wayground logo

Free Printable Worksheets

Font size

S
M
L
XL
Worksheets

10- р анги нийгмийн харилцаа

Total questions: 40

Worksheet time: 25mins

Name
Class
Date
1.
1. Хүмүүс хэрэгцээгээ хангах, зөрчил маргаан, эмх замбараагүй байдалд хүргэхгүйн тулд үүргээ хуваарилан, зохион байгуулалтад орж, хянаж зохицуулах замаар амьдарч буй хамтын амьдралын хэлбэр бол..................юм. Цэгийн оронд тохирох утгыг нөхнө үү.
a)
Нийгмийн байр суурь
b)
Нийгмийн бүтэц
c)
Нийгэм
d)
Нийгмийн үүрэг
e)
Нийгмийн институт
2.
2. Хүүхдүүд хамтран тоглох явцдаа дүрмээ хэлэлцэн тогтож, зохион байгуулалтад орж, бие даасан шийдвэр гаргах, гэр бүлээс гадуурх үйл ажиллагаанд оролцоход суралцдаг. Энэ нь нийгэмшихийн аль агентад хамаарах вэ?
a)
Сургууль
b)
Үе тэнгийнхэн
c)
Гэр бүл
d)
Хэвлэл мэдээлэл
e)
Ажлын байр
3.
3. Тоон судалгааны аргын онцлогийг тэмдэглэнэ үү.
a)
Задгай мэдээллээс ерөнхий сэдэв, нотолгоо гаргахыг зорино
b)
Мэдээлэл нь ажиглагдсан зан үйл, үг яриа байна
c)
Мэдээллийн утгыг ойлгох, дүрслэн харуулахаар зорино
d)
Стандартчилагдсан загварын дагуу үр дүнг бичих албагүй
e)
. Математик статистикийн аргуудаар шинжилгээ хийнэ
4.
4. Анги танхимдаа дүрсгүйтэхгүй байх, даалгаврыг нягт нямбай гүйцэтгэх, сургуулийн дэг журмыг баримтлах зэрэг замаар хүүхэд нийгэмшиж байдаг. Энэ нь нийгэмшилтийн аль агентад хамаарах вэ?
a)
Үе тэнгийнхэн
b)
Гэр бүл
c)
Сургууль
d)
Хэвлэл мэдээлэл
e)
Ажлын байр
5.
5. Чанарын судалгааны аргын онцлогийг тэмдэглэнэ үү.
a)
Математик статистикийн аргуудаар шинжилгээ хийнэ
b)
Хэмжилтийг мэдээлэл цуглуулахаас өмне хийж стандартчилна
c)
Цөөн тооны хувьсагч хоорондын хамаарлыг шалгахыг зорино
d)
Стандартчлагдсан загварын дагуу үр дүнг бичнэ
e)
Задгай мэдээллээс ерөнхий сэдэв, нотолгоог олж авахад дүн шинжилгээ хийнэ
6.
6. Шинэ мэдлэг бүтээх, мэдлэгийг хойч үедээ дамжуулах, өсвөр үеийг нийгэмшүүлэх, боловсон хүчнийг бэлтгэх нь нийгмийн аль институтын үүрэг вэ?
a)
Гэр бүлийн
b)
Боловсролын
c)
Улс төрийн
d)
Эдийн засгийн
e)
Шашны
7.
7. Нийгмийг амьд биетэй төстэй хэмээн үзэж, эд эрхтэн нь тухайн амьд биеийг амьдруулахын төлөө үүрэг гүйцэтгэж байдгийн адил нийгмийн институт нь нийгмийн болон бусад оршин тогтнолын төлөө тодорхой үүрэг гүйцэтгэдэг гэсэн онол аль нь вэ?
a)
Нийгмийн онол
b)
Шалтгаант чанарын онол
c)
Харилцан үйлдлийн онол
d)
Зөрчилдөөний онол
e)
Бүтэц чиг үүргийн онол
8.
8. Бараа үйлчилгээний үйлдвэрлэл, хуваарилалт, хэрэглээг хангах, хязгаарлагдмал хомс нөөц баялгаар хязгааргүй хэрэгцээг хангах нь нийгмийн аль институтын үүрэг вэ?
a)
Гэр бүлийн
b)
Боловсролын
c)
Эдийн засгийн
d)
Улс төрийн
e)
Шашны
9.
9. Сонгуульд оролцож, саналаа өгөхийн төлөө тэмцэж байсан эмэгтэйчүүдийг дорд үзэж, улмаар хорих, шийтгэх, янз бүрийн нэр хоч өгч байсан нь өнөөгийн ардчиллын өнцгөөс харвал хэм хэмжээг зөрчсөн үйлдлийн ямар төрөлд хамаарагдахыг олж тэмдэглэ.
