WorksheetsЭӨС МХ-7
Total questions: 16
Worksheet time: 8mins
Аравдугаар сарын Ёлын амны улирлын өнгийг дүрсэлсэн хэсгийг олоорой.
Аравдугаар сарын энэ өдрүүдэд Ёлын ам тув тунгалаг. Горхи ус, уул сарьдаг, өвс ургамал, мөс зайрмаг, үүл тэнгэр ер бүгд тув тунгалаг.
Тэрхэн цэгийн тэнд харагдах хар шувуу уулын дээгүүр давж одов оо.
Арцын сайхан үнэр хөндийгээр нэвт тарахад, салхины чиг дагуу цоггүй, утаа үгүйгээр уугина.
Зүүн сайхан уулын зүрхний ховдол нь Ёлын ам юм.
“Ёлын амны ус мөсөн зайрмагаа захыг хүлхэн урсана” гэсэн өгүүлбэр ямар утгыг илтгэж байна вэ?
усан дээгүүр өрөмтөн хөлдсөн нимгэн мөс царцаж буйг
усан дээгүүр өрөмтөн хөлдсөн нимгэн мөс хөдөлж буйг
усан дээгүүр өрөмтөн хөлдсөн нимгэн мөс томорч буйг
усан дээгүүр өрөмтөн хөлдсөн нимгэн мөс гэсэж буйг
“Ёлын ам”-ыг дүрсэлсэн зохиогчийн сонин содон үг хэллэг аль нь вэ?
зүрхний ховдол
тув тунгалаг
мөсөн зайр
Зүүн сайхан уул
Эхийн гол санаа нь “Үзэсгэлэнт Ёлын ам Зүүн сайхан уулын амин судас юм” бол үүнийг илэрхийлэх өгүүлбэр аль вэ?
Хөндлөн хөх өндийн баруунтайгаас хөмийлөн исгэрэх салхи нь ёочин хөгжмийн эгшигтэй.
Аравдугаар сарын энэ өдрүүдэд Ёлын ам тув тунгалаг.
Зүүн сайхан уулын зүрхний ховдол нь Ёлын ам юм.
Ёлын амны усны хөвөөнд улирлын дөрвөн өнгө бүрджээ.
“Ангийн охидын олонхын саналыг авлаа” алдаатай өгүүлбэрийг зөв болгож зассан нь аль вэ?
Ангийн охидын олонхын саналыг авлаа.
Охидуудын олонхын саналыг авлаа.
Ангийн охидын олонхын саналуудыг авлаа.
Охидуудын олонхуудын саналыг авлаа.
“Иймхүү үүрсэх нь Ёлын амны ёочинч салхинаа дахин нэг хөгийг нэмээд” өгүүлбэрт буй “нэг” гэсэн тооны нэр ямар үүргээр орсон бэ?
хурдыг нэмсэн
хэмжээг нэмсэн
хүчийг нэмсэн
чимээг нэмсэн
Эрчимжүүлсэн утгат тэмдэг нэрсийг эхээс зөв олсон нь аль вэ?
тув тунгалаг, бөв бөөрөнхий, зөөлхнөөр
тув тунгалаг, бөв бөөрөнхий, нов ногоон
тув тунгалаг, бөв бөөрөнхий, уянгалаг
бөв бөөрөнхий, цэгийн төдий, нов ногоон
"Цатгалан адууны нойтон хомоолын үнэр бас нэгэн шинэ арцыг бий болгон сэнгэнээд, ойрхон баруун хөндийд амгайн чимээ шаргихад ус уугаад хөрвөөж тарвайсан адууны зарим мөн тийшээ зөөлхнөөр үүрсэх ажээ." өгүүлбэрээс дуурайх үгсийг зөв олоорой.
A. уугаад, шаргихад, үүрсэх
B. сэнгэнээд, шаргихад, тарвайсан
C. болгон, сэнгэнээд, шаргихад
D. хөрвөөж, тарвайсан, уугаад
“Ихээ том шувуу эргэлдэн эргэлдэнэ”, “Тэнгэр огтхон ч үүлгүй магнагтана” гэсэн хоёр энгийн өгүүлбэрийг зэрэгцсэн нийлмэл өгүүлбэр болгосон хувилбарыг сонгоорой.
Ихээ том шувуу эргэлдэн ниссэн учраас тэнгэр огтхон ч үүлгүй магнагтана.
Ихээ том шувуу эргэлдэн нисснэгүүт тэнгэр огтхон ч үүлгүй магнагтана.
Ихээ том шувуу эргэлдэн нисмэгц тэнгэр огтхон ч үүлгүй магнагтана.
Ихээ том шувуу эргэлдэн нисэж, тэнгэр огтхон ч үүлгүй магнагтана.
“Усны хөвөөн дэх зүлэг ширэг нь нов ногооноороо. Ёлын амны усны хөвөөнд улирлын дөрвөн өнгө бүрджээ” хэсгээс зэрэгцсэн нийлмэл үгийг олоорой.
ширэг зүлэг
усны хөвөөн дэх
өнгө бүрджээ
дөрвөн улирал
“ЭГЭ” гэсэн бүтэцтэй урт эгшиг орсон үгийг олоорой.
A
B
C
D
"хони мал хобур эрдэни" гэсэн галигийг зөв бичсэн хэсэг аль нь вэ?
A
B
C
D
Хоёулаа хос эгшгээс бүтсэн хэсгийг олоорой.
A
B
C
D
ямар тийн ялгалын нөхцөл авсан байна вэ?
A. нэрлэх
B. заах
C. харьяалах
D. хамаатуулах
үгийг зөв холбон бичсэн нь аль вэ?
"Ажнай морины чимэг болсон
Арван хоёр шид бүрдсэн
Алтан сайхан эмээлээ
Аялгуу тааруулан магтмуу" дээрх магтаал юуны магтаал вэ?
Таван хошуу малын магтаал
Хангайн магтаал
Эмээлийн магтаал
Морины магтаал
