wayground logo

Free Printable Worksheets

NEW

Font size

S
M
L
XL
Worksheets

олимпиад

Total questions: 50

Worksheet time: 25mins

Name
Class
Date
1.

Нийгэм дэх хэм хэмжээ хүмүүсийн үйлдлийн удирдлага, чиг баримжаа болж чадахгүй нөхцөл байдлыг Э.Дюргейм ямар ойлголтоор тодорхойлсон бэ?

a)

Нийгмийн гажуудал

b)

Нийгмийн аноми байдал

c)

Нийгмийн хямрал

d)

Нийгмийн хэм хэмжээгүйдэл

2.

Нийгмийн давхраажилтыг нэгд нээлттэй, хөдлөнги чанартай эсэх, 2т ангийн байр суурийг тодорхойлж буй үндсэн арга нь юу болох , 3т тэгш бус байдлын түвшин нь хэр болох гэсэн гурван үндсэн шинжээр харьцуулан хэв маягчилдаг. Тус хэв маягуудыг нэрлэхдээ илүүц зүйл дурдсан бол аль нь вэ?

a)

Язгуур

b)

Каст

c)

Эртний

d)

Боолын

3.

Бурангуй үзэл гэж юу вэ?

a)

Нийгмийн тодорхой нийтлэгийн талаарх дайсагнасан эсвэл хэт дөвийлгөсөн үзэл хандлага

b)

Шинэ үзэл бодол

c)

Дүр үүрэг, сэтгэл зүйн чанарын талаарх тогтсон үзэл хандлага

4.

Автобусны кондуктор, телефон утасны залгагч зэрэг ажил мэгэжлүүд өнөөдөр байхгүй болсон. Энэ нь техник технологийн өөрчлөлт юунд нөлөөлснийг илэрхийлснийг хэлэх вэ

a)

Нийгэм өөрчлөгдөхөд

b)

Нийгмийн соёл өөрчлөгдөхөд

c)

Нийгмийн бүтэц өөрчлөгдөхөд

d)

Нийгмийн байр суурь өөрчлөгдөхөд

5.

Эрх мэдэл цөөнх хэсэгт төвлөрдөг, үүнтэй холбоотойгоор нэг хэсэг нь захирдаг, нөгөөх нь захирагддаг болох нь гарцаагүй гэж хэн үзсэн бэ

a)

О.Конт

b)

Г.Спенсер

c)

К.Маркс

d)

М.Вебер

6.

Нийгмийн тухай ерөнхий онол байх боломжгүй гэж үздэг онолын хандлага аль нь вэ?

a)

Бүтэц чиг үүргийн онол

b)

Бэлгэ тэмдэг харилцан үйлдлийн онол

c)

Зөрчилдөөний онол

d)

Неомарксист онол

7.

Өсвөр үеийн хүүхдийн нийгэмшилтэд хүчтэй нөлөөлөгч агент аль нь вэ

a)

Гэр бүл

b)

Үе тэнгийнхэн

c)

Сургууль

d)

Хэвлэл мэдээлэл

8.

Улс төрийн намын сонирхлын бүлгээс ялгагдах гол онцлог юу вэ?

a)

Иргэдийн сонирхлыг илэрхийлэх алхмуудыг хэрэгжүүлэх боломжтой улс төрийн байгууллага

b)

Иргэдийн сонирхлыг нэгтгэж бодлого болгон хэрэгжүүлэхээр зорьдог улс төрийн байгууллага

c)

Иргэдийн ашиг сонирхлыг нь илэрхийлэн хамгаалахаар нэгдсэн улс төрийн байгууллага

9.

Улс төрийн засаглалын легитимт шинжийг олно уу

a)

Оновч муутай санаа бодол, сэтгэл хөдлөл дээр суурилан засаглах шинж

b)

Улс төрийн зүтгэлтний нэр хүнд, авъяас билэгт тулгуурлан засаглах шинж

c)

Олон нийтийн зүгээс хүлээн зөвшөөрөгдөж, дэмжлэг хүлээх шинж

d)

Улс төрийн зүтгэлтний уламжлалт нэр хүндэд дулдуйдан дагах шинж

10.

Улс төрийн лобби хэмээх ойлголт ямар утгыг илэрхийлдэг вэ?

a)

Шахалт үзүүлэх

b)

Нууцаар удирдах

c)

Авлига авах

d)

Дарамтлах

11.

1948 оны Хүний эрхийн түгээмэл тунхаглалд заасан зайлшгүй эрхүүдэд аль нь багтахгүй вэ

a)

Нотлогдоогүй бол гэм буруугүй байх

b)

Гэр бүл болох

c)

Сурах сургуулиа чөлөөтэй сонгох

d)

Улсынхаа дотор чөлөөтэй зорчих

12.

