wayground logo

Free Printable Worksheets

NEW

Font size

S
M
L
XL
Worksheets

Био-уусгалт 12 сонгон

Total questions: 20

Worksheet time: 10mins

Name
Class
Date
1.

Хэдэн онд анх био-уусгалтад бактерийн үүргийг нээж илрүүлсэн бэ

a)

1948

b)

1950

c)

1947

d)

1949

2.

1950 онд ..................................................................

a)

байгальд орших биоуусгалтын зэсийн овоолго олджээ

b)

анхны био-уусгалтаар алт олборлох үйлдвэр байгуулагдсан

c)

анх био-уусгалтад бактерийн үүргийг нээж илрүүлсэн

3.

................ онд анхны био-уусгалтаар алт олборлох үйлдвэр байгуулагдсан.

a)

1947

b)

1950

c)

1982

d)

1980

4.

Энэ мөөгөнцөр нь орчиндоо Нимбэгийн хүчил, Хурагны хүчил, болон Глюконы хүчил зэргийг ихээр ялгаруулдаг. •Эдгээр хүчлүүд нь металлын хүдрийг идэж, металлыг уусдаг хэлбэрт оруулдаг.

a)

Aspergillus niger

b)

Thiobacillus thio-oxidans:

c)

Rhizopus arrhizus

d)

Thiobacillus ferro- oxidans

5.

Жилд олборлох нийт зэсийн тодорхой хувийг (20%-25%) хөрсөнд их хэмжээгээр тархсан ................................ гэдэг хемоавтотроф бактерийг ашиглан олборлодог.

a)

Thiobacillus thio- oxidans

b)

Aspergillus niger

c)

Thiobacillus ferro-oxidans

d)

Pseudomonas aeruginosa

6.

Энэхүү мөөгөнцөр нь био-шингээлт хийх чадвараараа дэлхийд алдартай. Түүний эсийн хананд агуулагдах хитин болон хитозан нь ураны ионыг уусмалаас өөртөө наалдуулж, маш хүчтэй шингээж авдаг.

a)

Aspergillus niger

b)

Rhizopus arrhizus

c)

Pseudomonas aeruginosa:

d)

Thiobacillus ferro- oxidans

7.

Био-уусгалт явуулдаг бичил биетнүүдийн шинж чанарт аль нь хамаарахгүй вэ?

a)

Хүчиллэг орчинд тэсвэртэй

b)

Гетеротроф шинж чанартай

c)

Хүнд металд тэсвэртэй

d)

Хүчилтөрөгч шаардагддаг

8.

Био-уусалт нь ихэвчлэн хүхрийн хүчлийн оролцоотой явагддаг тул эдгээр бактериуд Ph.....................буюу маш хүчтэй хүчиллэг орчинд амьдарч, үржих чадвартай байдаг.

a)

1.0-2.0

b)

1.0-5.0

c)

3.0-7.0

d)

1.0-3.0

9.

Эрчим хүчээ дараах нэгдлүүдийн исэлдэлтээс гаргаж авдаг: Үүнд

Төмөр (Fe⁺): Хоёр цэнэгт төмрийг гурван цэнэгт төмөр болгон исэлдүүлэх.

Хүхэр (S): Хүхэр болон түүний нэгдлүүдийг исэлдүүлэх нь био-уусгалт явуулдаг бичил биетнүүдийн ямар шинж чанарт хамаарах вэ?

a)

Органик бус бодисоор хооллодог (Хемолитотроф)

b)

Автотроф шинж чанар

c)

Гетеротроф шинж чанар

d)

Аэробик (Хүчилтөрөгч шаарддаг)

10.

Аль нь био-уусгалтын бэлтгэл үе шат вэ?

a)

Acidithiobacillus төрлийн бактериуд хүдрийн гадаргуу дээр бэхлэгдэж, сульфидын эрдсийг исэлдүүлэн металлын ионуудыг (M⁺) чөлөөлнө. Энэ үед Fe2+ ион Fe3+ болж исэлдэнэ.

b)

Төмрийн (III) ион нь зэсийн сульфидыг уусдаг зэсийн сульфат болгон исэлдүүлнэ. Энд хатуу төлөвт байсан зэс CuS нь уусмал байдалтай Cu2+ болж хувирдаг.

c)

Сульфидын хүдрийг (Cu, Zn, Co, Au агуулсан) том овоо болгон бэлтгэнэ. Овоолгын дээрээс хүчлийн уусгагч уусмалыг (Fe2+ ,H⁺) хоолойгоор шүршинэ.

d)

Зэсийн сульфатыг төмрийн үртсээр ангижруулан олборлоно. Уусмал дахь зэсийг төмрөөр түрэх урвал явагдана.

11.

