NEW
Font size
WorksheetsЭдийн засаг бүлэг сэдэв. Улсын шалгалтад бэлтгэх тестүүд
Total questions: 46
Worksheet time: 23mins
Эдийн засгийн хөгжил нь эдийн засгийн өсөлтийн бодлогоос илүү өргөн хүрээтэй ойлголт бөгөөд дараах үзүүлэлтүүдтэй холбогдоно. Эдгээрээс хамааралгүй өгөгдлийг олно уу.
Хүний хөгжлийн үзүүлэлт сайжирсан
Амьжиргааны түвшин дээшилсэн
Эдийн засгийн хараат байдал нэмэгдсэн
Аж үйлдвэрлэл болон бүтцийн өөрчлөлт бий болсон
Эдийн засаг өссөн
Улс орны эдийн засгийн хөгжлийн өсөлт, чадварыг тодорхойлдог гол үзүүлэлт аль вэ?
Үндэсний цэвэр бүтээгдэхүүн
Үндэсний нийт орлого
Нэг хүн ногдох ДНБ-ий өсөлт болон бодит ДНБ-ий өсөлт
Валютын нөөц
Дотоодын нийт бүтээгдэхүүн
ДНБ–ийг өнөөгийн үнээр тооцсон үзүүлэлтийг юу гэж нэрлэдэг вэ?
Байнгын ДНБ
Бодит ДНБ
Нэрлэсэн ДНБ
Тогтмол ДНБ
Зах зээлийн ДНБ
Тухайн жилийн бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийн түвшний ерөнхий өсөлт буюу инфляцийн түвшний өөрчлөлтийг илэрхийлдэг үзүүлэлт аль нь вэ?
Нэг хүнд ноогдох ДНБ
Нэрлэсэн ДНБ
Дотоодын нийт бүтээмж
Үндэсний нийт бүтээмж
Бодит ДНБ
Тухайн улсын иргэдийн амьжиргааны түвшинг илэрхийлдэг үзүүлэлт аль нь вэ?
Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ
Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ
Нэрлэсэн дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ
Үндэсний цэвэр бүтээгдэхүүний хэмжээ
Эдийн засгийн орлогын онолын хэмжээ
Улс орны эдийн засгийн өсөлт болон иргэдийн амьжиргааны түвшнийг харьцуулан хэмжих зорилгоор өргөнөөр хэрэглэгддэг эдийн засгийн үзүүлэлт аль нь вэ?
Үндэсний нийт бүтээмж
Нэрлэсэн ДНБ
Бодит ДНБ
Нэг хүнд ноогдох ДНБ
Дотоодын нийт бүтээмж
Ямар нэг компанийн өмчийн тодорхой хэсгийг эзэмшиж буйг гэрчилсэн баримтыг юу гэж нэрлэдэг вэ?
Бонд
Хувьцаа
Хадгаламж
Хуримтлал
Лиценз
Тодорхой хэмжээгээр мөнгийг тогтоосон хугацааны дараа зохих хүүтэйгээр эргүүлэн төлөхөөр амлаж баталгаажуулсан үнэт цаасыг юу гэдэг вэ?
Лиценз
Хувьцаа
Хадгаламж
Үнэт цаас
Бонд
Иргэн Батбаяр 2020 оны 12 сард 5000 ширхэг ард койн “хувьцаа”-г тус бүрийн нь 30 төгрөгөөр худалдаж авч, 2021 оны 4 сард 350 төгрөгөөр эргүүлэн худалдсан бол хэдэн төгрөгийн ашиг олсон бэ?
150,000
1,600,000
16,000,000
1,750,000
3,500,000
Цэгийн оронд тохирох хариултыг сонгоорой. Хувьцаа эзэмшигч нь ... байдаг бол бонд эзэмшигч нь зөвхөн мөнгө зээлдүүлэгч байна.
Хөрөнгө эзэмшигч
Бонд эзэмшигч
Мөнгө зээлдүүлэгч
Бонд гаргасан компани
Хөрөнгийн зах зээлийн өөрчлөлт хөдөлгөөнийг хоёр амьтны ерөнхий шинж чанартай нь
адилтгадаг. Тэгвэл хөрөнгийн зах зээл дээр хувьцаа худалдан авах эрэлт нэмэгдэж
ингэснээр хувьцааны үнэ өсөхийг юу гэж нэрлэдэг вэ?
