Font size
WorksheetsЭрх зүй бүлгийн тест - I
Total questions: 30
Worksheet time: 21mins
Өмчлөх эрх гэдэг нь эдийн болон эдийн бус баялгийг ашиглах, эзэмших, захиран зарцуулах боломжийг хэлнэ. Дараах ойлголтуудаас эдийн бус баялагт үл хамаарахыг сонгоно уу.
Оюуны өмч, зохиогчийн эрх
Ажил хэргийн нэр хүнд
Газар өмчлөлийн гэрчилгээ
Газрыг захиран зарцуулах эрхтэйгээр өөрийн мэдэлд байлган, ашигтай шинж чанарыг нь гаргаж хэрэглэх ойлголт аль нь вэ?
Газар өмчлөх
Газар эзэмших
Газар ашиглах
Өмчлөх эрх
Гэмт хэргийн талаар мэдсэн хүн цагдаагийн байгууллагад мэдээлэл өгөхгүй байхыг юу гэж үзэх вэ?
Эс үйлдлээр эрх зүйн зөрчил гаргасан гэмт хэргийн үйлдэл
Хууль зөрчсөн гэм буруутай үйлдэл
Хуульд заасан гэм буруутай үйлдэл
Хуульд заасан үүргийг гүйцэтгэхгүй байхыг эс үйлдэл гэнэ
Дараах өгөгдлүүдээс аль нь Зөрчлийн тухай хуулиар шийдвэрлэгдэх вэ?
Бусдын эд хөрөнгийг нууцаар өөрийн мэдэлд шилжүүлж авсан бол
Зохиогчийн эрхийн зөрчигч бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж их хэмжээний хохирол учруулсан бол
Хүүхдийн эрхийг зөрчин, бие махбодод нь ноцтой хохирол учруулсан бол
Хүүхдийг дарамталж, зүй бусаар харьцаж сургуульд суралцах боломжгүй байдалд хүргэсэн бол
Иргэн Батаа архи хэрэглэсэн үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, гарцаар гарч явсан Оюуныг мөргөсний улмаас тархиндаа хүнд гэмтэл авсан. Тархиндаа хүнд гэмтэл авсан нь ямар ойлголт вэ?
Гэм хор
Хохирол
Хор уршиг
Эс үйлдэл
Иргэн Хишгээ зам хөндлөн гарч явахдаа машинд мөргүүлсний улмаас нүүрэндээ хүнд гэмтэл авсны улмаас 2 сар гаруй хугацаанд эмнэлэгт хэвтэн эмчлүүлжээ. Иргэн Хишигээ зам тээврийн ослоор хүнд гэмтэл авсан дээрх нөхцөлд гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг хэрхэн тодорхойлж болох вэ?
Сэтгэл санаа, эрүүл мэнд, амь насанд учирсан хор уршгаар тодорхойлно
Зөвхөн эд хөрөнгийн хохирлоор тодорхойлно
Зөвхөн жолоочийн тайлбараар тодорхойлно
Зөвхөн цагдаа шалгасан эсэхээр тодорхойлно
Иргэн Хишигээ өөрт учирсан хохирлоо арилгуулахын тулд ямар төрлийн шаардлага гаргаж болох вэ? Нөхцөл: зам тээврийн ослын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн, хөдөлмөрийн чадвараа түр алдсан.
Эмнэлгийн зардлыг нэхэмжлэх
Ажилгүй байсан хугацааны цалин, хөлсийг нэхэмжлэх
Сэтгэл санааны хохирлын мөнгөн үнэлгээг нэхэмжлэх
Хохирлоос шалтгаалсан орлого, ашиг алдсан бол нөхөн төлбөр нэхэмжлэх
Хэрэг үйлдсэн этгээдийг албадан хөдөлмөрт татахыг шаардах
Иргэн Хишигээд учирсан ослын хэргийг ямар хуулиар шийдвэрлэх вэ?
