Wayground logo

Free Printable Worksheets

Font size

S
M
L
XL
Worksheets

цэз

Total questions: 23

Worksheet time: 12mins

Name
Class
Date
1.

Цагдаагийн төв байгууллагын даргыг томилох эрх бүхий албан тушаалтныг сонго.

a)

Дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн

b)

Дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний санал болгосноор Засгийн газар томилно.

c)

 Дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний санал, цагдаагийн төв байгууллагын тэргүүн дэд даргын саналыг харгалзан Улсын Их Хурал томилно.

 

d)

УИХ

2.

   Цагдаагийн байгууллагын албаны өндөржүүлсэн бэлэн байдлыг хэн шийдвэрлэх вэ?

a)

Засгийн газар

b)

Шүүх

c)

УИХ

d)

Цагдаагийн төв байгууллагын дарга

3.

Цагдаагийн төв байгууллагаас бусад цагдаагийн байгууллага, алба, нэгжийн байршил, байрны стандартыг хэн тогтоодог вэ?

a)

Хууль зүй Дотоод Хэргийн Яамны сайд

b)

Цагдаагийн Төв Байгууллагын дарга

c)

Нийслэлийн Цагдаагийн Газрын дарга

d)

Нутаг Дэвсгэр Хариуцсан Цагдаагийн Байгууллагын дарга

4.

     Аль нь зөв бэ

a)

Цагдаагийн алба туг, бэлгэ тэмдэгтэй байна.

b)

Цагдаагийн алба туг, бэлгэ тэмдэг, дуулалтай байна.

c)

Цагдаагийн алба бэлгэ тэмдэг, тамга,  туг, сүлдтэй байна.

d)

Цагдаагийн алба туг, тамга, дуулалтай  байна.

5.

Түр саатуулах байранд эсхүл хэдэн цаг хүртэлх хугацаагаар саатуулах вэ?

a)

6

b)

24

c)

12

d)

16

6.

                      гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд ямар арга хэмжээ авч болохгүй вэ?

a)

A.     арга хэмжээ

b)

A.     Нөлөөллийн арга хэмжээ

c)

A.     Зааварчлах арга хэмжээ

 

d)

A.     Хязгаарлалтын арга хэмжээ

7.

  Сураггүй алга болсон хүнийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлахдаа ямар мэдээллийг заавал оруулах вэ?

a)

Хувь хүний зургийг байршуулах, алга болсон өдрийн цаг, байршлыг тодорхойлох

b)

Гэр бүлийн бүх гишүүдийн хувийн мэдээллийг нийтлэх

c)

Цагдаагийн байгууллагын хариуцсан ажилтны нэрийг оруулах

d)

Дээр бүгд буруу

8.

Цагдаагийн алба хаагч ямар тохиолдолд биеийн хүч хэрэгдэх эрхтэй вэ?

a)

Хүний амь нас, эрүүл мэндэд ноцтой аюул учруулах нөхцөлд

b)

Хүнтэй маргаан гарах үед

c)

Зөрчил гаргасан этгээдийг шийтгэх зорилго

d)

Гэмт хэргийн талаарх иргэдээс мэдээлэл авах үед

9.

Цагдаагийн алба хаагч ямар тохиолдолд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах, эсхүл тээврийн хэрэгслийг түр саатуулж болох вэ?

a)

Тээврийн хэрэгслийг эрэн сурвалжилж байгаа

b)

Жагсаал, цуглааны ойр орчимд байсан

c)

Тохиромжгүй цаг газарт  байсан

d)

Тусгай дуут дохио хэрэглэсэн

10.