"Иргэд нь эрхээр хангагдаагүй, засаглалын эрх мэдлийг хуваарилаагүй нийгэмд Үндсэн хууль байдаггүй" гэж хаана тэмдэглэсэн байдаг вэ?

a)

Хүний эрхийн түгээмэл тунхаглал

b)

Хүний болон иргэний эрхийн тунхаг бичиг

c)

Магна Харта

d)

АНУ-н үндсэн хууль

13.

Монгол улс түүхэндээ 4 удаа Үндсэн хуулиа баталж байсан. Дараах онуудыг зөв дурдсан хэсгийг олно уу

a)

1921, 1940, 1960, 1992

b)

1924, 1940, 1970, 1991

c)

1924, 1940, 1960, 1992

d)

1921, 1942, 1960, 1990

14.

Олон улсын эрх болон ёс зүйн хариуцлагыг үйлчлэх хүрээгээр нь хэрхэн ангилдаг вэ?

a)

Зохицуулах, хамгаалах

b)

Хугацаатай, хугацаагүй

c)

Диспозитив, императив

d)

Түгээмэл, бүс нутгийн, орон нутгийн

15.

С.Хантингтоны үзэл баримтлал ёсоор орчин үеийн мөргөлдөөний гол хэлбэр аль нь вэ?

a)

Соёл иргэншлийн мөргөлдөөн

b)

Үзэл суртлын тэмцэл

c)

Их гүрнүүдийн мөргөлдөөн

d)

Угсаатны бүлгүүдийн тэмцэл

16.

Дараах улсуудаас аль улстай Монгол улс стратегийн түншлэлийн харилцаатай вэ?

a)

Австрали

b)

Польш

c)

БНСУ

d)

Энэтхэг

17.

Олон улсын харилцааны түүх судлаачид 1618-1648 оны хооронд Европ тивд болсон 30 жилийн дайны төгсгөлд байгуулсан энхийн гэрээгээр орчин үеийн олон улсын харилцааны түүх эхэлсэн гэж үздэг. Энэ нь ямар гэрээ вэ?

a)

Ялтын гэрээ

b)

Женевийн гэрээ

c)

Хиагтын гэрээ

d)

Вестфалийн гэрээ

18.

Олон улсын эрх зүйд ямар ч тохиолдолд гажиж үл болох хэм хэмжээг юу гэж нэрлэдэг вэ?

a)

Императив

b)

Экстенсив

c)

Прогрессив

d)

Интенсив

19.

Монголын Казак ард түмний соёл алинд нь хамаарах вэ?

a)

Улс үндэстний соёл

b)

Зонхилогч соёл

c)

Нийтийн соёл

d)

Дэд соёл

20.

Эртний соёлыг судалсан сэтгэгч аль нь вэ?

a)

К.Маркс

b)

Ч.Дарвин

c)

Кл. Леви -Стросс

d)

З.Фрейд

21.

"Соёлын үйлдвэрлэл" үндэсний хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх төрлүүдэд хамаарахгүй өгөгдлийг тэмдэглэнэ үү.

a)

Кино урлаг/ бүх төрөл/

b)

Дизайн дүрслэг урлаг

c)

Тайзны урлаг

d)

Гадаадын эстрад урлаг

22.

Хувь хүмүүс, бүлэг хамт олны бүтээл, туурвилыг үр дүнд бий болсон бэлгэдлийн утга санаа, уран сайхны агуулга, соёлын үнэт зүйлсийг ..................гэнэ. Цэгийн оронд тохирох утгыг нөхнө үү

a)

Соёлын үйл ажиллагаа

b)

Соёлын үйлдвэрлэл

c)

Оюуны өмч

d)

Соёлын илэрхийлэл

23.

Хүн төрөлхтний түүх бол үүсэж, хөгжөөд улмаар мөхөх шатыг дамждаг гэдэг нь аль онолын үндэслэл вэ?

a)

Соёл иргэншлийн онол

b)

Бүтэц үүргийн онол

c)

Формацийн онол

d)

Зах зээлийн онол

24.

Улс бүхэнд байдаг хүндэтгэл, идээ ундаа, дуу хөгжим, үндэсний спорт, хэл бичиг, үсэг түүх, шашин, урлал, зан үйл, хөдөлмөрийн соёл зэргийг багтаамждаа агуулсан ойлголт аль нь вэ?

a)

Сонгодог соёл

b)

Нүүдлийн соёл

c)

Үндэсний соёл

d)

Суурьшмал

25.