Эрүүгийн хууль
Иргэний хууль
Захиргааны зөрчлийн тухай хууль
Хөдөлмөрийн хууль
Гэмт хэргийн болон гэмт хэргийн бус эрх зүйн зөрчлийн ялгааг зөв илэрхийлсэн хувилбарыг сонгоно уу.
Гэмт хэргийн зөрчил нь Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэж тодорхойлсон бүх үйлдэл, эс үйлдэхүй; гэмт хэргийн бус зөрчил нь бусад хуулиар хориглосон хууль зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй
Гэмт хэргийн зөрчил нь аливаа ёс суртахууны зөрчил; гэмт хэргийн бус зөрчил нь зөвхөн гэрээний зөрчил
Гэмт хэргийн зөрчил нь зөвхөн эд хөрөнгийн эсрэг үйлдэл; гэмт хэргийн бус зөрчил нь биеийн гэмтлийн эсрэг үйлдэл
Гэмт хэргийн зөрчил нь зөвхөн захиргааны хариуцлагатай үйлдэл; гэмт хэргийн бус зөрчил нь эрүүгийн хариуцлагатай үйлдэл
Гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг хэрхэн тодорхойлох вэ?
Сэтгэл санаа, эрүүл мэнд, амь насанд учирсан хор уршгийг харгалзана
Зөвхөн материаллаг хохирлыг тооцно
Гэм буруугүй хүний мэдүүлгээр тодорхойлно
Зөвхөн цагдаагийн бүртгэл байгаа эсэхээр тогтооно
Иргэн өөрт учирсан хохирлыг арилгуулахын тулд ямар шаардлагуудыг тавьж болох вэ?
Эмнэлгийн зардал
Дутуу авсан цалин, хөлс
Сэтгэл санааны хохирлын мөнгөн үнэлгээ
Хохирлоос шалтгаалсан алдагдсан орлого, ашиг
Зөрчил гаргасан этгээдийг ажлаас нь халуулах захиргааны шийтгэл
Дээрх шиг ослын хэргийг ямар хуулиар шийдвэрлэх вэ?
Эрүүгийн хууль
Зөрчлийн тухай хууль
Иргэний хууль
Замын хөдөлгөөний дүрэм
Гэмт хэрэг гэсэн ойлголтыг зөв тодорхойлсон хувилбарыг сонгоно уу.
Эрүүгийн хуулиар эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан, нийгэмд аюултай үйлдэл эсвэл эс үйлдэхүй
Нийгэмд таатай нөлөөтэй аливаа үйлдэл
Зөвхөн захиргааны журмаар шийтгэдэг аливаа үйлдэл
Иргэний гэрээний аливаа зөрчил
Гэмт хэргийн гол шинжүүдийг сонгоно уу. Зөв бүх хувилбарыг тэмдэглэнэ үү.
Нийгэм болон хүнд аюултай байх
Эрүүгийн хуульд заасан гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байх
Ял хүлээхээр хуульчлагдсан байх
Иргэний гэрээний зөрчил байх
Эрүүгийн хуульд заасан гэм буруутай ямар үйлдэл, эс үйлдэл нь гэмт хэрэгт хамаарах вэ?
Бүх санаатай болон болгоомжгүй бүх үйлдэл, эс үйлдэл
Зөвхөн санаатайгаар үйлдсэн, бодит хор уршигтай үйлдэл
Зөвхөн хүний эрүүл мэндэд шууд хохирол учруулсан үйлдэл
Зөвхөн эд хөрөнгийн хохирол тогтоогдсон тохиолдол
Гэмт хэрэг ямар хуулиар шийдвэрлэгддэг вэ?
Эрүүгийн хууль
Иргэний хууль
Зөрчлийн тухай хууль
Хөдөлмөрийн хууль
Хохирогч эмнэлэгт сувилуулж, эмчлүүлсэн бол ямар шаардлага тавих эрхтэй вэ?
