WorksheetsТатварын онол, бодлого хичээлийн шалгалтын тест
Total questions: 32
Worksheet time: 16mins
Name
Class
Date
1.
Монгол улсын өнөөгийн татвар хураах систем нь
a)
Албадлагын систем, үүрэг
b)
Үүрэг, албадлагын систем
c)
Өөрөө тодорхойлон тайлагнах систем
2.
Аливаа нэгэн татварын шинэ төрөл, зүйл үүсэх нь ............... шууд хамааралтай.
a)
Төрийн санхүүгийн хэрэгцээнээс
b)
Төрийн зохицуулах бодлогоос
c)
Ард түмний амар амгалан амьдрах хэрэгцээнээсс
d)
Дээрх бүгд
3.
Шударга байх зарчим нь ...................................... хэлнэ.
a)
Адил нөхцөлд байгаа хүмүүсээс адил хэмжээний татвар авч, татварын ачааллыг тэгш хуваарилахыг
b)
Татвар төлөх явц татвар төлөгчдөд дарамтгүй байхыг
c)
Хураалтын зардал аль болох бага байлгахыг
d)
Татварын хувь хэмжээ төлж болохуйц байхыг
4.
Татварын буцаан төлөгдөхгүй буюу төлбөргүй байх шинж нь
a)
Төрийн хуулийг үндэслэл болгон татварыг ногдуулна
b)
Төрийн санхүүгийн зайлшгүй эх үүсвэр
c)
Татвар төлсний төлөө ямар нэг хөлс төлөхгүй, шууд буцаан олгохгүй
d)
Аль нь ч биш
5.
Татварын бааз суурийг өргөтгөх нь: (зөв өгүүлбэрийг дугуйл)
a)
Монгол улсад ашиглаж байгаагүй шинэ хууль батлах
b)
НӨАТ-ын хуулийн хувь хэмжээг бууруулах
c)
Татварын удирдлага, менежментийг сайжруулах замаар татвар төлөгчдийг өргөнөөр хамруулах
d)
Дээрх бүгд
6.
Монгол улсын 2007 оны татварын шинэчлэл нь
a)
Хуулиар ногдуулсан татварыг бүрэн хураах
b)
Шударга татвар төлөгчийг дэмжих
c)
Олон улсын татварын шинэ зарчмуудыг нэвтрүүлэх
d)
Татварын дөрвөн 10-ын зарчмыг нэвтрүүлэх
7.
Төлбөр гэдэг нь
a)
төрийн өмчийн газар, газрын хэвлий, байгалийн баялаг, ой, ургамал, рашаан, ашигт малтмал, газрын тосны нөөц, агаар, ус, хөрс ашигласны, бохирдуулсны, ан амьтан агнасны төлөө аливаа этгээдээс авч төсөвт төвлөрүүлж байгаа мөнгөн хөрөнгийг
b)
төрийн байгууллагаас аливаа этгээдэд хууль тогтоомжийн дагуу үйлчилгээ үзүүлсний төлөө тэднээс тухай бүр авч төсөвт төвлөрүүлж байгаа мөнгөн хөрөнгийг
c)
хууль тогтоомжийн дагуу аливаа этгээдийн орлого, хөрөнгө, бараа, ажил, үйлчилгээнд тодорхой хугацаанд тогтоосон хувь, хэмжээгээр ногдуулж, хариу төлбөргүйгээр төсөвт төвлөрүүлж байгаа мөнгөн хөрөнгийг
8.
Татварын хувь, хэмжээг
a)
Татварын хувь, хэмжээг Улсын Их Хурал тогтооно.
b)
УИХ эрх олгосноор Засгийн газар тогтооно.
c)
УИХ эрх олгосноор аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно
d)
Дээрх бүгд тогтооно.
9.
