NEW
Font size
Worksheetsоношлох 10
Total questions: 21
Worksheet time: 17mins
2. “ Нийгмийн бүтэц” гэсэн ойлголт аль нь вэ?
а. Хүмүүс хэрэгцээгээ хангах , зөрчид маргаан, эмх замбараагүй байдалд хүргэхгүйн тулд үүргээ хуваарилан зохион байгуулалтанд орж, хянаж, зохицуулах замаар амьдарч буй хамтын амьдралынх нь хэлбэр юм.
б. Нийгмийн хэсэг, элементүүдийн хооронд бэхэжсэн тогтвортой харилцаа холбоог хэлнэ
в. хүн амын болон соёлын нөхөн үйлдвэрлэлээрээ өөрийн залгамж, тогтвортой чанарыг хангадаг, нэг нутаг дэвсгэр дээр амьдардаг, өөрийн зохион байгуулалт эмх цэгц бүхий, улс төрийн хувьд бие даасан, өөрсдийгөө тухайн нийгэмд харьяалуулдаг хүмүүсийн тогтвортой нэгдэл
г. Хүмүүсийн үйлдэл, тэдгээрийн хоорондын харилцан үйлдэл, бөөгнөрөл, хүмүүсийн нэгдэл юм.
3.” Боловсрол нь хувь хүнийг нийгэмшүүлэх үүрэг гүйцэтгэдэг. Орчин үеийн нийгэмд хүмүүс сургуулийн орчинд олон цагийг өнгөрөөж байгаа ба гэрлээгүй хүмүүстэй танилцан, уулзаж, нөхөрлөж байна.
Уламжлал нийгэмд гэр бүл ,шашин нь хүмүүсийг ёс суртахууны хувьд нийгэмшүүлж , ижил шашны итгэл үнэмшил, үнэлэмжтэй хүмүүсийг гэрлүүлэх үүрэг гүйцэтгэж байсан юм. Харин орчин үеийн нийгэмд ижил шашинтай хүмүүс гэрлэх нь багасч, ойролцоо ба ижил боловсролтой хүмүүс гэрлэх нь ихэсч байна” гэж хэний үзэл вэ?
а.Н. Коперник
б. Спиц
в. М.Калмижн
г. М.Вебер
4. Санамсаргүй түүврийн аргыг ашиглан, олон хүн амыг хамруулан судлагдахууны дүр төрхийг тодорхойлох, шалтгаант хамаарлыг тодорхойлох зорилготой бол аль аргыг сонговол оновчтой вэ?
а. Ажиглалтын арга
б. Асуулгын арга
в. Ярилцлагын арга
г. Туршилтын арга
6.Аль нь тоон судалгааны арга вэ?
а. Мэдээллийн утгыг ойлгох, дүрслэн харуулахаар зорино
б. Мэдээлэл нь баримт бичиг, ажиглагдсан зан үйл, үг яриа байна
в. Хэмжилтийг мэдээлэл цуглуулахаас өмнө хийж, авах мэдээллээ стандартчилна.
г. Задгай мэдээллээс ерөнхий сэдэв, түүний нотолгоог олж авахад дүн шинжилгээ чиглэнэ
. “ Нийгэм нь хувь хүний хүсэл зоригоос үл хамаарах обьектив мөн чанартай тул нийгмийн судалгаагаар бодит байдал дахь үзэгдэл хоорондын зүй тогтлыг илрүүлж чадна. Мэдлэгийг бүтээхдээ байгаль судлаачдын адилаар дедукцийн арга буюу обьективаар судлан, онол бүтээх боломжтой” гэдэг нь нийгмийг судлах\ социологийн \ аль онол вэ?
а. Бүтэц чиг үүргийн онол
б. Марксизм \ шүүмжлэлт онол
в. бэлгэ тэмдгийн харилцан үйлдлийн онол
г. эдийн засгийн онол
. “ Нийгмийн бодит байдлыг обьективоор судлах боломжгүй ч далд оршин буй жинхэнэ бодит байдлыг илрүүлэхийн тулд зонхилох тайлбарт захирагдалгүйгээр судлан, бүтээгдсэн мэдлэгт дулдуйдан нийгмийг өөрчлөх боломжтой” гэдэг нь нийгмийг судлах \ социологийн \ аль онол вэ?
а. Бүтэц чиг үүргийн онол
б. Марксизм \ шүүмжлэлт онол
в. бэлгэ тэмдгийн харилцан үйлдлийн онол
г. эдийн засгийн онол
Тухайн байр суурь бүхий хүн юуг хийх нь зөвшөөрөгдөж байгааг ... гэнэ.
а. Эрх
б. Үүрэг
в. байр суурь
г. Хэм хэмжээ
Нийгэм , нийгмийн бүлгийн олонхи гишүүдийн хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, хүлээлттэй үл нийцэх төлөв.