Эмчилгээний зардлыг буруутай этгээдээс нэхэмжлэх
Цагдаагийн байгууллагаас торгуулийг буцаан авах
Улсын нэгдсэн сангаас тэтгэмж авах
Прокуророос уучлалт бичиг гаргуулах
Хүнд аюул занал учруулах үйлдэл нь гэмт хэрэг мөн үү?
Тийм
Үгүй
Зөвхөн санаатай үед л мөн
Зөвхөн бодит хохирол тогтоогдсон үед л мөн
Гэмт хэрэг ямар шинж чанартай байдаг вэ?
Нийгэм болон хүнд аюултай
Зөвхөн захиргааны хэм хэмжээ зөрчсөн
Нийгэмд хоргүй, зөвхөн ёс суртахууны асуудал
Зөвхөн хувийн харилцааны зөрчил
Үндэсний хууль тогтоомж, олон улсын болон бүс нутгийн гэрээ, конвенцоор баталгаажуулсан хүний эрхийг төр өөрийнхөө ямар нэгэн үйлдлээр зөрчсөн, эсхүл төрөөс хэрэгжүүлэх эдийн засаг, нийгэм хууль зүйн үүрэг биелэгдээгүй байх нь ямар ойлголтыг илэрхийлж байна вэ?
Үндсэн хууль
Хүний эрхийн зөрчил
Хүний эрхийг хамгаалх үндэсний тогтолцоо
Эрх зүйд захирагдах ёс
Хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэдийн өмнө төр хариуцна гэж аль хуулинд заасан бэ?
Иргэний хууль
Зөрчлийн тухай хууль
Эрүүгийн хэргийн тухай хууль
Үндсэн хууль
Хүний эрхийг хамгаалах үндэсний механизмд аль нь үл хамаарахыг сонго
Төр
Хүний эрхийн үндэсний комисс
Хүний эрхийг хамгаалах төрийн ба төрийн бус байгууллагууд
НҮБ-ын олон улсын шүүх
Эд юмсыг болон эрхийг хуулийн дагуу ашиглаж, түүнээс ашиг хонжоо олох, эсвэл ашиглан хэрэглэх нь аль эрхэд хамаарах вэ?
Эзэмших эрх
Захиран зарцуулах эрх
Ашиглах эрх
Өмчийн хэлбэ
Иргэн Бат өөрийн орон сууцыг бусдад худалдаж, өмчлөх эрхээ шилжүүлэв.
Захиран зарцуулах эрх
Эзэмших эрх
Ашиглах эрх
Өмчийн эрх аль тохиолдолд үүсэх вэ?
Туяа автобусанд явж байхдаа гар утас олсон.
Болд шуурганд туугдаж ирсэн 300 хонийг тэжээгээд 7 хонож байна.
Туяа өмчилсөн газраа худалдаж, газрын гэрчилгээг худалдан авагчийн нэр дээр шилжүүлсэн.
Аль нь гэмт хэргийн бус зөрчил вэ?
Алдаатай гүйлгээг завших
Сурагчтай зүй бусаар харилцах
Болгоомжгүйгээр эд хөрөнгө гэмтээх, устгах, үрэгдүүлэх
Хөрөнгө завших
Нэхэмжлэлийг хэн гаргах вэ?
Бусдын эрх ашгийг зөрчиж, бусдад хор хохирол учруулсан гэх тал
Эрх ашиг нь зөрчигдөж, хохирсон гэх тал
Шүүгч
Өмгөөлөгч
Гэмт хэргийн зөрчил нь эрх зүйн зөрчилд орох уу?
Орно
Орохгүй
Гэмт хэргийн бус зөрчилд ямар хуулиар хариуцлага хүлээлгэхгүй вэ?
Эрүүгийн хууль
Зөрчлийн тухай хууль
Иргэний хууль
Захиргааны хэргийн тухай хууль
Эрх зүйн зөрчлийг хэрхэн ангилдаг вэ?
Ашиглах, зарцуулах
Гэмт хэргийн бус ба гэмт хэргийн
Эрүүгийн гэмт хэрэг ба эрүүгийн бус гэмт хэрэг