Хүний оюун санаа, авъяас, чадвар, бүтээлч сэтгэлгээний үр дүнд технологи, инноваци, оюуны өмчид суурилсан нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох, бүтээх , үйлдвэрлэх, түгээх үйл явцыг юу гэдэг вэ?

a)

Соёлын үйлчилгээ

b)

Соёлын бүтээлч үйлдвэрлэл

c)

Соёлын өөрчлөлт

d)

Соёлын аялал жуулчлал

26.

Загварын шоу тоглолт соёлын аль хэлбэрт багтах вэ?

a)

нийтийн соёл

b)

ардын соёл

c)

үндэсний соёл

d)

сонгодог соёл

27.

Дараах ойлголтуудаас аль нь хамгийн өргөн агуулгатай вэ?

a)

Дорнын соёл

b)

Сонгодог соёл

c)

Монголын уламжлалт соёл

d)

Хүн төрөлхтний соёл

28.

Оюун дүгнэлтийн бүтцийг зөв илэрхийлсэн хэллэг аль нь

a)

Үндэслэгээ, дүгнэлт гэсэн 2 хэсгээс бүрддэг

b)

Үндэслэгээ, логик холбоос 2 хэсгээс бүрдэнэ

c)

Үндэслэгээ, дүгнэлт, логик холбоос гэсэн 3 хэсгээс бүрдэнэ

d)

Үндэслэгээ, дүгнэлт, нөхцөл гэсэн 3 хэсгээс бүрдэнэ.

29.

Аль бодомж зөв бэ?

a)

Бүх хууль шударга байдаг

b)

Шударга бус хууль байдаг

c)

Шударга бус хуулийг дагаж мөрдөх шаардлагагүй

d)

Бүгд зөв

30.

Ёс суртахуун ба ёс заншлын хамаарлыг зөв илэрхийлсэн хэллэг аль вэ?

a)

Ёс суртахуун нь ёс заншлыг агуулна

b)

Ёс заншил нь ёс суртахууныг агуулна

c)

Ёс заншил нь анхдагч шинжтэй

d)

Ёс суртахуун нь анхдагч шинжтэй

31.

Дараах ойлголтуудаас аль нь ёс зүйн үндсэн ойлголт биш вэ

a)

Амьдралын утга учир

b)

Гэмшил

c)

Шударга ёс

d)

Гэм хор

32.

Сахилгын хариуцлагын төрөлд аль нь хамаарахгүй вэ?

a)

Сануулах

b)

Цалинг хасах

c)

Анз төлүүлэх

d)

Ажлаас халах

33.

Аль нь бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэх гэрээний үүргийн төрөлд хамаарах вэ?

a)

Зээлийн гэрээ

b)

Баталгааны гэрээ

c)

Банкны зээлийн гэрээ

d)

Франчайзын гэрээ

34.

Газрын байцаагчийн Г-н хариуцлагагүй үйлдлийн улмаас иргэн А өөрийн эд хөрөнгөөр хохирсон байна. Иргэн А-н хохирлыг хэн барагдуулах үүрэг хүлээх вэ?

a)

Газрын байцаагч Г

b)

Г-н ажилдаг байгууллагаас

c)

Аль нь ч хохирлыг төлөх үүрэг хүлээхгүй

35.

Ямар тохиолдолд ажил олгогч ажилтнаа 6 сар тутам эрүүл мэндийн үзлэгт хамруулах үүргийг хуулиар хүлээх вэ

a)

Насанд хүрээгүй хүнийг ажиллуулсан бол

b)

Ахмад настныг ажиллуулсан бол

c)

Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулсан бол

d)

Хүнд нөхцөлд ажиллуулсан бол

36.

Монгол улсын хөдөлмөрийн хуульд хөдөлмөр эрхлэх насны доод хязгаарыг хэд байхаар тогтоосон бэ?

a)

13 нас

b)

15 нас

c)

16 нас

d)

18 нас

37.

"Тахиа бол шувуу биш" гэсэн хэллэг нь .................

a)

Утгатай бөгөөд үнэн хэллэг

b)

Утгатай бөгөөд худал хэллэг

c)

Утгагүй бөгөөд үнэн хэллэг

d)

Утгагүй бөгөөд худал хэллэг

38.

Орон нутгийн онцлог бүхий соёлын бүтээгдэхүүн, үйлдвэрлэл, брэнд бий болгон баяжуулан хөгжүүлэх, сурталчлах ажлыг зохион байгуулах чиг үүргийг ямар субъект хүлээдэг вэ

a)

Аймаг, нийслэлийн соёлын газар

b)

Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга

c)

Сум, дүүргийн соёлын төв

d)

Аймаг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал

39.