а. Нийгмийн хяналт
б. нийгмийн хэм хэмжээ
в. девиаци
г. Конформист
Соёл судлал нь ...... зууны эхэн үед бие даасан шинжлэх ухаан болж хөгжжээ.
XIX
XXI
XX
XVIII
"Тодорхой бүлгийн гишүүдэд байдаг үнэт зүйлс, тэдгээрийн дагаж мөрддөг хэм хэмжээ болон материаллаг баялгийн багтаадаг цогц ойлголтыг соёл гэдэг" гэж хэн хэлсэн бэ?
Р.Бенедикт
А.Гидденс
Э.Тайлор
Э.Кассирер
"Зөгий шоргоолжны эд эсэнд нь шингэсэн үйлдэл хийх чадвар байдаг шиг хүнд төрөлхөөс заяадаггүй, ахмад үеэсээ залуу үе нь зориуд сурч мэдэж, өвлөх ёстой үйлдэл хийх чадвар байдгийг соёл гэж тэмдэглэдэг" гэж хэн хэлсэн бэ?"
Р.Бенедикт
А.Гидденс
Э.Тайлор
Э.Кассирер
"Соёл нь хүн нийгмийн гишүүн болохынхоо хувьд эзэмшдэг мэдлэг, итгэл үнэмшил, урлаг, ёс суртахуун, хууль, зан заншил болон бүсад чадвар дадлуудыг багтаасан цогц бүхэл юм" гэж хэн хэлсэн бэ?
Р.Бенедикт
А.Гидденс
Э.Тайлор
Э.Кассирер
"Соёл бол янз бүрийн бэлгэ тэмдгүүдийн нэгдэл юм" гэж хэн хэлсэн бэ?
Р.Бенедикт
А.Гидденс
Э.Тайлор
Э.Кассирер
Хүмүүсийн зан төлөвийг зохицуулдаг дэг журам, хууль дүрэм, ёс заншил зэргийг бүхэлд нь хэлнэ
Хэл
Бэлгэ тэмдэг
Үнэлэмж
Хэм хэмжээ
Мэдлэг
Юуг зөв гэж хүлээн зөвшөөрөх, бас юуг буруу зохисгүй гэж үзэх талаар нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн эрхэм чанаруудыг хэлнэ.
Хэм хэмжээ
Хэл
Бэлгэ тэмдэг
Үнэлэмж
Мэдлэг
Хүний оюуны ертөнцийг илэрхийлэгч, хадгалагч, дамжуулагч арга хэрэгсэл.
Хэл
Бэлгэ тэмдэг
Үнэлэмж
Хэм хэмжээ
Мэдлэг
Ангид шилжиж ирсэн хөрслөг бор хүүхдийг ангийнхан нь нигр гэж шоолон өдөр бүр жижүүр хийлгэдэг болжээ. Хүний эрхийн ямар зарчим зөрчигдөж байна вэ?
Тэгш байдлыг хангах
Түгээмэл салшгүй байх
Ялгаварлан гадуурхахгүй байх
Хуваагдашгүй байх
5 Улаанбаатарт амьдарч буй хүмүүс болон Хятадад амьдарч буй хүмүүс гэх мэт хаана ч байсан бүгдэд хүний эрх үйлчилдэг. Энэ нь ямар суурь зарчим бэ?
A Харилцан хамааралтай байх
B Хуваагдашгүй байх
C Түгээмэл салшгүй байх
D Тэгш байдлыг хангах
9 Хэсэг бүлэг хүмүүсийн тогтоосон хуулиар засгалдаг…….. гэх мэт замаглах хэлбэрүүдээс ялгаран……. оролцоотойгоор хүний эрхийг дээдэлдэг, эрх тэгш үйлчилдэг ……… бүрэлдэн тогтдог.
A rule by law,төрийн, rule of law
B rule of law,НҮБ ын , rule by law
C rule by law, иргэдийн, rule of law
D rule by law,төрийн бус байгууллагын, rule of law
18 Ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлүүдээс илүүцийг ол.
A ААН татан буугдсан
B Ажилтанд тэтгэвэр авах эрх үүссэн
C Томилолтоор өөр газар аар албан тушаалаар ажиллах болсон
D Ажил олгогчийн итгэлийг олж авсан
19 Иргэн нь хүний эрх эрх чөлөөг эдлэх эрхтэй бол захиргааны үүрэг нь………… юм. Харин захиргаа нь өргөдөл гомдлыг шийдвэрлэх үүрэгтэй бол иргэн нь ……….эрхтэй вм.
A захиргааны шийдвэр, өргөдөл гомдол гаргах эрх
B захиргааны тогтоол, өргөдөл гомдол гаргах эрх
C хүссэн мэдээллийг өгөх, мэдэх эрх
D өргөдөл гомдлыг шийдвэрлэх, өргөдөл гомдол гаргах эрх