Шууд ба шууд бус татварын харицаа нь .................. харуулна.
a)
Татварыг ногдуулах объектын сонголт
b)
Татвар хураах үр ашгийн үзүүлэлт
c)
Тухайн улсын баримталж буй татварын бодлогын үр дүнг
d)
дээрх бүгд
10.
Аль нь шууд бус татварын эерэг тал вэ?
a)
Татварын ачааллын хуваарилалт илүү шударга байх
b)
Орлогыг тэгшитгэн хуваарилах
c)
Татвар хураахад хялбар
d)
Дээрх бүгд
11.
Аль нь орлогын албан татварт нөлөөлөх хүчин зүйлсэд хамаарахгүй вэ?
a)
Өмчийн харилцааны өөрчлөлт
b)
Бодитоор татвар ногдуулах
c)
Татварын хувь хэмжээний оновчтой бус байдал
d)
Татвар төлөгчийн татварт хандах хандлага
12.
Татварын субъект гэж юуг хэлэх вэ?
a)
Татвар ногдох хөрөнгө, бараа үйлчилгээ
b)
Татвар төлөх үүрэг хүлээсэн этгээд
c)
Татварын хэмжээг тооцох нэгж
d)
Татварын зорилго
13.
Татварын объект нь дараахын аль нь вэ?
a)
Аж ахуйн нэгжийн ажилтан
b)
Татварын хувь хэмжээ
c)
Татварын орлого
d)
Татвар ногдуулж байгаа үйл явдал, хөрөнгө, орлого
14.
Татварын бааз (суурь) гэж юу вэ?
a)
Татварын хууль тогтоомжийн тогтоосон дээд хязгаар
b)
Татварын хувь хэмжээг тогтоох үндсэн тооцооны нэгж
c)
Татвар төлөгчийн өгсөн тайлан
d)
Татварын орлогоос гаргадаг суутгал
15.
Шууд ба шууд бус татварын эерэг, сөрөг талыг тэнцвэржүүлэхэд татвар ногдуулах бодлогод ямар үзлээс хандах ёстой вэ?
a)
Дундыг баримталсан бодлого
b)
Энгийн хялбар байх бодлого
c)
Үйлдвэрлэлийг дэмжих бодлого
d)
Нийгэм эдийн засгийн зорилгод хүрэх бодлого
16.
Татварын хөнгөлөлт гэж аль нь вэ?
a)
Татварын төлөлтөөс шууд бүрэн чөлөөлөх
b)
Тодорхой нөхцөлөөр татварын баазыг бууруулах
c)
Татварын хувь хэмжээг нэмэгдүүлэх
d)
Татварын төрлийг өөрчлөх
17.
Татварын чөлөөлөлт гэж юу вэ?
a)
Татвар төлөх хугацааг сунгах
b)
Татварын баазыг 100% бууруулах
c)
Татварыг бүрэн төлөхөөс чөлөөлөх
d)
Татварын торгууль хойшлуулах
18.
Татварын хувь хэмжээ (rate) гэж аль нь вэ?
a)
Татварын нийт дүн
b)
Татварын бааз дээр ногдуулах хувь ба хэмжээ
c)
Татварын хөнгөлөлтийн хувь
d)
Татварын нийт орлого
19.
Прогрессив татварын хувь хэмжээ гэж юуг хэлэх вэ?
a)
Орлого ихсэх тусам хувь буурах
b)
Орлого багасах тусам хувь нэмэгдэх
c)
Орлого өсөхөд татварын хувь хэмжээ өсөх
d)
Бүх орлогод ижил хувь ногдуулах
20.
Татвар төлөгч нь ашигтай ажилласан уу, мөнгөн хөрөнгөтэй байна уу гэдгийг үл харгалзан татварын өглөг үүсгэх албан татвар аль нь вэ?
a)
Хэрэглээний албан татвар
b)
Хөрөнгийн албан татвар
c)
Орлогын албан татвар
d)
Аль нь ч биш
21.