a)
Албан ёсны хяналт
b)
Нийгмийн хяналт
c)
Гэмт хэрэг
d)
Албан бус хяналт
e)
Нийгмийн гажуудал
10.
10. Нийгэм нь нийгэм эдийн засгийн нөөц баялгийн төлөө өөр хоорондоо өрсөлдөгч бүлгүүдээс тогтдог гэж үздэг онолын хандлага аль вэ?
a)
Харилцан үйлдлийн онол
b)
Бүтэц чиг үүргийн онол
c)
Зөрчилдөөний онол
d)
Нийгмийн онол
e)
Шалтгаант чанарын онол
11.
11. Нийгмийн амьдралд үндсэн эргэлт гаргадаг, харьцангуй хурдтай, чанарын гүнзгий өөрчлөлтийг юу гэж нэрлэдэг вэ?
a)
Дэвшил
b)
Хувьсал
c)
Шинэчлэл
d)
Хувьсгал
e)
Ухралт
12.
12. Гэр бүлийн экзогами ёс аль нь вэ?
a)
Гэрлэлтийг тодорхой нэг бүлгээс үл хамааруулан зохицуулдаг ёс
b)
Гэрлэлтийг тодорхой бүлгээс дотоодод нь баталгаажуулдаг ёс
c)
Гэр бүл болсон хосууд эхнэрийн эцэг эхийн гэрт амьдрах ёс
d)
Гэр бүл болсон хосууд нөхрийн эцэг, эхийн гэрт амьдрах ёс
e)
Гэр бүл болсон хосууд шинэ нутаг сонгож эцэг эхээсээ тусдаа амьдрах ёс
13.
13. Нийгмийн гажуудлын төрөлд аль нь хамаарахгүй вэ?
a)
Хууль зөрчих
b)
Гэмт хэрэг үйлдэх
c)
Дээд боловсрол эзэмшээгүй байх
d)
Архинд донтох
e)
Хар тамхи хэрэглэх
14.
14. Нийгмийн тогтолцооны макро бүтцэд бус харин нийгмийн амьдралын микро тал буюу хүмүүсийн өдөр тутмын харилцаанд илүүтэй анхаардаг нийгмийг судлах онолын хандлага аль нь вэ?
a)
Бүтэц чиг үүргийн хандлага
b)
Харилцан үйлдлийн хандлага
c)
Тогтолцооны хандлага
d)
Зөрчилдөөний хандлага
e)
Шалтгаант чанарын хандлага
15.
15. Нийгмийн байр суурийг илтгэх олдмол статусын жишээ аль нь вэ?
a)
Би Булган аймагт төрсөн.
b)
Миний аав Алаг адуу овогтой.
c)
Би 11 настай.
d)
Би сагсан бөмбөгийн 1-р зэрэгтэй.
e)
Миний ээж монгол үндэстэн.
16.
16. Гэр бүлийн эндогами ёс аль нь вэ?
a)
Гэрлэлтийг тодорхой бүлгийн дотоодод нь баталгаажуулдаг ёс
b)
Гэрлэлтийг тодорхой бүлгээс үл хамааруулан зохицуулдаг ёс
c)
Гэр бүл болсон хосууд эхнэрийн эцэг эхийн гэрт амьдрах ёс
d)
Гэр бүл болсон хосууд нөхрийн эцэг эхийн гэрт амьдрах ёс
e)
Гэр бүл болсон хосууд шинэ нутаг сонгож, эцэг эхээсээ тусдаа амьдрах ёс
17.
17. Нийгмийн гажуудлын төрөлд аль нь хамаарах вэ?
a)
Улс төрийн намд гишүүнээр элсэхгүй байх
b)
Дээд боловсрол эзэмшээгүй байх
c)
Сонгуульд нэрээ дэвшүүлэхгүй байх
d)
Гэмт хэрэг үйлдэх
e)
Жагсаал цуглаанд оролцохгүй байх
18.
18. Нийгмийн байр суурийг илтгэх төрөлх статусын жишээ аль нь вэ?
a)
Би Булган аймгийн Орхон сумын дунд сургуульд сурч байв.
b)
Миний аав Алаг адуу овогтой
c)
Би сагсан бөмбөгийн I зэрэгтэй
d)
.Болд багш мэргэжилтэй
e)
.Миний өвөө улсын тэргүүний тариаланч
19.
19. “Нийгмийн бүтэц гэдэг нь нийгмийн хэсэг, элементүүдийн хооронд бэхжсэн тогтвортой харилцаа холбоо” гэж үзсэн социологич хэн бэ?
a)
О.Конт
b)
Ж.Г.Мид
c)
В.Занден
d)
К.Маркс
e)
М.Вебер
20.
20. Нийгэмшилтийн явцад хувь хүн өөрийгөө нийгмийн тодорхой бүлэг, нийтлэг, нийгэмд харьяалуулан, тэрхүү бүлэг, нийтлэг, нийгмээ илэрхийлэгч онцлог шинжийг нь тээгч нь болдог.Үүнийг ямар ойлголтоор илэрхийлдэг вэ?
