Wayground logo

Free Printable Worksheets

Font size

S
M
L
XL
Worksheets

ХНАС-3 СЕМИНАР 2-1

Total questions: 15

Worksheet time: 15mins

Name
Class
Date
1.

Нэг зөв хариултыг сонгоно уу.

Сурвалж нь хэлбэржиж гүйцээгүй байнгын шүдний сурвалжийн оройн холбоосын цочмог энгийн үрэвслийн үед сувгийг өргөсгөж, задралын бүтээгдэхүүнийг авсны дараа яах вэ?

a)

Сувгийг онгорхой орхино

b)

Резорцин-формалины арга хэрэглэж сувгийг ломбодож, түр ломбо тавина

c)

Сувгийг ломбодож, сүүлчийн ирэлтээр байнгын ломбо тавина

d)

Сувагтч эм орхино

e)

Сувгийг ломбодно

2.

Нэг зөв хариултыг сонгоно уу.

Apexification гэж юу вэ?

a)

Зөөлцийг бүрэн авч эмчилсний дараа сурвалжийн өсөлт болон оройн битүүрэлт физиологийн хувьд үргэлжилж байгаа

b)

Хадгалагдан үлдсэн сувгийн зөөлцөөс хамааран сурвалжийн оройн битүүрэлт физиологийн хувьд үргэлжилж байгаа үйл явц

c)

Зөөлцийг бүрэн авах эмчилгээний дараа ломбоны материалын үйлчлэлээр хэлбэржсэн хатуу эдээс хамааран сурвалжийн оройн битүүрэлт явагдах үйл явц

d)

Зөөлцийг тайрах эмчилгээний ломбоны материалын үйлчлэлээр хэлбэржсэн хатуу эдээс хамааран сурвалжийн оройн битүүрэлт явагдах үйл явц

e)

Бүрэн хэлбэржиж гүйцээгүй шүдэнд сурвалжийн сувгийн эмчилгээ хийсний дараа суваг хэлбэржиж битүүрэх үйл явц

3.

Нэг зөв хариултыг сонгоно уу.

Сурвалжийн оройн холбоосын үрэвслийн хамгийн оновчтой тодорхойлолтыг сонгоно уу?

a)

Зөөлцийн өөрчлөлт нь сурвалжийн оройгоор дамжин холбоос эд рүү тархсаныг сурвалжийн оройн холбоосын үрэвсэл гэнэ

b)

Сурвалжийн бүрэн бүтэн байдал алдагдаж, өвдөлт үүсэхийг сурвалжийн оройн холбоосын үрэвсэл гэнэ

c)

Сурвалжийн оройд эмгэг өөрчлөлт явагдаж, өвдөлт үүсэн хавддаг өвчнийг сурвалжийн оройн холбоосын үрэвсэл гэнэ

d)

Шүд цоорох өвчин даамжирч үрэвсэл цааш тархан эрүүний яс руу идээлж хавддаг өвчнийг сурвалжийн оройн холбоосын үрэвсэл гэнэ

e)

Шүдний холбоос эд үрэвсэж хүчтэй өвдөлт илэрдэг өвчнийг сурвалжийн оройн холбоосын үрэвсэл гэнэ

4.

Нэг зөв хариултыг сонгоно уу.

Сүүн шүдний сурвалжийн оройн холбоосын үрэвслийн үе дэх өвдөлтийн онцлог юу вэ?

a)

Өвчтэй шүдээ заах боломжтой ба үрэвсэл даамжирсан үед зааж чадахгүй

b)

Өвчтэй шүдээ зааж чадахгүй, байнгын лугшсан өвдөлттэй

c)

Халуун зүйлээс өвдөж хүйтэн зүйлд өвдөлт намддаг, өвчтэй шүдээ зааж чадна

d)

Юм идэх үед шүд хүчтэй өвдөнө, өвчтэй шүдээ зааж чадахгүй

e)

Шүд сунасан юм шиг санагдах ба тайван үед дэх өвдөлт хүчтэй биш

5.

Нэг зөв хариултыг сонгоно уу.

Сүүн шүдний сурвалжийн оройн холбоосын үрэвсэл гэж оношлогдсон тохиолдолд эмчилгээний ямар аргыг сонгох вэ?

a)

Зөөлцийг хадгалах эмчилгээ

b)

Цөгцний зөөлцийг авч, сувгийн зөөлцийг хадгалах эмчилгээ

c)

Сурвалжийн сувгийн оройг тайрах эмчилгээ

d)

Халдварлагдсан сурвалжийн сувгийн эмчилгээ

e)

Халдварлагдаагүй сурвалжийн сувгийн эмчилгээ

6.

Нэг зөв хариултыг сонгоно уу.

Сүүн шүдэнд сурвалжийн сувгийн эмчилгээ хийх нөхцөлийг сонгоно уу?

a)

Сурвалжийн эрүүл болон эмгэг шимэгдэлт тодорхойлогдохгүй байх

b)

Сурвалжийн эрүүл шимэгдэлт байж болох ч эмгэг шимэгдэлт үүсээгүй байх

c)

Сурвалжийн тогтвортой үе, физиологийн болон эмгэг шимэгдэлт сурвалжийн 1/3-ээс их байх

d)

Сурвалжийн тогтвортой үе, физиологийн болон эмгэг шимэгдэлт сурвалжийн 1/3-ээс бага байх

e)

Сурвалжийн тогтвортой үе, физиологийн болон эмгэг шимэгдэлт сурвалжийн 2/3-оос бага байх

7.

