог ялгаа бүхий соёл бүрэлдэх хийгээд , соёлуудын харилцаа өргөжих бүрэн боломжтой

c)

в. соёлын өөр хувилбар  байхыг хориглосон, эсвэл байж болох тухай хүмүүс огт мэдэхгүй буюу мэдээлэлгүй байна

d)

  г. нийгэм үзэл сурталжиж, хүмүүсийн амьдралын хэв маяг, урлагийн бүтээлүүдэд онцгой ялгаа илэрдэггүй, өөр соёлын элемент нэвтрэх боломжгүй учир хаалттай гэгддэг

21.

Хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх нь иргэний үндсэн үүрэг болохыг заасан.

a)

               а. Үндсэн хууль                     

b)

б. Зөрчлийн тухай хууль   

c)

в. Эрүүгийн хууль

d)

г.Хүний эрхийн түгээмэл тунхаглал

22.

  Хэн боолуудыг чөлөөлөн , бүх хүмүүс  ижил эрхтэй  гэдгийг түүхэнд анх удаа  тунхаглан  шавар бортого дээр бичиж үлдээсэн бэ?

a)

а. Эртний Грекийн Софистууд

b)

       б. Мартин Лютер Кинг     

c)

                       в. Аугаа Сириус

d)

г. Элеанор Рузвельт

23.

“ Хуульгүйгээр  гэмт хэрэг байхгүй, хуульгүйгээр ял байхгүй” гэсэн нь аль  эрх зүйн зарчим бэ?

                 

            

a)

а. Үндсэн хуулийн суурь зарчим

b)

б. хүний эрхийн суурь зарчим 

c)

в. эрх зүйд захирагдах ёсны зарчим

d)

г. эрүүгийн эрх зүйн суурь зарчим

24.

Үнэлэмжүүдийн өгөгдлийг зөв харгалзуулна уу?

a)

1d2c3a4b

b)

1c2b3a4d

c)

1a2d3b4c

d)

1c2a3d4b

25.

Хуулийн заалтуудыг зөв харгалзуулаарай

a)

1А 2В 3Г 4Б 5Д

b)

1В 2Г 3Д 4Б 5А

c)

1В 2А 3Г 4Б 5Д

d)

1В 2Г 3Д 4Б 5А

26.

Судалгааны аргуудыг зөв харгалзуулна уу?

a)

1Г 2А 3Б 4В

b)

1Г 2Б 3В 4А

c)

1А 2Б 3Г 4В

d)

1В 2А 3Г 4Б

27.

Зөв харгалзуулаарай.

a)

1В 2Г 3Д 4А 5Б

b)

1А 2В 3Б 4Д 5Г

c)

1Б 2Г 3А 4Д 5В

d)

1В 2А 3Д 4Б 5Г