6 настай Д гэрийн гадна байдаг дэлгүүрээс 30 ширхэг дэвтэр худалдан авав. Худалдах худалдан авах гэрээ хүчин төгөлдөр үү

a)

Хиймэгц биелэх ахуйн чанартай жижиг гэрээ тул хүчин төгөлдөр

b)

Хүчин төгөлдөр бус

c)

Эцэг, эх нь хүлээн зөвшөөрсөн бол хүчин төгөлдөр

d)

Д ийм төрлийн хэлцэл хийх эрхтэй

40.

Нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн харилцааг зохицуулахаар захиргааны байгууллага, албан тушаалтны бичгээр гаргасан захирамжилсан шийдвэрийг юу гэж нэрлэдэг вэ?

a)

Хуульчилсан акт

b)

Захиргааны акт

c)

Хууль

d)

Шийдвэр

41.

Монгол улс гадаад бодлогын үзэл баримтлалаа 1992 оны шинэ Үндсэн хуулийн үзэл санааны дагуу боловсруулан Улсын Их Хурлаар баталсан байдаг. Энэхүү гадаад бодлогын үзэл баримтлалд аль нь үл хамаарах вэ?

a)

Олон тулгуурт байх

b)

Нөлөө бүхий улсуудтай харилцах

c)

Энхийг эрхэмлэсэн байх

d)

Бие даасан байх

42.

Ази-Европын уулзалт (АПЕК)-ын гол зорилго юу вэ?

a)

Зүүн өмнөд Азийн эдийн засаг, нийгэм соёлын салбарт хамтын ажиллагааг зохион байгуулах

b)

Ази Европын орнуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх

c)

Ази, Номхон далайн бүсэд олон талын чөлөөт худалдааны хөрөнгө оруулалттай нээлттэй зах зээл бий болгох

43.

Аль нь барааны үнийн бууралтын шалтгаан бэ

a)

Хэрэглэгчийн орлогын өсөлт

b)

Татварын өсөлт

c)

Үйлдвэрлэлийн нөөцийн үнийн бууралт

d)

Дагалдах барааны үнийн бууралт

44.

ДНБ-ий дифлятор гэж юу вэ

a)

ҮНБ-ий дефляторын сагсны тухайн оны ҮНБ-г өнөөгийн үнээр илэрхийлсэн

b)

Нэрлэсэн ҮНБ-г үнийн индекс харьцуулна

c)

ДНБ-г үнийн индексээр үржүүлж гаргана.

d)

ДНБ-г суурь оны үнээр илэрхийлснийг өнөөгийн үнээр илэрхийлсэнд харьцуулна

45.

Дотоодын нийт бүтээгдэхүүнд аль нь тооцогдох вэ

a)

Өрхийн хэрэглээний зардал

b)

Оюутнуудын олгож байгаа стипенд

c)

Үнэт цаасны худалдаанаас олох ашгийн хэмжээ

d)

Ажилгүйдлийн тэтгэмжийн хэмжээ

46.

Оукений хуулиар ажилгүйдлийн түвшин 5% өсөхөд ДНБ-ий хэмжээ хэдэн хувиар өөрчлөгдөх вэ

a)

2,5% өснө

b)

5% буурна

c)

12,5% өснө

d)

12,5% буурна

47.

Батын цалин 600000 төгрөг байсан ба 12 сард түүний цалинг 20% нэмэгдүүлэхээр болжээ. Энэ үед инфляцийн түвшин 6% байв. Түүний бодит цалин хэдэн төгрөгөөр нэмэгдсэнийг тооцоорой.

a)

120000

b)

51000

c)

41000

d)

62000

48.

Аль нь нийгмийн байр суурьт хүрэх институтийн хүчин зүйл вэ

a)

Хичээл зүтгэл

b)

Нийгмийн гарал

c)

Хөдөлмөр

d)

Авъяас билэг

49.

Цэгийн оронд тохирох зөв хариултыг сонгоно уу.

...........................бол улс төрийн засаглалыг хэрэгжүүлэх арга хэрэгслүүдийн систем юм.

a)

Улс төрийн засаглал

b)

Улс төрийн систем

c)

Улс төрийн дэглэм

d)

Улс төрийн эрх мэдэл

50.

Улс төр бол нийгэм дэх үнэт зүйлсийг эрх мэдэлд тулгуурлан хуваарилан байршуулах үйл явдал мөн гэж хэн үзсэн бэ?

a)

Р.Даль

b)

Д.Истон

c)

Ж.Локк

d)

Ш.Монтескье

Similar Resources on Wayground