Bear market
Bull market
Tiger market
Wolf market
Dragon market
Хөрөнгийн зах зээлийн өөрчлөлт хөдөлгөөнийг хоёр амьтны ерөнхий шинж чанартай нь
адилтгадаг. Тэгвэл зах зээл дэх хөрөнгө оруулагч нар хувьцаагаа зарах нь ихсэж
нийлүүлэлтийг нэмэгдүүлснээр хувьцааны үнэ буурахыг юу гэж нэрлэдэг вэ?
Bear market
Bull market
Tiger market
Wolf market
Dragon market
Бонд гэж юу вэ?
Ямар нэг компанийн өмчийн тодорхой хэсгийг эзэмшиж буйг гэрчилсэн баримт бичиг
Тогтоосон хэмжээний мөнгийг тогтоосон хугацааны дараа, зохих хүүгээр эргүүлэн төлөхөө амлаж, баталгаажуулж гаргадаг үнэт цаас
Засгийн газраас худалдаж, худалдан авах эрхийг баталгаажуулсан баримт бичиг
Хуулийн дагуу тогтоосон хэмжээгээрээ хуулийн этгээдээс төрд заавал төлөх, буцаалтгүй шинжтэй хураамж
Төрийн байгууллагын үйлчилгээ үзүүлснийхээ төлөө хуулийн этгээдээс авдаг хураамж
Иргэн А 2021 онд нэгэн компанийн жилийн хугацаатай, 10% -ийн хүүтэй бондыг 1,000,000 төгрөгөөр авсан. Нэг жилийн дараа хэдэн төгрөгтэй болох вэ?
1,110,000
1,100,000
1,001,000
1,101,000
1,111,000
Гүйлгээнд байгаа мөнгөний тоо хэмжээ, бүтээгдэхүүн үйлчилгээний үнийн түвшинд нөлөөлдөг болохыг судлан, гүйлгээнд байгаа мөнгөний хэмжээ хэдий их байна, бүтээгдэхүүн үйлчилгээний үнэ төдийчинээ өсдөг гэж үздэг судлаачийг нэрлэ.
Кейнс
Смит
Хайек
Фишер
Оуэн
Инфляцийн нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөлөлд хамарахгүйг олно уу.
Зээлдүүлэгчдэд ашигтай нөхцөл бий болно
Бараа, үйлчилгээний нийт эрэлт буурна
Бараа, бүтээгдэхүүний үнэ өснө
Иргэдийн худалдан авах чадвар буурна
Эдийн засгийн дотоод тэнцвэр алдагдана
2024 онд Засгийн газраас инфляци 12% байна гэж зарлалаа. Энэ инфляцийн түвшин ямар ангилалд хамаарах вэ?
Хэвийн
Мөлхөө
Цогио
Гипер
Нийгэм, эдийн засгийн үзэгдэлд өсөлтийн хурдыг хувиар тооцоолоход үзүүлэлт нь 100 -аас дээш утгатай бол ямар утгыг харуулна вэ?
Буурсан утгыг илэрхийлнэ
Өссөн утгыг илэрхийлнэ
2 дахин хурдтай өссөн
2 дахин хурдтай буурсан
Өсөлт, бууралтыг хамтад нь харуулна
Хөдөлмөрийн зах зээлд цалингийн түвшин 300,000 төгрөг болж өсөхөд хөдөлмөрийн нийлүүлэлт 200 нэгж байсан. Хөдөлмөрийн эрэлт 400 нэгж байхад ямар үзэгдэл бий болох вэ?
Ажиллах хүчний илүүдэл бий болно (200 нэгжээр өснө)
Ажиллах хүчний дутагдал бий болно (300 нэгжээр буурсан)
Ажиллах хүчний хомсдол бий болно (200 нэгжээр буурсан)
Ажиллах хүчний илүүдэл бий болно (300 нэгжээр өснө)
Ажиллах хүчний илүүдэл бий болно (600 нэгжээр өссөн)
Хөдөлмөрийн зах зээлд цалингийн түвшин 600,000 төгрөг болж өсөхөд хөдөлмөрийн нийлүүлэлт 500 нэгж байсан. Хөдөлмөрийн эрэлт 100 нэгж байхад ямар үзэгдэл бий болох вэ?