............... ажиллагааг явуулахдаа өрөө, тасалгаа болон цоожтой сав, шүүгээ зэргийг түүнийг өмчилж, эзэмшиж, ашиглаж буй этгээд эсвэл тэдгээрийн гэр бүлийн гишүүн, холбогдох этгээдээр өөрсдөөр нь нээлгэж боломжгүй тохиолдолд хөндлөнгийн гэрч оролцуулан бүрэн бүтэн байдал, эвдрэл гэмтлийг нь сайтар шалгаж үзнэ. 

a)

Орон байранд нэвтрэх

b)

Орон байранд үзлэг хийх

c)

Битүүмжлэх

d)

Эд хөрөнгө хураан авах

11.

Гэмт хэрэг, зөрчлийн талаар гаргасан гомдол, мэдээллийг шалгах явцад иргэн, албан тушаалтнаас хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар мэдүүлснийг бэхжүүлэн авсан буюу Цагдаагийн албаны тухай хуульд заасан “тэмдэглэл”-ийг юу гэж нэрлэх вэ?

a)

Мэдүүлэг авах

b)

Нотлох баримт авах

c)

Мэдээлэл цуглуулах

d)

Тайлбар гаргуулах, авах

12.

Гэмт хэрэг, зөрчлийг таслан зогсоох, гэмт хэрэг, зөрчил үйлдсэн этгээдийг мөрдөн хөөх, отолт хийж баривчлах үед байгууллага, иргэний орон байр, эзэмшил газарт цагдаагийн алба хаагч нэвтрэн орох асуудлыг хэний зөвшөөрлөөр шийдвэрлэх вэ?

a)

ЦЕГ-н дарга

b)

Шүүх

c)

Прокурор

d)

Орон байр, эзэмшлийн эзэн

13.

Орон байр” гэх нэр томьёонд хамаарахыг сонго.

a)

орон сууц

b)

урц, майхан

c)

зочид буудал, амралт, сувиллын газар,

d)

Дээрх бүгд

14.

Цагдаагийн байгууллагаас замын хөдөлгөөний урсгал чиглэлийг өөрчлөх, хязгаарлах, хаахад анхаарах зүйлсэд хамаарахгүйг сонгоно уу!

a)

зайлшгүй шаардлага бий эсэх;

b)

зайлшгүй шаардлагатай тохиолдолд шуурхай ажиллах;

c)

 үүрэг гүйцэтгэж буй алба хаагч нар удирдлагыг үнэн зөв мэдээ, мэдээллээр  тасралтгүй хангаж байх.

d)

Дээрх бүгд

15.

1.     Дараах өгөгдлөөс зөвийг ол.

a)

Хүн барьцаалсан гэмт хэргийг таслан зогсоох ажиллагааны үеэр гэмт этгээд үйлдлээ цааш үргэлжлүүлж бусдын амь насанд шууд аюул учруулахаар байвал удирдах албан тушаалтан шийдвэр гаргана.

b)

Хүн барьцаалсан гэмт хэргийг таслан зогсоох ажиллагааны үеэр гэмт этгээд үйлдлээ цааш үргэлжлүүлж бусдын амь насанд шууд аюул учруулахаар байвал хэргийн газарт очсон алба хаагч бие даан шийдвэр гаргана.

c)

Хүн барьцаалсан гэмт хэргийг таслан зогсоох ажиллагааны үеэр гэмт этгээд үйлдлээ цааш үргэлжлүүлж  бусдын амь насанд аюул учруулж болзошгүй байвал хэргийн газарт очсон алба хаагч бие даан шийдвэр гаргана.

d)

Зөв өгөгдөл алга.

 

16.

Гэмт хэрэг, зөрчлийн газарт эхлэн очсон алба хаагч гарсан хэрэг, зөрчлийн талаар тухайн газарт байгаа хүмүүстэй ярилцаж тодруулах зүйлсээс илүүцийг ол

a)

гэмт хэрэг, зөрчил үйлдсэн этгээдийн нас, хүйс, гадаад төрх байдал, онцлог, хувцаслалт, ирсэн, явсан \Чиглэл

b)

гэмт хэрэг, зөрчил үйлдсэн этгээд, хохирогчийн хоорондын харилцаа, тэдгээрийн сэтгэл зүйн байдал

c)

хохирогчийн нас, хүйс, гадаад төрх байдал, онцлог, хувцаслалт, ирсэн, явсан чиглэл

d)

Аль нь ч биш

17.