Татварын хяналт шалгалт нь
a)
Хуулийн хэрэгжилтийг хангах тусгай арга юм
b)
Татварын төлбөрийг тооцоолох арга юм
c)
Бүртгэлд зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх арга юм
d)
Татварын хуулийг таниулах арга юм
22.
Нягтлан бодох бүртгэлийн баримтаар баталгаажуулах замаар татвар ногдуулахаар орлого, зарлагыг тодорхойлох нь ............................. юм.
a)
Хяналт шалгалтын шууд арга
b)
Хяналт шалгалтын шууд бус арга
c)
Хэсэгчилсэн хяналт шалгалт
d)
Аль нь ч биш
23.
Шууд бус орлого аль нь биш вэ?
a)
ахуйн үйлчлэгч, жолооч, цэцэрлэгч болон бусад үйлчилгээ үзүүлсний зардлын төлбөр;
b)
ажил олгогч, эсхүл бусад этгээдэд төлөх өр барагдуулсны төлбөр;
c)
арилжааны зээлийн хүүгээс доогуур хүүтэй олгосон зээлийн хүүгийн зөрүү;
d)
урлаг, спортын тэмцээний шагнал, наадмын бай шагнал, тэдгээртэй адилтгах бусад орлого
24.
Аль нь нийгмийн даатгалын сангийн орлогын эх үүсвэр биш вэ?
a)
Даатгуулагчийн төлсөн шймтгэл
b)
Ажил олгогчийн төлсөн шимтгэл
c)
Сангийн чөлөөт үлдэгдлийг банкинд хадгалуулсны хүү
d)
Цалингаас авах хувь хүний орлогын албан татвар
25.
Татварын бүтэц гэдэг нь ............................ хэлнэ.
a)
Татварын тогтолцоог бүрдүүлж байгаа төрөл, зүйлийн нэгдэл, шинж чанарын харилцан холбоог
b)
Харилцан хамаарал, нөлөөлж буй хүчин зүйлсийн нөлөөллийг
c)
Объект, субъектын харилцан холбоог
d)
Дээрх бүгд
26.
Татвар ногдох объектод нь үндэслэн юу гэж ангилах вэ?
a)
Шууд, шууд бус татвар
b)
Албан татвар, төлбөр, хураамж
c)
Орлогын, хөрөнгийн, хэрэглээний
d)
Улсын, орон нутгийн
27.
Төсвийн татварын орлогыг бүрдүүлэх хэлбэр нь
a)
Албан татвар, төлбөр, хураамж, нийгмийн даатгал
b)
Шууд ба шууд бус татвар
c)
Орлогын, хөрөнгийн, хэрэглээний
d)
Улсын ба орон нутгийн татвар
28.
Татварын зарчимд багтахгүй ойлголт аль вэ?
a)
Тэгш боломж
b)
Ил тод байдал
c)
Хүнд суртал
d)
Үр ашигтай байдал
29.
Онцгой татварын үндсэн зорилго?
a)
Хэрэглээг бууруулах
b)
Орлого нэмэгдүүлэх
c)
Хөгжил дэмжих
d)
Хөрөнгө татах
30.
Татварын харилцаанд дараах аль нь ордог вэ?
a)
Татвар төлөгч – төр – банк
b)
Татвар төлөгч – төр
c)
ААН – арилжааны банк
d)
Ажилтан – ажил олгогч
31.
Аль нь шууд бус татварын эерэг тал вэ?
a)
Татварын ачааллын хуваарилалт илүү шударга байх
b)
Орлогыг тэгшитгэн хуваарилах
c)
Татвар хураахад хялбар
d)
Дээрх бүгд
32.
Шууд татварын үндсэн онцлог?
a)
Бараа үйлчилгээний үнэд шингэнэ
b)
Орлого, хөрөнгөд шууд ногдоно
c)
Бусдад дамждаг
d)
Хэрэглэгч төлдөг
100 %