Ажиллах хүчний хомсдол бий болно (400 нэгжээр буурсан)
Ажиллах хүчний илүүдэл бий болно (200 нэгжээр өссөн)
Ажиллах хүчний илүүдэл бий болно (200 нэгжээр буурсан)
Ажиллах хүчний илүүдэл бий болно (400 нэгжээр өснө)
Ажиллах хүчний илүүдэл бий болно (600 нэгжээр өссөн)
Зах зээлийн онолын үндэслэгч, татвар хураалтын үндсэн зарчмуудыг тодорхойлсон сэтгэгч аль нь вэ?
Артур Лаффер
Фридрих фон Хайек
Жон Мейнард Кейнс
Адам Смит
Хенри Бокли
Татвар төлөгчдөд татварын хэмжээ, татвар хураах арга, хугацааг урьдчилан мэдэгдсэн байх нь татвар хураалтын ямар зарчим бэ?
Шударга байх
Тэгш байх
Ил тод байх
Энгийн байх
Эдийн засаг судлаач Ф. Хайекийн боловсруулсан үзэл санааг тэмдэглэнэ үү.
Гүйцэтгэж байгаа мөнгөний хэмжээ болон үнийн түвшний хооронд шууд холбоо байдаг
Нийт эрэлтийг төрийн оролцоогоор нэмэгдүүлж болно
Нийт орлогыг төрийн оролцоогоор нэмэгдүүлэх боломжгүй
Төрийн зардлын өөрчлөлтөөр зээлийн хүүг нэмэгдүүлэх боломжтой
Зах зээл дэх төрийн идэвхтэй оролцоо нь түүнд зөвхөн хор учруулна
Дараах эдийн засгийн ойлголтоос аль нь Д. Кейнсийн үзэл баримтлал вэ?
Эдийн засагт төрийн идэвхтэй оролцоо нь үнэндээ зөвхөн хор уршигтай
Гүйлгээнд байгаа мөнгөний хэмжээ болон үнийн түвшин нь шууд хамааралтай
Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийг шинжлэх ухааны үндэслэлтэй судалсан
Эдийн засагт төрийн оролцоо нь нийт эрэлтийг нэмэгдүүлэх гол арга зам гэж үзсэн
Татварын дарамтыг багасгах нь яагаад нийт эрэлтийг нэмэгдүүлдэг вэ?
ААН-ээс авах татварын хэмжээ нэмэгдүүлэхээр хэрэглэгчийн орлого, ААН-ийн орлого буурна. Ингэснээр хэрэглээний зардал болон хөрөнгө оруулалтын хэмжээ буурч нийт эрэлт өснө.
ААН-ээс авах татварын хэмжээ бууруулахад хэрэглэгчийн орлого, ААН-ийн орлого буурна. Ингэснээр хэрэглээний зардал, хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэж нийт эрэлт буурна.
ААН-ээс авах татварын хэмжээ бууруулахад хэрэглэгчийн орлого, ААН-ийн орлого өснө. Ингэснээр хэрэглээний зардал, хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэж нийт эрэлт буурна.
ААН-ээс авах татварын хэмжээ бууруулахад хэрэглэгчдийн орлого, ААН-ийн орлого өснө. Ингэснээр хэрэглээний зардал болон хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэж нийт эрэлт өснө.
ААН-ийн татварын хувь хэмжээ бууруулах нь эцсийн дүнд төрийн орлого буурах нэг шалтгаан болно.
Бүтээгдэхүүн экспортлохын оронд гадаадад үйлдвэрийн газар байгуулах эсвэл худалдаа хийхийг юу гэж нэрлэдэг вэ?
Олон улсын худалдаа
Портфелийн хөрөнгө оруулалт
Хөдлөмөрийн шилжилт
Гадаадын шууд хөрөнгө оруулалт
Гадаад худалдааны бодлого
Олон улсын эдийн засагт улс орнуудын эзлэх байр суурийг хэд хэдэн шалгуураар тодорхойлдог. Үүнээс аль шалгуур үзүүлэлт нийгмийн эдийн засгийн ерөнхий түвшинг илтгэнэ вэ?
