Worksheets8-р анги
Total questions: 25
Worksheet time: 13mins
Батмөнх даян хаан хөвгүүддээ эзэмшил нутаг хувааж өгснөөр түүний үр ач нарын үеэс Халх түмэн дотроо ямар гурван аймаг болон хуваагдсан бэ?
Сэцэн хан, Түшээт хан, Сайн ноён хан
Түшээт хан, Сайн ноён хан, Сэцэн хан
Сэцэн хан, Түшээт хан, Засат хан
Засагт хан Сайн ноён хан, Түшээт хан
Монголын түүхэн дэх "Ноёдын үхэл чуулганд Нохойн үхэл ганд" хэмээх сургамжит үг нь хэдэн онд болсон түүхэн ямар үйл явдал дээр тулгуурлан бий болсон бэ?
1135 онд Татарууд Монголын хан Хабулыг алсан түүх
1251 онд төрд тэрсэлсэн хэргээр Мөнх хаан олон хүмүүсийг алсан түүх
1452 онд Эсэн тайш зүүн Монголын ноёдыг хядсан түүх
1686 онд Халх Ойрадууд зөрчилдсөн чуулганы түүх
Мин улсын Ин Зүн хаан өөрийн биеэр цэрэг авч Эсэн тайшийн эсрэг байлдсан боловч ялагдаж өөрөө олзлогдов. Тэрхүү түүхэн тулалдаан болсон газар нутгийг юу гэж нэрлэдэг вэ?
Талын тулалдаан
Хэрлэнгийн тулалдаан
Түмүгийн тулалдаан
Буур хээрийн тулалдаан
Батмөнх Даян хааны төр барьж байсан он жилүүдийг түүхэн сурвалжид хэрхэн өгүүлсэн байдаг вэ?
Төвшитгөн тогтоосон үе
Монголын их амар амгалангийн үе
Гар газар, хөл хөсөр байсан үе
Айх аюул, өлсөх зовлонгүй үе
Түмэн хаан яагаад засагт хаан гэж нэрлэгдэх болсон бэ?
Баруун зүүн Монголын нэгдлийг хангах бодлого
Хүчирхэг засагт төр байгуулсан
Нэгдмэл засагт хаант улс байгуулсан тул
Баруун зүүн түмний нэр хүндтэй язгууртны төлөөлөгчдөөс бүрдсэн төв засгийг байгуулсан тул
Монголд XV-XVII зуунд үргэлжилсэн улс төрийн хямралын гадаад шалтгаанд аль нь хамаарах вэ?
Ойрадын ноёдын бие даах эрмэлзэл ихэссэн.
Монголын хаадын алдаатай бодлого
Мин улсын хагалан бутаргах бодлого
Ноёдын эрх мэдлийн нөлөө өссөн.
Зүүнгарын хаант улсыг байгуулсан түүхэн зүтгэлтэн аль нь вэ?
Цэвээнравдан хаан
Галдан хаан
Галданцэрэн хаан
Даваач хаан
1630-аад оны дундуур Ижил мөрний доод хэсэгт нутаглах болсон Монголчуудыг хожим юу гэж нэрлэх болсон бэ?
Буриад Монгол
Халимаг
Өвөр Монгол
Хотгойд
Батмөнх даян хаан аль цаг хугацаанд хаан ширээнд сууж байсан бэ?
1454-1455 он
1378-1388 он
1388-1398 он
1480-1517 он
Хөх нуур, Төвөдийг эзэлж, Хошууд улсыг байгуулсан түүхэн зүтгэлтэн аль нь вэ?
Лигдэн хаан
Галдан бошгот
Гүүш хан Төрбайх
Шолой Уваш
XY-XYII зууны үед Монголын гадаад харилцааны гол зангилаа нь юунд чиглэгдэж байсан бэ?
Дэлхийн улс орнуудыг эрхшээлдээ байлгахад
Монгол-Мин улсын хоорондын харилцааны асуудалд
Монгол-Европын улс орнуудын харилцааны асуудалд
Монгол-Солонгосын хоорондын харилцааны асуудалд
Манжийн хааны оролцоотойгоор Халхын баруун, зүүн гарыг эвлэрүүлэх чуулган хэдэн онд хаана болсон бэ?
