NEW
Font size
Worksheets9-р ангийн физикийн хичээлийн шалгалт
Total questions: 20
Worksheet time: 39mins
Шингэн төлөвийн молекулуудын талаар зөв тодорхойлолтыг олно уу.
Молекулууд байраа сэлгэн хөдлөх боломжтой.
Эмх цэгцгүй байнгын хөдөлгөөнд оршино.
Хөдөлгөөнгүй, эмх цэгцтэй байрласан байдаг.
Тодорхой байрлалын орчимд хөдөлнө.
Шугаман тэлэлтийн томьёог ол.
Δl=αl0Δt
ΔV=βV0Δt
Q=mcΔt
Q=mλ
Зурагт дүрслэгдсэн гүйдлийн соронзон орны чиглэл ямар байх вэ?
Наашаа чиглэсэн байна.
Цагийн зүүний дагуу байна.
Цашаа чиглэсэн байна.
Цагийн зүүний эсрэг байна.
Бодис хий төлөвөөс хатуу төлөвт шилжих үзэгдлийг нэрлэ.
Уурших
Конденсацлах
Сублимацлах
Талсжих
Аль нь бодисын ууршихын дулааны энергийг олох томьёо вэ?
Q=mr
ΔV=βV0Δt
Q=mcΔt
Q=mλ
Q=mλ томьёоны λ нь юуг илэрхийлдэг вэ?
Ууршихын хувийн дулаан
Хайлахын хувийн дулаан
Хувийн дулаан багтаамж
Бүгд зөв
Соронзон орон хаана үүсэх вэ?
Цахилгаанжсан биеийн орчим
Гүйдлийн орчим
Соронзны орчим
Соронзон ба гүйдэлтэй дамжуулагчийн орчим
Хатуу төлөвт байсан нэгэн бодисыг халаасаар бүрэн ууршуулжээ. Температур–хугацааны графикийн A хэсэгт ямар процесс явагдаж байна вэ?
Хална
Хайлна
Дулаан авна
Дулаан алдана
Гүйдэлтэй дамжуулагчид соронзон орны чигийг яаж тодорхойлох вэ?
Ленцийн дүрмээр
Амперийн хуулиар
Баруун гарын атгах дүрмээр
Зүүн гарын дүрмээр
Хайлах температурт байгаа 1 кг хатуу биеийг бүрэн хайлуулахад зарцуулагдах энергийг юу гэдэг вэ?
Ууршихын хувийн дулаан
Хайлахын хувийн дулаан
Бодисын хувийн дулаан багтаамж
Түлшний илчлэг
30°C температуртай 0.2 кг хөнгөн цагаан биеийг 40°C хүртэл халаахад ямар хэмжээний дулаан шаардлагатай вэ? c=880Ж/(кг⋅∘C) гэж үз.
12320 Ж
7040 Ж
5280 Ж
1760 Ж
Модон торхыг бэхлэхийн тулд металл цагаригаар бүслүүр хийж өгдөг. Цагаригийн радиус торхны радиусыг бодвол арай бага байдаг. Модон торхыг хэрхэн хялбараар бэхэлж болох вэ?
Металл цагаригийг хөргөнө
Металл цагаригийг халаана
Модон торхыг халаана
Модон торхыг хөргөнө
Хайлах температурт байгаа 100 г мөсийг бүрэн хайлуулахад шаардлагдах дулааны энергийг ол. λ=332кЖ/кг гэж үз.
3320000 Ж
33200 Ж
3320 Ж
332000 Ж
Сурагч шулуун соронзыг P ба Q хоёр биеийн X болон Y талуудад ойртуулан дараах үр дүнг ажиглажээ. Соронзны N туйлд P биеийн X ба Y тал татагдаж байхад Q биеийн X тал нь татагдаж, Y тал нь түлхэгдэж байв. P, Q хоёр ямар бие вэ?
P бие төмөр, Q бие соронз
Хоёулаа соронз
P бие соронз, Q бие төмөр
Хоёулаа төмөр
Зурагт галын өмнө гараа ээж буй хүний гарт дулаан ямар аргаар дамжиж байна вэ?
Дулаан дамжуулал
Конвекц ба цацрал
Цацрал
Дулаан дамжуулал ба конвекц
2 кг масс бүхий мөс, ус, уурын хувиралтыг үзүүлсэн температур–хугацааны графикийг ашиглан: мөсийг −20°C-оос 0°C хүртэл халаахад шаардагдах дулааны энергийг тодорхойл. Тооцоонд мөсний хувийн дулаан багтаамжийг 2100 Ж/(кг·°C) гэж авна.
84 кЖ
168 кЖ
210 кЖ
336 кЖ
2 кг масс бүхий мөсийг 0°C-д бүрэн хайлуулахад шаардагдах дулааны энергийг тодорхойл. Мөсний хайлахын хувийн дулаан 332 кЖ/кг гэж үз.
332 кЖ
664 кЖ
700 кЖ
4600 кЖ
2 кг масс бүхий 0°C температуртай усыг 100°C хүртэл халаахад шаардагдах дулааны энергийг тодорхойл. Усны хувийн дулаан багтаамж 4200 Ж/(кг·°C).
168 кЖ
420 кЖ
840 кЖ
1260 кЖ
2 кг масс бүхий 100°C температуртай усыг бүрэн ууршуулахад шаардагдах дулааны энергийг тодорхойл. Усны ууршихын хувийн дулаан 2300 кЖ/кг.
2300 кЖ
4600 кЖ
840 кЖ
5000 кЖ
2 кг масс бүхий мөс, ус, уурын хувиралтыг үзүүлсэн температур–хугацааны графикийн D-E хэсэгт ямар процесс явагдаж байна вэ?
Хална.
Хайлах
Уурших
Царцах