Эдийн засгийн хөгжлийн түвшин
Эдийн засгийн бүтэц
Эдийн засгийн өсөлтийн түвшин
Гадаад эдийн засгийн хэлбэр
Эдийн засгийн бусдын орлогын хэмжээ
Улсын зардлыг нэмэгдүүлэх нь нийт эрэлтийг яагаад нэмэгдүүлдэг вэ?
Төрөөс Засгийн газрын хөтөлбөр, төслийг боловсруулж хэрэгжүүлэх зардлаа багасгана. Ингэснээр нийт эрэлт нэмэгдэнэ.
Төрөөс нийтийн шинжтэй ажил зохион байгуулж болно. Ингэснээр ажилгүй олон хүн ажилтай болж тэдний орлого нэмэгдсэнээр эрэлт буурна.
Төрөөс Засгийн газрын хөтөлбөр, төслийг боловсруулж хэрэгжүүлэхэд зардлаа ихэсгэнэ. Ингэснээр нийт эрэлт буурна.
Төр өөрийн хөрөнгөөр нийтийн шинжтэй ажил зохион байгуулна. Ингэснээр ажилгүй олон хүн ажилтай болж, тэдний орлого нэмэгдсэнээр эрэлт нэмэгдэнэ.
Төсвийн зарлага бууруулж нийтийн шинжтэй ажил зохион байгуулахгүй байх нь нийт эрэлтийг нэмэгдүүлдэг.
Дараах өгөгдлийн аль төсвийн бодлогын нийт эрэлтийг нэмэгдүүлэх зорилгод хамаарах вэ?
Зээлийн хүү бууруулах, гүйлгээнд байгаа мөнгийг өсгөх
Засгийн газар бонд гаргаж худалдаж авах
Хувь хүн болон ААН-ээс авсан татварын хэмжээг бууруулах
Зээлийн хүү өсгөх, гүйлгээнд байгаа мөнгийг бууруулах
Инфляцийг бууруулах, эдийн засгийн уналтыг саатуулах
Нийт эрэлтийг нэмэгдүүлэх зорилгоор улсын орлого, зардлыг өөрчилдөг бодлогыг ямар бодлого гэдэг вэ?
Төрийн сангийн буюу төсвийн бодлого
Төрийн мөнгө-санхүүгийн бодлого
Эдийн засгийн бодлого
Засгийн газрын бодлого
Төрийн бодлого
Гүйлгээнээс мөнгө татах буюу мөнгөний нийлүүлэлтийг бууруулах бодлогыг ямар бодлого гэдэг вэ?
Мөнгөний тэлэх бодлого
Мөнгөний хумих бодлого
Засгийн газрын бодлого
Сангийн яамны бодлого
Эдийн засгийн бодлого
Гүйлгээнд мөнгө нэмж оруулах буюу мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх бодлогоор ямар бодлого гэж нэрлэдэг вэ?
Мөнгөний тэлэх
Мөнгөний хумих
Сангийн бодлого
Мөнгө, зээлийн бодлого
Доорх шийдвэрүүдээс аль нь инфляцийн эсрэг бодлогод хамаарах вэ?
Мөнгөний нийлүүлэлтийг нэмэх
Банкны зээлийн хүүг бууруулах
Сангийн бодлогын арга хэмжээг индексжүүлэх
Татварын хэмжээг өсгөх
Засгийн газрын бонд гаргаж худалдах
Гүйлгээнд байх мөнгөний хэмжээ өсөх нь яагаад нийт эрэлтийг нэмэгдүүлдэг вэ?
Мөнгөний хумих бодлогыг явуулснаар нийт эрэлтийг нэмэгдүүлэх чухал нөхцөл бүрдэнэ
Мөнгөний хатуу бодлогыг явуулснаар нийт эрэлтийг нэмэгдүүлэх чухал нөхцөл бүрдэнэ
Мөнгөний тэлэх бодлогыг явуулснаар нийт эрэлтийг бууруулах чухал нөхцөл бүрдэнэ
Мөнгөний тэлэх бодлогыг явуулснаар нийт эрэлтийг нэмэгдүүлэх чухал нөхцөл бүрдэнэ
Мөнгөний тэлэх бодлогыг явуулснаар нийт эрэлтийг тогтворжуулах чухал нөхцөл бүрдэнэ
Төсвийн профицит үзэгдлийн илрэх шинжийг доорх өгөгдлөөс олно уу.
