wayground logo

Free Printable Worksheets

NEW

Font size

S
M
L
XL
Worksheets

ЭӨС Нийгэм 9-р анги 2025 он

Total questions: 24

Worksheet time: 28mins

Name
Class
Date
1.

Цэгийн оронд тохирох ойлголтыг сонгоно уу. Аливаа мэдээллийг ашиглан амаар болон бичгээр илэрхийлэхийг … гэнэ.

a)

Үгэн харилцаа

b)

Нийгмийн харилцаа

c)

Нийгмийн харилцааны үйлдэл

d)

Үгэн бие харилцаа

2.

Ямар нэгэн мэдээллийг дамжуулах зорилготой талын нэр юу вэ?

a)

Мэдээллийн илгээгч

b)

Хүлээн авагч

c)

Мэдээлэл дамжуулах суваг

d)

Мэдээллийн илэрхийлэгч

3.

Үгээр илэрхийлсэн утга санаанд нэмэлт болох шинж нь үгэн бус харилцааны аль үүрэгт хамаарах вэ?

a)

Нэмэх үүрэг

b)

Орлох үүрэг

c)

Хүч нэмэх үүрэг

d)

Оролцуулах үүрэг

4.

Хүмүүс тодорхой зай барин харилцах соёлын нэршлийг сонгоно уу. Бие биетэйгээ ажил, өдөр тутмын нөхцөлд тохирсон зай барихгүй байх нь таагүй мэдрэмж төрүүлэхийг юу гэж нэрлэдэг вэ?

a)

Проксемикс

b)

Дуу хоолой

c)

Биеийн хэл

d)

Нүүр хувирал

5.

Ёс, уламжлал, амьдрах хэв маяг болон нийгмийн харилцааг зохицуулах нийтлэг хэмжээг юу гэж нэрлэдэг вэ?

a)

Соёл

b)

Ёс заншил

c)

Эрхийн соёл

d)

Зан заншил

6.

Баяр ёслол, хурим найрын ёс дэг, уг гарлаа мэдэх, өвөг дээдсээ хүндэтгэх, газар ус, уул овоогоо хайрлах ойлголтууд аль амьдралын хүрээнд хамаарах вэ?

a)

Нийгмийн амьдрал

b)

Оюун санааны амьдрал

c)

Улс төрийн амьдрал

d)

Эдийн засгийн амьдрал

7.

Соёлын биет өвд аль нь хамаарах вэ?

a)

Гар урлал

b)

Ёс заншил

c)

Хадны бичээс

d)

Баяр наадам

8.

Хүмүүсийн харилцааны үйлдлийн үндсэн хэлбэрийг сонгоно уу.

a)

Ажиллах ба амрах

b)

Хамтран ажиллах, өрсөлдөх, зөрчилдөх

c)

Сонгон татгалзах

d)

Гэрээ байгуулах

9.

Соёлын өвийг хамгаалах гол шалтгаан юу вэ?

a)

Ирээдүй хойч үедээ уламжлалт мэдлэгээ хадгалуулах

b)

Технологийг хөгжиж нийгүүлэх

c)

Зөвхөн аялал жуулчлалаас ашиг олох

d)

Түүхийг мартах

10.

Доорх жишээнээс аль нь Монголын соёлын өвд хамаарах вэ?

a)

Хархорум хотын туурь

b)

Ардын дуу “Түшин сайхан”

c)

Уламжлалт айраг исгэх арга

d)

Дээрх бүгд

11.

Урлаг гэдэг нь юунаас илэрхийлэл вэ?

a)

Зөвхөн биет дүрслэл

b)

Хүн төрөлхтний оюуны соёлын онцгой илрэл

c)

Технологийн шинэ бүтээл

d)

Боловсролын хичээл

12.

Соёлын хэлбэрийг хэдэн үндсэн төрөлд ангилдаг вэ?

a)

1

b)

2

c)

3

d)

4

13.

Аль нь соёлын материал бус хэлбэрт хамаарах вэ?

a)

Уламжлал ёс заншил

b)

Хархорум хотын туурь

c)

Түүхэн баримлын цуглуулга

d)

Музейд хадгалагдсан эд зүйл

14.

Дараах аль нь материаллаг соёлын хэлбэрт хамаардаг вэ?

a)

Ардын дуу

b)

Уламжлал гэр, барилга

c)

Ёс заншил

d)

Амьдралын хэв маяг

15.

Материаллаг соёлын хэлбэр нь юуг илэрхийлдэг вэ?

a)

Хүмүүний бүтээлч оюун санаа, ур чадвар

b)

Зөвхөн сэтгэл хөдөлөл

c)

Гадаад соёлын нөлөө

d)

Аялал жуулчлалын ашиг

16.

Ардын соёлын үндсэн төрөлд юу багтдаг вэ?

a)

Дуу, бүжиг, домог, үлгэр

b)

Түүхэн баримал

c)

Гадаад соёлын бүтээгдэхүүн

d)

Музейд хадгалагдсан эд зүйл

17.

Дараах аль нь сонгодог урлагийн бүтээлд хамаарахгүй вэ?

a)

Бетховений симфони

b)

Моцартын концерт

c)

Ардын үлгэр

d)

Шекспирийн жүжиг

18.

Цахим орчин дахь харилцааны соёл гэж юу вэ?

a)

Зөвхөн цахим тоглоом тоглох дадал

b)

Интернет, цахим сүлжээн дэх этикет, хүндэтгэлтэй харилцах дадал

c)

Гадаад соёл дуурайх

d)

Зөвхөн цахим худалдаанд ашиглах

19.

Цахим харилцаанд соёлын ямар гол зарчим байдаг вэ?

a)

Хүндэтгэх, шударга байдал, хувийн мэдээллийг хамгаалах

b)

Хэзээ ч хүлцвэрлэж болохгүй

c)

Хүний эрхийг үл тоомсорлох

d)

Зөвхөн хөгжилтэй контент хийх

20.

Дараах аль нь цахим харилцааны соёлд хамаарахгүй вэ?

a)

И-мэйл, чат, нийгмийн сүлжээнд хүндэтгэлтэй бичих

b)

Хувийн мэдээллийг зөвшөөрөгүй нийтлэх

c)

Маргаан, үл ойлголцлыг эв зүйгээр шийдвэрлэх

d)

Бусдын санааг хүндэтгэх

21.

Цахим харилцаанд ямар дадал хамгийн чухал вэ?

a)

Сөрөг мэдээлэл тараах

b)

Бусдын хувийн мэдээллийг хамгаалах

c)

Бусдыг доромжлох

d)

Өөрийгөө зөвхөн сурталчлах

22.

“Cyberbullying” буюу цахим дээр дарамтлах, доромжлох үйлдэл нь цахим соёлын аль зарчимд зөрчдөг вэ?

a)

Хүндэтгэл

b)

Шударга байдал

c)

Хүний нууц

d)

Дээрх бүгд

23.

Цахим орчинд зөв харилцааны соёлыг бий болгоход юу хамгийн чухал вэ?

a)

Шударга ёс, бусдыг хүндэтгэх, мэдээллийг зөв хэрэглэх

b)

Зөвхөн өөрийн сайн сонирхлыг хамгаалах

c)

Хувийн мэдээллийг олон нийтэд тараах

d)

Сөрөг сэтгэгдэл тараах

24.

Цахим харилцааны соёлыг сайжруулахад ямар арга хэрэглэх болно вэ?

a)

Ёс зүйн дүрэм, гарын авлага мөрдөх

b)

Бусдын сэтгэгдлийг хүндэтгэх

c)

Мэдээллийг зөв ашиглах

d)

Дээрх бүгд