Нэг зөв хариултыг сонгоно уу.

Паалангийн дутуу хөгжилтийн эмнэл зүйд илрэх шинжийг сонгоно уу?

a)

Паалангийн хэлбэржилт өөрчлөгдөнө

b)

Паалангийн эд үгүй болох, ховил хотгор, өнгөний өөрчлөлт

c)

Паалангийн нэг хэсэг байхгүй, гадаргууд цагираган ховил үүснэ

d)

Пааланд эмх замбараагүй толбо үүснэ

e)

Пааланд эвдрэл үүсч, хөх өнгөтэй болно

8.

Олон зөв хариултыг сонгоно уу.

Гэмтлийн гаралтай сурвалжийн оройн холбоосын цочмог үрэвсэл ямар шалтгаанаар үүсдэг вэ?

a)

Хүнцэлийн зуурмагийн тунг хэтрүүлэх

b)

Шүд булгарах

c)

Эмийн бодис сувгийн оройн нүхээр илүү гарснаас

d)

Сувгийг оройгоос илүү гаргаж ломбодох

e)

Сувгийг дутуу ломбодох

9.

Олон зөв хариултыг сонгоно уу.

Байнгын шүдний сурвалжийн оройн холбоосын архаг үрэвслийн үед ямар шинж тэмдэгүүд илрэх вэ?

a)

Зөвхөн сувгийн амсар орчмын зөөлц үрэвсэнэ

b)

Шүдний цөгц бүтэн, бусад шүдтэй харьцуулахад өнгө нь өөрчлөгдсөн

c)

Цөгцний зөөлц үрэвсэлтэй, сэтгүүрдэхэд хүчтэй өвдөнө

d)

Цөгцний ба сувгийн зөөлц үхэжсэн

e)

Араа шүдний түшилцэх гадаргууд цоорлын хөндийтэй, хэлбэржүүлэхэд өвдөлтгүй

10.

Олон зөв хариултыг сонгоно уу.

Сурвалжийн оройн холбоосын үрэвсэлтэй сурвалж нь хэлбэржиж гүйцээгүй байнгын шүдний сувгийг ямар материалуудаар ломбодох вэ?

a)

Фосфат цемент

b)

Кальцикур

c)

Гуттаперч

d)

Метафекс

e)

Форедент

11.

Олон зөв хариултыг сонгоно уу.

Сурвалжийн оройн холбоосын үрэвслийн үед рентген оношилгоо хийхдээ юуг харах вэ?

a)

Шүдний холбоосын завсар өргөссөн эсэх

b)

Сурвалжийн орой болон бифуркацийн хэсэгт өөрчлөлт байгаа эсэх, түүний хэмжээ

c)

Сүүн шүдний сурвалжийн шимэгдэлтийн зэрэг

d)

Байнгын шүдний хэлбэржилтийн үе шат ба байрлалын хамаарал

e)

Өмнө хийгдсэн эмчилгээг үнэлэх

12.

Олон зөв хариултыг сонгоно уу.

Сурвалжийн оройн холбоосын цочмог энгийн үрэвслийн үеийн зовиурыг хэлнэ үү?

a)

Аяндаа бага зэрэг өвдөнө

b)

Шүд сунасан юм шиг санагдана

c)

Шүдээ зуухад өвдөнө

d)

Халуун хүйтний цочруулд хүчтэй өвдөж, өвдөлт үргэлжилнэ

e)

Шөнө аяндаа өвдөнө

13.

Олон зөв хариултыг сонгоно уу.

Сүүн шүдний сурвалжийн оройн холбоосын үрэвслийн эмнэл зүйн онцлог нь юу вэ?

a)

Цочмог үрэвслийн үед хүүхдийн ам ангайлт эрс хязгаарлагдана

b)

Цочмог үрэвслийн үед хавдар нь лугшилттай өвдөлт үүсгэнэ

c)

Цочмог үрэвслийн үед шүдний хөдөлгөөн нэмэгдэнэ

d)

Архаг үрэвслийн үед хавдар нь илэрхий биш ч хатуу байна

e)

Архаг үрэвслийн үед хавдсан хэсгийн арьс, салст хөхөлбөр өнгөтэй болно

14.

Олон зөв хариултыг сонгоно уу.

Халдварлагдсан сурвалжийн сувгийн эмчилгээнд ямар эмийн бодисуудыг хэрэглэдэг вэ?

a)

Формокрезол

b)

Формалин

c)

Камфорфенол

d)

Крезофен

e)

Мышьяк

15.

Олон зөв хариултыг сонгоно уу.

Халдварлагдсан сурвалжийн сувгийн эмчилгээний үед сувгийн цэвэрлэгээг хийхэд юуг анхаарах вэ?

a)

Сувгийн доторх халдварлагдаж бохирлогдсон эдийг сурвалжийн оройгоор түлхэж гаргахгүй байх

b)

Сурвалжийн оройн эдийг аль болох гэмтээхгүй үед

c)

Цэвэрлэгээний үе шат болгонд халдваргүйжүүлэх уусмал хэрэглэх

d)

Сувгийн файлыг ариутгах

e)

Сувгийн ханыг нимгэлэх