a)
Адилсал
b)
Тээгч
c)
Нийгмийн нийтлэг
d)
Бүлэг
e)
Нийгэмшилт
21.
21. Нийгэмшилтийн гол агентад аль нь хамаарахгүй вэ?
a)
Гэр бүл
b)
Сургууль
c)
Үе тэнгийнхэн
d)
Хэвлэл мэдээлэл
e)
Сүм хийд
22.
22. Судлаач нийгмийн тухай үнэн бодит, шинэ зүйлийг илрүүлэх ажиллагааг хэрэгжүүлэх аргуудын цогцыг ... гэнэ.
a)
Нийгмийн бүтэц
b)
Нийгмийн үйл явц
c)
нийгмийн судалгаа
d)
Нийгмийн харилцан үйлдэл
23.
23. Нийгэм , нийгмийн бүлгийн олонхи гишүүдийн хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, хүлээлттэй үл нийцэх төлөв.
a)
Нийгмийн хяналт
b)
Нийгмийн хэм хэмжээ
c)
Нийгмийн гажуудал
d)
Конформист
24.
24. Гажуудлыг арилгах үүднээс нийгмийн гишүүдийн зүгээс гажуудагчийг шийтгэх, засан хүмүүжүүлэх зэрэг хэлбэрээр авч буй арга хэмжээнүүдийн цогцыг ...гэнэ
a)
Нийгмийн арга хэмжээ
b)
Нийгмийн хяналт
c)
Албан хяналт
d)
Албан бус хяналт
25.
25. Аль нь албан хяналтын төрөлд орохгүй вэ?
a)
Ажлаас халах
b)
Эрхийг нь хязгаарлах
c)
Шүүмжлэх
d)
Хорих
26.
26. Аль нь албан бус хяналтын төрөлд хамаарахгүй вэ?
a)
Нүд үзүүрлэх
b)
Сануулга өгөх
c)
Шоолох
d)
Дургүйцэх
27.
27. Хүмүүс урьд өмнө тогтсон үнэт зүйлс, өөрийн мэдрэмж, зан үйлийн загвараа эрс өөрчилдөг. Жишээ нь: сэтгэцийн эмнэлэгт хэвтэх, шоронд хоригдох зэрэг тохиолдолд итгэж байсан зүйлээсээ ухарч, хатуу ширүүн дэг журамд зохицон, өөрийгөө хүлээн авах дүр зургаа өөрчлөх гарцаагүй нөхцөлд ордог . Энэ нь:.....
a)
Адилсал
b)
Дахин нийгэмшилт
c)
Анхдагч нийгэмшилт
d)
Нийгмийн харилцан үйлдэл
e)
Нийгмийн санкц
28.
28. Нийгэмшилтэд нөлөөлж буй хувь хүн бүлэг байгууллага нийгмийн тодорхой нөхцлүүдийн цогцыг...................гэнэ
a)
.Гэр бүл
b)
Нийгэмшлийн агент
c)
Дахин нийгэмшилт
d)
Адилсал
29.
29. Ерөнхий дүгнэлт буюу онолын санааг нэгжид буулган дүгнэлтэд хүрэх аргыг .....гэнэ
a)
Индукцийн арга
b)
Дедукцийн арга
c)
Анкетын арга
d)
Асуулгын арга
30.
30. Гажуудлыг арилгах үүднээс нийгмийн гишүүдийн зүгээс гажуудагчийг шийтгэх засан хүмүүжүүлэх зэрэг хэлбэрээр авч буй арга хэмжээнүүдийн цогцыг.........................гэнэ.
a)
Нийгмийн гажуудал
b)
Нийгмийн хэм хэмжээ
c)
Нийгмийн хяналт
d)
.Нийгмийн судалгаа
31.
31. Бүтэц чиг үүргийн онолыг үндэслэгч нь
a)
А.К.Маркс
b)
Э.Дюркгейм
c)
Ж.Г.Мид
d)
Р.Мертон
e)
О. Конт
32.
32. Нийгмийн харилцан үйлдлийн явцад хувь хүн бусдын үүргийг хүлээн авах замаар өөрийн “Би нь бүрэлдэн бий болдог” гэсэн Ж.Г.Мидийн тайлбар нь онолын аль хандлагад хамаарах вэ?
a)
Марксизм
b)
Бэлгэ тэмдгийн харилцан үйлдлийн онол
c)
Бүтэц-үүргийн онол
33.
33. Эхчүүдийн орлогыг нэмэгдүүлэх зорилготой халамжийн бодлого нь тэдний хөдөлмөр эрхлэлтийн түвшинг бууруулан, бусдаас хамааралт байдлыг нэмэгдүүлж болзошгүй байдаг. Энэ нь аль чиг үүргийн жишээ вэ?
a)
чиг үүрэг
b)
Далд чиг үүрэг
c)
Сөрөг чиг үүрэг
34.

