wayground logo

Free Printable Worksheets

NEW

Font size

S
M
L
XL
Worksheets

ЭӨС МХ-11

Total questions: 23

Worksheet time: 1hrs 13mins

Name
Class
Date
1.

Эсээний сэдвийг олоорой.

a)

цаг үе өөр болсон тухай

b)

өнөө цаг үеийн тухай

c)

хурдны тухай

d)

өмнөх цаг үеийн тухай

2.

“Амьдралын хэмнэл ба цаг хугацаа хурдалж байна” гэсэн санааг илэрхийлсэн толгой өгүүлбэр аль нь вэ?

a)

Хорьдугаар зууны наяад онд одоо миний таньдаг бүх дүү нэг ой хүрчхээд хөвөнтэй өлгийдөө   хэвтэж байлаа.   

b)

Японд боловсрол эзэмшсэн найз минь нэгэн түүх өгүүлсэн удаатай.

c)

Монгол яруу найрагт хориод жилийн өмнө найраглал гэж лут төрөл байлаа.

d)

Өөр нэг хурдыг анзаарахгүй өнгөрөх аргагүй болжээ.

3.

“Одоо олон мөр шүлгийг тогтож уншаад, цагаа алдах боломж амар ч насны хүн үлдсэнгүй” гэсэн зохиолчийн санааг дэмжсэн баримтыг олоорой.

a)

Өнөөх “Болор цом”-ын тайзан дээрээс хүн амьтан залхтал уншдаг олон мөр шүлгүүд ч онц сонирхолгүй болжээ.

b)

Залуу шүлэгчид ердөө 10–14 мөр л шүлэг бичих болов.

c)

Энэ юутай холбоотой ямар үзэгдэл вэ? Өнөөх гайхал хурд.

d)

Яруу найрагт хурд яаж нөлөөлж буйг энэ жишээ харуулаад байгаа ч юм шиг. Энэ цагийн яруу найргийн хурд…

4.

“Цаг хугацааны ойлгомжгүй хурд, өдөр давтамжтай амьдралын хэмнэл хоёрт захирагдаад олон сайхан зүйлийн дэргэдүүр жишим ч үгүй өнгөрч байгаа мэт санагдах боллоо” гэсэн өгүүлбэрийн “өндөр давтамжтай” гэсэн үг ямар утгаар орсон бэ?

a)

хурдны давтамж

b)

өдөр тутмын үйл явц

c)

хааяа давтагдах хэмжээ

d)

олон давтагдах хэмжээ

5.

“Хаврын урьхан салхинд байгалийн өөрчлөлтийг харах сөхөөгүй амьдралын буулганд зүтгэнэ.” гэсэн хэлцийг зохиолч ямар зорилгоор бичсэн бэ?

a)

Цаг хугацааны хурд, амьдралын хэмнэл хоёр өөр гэсэн санаагаа тайлбарлах

b)

Амьдралын хэмнэл, давтамж хурдтай байна гэсэн санааг таамаглах

c)

Цаг үетэй уралдан амьдарч байна гэсэн санааг батлах

d)

Маш хурдтай цаг үед зэрэгцэн амьдарч байна гэсэн санааг эрчимжүүлэх

6.

Багш 11 дүгээр ангийн монгол хэлний хичээл дээр П. Батхуяг зохиолчийн “Хурд” эсээг уншуулан, батлах үгүйсгэх зэргээр хэлэлцүүлэг өрнүүлэв. Хэрэв чи зохиолчийн санаатай санал нэгдэж байвал дараах сэтгэгдлийн аль нь чинийх вэ?

a)

Хурдлахын хэрээр аливаа зүйлийн чанар муу болж байна.

b)

Ийм хурдтай цаг үед зэрэгцэн оршин байна. Бид хаашаа ч юм хурдалсаар байна.

c)

Цаг үе өнгөрөхийн хэрээр хөгжил дагаад аливаа зүйл өөрчлөгдөж, улам боловсронгуй болж байна.

d)

Хөгжил дагаад хурдны хэлбэлзэл нэмэгдэнэ.

7.