Гэмт хэрэг, зөрчил үйлдэж байгаа болон үйлдсэн тухай үндэслэлтэй сэжиг байгаа тохиолдолд гэмт хэрэг, зөрчлийн шинж тэмдгийг тогтоохын тулд зөвшөөрөл шаардахгүйгээр шууд хийгдэх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар прокурорын зөвшөөрөл шаардахгүйгээр шууд хийгдэх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх зөвшөөрсөн ажиллагааг.

a)

Тодорхой ажиллагаа

b)

Хойшлуулшгүй ажиллагаа

c)

Баримтыг шалгах ажиллагаа

d)

Үзлэгийн өмнө үйл ажиллагаа

18.

Хойшлуулшгүй ажиллагааны төрөлд хамаарахгүйг олно уу? 

a)

Баримт бичгийг үзэж шалгах

b)

Хүний бие, тээврийн хэрэгсэл, ачаа тээшинд үзлэг хийх

c)

Эд юмс, баримт бичиг, тээврийн хэрэгслийг саатуулах, түр хураан авах

d)

Хэрэг бүртгэлтийн болон зөрчлийн хэрэг нээх

 

19.

Хүний бичиг баримтыг шалгахад баримтад үзлэг хийхэд анхаарах зүйлийг олно уу ?

a)

Шалгуулагчийн бичиг баримтыг гаргуулан авах

b)

Бичиг баримтын бүрдэл хэсгийг нэг бүрчлэн нягтлан үзэх

c)

Шуурхай удирдлагын албанаас лавлагаа авах

d)

Зөвхөн тухайн хүнийг хэн болохыг тодорхойлох боломжтой бичиг баримтыг авч шалгах

 

20.

Үзлэг хийхэд анхаарах зүйлээс хамааралгүйг олно уу?

a)

Шалгуулагчтай мэндчилж, албаны үг хэллэг хэрэглэж харьцана

b)

Үзэгдэх орчин хязгаарлагдсан буюу харанхуй нөхцөлд үзлэг явуулахгүй байх

c)

Олон нийтийн дургүйцлийг илт төрүүлэхүйц нөхцөл байдалд үзлэг хийхээс зайлсхийнэ

d)

Хувийн байдлыг нь харгалзан үзлэг хийхгүй байж болно.

21.

Хүний биед хийх үзлэг төрөлд хамаарахыг олно уу?

a)

Хүний биеийн ил харагдах хэсгийг харж шалгах үзлэг

b)

 Өмсөж яваа хувцсанд хийх үзлэг

c)

Биеийн эрхтэнд үзлэг хийх

d)

Бүгд зөв

22.

Цагдаагийн алба хаагч гэж хэнийг хэлэх вэ?

a)

Цагдаагийн тангараг өргөж, цагдаагийн аль нэг байгууллагад томилогдон ажиллаж байгаа иргэнийг цагдаагийн алба хаагч гэнэ.

b)

Цагдаагийн тангараг өргөж, цагдаагийн аль нэг байгууллагад томилогдон ажиллаж байгаа цагдаагийн цолтой иргэнийг цагдаагийн алба хаагч гэнэ.

c)

Цагдаагийн аль нэг байгууллагад томилогдон ажиллаж байгаа цагдаагийн цолтой иргэнийг цагдаагийн алба хаагч гэнэ.

d)

Цагдаагийн тангараг өргөж цагдаагийн цолтой иргэнийг цагдаагийн алба хаагч гэнэ.

23.

Цагдаагийн байгууллага гэж юу вэ?

a)

Төрийн тусгай чиг үүрэг бүхий байгууллага.

b)

Хувийн байгууллага.

c)

Үйлчилгээний байгууллага.

d)

Нийтийн эрх ашгийг хамгаалах байгууллага.