CuS + 2Fe3+ Cu2+ + 2Fe2+ + S 0

Дээрх урвал нь био-уусгалтын аль үйл явцын урвалын тэгшитгэл вэ?

a)

Бактерийн исэлдэлт

b)

Металл ялгаж авах

c)

Бэлтгэл үе шат

d)

Химийн уусгалт

12.

Дараах урвалын тэгшитгэл био-уусгалтын аль үе шатанд хамаарах вэ?

Cu2+ (aq) + Fe(s) =Cu(s) + Fe2+ (aq)

a)

Бактерийн исэлдэлт

b)

Металл ялгаж авах

c)

Бэлтгэл үе шат

d)

Химийн уусгалт

13.

Био-уусгалтын үйл явцыг зөв дараалалд оруулсан хувилбарыг сонгоорой.

1.Химийн уусгалт 2.Бэлтгэл үе шат 3.Металл ялгаж авах 4.Бактерийн исэдэлт

a)

1-2-3-4

b)

2-4-3-1

c)

4-2-1-3

d)

2-4-1-3

14.

:Бичил биетнүүд нь байгалийн замаар урвалыг хурдасгадаг тул эрчим хүчний хэрэглээ багатай байдаг нь био уусгалтын ямар давуу тал болох вэ?

a)

Байгаль орчинд ээлтэй технологи

b)

Технологийн уян хатан чанар

c)

Эдийн засгийн хэмнэлттэй байдал

d)

Хаягдалгүй үйлдвэрлэл

15.

Газар дээр нь олборлох боломж: Хүдрийг заавал уурхайгаас гаргаж тээвэрлэхгүйгээр, байгаа газарт нь уусгагч уусмал шахах замаар металл олборлох боломжтой байдаг. Энэ нь био уусгалтын ямар давуу талыг харуулсан бэ?

a)

Технологийн уян хатан чанар

b)

Хаягдалгүй үйлдвэрлэл

c)

Байгаль орчинд ээлтэй технологи

d)

Эдийн засгийн хэмнэлттэй байдал

16.

Аль нь био-уусгалтын аргаар зэс олборлохын үндсэн эрсдэл вэ?

a)

Хүчиллэг усны алдагдал

b)

Утаа, химийн хаягдал

17.

Био-уусгалтын аргаар зэс олборлоход хамаарах үзүүлэлтүүдийг сонгоорой

  1. 1. Эрчим хүч бага зарцуулна 2. Хүхэрлэг хий, тоос ихтэй 3. Агаарын бохирдрол бага

  2. 4.Хүчиллэг усны алдагдал 5.Хүдрийн агууламж өндөр 6.Хүдрийн агууламж бага

a)

1,3,4,5

b)

1,3,4,6

c)

2,3,4,5

d)

1,2,3.6

18.

Био уусгалтын сул талд хамаарахгүйг сонгоно уу

a)

Хүчиллэг усны бохирдол

b)

Байгаль орчинд ээлгүй технологи

c)

Бичил биетний хяналтгүй өсөлт

d)

Хүнд металлын дэгдэлт

19.

Био уусгалтын давуу талуудыг тайлбартай нь зөв харгалзуулаарай.

  1. 1. Эдийн засгийн хэмнэлттэй байдал

  2. 2. Байгаль орчинд ээлтэй технологи

  3. 3. Технологийн уян хатан чанар

  4. 4. Хаягдалгүй үйлдвэрлэл

  5. a.Хүдрийг заавал уурхайгаас гаргаж тээвэрлэхгүйгээр, байгаа газарт нь уусгагч уусмал шахах замаар металл олборлох боломжтой байдаг.

  6. b.Өмнөх олборлолтоос үлдсэн хаягдал овоолгыг дахин боловсруулж металл гарган авах замаар уурхайн орчныг цэвэрлэх, эдийн засгийн эргэлтэд оруулах

  7. c.Хайлуулах процесстой харьцуулахад хүхрийн давхар исэл (SO2 зэрэг агаар мандал болон озоны давхаргад хортой хий ялгаруулдаггүй.

  8. d.Бага агууламжтай хүдэр болон хаягдлаас металлыг (Cu, Zn, Co, Au) үр ашигтайгаар ялган авч болдог.

a)

1d 2c 3a 4b

b)

1b 2c 3a 4d

c)

1a 2c 3b 4d

d)

1d 2b 3c 4a

20.

Acidithiobacillus зэрэг бактериудыг ашигладаг боловч үйл явц дууссаны дараа эдгээр бичил биетүүд байгаль дээр үлдэж, орчны хүхэр болон төмрийг үргэлжлүүлэн исэлдүүлсээр байх аюултай.

Тэгвэл энэ нь аль аргаар зэс олборлохын сул талд тооцогдох вэ?

a)

Уламжлалт хайлуулах арга

b)

Био уусгалтын арга

c)

Уламжлалт ба био-уусгалтын арга