Төсвийн зардал орлогоос давж санхүүгийн харилцаа эрчимжинэ
Төсвийн орлого зардлаас давж санхүүгийн харилцаа эрчимжинэ
Төсвийн орлого, зарлагын үзүүлэлтүүд тэнцвэржиж, төрийн санхүү тогтворжино
Төсвийн санхүүжилт татварын орлогоос бус хуримтлалын орлогод хамарна
Төсвийн үргэлж болон нийт зардал багасаж шууд хөрөнгө оруулалт нэмэгдэнэ
Сангийн бодлогын үндсэн арга хэмжээнүүдийг аль байгууллага хэрэгжүүлдэг вэ?
Сангийн яам
УИХ
Төв банк
Арилжааны банк
Улс орнуудын хооронд бараа, үйлчилгээ шилжих хөдөлгөөнийг юу гэж нэрлэдэг вэ?
Олон улсын худалдаа
Гадаад худалдаа
Гадаадын хөрөнгө оруулалт
Гадаадын зээл тусламж
Экспорт, импорт
Экспорт, импортын зөрүүг юу гэж нэрлэдэг вэ?
Гадаад худалдааны тэнцэл
Төлбөрийн тэнцэл
Санхүүгийн тэнцэл
Үйлчилгээний тэнцэл
Дотоодын худалдааны тэнцэл
Монгол улсын эдийн засаг 2021 онд 20 тэрбум байсан, 2022 онд 21.4 тэрбум болсон гэж үзвэл 2022 онд эдийн засаг хэдэн хувиар өссөн бэ?
1.4%
7%
-7%
-1.4%
2023 онд Монгол Улсын экспорт нь 490 тэрбум төгрөг, импорт нь 330 тэрбум төгрөг байсан бол тус оны гадаад худалдааны тэнцлийг тооцоолно уу.
160
−160
820
−820
410
Протекционист буюу гадаад худалдааны хамгаалах бодлогын үйл ажиллагаанд үл хамаарах ойлголтыг сонгоорой
Гадаад худалдаанд татвар болон хязгаарлалтуудыг хийдэг.
Тодорхой төрлийн барааны тоо хэмжээнд квот тогтооно
Эсвэл дотоодын үйлдвэрлэлд өндөр зардал эзэлдэг бараанд импортын хөнгөлөлт үзүүлнэ.
Гадаад худалдаанд төр оролцохгүй, өөрийн жамаар хөгжихөд чиглэдэг
Гадаадын компанийг хянах зорилгоор бус харин үнэт цааснаас ногдол ашиг болон үнэт цаасны ханшийн өсөлтөөр орлого олохын тулд хийдэг үйл ажиллагаа бөгөөд урт хугацаанд илүү найдвартай байж чаддаг давуу талтай үйл ажиллагааг юу гэдэг вэ?
Гадаадын шууд хөрөнгө оруулалт
Олон улсын худалдаа
Портфелийн хөрөнгө оруулалт
Гадаад худалдааны бодлого
Портерийн хөрөнгө оруулалт
Чөлөөт эдийн засгийн тогтолцоонд аль нь хамаарахгүй вэ?
Үндсэн үнэт зүйл нь хувийн өмч байна
Хөрөнгө шинэчлэл нь зах зээлийн хойноос хөөнөлдөгдөг
Ихэнх материал, нөөц баялаг нь нийтийн болон улсын өмчид байдаг
Үйлдвэрлэлийн хэрэгсэл нь хувь хүмүүсийн эзэмшилд байдаг.
Төрөөс эдийн засгийн үйл явц дахь оролцоо маш бага байдаг
Монгол банкны чиг үүрэгт үл хамаарах ойлголтыг сонгоорой
Гол зорилго нь ашиг олох
Төрийн мөнгөний бодлогыг боловсруулна
Иргэд байгууллагуудад үйлчлэхгүй
Мөнгө хэвлэх эрх мэдлийг хэрэгжүүлнэ
Аль нь арилжааны банкны чиг үүрэг вэ?
Мөнгө хэвлэх
Валютын нөөц тодорхойлох
банкуудын үйл ажиллагааг хянах
иргэд байгууллагын төлбөр тооцоог дамжуулах
Аль банк Монгол улсын төв банк вэ?
Хаан банк
Төрийн банк
Монгол банк
Худалдаа хөгжлийн банк