“Эш татсан тухайн хэсгийг хэн гэдэг зохиолчийн хэдэн онд хэвлүүлсэн бүтээлээс авсныг баримтаар хариулсан хэсэг" гэсэн тодорхойлолтод тохирохыг сонгоорой.

a)

эх сурвалж

b)

эшлэл, эш татах

c)

зүйл, тайлбар

d)

ном зүй

8.

“Япон оюутан үхчихээгүй бол хичээлдээ явахаас өөр аргагүй” гэсэн өгүүлбэрийг шалтгааны утгаар дэлгэрүүлэхэд аль нь тохирох вэ?

a)

Нэг өдрийн хичээл тасалбал бүтэн сар нөхөж гүйцэх гэж зовох учраас

b)

Харин өндөр хэмээр халуурсандаа бөндгөнөтөл чичирсэн.

c)

Ганцхан өдрийн хичээл таслахад л хурд чамайг хүлээхгүй, тоосроод л алга болох нь.

d)

Хоёулаа ханиад хүрсэн учраас

9.

"Яруу найрагт хурд яаж нөлөөлж буйг энэ жишээ харуулаад байгаа ч юм шиг" гэсэн өгүүлбэрийн гишүүн өгүүлбэрийг тодорхойлоорой.

a)

шууд тусагдахуун гишүүн өгүүлбэр

b)

тодотгоол гишүүн өгүүлбэр

c)

байц гишүүн өгүүлбэр

d)

шууд бус тусагдахуун гишүүн өгүүлбэр

10.

Үгийн утгын тайлбар тольд толгой үгийн дугаарыг яаж тэмдэглэх вэ?

a)

Ром тоогоор

b)

Дэс тоогоор

c)

Үндсэн тоогоор

d)

Түгээл тоогоор

11.

Шинжлэх ухааны тодорхойлолтыг зөв хөрвүүлсэн өгүүлбэр аль вэ?

a)

Үг бол илэрхийлж байгаа өгийн сангийн үндсэн нэгж юм.

b)

Өг бол ухагдахуун илэрхийлэгч байнга үгийн сангийн үндсэн нэгж юм.

c)

Өгөх бол ухааныг илэрхийлэх, өгөхийн сайн үндэс нээлт юм.

d)

Үг бол ухагдахуун илэрхийлж байгаа үгийн сангийн үндсэн нэгж юм.

12.

Өгүүлбэрийг уншаарай.

a)

Галд бөөр, эд юм, хог шатаахыг цээрлэнэ.   

b)

Галд бөөр, эд юм, хог шатаах цээртэй.

c)

Галд бохир эд юм, хог шатаахыг цээрлэнэ.  

d)

Галд бохир эд юм, хог шатаахыг цаараглана.

13.

... хэмээх өвөрмөц бичлэгтэй үгийг кириллээр зөв хөрвүүлснийг олоорой.

a)

Шүүгээ

b)

Шүхэр

c)

Шүүх

d)

Шуугь

14.

... хэмээх үгтэй язгуур нэг үгсээс өөр язгууртай төрөл биш үг аль нь вэ?

a)

а

b)

b

c)

c

d)

d

15.

"Дээлийн бүс" гэсэн холбоо үгийг үндэсний бичгээр зөв бичсэнийг олоорой.

a)

а

b)

b

c)

c

d)

d

16.

Махабхарата туулийн дараах хэсэгт ямар хам сэдэв хөндөгдөж байна вэ?

 “... Дритараштра хаан нэгэн мэргэн хүнээс

-Үхэл гэж байдаг уу, байдаггүй юу? гэж асуухад

-Үхэл байдаг, бас байдаггүй. Аль аль нь зөв. Эгэл ертөнцийн элдэв таашаалыг эдэлж эзэгнэхийн төлөө эцэс төгсгөлгүй шунан тэмүүлнэ гэдэг үхлийн өөр нэг дүр билээ. Тиймээс л дорд хүмүүс үхлийг энэ хорвоогийн хамгийн хүчирхэг зүйл гэж мунхаглацгаадаг. Гэвч үнэнийг барих, өөрийгөө захирч сурах, эгэл даруу аж төрөх зэрэг нь үхэл гээчийг үгүйсгэн тонилгох хүчирхэг зэвсэг юм гэж хариулжээ”

a)

Шашин, гүн ухаан

b)

Түүхийн

c)

Улс төрийн

d)

Соёлын

17.