1688 онд Ар элстэй
1691 онд Долон нуур
1640 онд Улаан бураа
1686 онд Хүрэн бэлчир
Мин улс Монгол улстай худалдаа хийхдээ зөвхөн нас залуу агт морьд, үржлийн насны гүүгээр арилжаа хийдэг байжээ. Энэ нь ямар зорилготой байсан бэ?
Монголчуудын цэрэглэх чадварыг бууруулах, адуун сүргийн бүтцийг алдагдуулах
Газар тариалангийн салбарт адууны хүчийг ихээр ашиглах
Худалдааны салбарт адуу ашиглан бараа таваар тээвэрлэх
Монголчуудад адуугаараа хятад бараа худалдан авах нь ашигтай байсан.
Чингисийн алтан ургийн сүүлчийн хааныг зөв тэмдэглэнэ үү.
Галдан бошигт
Богд Жибзундамба
Лигдэн хаан
Өндөр гэгээн Занабазар
Зүүнгар улс Манжид хэдэн онд эзлэгдсэн бэ?
1632 он
1636 он
1691 он
1755 он
Халх Монголд байгуулагдсан буддын шашны анхны сүм хийд аль вэ?
Заяын хийд
Амарбаясгалант хийд
Ламын гэгээний хийд
Эрдэнэ зуугийн хийд
1617 онд Авга хар ууланд Очир Цагаан хотыг хэн байгуулсан бэ?
Цогт тайж
Алтан хан
Өндөр гэгээн Занабазар
Лигдэн хаан
1640 оны Халх-Ойрадын чуулган ямар нэртэй газар болсон бэ?
Хүрэн бэлчир
Ар элстэй
Долоннуур
Улаан бураа
1727 оны Буурын гэрээгээр Оросын хаант улсын мэдэлд бүрэн орсон монголчууд аль нь вэ?
Буриад Монгол
Халимаг
Хотгойд
Халх Монгол
Монголчууд харийн эрхшээлд ороход нөлөөлсөн дотоод шалтгааныг олно уу.
Монголын их хааны сүр хүч буурч, эрх мэдлийн хуваарилалт алдагдсан.
Мин улсын хагалан бутаргах бодлого нөлөөлсөн.
Манж нар монголчуудыг их цэргээр удаа дараа довтолсон.
Хаант Орос улс газар нутгаа тэлэх бодлого явуулж байсан
Тэрээр 1947 оны 7 сарын 8-нд Лиссабонаас хөдөлж, Канарын арлыг тойрон Ногоон хошууны арлуудад түр буудаллан улмаар баруун өмнөд зүг Атлантын далайгар аялан экваторын шугам өнгөрөнгүүт зүүн өмнөд зүг аялж, 3 сарын дараа Гэгээн Еленагийн аралд хүрчээ.
Х Колумб
Васко да Гама
Б. Диас
Ф. Магеллан
Газарзүйн их нээлтийн нөлөөгөөр ямар улс орнууд колоничлогч улс орон болсон бэ ?
Англи, Голланд, Португали
Америк, Орос, Франц.
Португали, Англи, Испани.
XV-XVI зууны европын нийгэмд хүмүүсийн нүглийг сүм хийд мөнгөөр худалдан авч тухайн хүнээс зайлуулах утга бүхий үйлдэл гарч байв. Үүнийг юу гэж нэрлэж байсан бэ?
Индульгенц
Реформац
Шинэтгэл
Шинэчлэл
Шашны шинэтгэх хөдөлгөөнийг эхлүүлж, соён гэгээрэлд чухал хувь нэмэр оруулсан санваартан Мартин Лютерын үзэл санаа аль вэ?
Хүн өөрийн итгэл үнэмшлээр бурханд хандах учиртай. Сүм хийдийн санваартан түүнд оролцох эрхгүй.
Христос сүм хийд нь ёс суртахууны хатуу чанга хэм хэмжээ зан суртахууныг номлогч байх ёстой хэмээн тунхагласан.
Бурханы үнэн зөвийг та итгэхдээ л мэдэх болно. Тиймээс итгэлээр амьдрах хэрэгтэй.
Сэргэн мандалтын үед худалдаа, банк, үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж сэргэн мандалтын өлгий нутаг болж байсан хотуудаас хамааралгүй нь аль вэ?
Флоренц
Милан
Венец
Герман
Орос
