wayground logo

Free Printable Worksheets

Font size

S
M
L
XL
Worksheets

Зүрхний бүтэц, үүрэг

Total questions: 7

Worksheet time: 6mins

Name
Class
Date
1.

Зүүн ховдлын булчинлаг хана баруун ховдлынхоос харьцангуй зузаан байдгийн шалтгаан юу вэ?

a)

А. Зүүн ховдолд нүүрсхүчлийн хийгээр баялаг цус ирдэг учраас

b)

Б. Зүүн ховдол цусыг биеийн бүх хэсэг рүү (их эргэлт) шахахын тулд илүү их хүч гаргадаг учраас

c)

В. Зүүн ховдол цусыг зөвхөн уушги руу шахахад зориулагдсан учраас

2.

Төмөр дутагдсанаар цусны улаан эсийн гемоглобин үүсэлт саатаж, цус багадалт үүсдэг. Төмөр нь цусны аль хэсэгт голлон агуулагддаг вэ?

a)

А. Цусны сийвэнд

b)

Б. Цагаан эсэд

c)

В. Улаан эсийн гемоглобинд

d)

Г. Ялтасд

3.

Биеийн бүх хэсгээс цусыг зүрх рүү буцаан зөөвөрлөдөг судас нь аль вэ?

a)

А. Артерийн судас

b)

Б. Венийн судас

c)

В. Хялгасан судас

d)

Г. Тараагуур судас

4.

Шувуу болон хөхтөн амьтдыг "бүлээн цустан" гэж нэрлэдэг шалтгаан юу вэ?

a)

А. Биеийн температур нь гадаад орчныг дагаж хувьсдаг

b)

Б. Биеийн температураа тогтмол байлгах зохилдолгоотой учраас

c)
  • В. Зөвхөн халуун орчинд амьдрах чадвартай учраас

5.

Төмөр ихээр агуулдаг хүнсний бүтээгдэхүүнүүдийг сонгоно уу.

a)

А. Элэг

b)

Б. Мах

c)

В. Өндөг

d)

Г. Чихэр

6.

Цусны их эргэлт хаанаас эхэлдэг вэ?

a)

А. Зүүн ховдлоос

b)

Б. Баруун тосгуураас

c)

В. Уушгины артериас

7.

Цусны их эргэлт хаанаас эхэлж, хаана дуусдаг вэ?

a)

А. Баруун ховдлоос эхэлж, зүүн тосгуурт

b)

Б. Зүүн ховдлоос эхэлж, баруун тосгуурт

c)
  • В. Баруун тосгуураас эхэлж, зүүн ховдолд

d)

Г. Зүүн тосгуураас эхэлж, баруун ховдолд