Пандугийн хөвгүүд Каурын хөвгүүдээс юугаараа ялгарч байсан бэ?

a)

огцом түргэн зан

b)

чин шударга сэтгэл

c)

бүдийн хаан болох гэсэн хүсэл

d)

зальжин ов мэхтэй зан

18.

Дайтаж байх үед Аркүна баатрын дээрээс цэцгэн бороо орсны учрыг юу гэж тайлбарлах вэ? Зөв хариултыг сонгоорой.

a)

Бурхан Индра бурхан хүү Аржунагийн ялалтыг дэмжиж байгаагийн илрэл болж, энэ дайнд Аржуна ялалт байгуйлахыг зөгнөсөн.

b)

Карна Аржуна нар ахан дүүс гэдгийг мэдэгдэхийн тулд цэцгэн бороо орсон.

c)

Кауруынхны зүрхийг үхүүлэх гэж цэцгэн бороо орсон.

d)

Эр нөхөртөө үнэнч, шийдэмгий, тууштай байдлыг илэрхийлсэн.

19.

Мөрүүдэд ямар далд утга илэрхийлж байгааг зөв харгалзуулаарай.

a)

1d, 2c, 3b, 4a

b)

1c, 2d, 3b,4a

c)

1c, 2b, 3d, 4a

d)

1a, 2c, 3b, 4d

20.

Ард түмний зөн совин хэзээ ч хуурдаггүйг баталсан хэсгийг олоорой.

Киев хотод Святослав зүүдлэв. Хийморь муутай явдлыг зөгнөв. «Банзан дээр түүнийг хэвтүүлээд бараан хивээр биеийг ороож гашуун хольцоотой хөх дарсыг гарт нь бариулаад өгч байна. Гажуу үзэлтний хоосон саадгаар гайхам сувдыг асгаж байна. Харанхуй шөнө ингэж зүүдлэхэд хар хэрээ үргэлж гуагалав» гэв.

a)

Энэ зүүдний дараа сайд нь Игорь ван дүүтэйгээ дайсандаа ялалдаж баригдсан тухай мэдээ хүргэнэ.

b)

Энэ зүүдний дараа Игорь ванг дайснууд нь суллаж явуулна.

c)

Энэ зүүдний дараа Оросын вангууд Игорьд туслахаар болно.

d)

Олег ван Игорьт туслаж байна.

21.

Дүрс ялган бичих үгсийг зөв харгалзуулаарай.

a)

1b, 2c, 3a, 4d

b)

1a, 2c, 3b, 4d

c)

1b, 2c, 3d, 4a

d)

1d, 2c, 3a, 4b

22.

Дараах мэдээллийн үнэн худлыг нягтлан тэмдэглээрэй.

"Франц улсын хууль эрх зүйн баримт бичгүүд олон жилийн түүхт уламжлалтай билээ. Шинээр төрсөн хүүхдэд өгөхийг хориглосон нэрсийн тухай хуулийг анх Наполеон Бонапарт боловсруулж байcан бөгөөд үүнийг 1993 оны хүртэл мөрдсөн байна. Харин өнөөдөр хүмүүс хүүхдэдзз нэр өгөхийн тулд эхлээд орон нутгийн шүүх болон иргэний бүртгэлийн газарт очиж мэдэгдэх ёстой бөгөөд хэрвээ хүүхдийн нэрийг зохисгүй гэж үзвэл хориглосон шийдвэрийг гаргаж, эцэг эхэд нь бичгээр хүргүүлдэг аж. Хориотой нэрсийг дурдвал Нутелла, Гүзээлзгэнэ, Миний Күүпер, Виллиам хунтайж гэх мэт. Доорх мэдэгдлүүдийн аль нь үнэн бэ?

a)

А1, B2, C2, D2

b)

А1, B2, C1, D2

c)

А2, B1, C2, D1

d)

А1, B1, C1, D2

23.

Зохиолын хэсгүүдийг дүрслэх ур маягтай зөв харгалзуулаарай.

a)

1c 2d 3b 4a

b)

1a 2d 3c 4b

c)

1c 2b 3a 4d

d)

1a 2c 3d 4b