wayground logo

Free Printable Worksheets

NEW

Font size

S
M
L
XL
Worksheets

9-р анги тест

Total questions: 20

Worksheet time: 20mins

Name
Class
Date
1.

Хүмүүс бие биеэсээ тодорхой зайд байхыг хүсдэг. Сайтар ажиглавал ихэвчлэн ижил хэмжээний зай барихыг эрмэлздэг. Гэвч хэн нэг нь энэ тогтсон орон зайн хэмжээг зөрчиж хэт ойртох эсвэл холдох нь таагүй сэтгэгдэл төрүүлдэг. Үүнийг шинжлэх ухаанд хэрхэн нэрлэдэг вэ?

a)

проксемикс

b)

дуу хоолой

c)

биеийн хэл

d)

нүүр хувирал

2.
  1. “Соёлын өв, дурсгалт зүйлс, археологийн дурсгалыг арчлах, хадгалах, хамгаалах, өвлүүлэх, санамсаргүй байдлаар илэрсэн тохиолдолд хувь хүн болон нийслэл, орон нутгийн бүх хүн, байгууллагууд хяналт тавих, хамгаалах үүрэгтэй” гэж ямар хуулинд заасан байдаг вэ?

a)

Үндэсний аюулгүй байдлын тухай хууль

b)

Үндсэн хууль

c)

Соёлын өвийг хамгаалах тухай хууль

d)

Соёлын өвийн тухай хууль

3.

Тухайн улс үндэстний нийтийн хүртээл болсон итгэл үнэмшил, зан байдлын хэв маяг, үнэлэмж болон институтуудын цогц нэгдлийг ............................ гэнэ

a)

Үндэстний соёл

b)

Ёс заншил

c)

Соёлын бие ов

d)

Соёлын элемент

4.
  1. Соёлыг хэн бүтээсэн, ямар түвшний соёл вэ? гэдгээс хамааруулан хэрхэн ангилдаг вэ?

a)

Ардын, нийтийн, олон улсын

b)

Нийтийн, улсын, олон улсын

c)

Ардын, нийтийн, сонгодог

d)

орон нутгийн, улсын, олон улсын

5.
  1. Ёс заншил нь нийгмийн амьдралын бүх хүрээнд илэрдэг. Баяр ёслол, хурим найрын ёс дэг, ураг төрлөө мэдэх, өвөг дээдсээ хүндэтгэх, газар ус, уул овоогоо хайрлах нь нийгмийн амьдралын аль хүрээнд илэрдэг вэ?

a)

Оюун санааны

b)

Улс төрийн

c)

Эдийн засгийн

d)

Эрх зүй

6.

Ёс заншил нь нийгмийн амьдралын бүх талыг хамардаг. Тэгвэл ёс заншлын эдийн засгийн амьдралд хамаарах жишээг олно уу?

a)

Нүүдэлчин амьдрал, аж ахуй эрхлэх арга ухаан гэдэг мэт

b)

Баяр ёслол, хурим найрын ёс дэг, угал төрлөө мэдэх, өвд адздаа хүндэтгэл, газар ус, уул овоогоо хайрлах гэх мэт

c)

C. Монгол улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх, төрийн их цагаан тугийг залах, хүндэтгэх гэх мэт

d)

D. Хадны бичээс, булш хиргисүүр, хөшөө дурсгал, онгон тансаг байгаль, ариун дагшин ус мөрөн гэх мэт

7.

Түүхэн хүмүүс, үйл явдал, газар нутгийн тухай үеэс үед яригдан уламжлагдаж ирсэн аман зохиолын төрлийг...............гэнэ.

a)

Үлгэр

b)

Аман яриа

c)

Домог

d)

Туульс

8.

Үеэс үед өвлөгдөж тухайн үндэстний аж төрөх хэв маяг болон нийгмийн харилцааг зохицуулж байдаг хэм хэмжээг юу гэж нэрлэдэг вэ?

a)

соёл

b)

ёс заншил

c)

үндэстний соёл

d)

зан заншил

9.
  1. Урлагийн “ Хүний бүтээсэн зүйлсийн ур хийц загвар” хэмээх агуулгад үл тохирох өгөгдлийг олно уу?

a)

Байшин барилгын загвар

b)

Уран зураг, дүрслэх урлаг

c)

Монгол гэрийн ур хийц

d)

Хувцасны загвар, ерөнхий зохиол

10.

