wayground logo

Free Printable Worksheets

NEW

Font size

S
M
L
XL
Worksheets

8-р ангийн физикийн хичээлийн шалгалт

Total questions: 20

Worksheet time: 40mins

Name
Class
Date
1.

Зурагт нэг ширхэг хадаас болон олон ширхэг хадаасан дээр агаарын бөмбөлгийг тавьжээ. Зураг 1 дэх бөмбөлөг хагарсан бол аль үндэслэл зөв вэ?

a)

Агаарын бөмбөлөгт даралт бага учирсан.

b)

Агаарын бөмбөлөгт хүч их байна.

c)

Агаарын бөмбөлөгт хүч бага байна.

d)

Агаарын бөмбөлөгт даралт их учирсан.

2.

Саванд байх хий, шингэний даралтыг ямар багажаар хэмжих вэ?

a)

Барометр

b)

Термометр

c)

Динамометр

d)

Манометр

3.

Зурагт үзүүлснээр ширээн дээр тэгш өнцөгт хэлбэртэй ачааг 2 янзаар байрлуулав. Энэ өөрчлөлт нь ширээн дээр ачаанаас үзүүлэх хүч ба даралтад хэрхэн нөлөөлөх вэ?

a)

Хүч өөрчлөгдөөгүй, даралт буурсан.

b)

Хүч буурсан, даралт өөрчлөгдөөгүй.

c)

Хүч болон даралт буурсан.

d)

Хүч болон даралт өөрчлөгдөөгүй.

4.

Пүршний анхны урт 10 см байв. 100 г ачаа зүүхэд пүршний нийт урт 20 см болсон. Пүршийг 40 см болтол сунгахын тулд хэдэн грамм ачаа хэрэгтэй вэ?

a)

300 г

b)

200 г

c)

100 г

d)

400 г

5.

5 кг масстай биеийн жинг ол.

a)

5 кг

b)

5 Н

c)

50 кг

d)

50 Н

6.

Агаарын даралтыг ямар багажаар хэмжих вэ?

a)

Барометр

b)

Термометр

c)

Динамометр

d)

Манометр

7.

Температурыг ямар багажаар хэмждэг вэ?

a)

Барометр

b)

Термометр

c)

Динамометр

d)

Манометр

8.

Ижил талбайд их хүчээр үйлчилбэл даралт ямар байх вэ?

a)

Даралт өөрчлөгдөхгүй.

b)

Ижил даралт байна.

c)

Бага даралт байна.

d)

Их даралт байна.

9.

Дарах хүчний хэмжээ тогтмол бол талбай хэчнээн их байна даралт төдий чинээ..... байна.

a)

Их

b)

Бага

c)

Ижил

10.

Даралтын хэмжээ тогтмол байх үед хүч хэчнээн их байна талбай төдий чинээ …. байна.

a)

Их

b)

Бага

c)

Ижил

11.

Даралтыг ямар нэгжээр хэмждэг вэ?

a)

Ньютон

b)

Кг

c)

Паскаль

d)

кг/м^3

12.

10 метрийн гүнтэй усан сангийн ёроолд учрах даралтыг ол.

a)

1000 Па

b)

10000 Па

c)

100000 Па

d)

1000000 Па

13.

Хөдөлгөөнгүй бэхэлсэн тэнхлэгийг тойрон эргэх эргэвчийг .............................. эргэвч гэнэ.

a)

Үл хөдлөх

b)

Хөдлөх

c)

Тулгуур

d)

Хөвүүр

14.

Хөшүүргийн P цэг дээр ямар жинтэй ачаа зүүвэл систем тэнцвэрт орших вэ?

a)

0.25H

b)

4H

c)

9N

d)

21H

15.

Зурагт үзүүлснээр 50 кг масстай ачааг утсаны нэг үзүүрт олсоор бэхлэн үл хөдлөх эргэвчээр дээш татав. Олсны татах хүчний хэмжээг ол.

a)

25H

b)

500H

c)

250H

d)

50H

16.

Шингэнт шахуургын бүлүүрүүдийн талбай харгалзан 18 м² ба 4 м² болно. Том бүлүүр дээр 18 кН хүчээр үйлчилнэ. Бага бүлүүрт үйлчлэх хүчийг тооцоол.

a)

4 кН

b)

72 кН

c)

4.5 кН

d)

36 кН

17.

Саванд голоос нь утсаар оосорлосон зүүн гар талд 40 см, баруун гар талд 0.2 м зайтайгаар хоёр ачааг зүүв. Баруун талын ачааны масс 8 кг. Савааны массыг тооцоохгүйгээр бага гэж үз. Систем тэнцвэрт байгаа бол зүүн талын ачааны массыг ол.

a)

8 кг

b)

4 кг

c)

16 кг

d)

2 кг

18.

6800 кг масстай хүнд кран  барилгын шаварлаг талбайд ажиллаж байв. Краны гинжит дугуйн газартай харилцах талбай 3.4 м². Краны газар учруулах даралтыг тооцоолно уу?

a)

2000 Па

b)

20000 Па

c)

200000 Па

d)

200 Па

19.

Хийн бүлүүрийн талбай 5 см² ба түүнд үйлчлэх хүч 30 Н бол хананы 15 см² талбайтай хэсэгт хийн зүгээс үйлчлэх хүчийг ол.

a)

150 Н

b)

6 Н

c)

90 Н

d)

2 Н

20.

Голын мөс  7 Н/см² - аас илүүгүй даралт дааж байв.  Энэ мөсөн дээгүүр морьтой хүн гарч чадах уу? Хүн морины хамт 2500 Н жинтэй, морины нэг хөлийн гишгэх талбай 1 дм² гэж авна.

a)

Чадна

b)

Чадахгүй

c)

Тооцоолох боломжгүй