Шинэ үзэл санаа дэлгэрүүлэгчдэд тухайн цаг үед нь ноёрхогчдын зүгээс ямагт дайсагнасан, үл тоож ханддаг ч, нийгэмд өөрчлөлтийг эхлүүлдэг. Жишээ нь, XX зууны эхэн үед сонгуульд оролцож саналаа өгөхийн төлөө тэмцэж байсан эмэгтэйчүүдийг дорд үзэж, улмаар хорьж шийтгэж байжээ... Ийнхүү ноёрхогч хэм хэмжээг хэн нэгэн хүн, хэсэг бүлэг хүмүүс эр зориг, тууштай тэмцлээрээ зөрчсөний үр дүнд өөрчлөлтийг авчирдаг. Энэхүү жишээ ямар ойлголтыг илэрхийлж байна вэ?

a)

 Гажуудлын харьцангуй мөн чанар

b)

Гажуудлын сөрөг үр дагавар

c)

Гажуудлын эерэг үр дагавар

d)

Гажуудлын ил чиг үүрэг

35.

Индукцийн аргыг зөв эрэмбэд оруулна уу.

Өгөгдөл: /a-онол, b-асуулт, с-нэгтгэн дүгнэх, d-туршилт буюу дүн шинжилгээ, е-ажиглалт буюу мэдээлэл цуглуулалт/

a)

1b2d3e4a5c

b)

 1e2d3b4a5c

c)

1b2e3d4a5c

d)

 1b2e3d4c5a

36.

Дараах ойлголтуудаас чанарын судалгаанд аль нь хамаарах вэ?

a)

1, 4

b)

2, 5

c)

4, 5

d)

3, 4

37.

Дараах ойлголтуудаас тоон судалгаанд аль нь хамаарах вэ?

a)

2, 4

b)

2, 3

c)

 1, 2

d)

 1, 5

38.

Мэдээлэл цуглуулах аргуудыг тохирох өгөгдөлтэй нь зөв харгалзуулна уу.

a)

а3, b5, c1

b)

а2, b5, c1

c)

a2, b1, c5

d)

а4, b1, c5

39.

Мэдээлэл цуглуулах аргуудыг тохирох өгөгдөлтэй нь зөв харгалзуулна уу.

a)

А. a2, b3, c5

b)

а3, b2, c5

c)

a2, b3, c4

d)

a3, b1, c4

40.

5 настай нэгэн охиныг ноорхой хувцас өмсгөж, нөгөө охиныг үнэтэй брэндийн хувцас өмсгөн дэлгүүрийн үүдэнд зогсоон “ утсаараа яриулаач” гэж хүмүүсээс тусламж хүсэхэд алинд нь илүү анхаарал хандуулж байгааг судлах, хамаарлыг нь илрүүлэхээр зохиомол орчин бүрдүүлэх замаар судалгаа хийсэн гэж үзвэл аль аргад хамаарах вэ?

a)

 Ажиглалт

b)

Туршилт

c)

Фокус ярилцлага

d)

Контент анализ