Сонгодог соёлын онцлогт аль нь хамаарахгүй вэ?

a)

Түүнийг ойлгож хүлээн авахад зохих бэлтгэл хэрэгтэй.

b)

Найрал хөгжим, дуурь зэрэг түүний нэг төрөл юм.

c)

C. Соёлын бусад хэлбэрээс өмнө нь үүссэн.

d)

D. Хүн амын боловсролын түвшин дээшлэхийн хэрээр хэрэглэгчийн хүрээ тэлдэг.

11.
  1. Хүний мөс чанар, тэдгээрийн илрэл, үр дагаварыг ойлгож, сайн сайхан өөд тэмүүлэх, муу муухайг жигшин зэвүүцэх дээд зэргийн мэдрэмжийг төрүүлэх нь урлагийн ямар үүрэгт хамаарах вэ?

a)

А. Уран сайхны үүрэг

b)

В. Гоо сайхны үүрэг

c)

С. Бие хүн төлөвшүүлэх үүрэг

d)

D. Танин мэдэхүйн үүрэг

12.
  1. Байгалийн болон соёлын өвийг хамгаалж, таниулан сурталчлах, хойч үедээ үлдээх зорилгоор 1972 онд Дэлхийн байгалийн болон соёлын өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-гийн Конвенцыг батлан хэрэгжүүлж эхэлжээ. Монгол Улс Дэлхийн өвийн Конвенцод хэдэн онд нэгдэн орсон бэ?

a)

A. 1990 он

b)

B. 1972 он

c)

C. 2003 он

d)

D. 2014 он

13.
  1. Дараах өгөгдлөөс буруу бодомжийг сонгоно уу.

a)

A. Ёс заншил нь тухайн ард түмэнтэй үүссэн.

b)

B. Ёс заншил нь залуу үеийг хүмүүжүүлэхэд чухал үүрэгтэй.

c)

C. Ёс заншил өмнөх үеийн ололт амжилтад тулгуурладаг.

d)

D. Ёс заншлыг залуу үе бүтээдэг.

14.

Дараах соёлын өвүүдээс аль нь биет соёлд хамаарах вэ?

a)

A. Ингэ хөөслөх зан үйл

b)

B. Эрийн гурван наадам

c)

C. Бий биелгээ

d)

D. Хэрлэн барс хотын суварга

15.
  1. Ажиллах хүчийг бэлтгэх, орлогын боломжийг бий болгох, хөдөлмөрийн нийлүүлэлт ба эрэлтийг зохицуулах нь   хөдөлмөрийн зах зээлийн аль талыг  илэрхийлж байна  вэ?

a)

A.Хөдөлмөрийн зах зээлийн үүрэг

b)

B.Хөдөлмөрийн зах зээлийн эрх

c)

C.Хөдөлмөрийн харилцаа

d)

D.Хөдөлмөрийн хуваарилалт

16.

Цалингаар баталгаажсан ажиллах хүчний хэрэгцээ, шаардлагыг эдийн засагт юу гэж нэрлэдэг вэ?          

a)

A.Хөдөлмөрийн нийлүүлэлт

b)

C.Хөдөлмөрийн эрэлт

c)

B.Хөдөлмөрийн зах зээл

d)

D.Хөдөлмөрийн үнэ цэн

17.

Эдийн засгийн идэвхтэй хүн ам гэж хэнийг хэлдэг вэ?

a)

A.Хөдөлмөр эрхэлж байгаа иргэд, бүртгэлтэй  хөдөлмөр эрхлээгүй иргэд

b)

B.Ажил хийж байгаа насанд хүрсэн бүх хүнийг, тэтгэврийн насны иргэд

c)

C.Хүүхдээ харж буй иргэн, хүүхэд, ажилгүй иргэд

d)

D.Насанд хүрсэн Монгол улсын бүх иргэдийг


18.

Ажилгүйдэл ямар үед үүсэх вэ?

a)

A. Хөдөлмөрийн зах зээл дээр ажиллах хүчний эрэлт нийлүүлэлтээс давсан үед 

b)

B. Хөдөлмөрийн зах зээл дээр ажиллах хүчний нийлүүлэлт эрэлтээс давсан үед

c)

C. Хөдөлмөрийн зах зээл дээр эрэлт нийлүүлэлт тэнцсэн үед ажилгүйдэл үүсдэг

d)

D. Хөдөлмөрийн зах зээл дээр ажиллах хүчний хомсдол бий болсноор ажилгүйдэл үүсдэг

19.

Солонгос улсад хөдөлмөрийн гэрээгээр ажилчид гаргах, Алтанбулгийн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах зэрэг нь  ажилгүйдлийг бууруулах  дараах арга замуудын аль нь вэ? 

a)

A.Гадаад хүчин зүйлийг ашиглах

b)

C.Хувийн зохион байгуулалтын

c)

B.Захиргааны арга

d)

D.Эдийн засгийн арга

20.
  1. Ажлын байр нэмэгдүүлэхэд чиглэсэн хөрөнгө оруулалт хийх, цалин хөдөлмөрийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих нь ажилгүйдлийг бууруулах арга замуудын аль хэсэгт хамаарах вэ?

a)

A. Эдийн засгийн арга 

b)

B. Захиргааны арга 

c)

C. Гадаад хүчин зүйлсийг ашиглах арга  

d)

D. Хөдөө аж ахуйн арга