wayground logo

Free Printable Worksheets

NEW

Font size

S
M
L
XL
Worksheets

9-р анги эдийн засаг

Total questions: 25

Worksheet time: 12mins

Name
Class
Date
1.

“Ажилгүй хүн” гэдэг ойлголтыг илэрхийлэх жишээ аль нь вэ?

a)

A. Хөдөлмөрийн биржид бүртгүүлэн ажил идэвхтэй хайж байгаа хүн

b)

B. Хөгжлийн бэрхшээлийн улмаас хөдөлмөр эрхлэхгүй байгаа хүн

c)

C. Бага насны хүүхдээ харж гэртээ суудаг эмэгтэй

d)

D. Тэтгэвэрт гарсан ахмад настан

2.

Хөдөлмөрийн үнэ буюу хүний хөдөлмөрийг ашигласны төлөө түүний тоо, чанарт тохируулан төлж байгаа мөнгөн төлбөрийг ................. гэнэ.

a)

A. Төлбөр

b)

B. Хураамж

c)

C. Татвар

d)

D. Цалин

3.

Ямар нэгэн үр ашигтай, үр дүнд чиглэсэн, хүний биеийн болон оюуны үйл ажиллагааг ......................гэнэ.

a)

A. Хөдөлмөр

b)

B. Капитал

c)

C. Хөлдөлмөр эрхлэх чадвар

d)

D. Мөнгө

4.

Ажиллах хүчний арилжаа солилцоо хийж буй хүрээг ......................гэнэ.

a)

A. Хөдөлмөрийн нийлүүлэлт

b)

B. Хөдөлмөрийн эрэлт

c)

C. Хөдөлмөрийн зах зээл

d)

D. Хөдөлмөрийн насны хүн ам

5.

Мөнгө нь янз бүрийн барааны үнэ цэнийг хооронд нь харьцуулах, жиших үед хэрэглэгддэг. Энэ нь мөнгөний ямар үүргийг илэрхийлж байна вэ?

a)

A. Төлбөрийн хэрэгслийн үүрэг

b)

B. Өртгийн хэмжүүрийн үүрэг

c)

C. Гүйлгээний хэрэгслийн үүрэг

d)

D. Арилжааны хэрэгслийн үүрэг

6.

Төв банкнаас явуулсан үйл ажиллагаа аль нь вэ?

a)

A. Мөнгөн тэмдэгт гүйлгээнд гаргав

b)

B. Цахилгааны төлбөр дамжуулав

c)

C. Иргэдийн мөнгөн хадгаламжийг хүлээн авав.

d)

D. Хэрэглээний зээл олгов.

7.

Сурагч банкны үндсэн ангиллыг бичжээ. Асуултын тэмдэгийн оронд тохирох хэлбэрийг нөхөж бичнэ үү?

1.Төв банк 2...............?

a)

A. Худалдааны банк

b)

B. Арилжааны банк

c)

C. Зээлийн банк

d)

D. Санхүүгийн банк

8.

Арилжааны банкны үйл ажиллагаа аль нь вэ?

a)

A. Улсын мөнгөний бодлогыг боловсруулав.

b)

B. Гүйлгээнд шинээр мөнгөн тэмдэгт гаргав.

c)

C. Мөнгөн хадгаламж хүлээн авав.

d)

D. Мөнгөн тэмдэгтийн тогтвортой байдлыг хангав

9.

Цахим мөнгөний төрлүүдийг дурдахдаа хамааралгүй зүйл оруулсан бол аль нь вэ?

a)

A. Кэнди оноо /Сandy/

b)

B. Биткойн /Bitcoin/

c)

C. Ванкойн /Onecoin/

d)

D. Чек /Cheque/

10.

Эдийн засгийн идэвхтэй хүн амд аль нь хамаарах вэ?

a)

A. Хөдөлмөрийн биржид бүртгэлтэй ажил эрхлээгүй иргэд

b)

B. 16-хүртэлх насны хүүхдүүд

c)

C. Тэтгэврийн насны хүн ам

d)

D. Хөдөлмөрийн чадвараа алдсан иргэд

11.
a)

A

b)

B

c)

C

d)

D

12.

Иргэн С сард 300,0 мянган төгрөгийн цалинтай бөгөөд захирал нь урамшуулал болгон түүний цалинг 50,0 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээр шийдвэр гаргажээ. Энэ үед бараа үйлчилгээний үнийн түвшин 8 хувиар өссөн бол түүний бодит цалинг тодорхойлно уу?

a)

A. 308 мянган төгрөг

b)

B. 310 мянган төгрөг

c)

C. 324 мянган төгрөг

d)

D. 350 мянган төгрөг

13.

Иргэн А сарын 500 мянган төгрөгийн цалинтай бөгөөд захирал нь урамшуулал болгон түүний цалинг 80 мянган төгрөгөөр нэмэв. Гэтэл энэ үед бараа бүтээгдэхүүний үнэ 5 хувиар өссөн бол түүний бодит цалинг тооцон гаргаж, урамшуулахын өмнөх нэрлэсэн цалингаас өссөн эсэхийг тодорхойлно уу?

a)

A. Бодит цалин өссөн.

b)

B. Бодит цалин нэмэгдээгүй.

c)

C. Нэрлэсэн цалин буурсан.

d)

D. Нэрлэсэн цалин өөрчлөгдөөгүй.

14.

Хадгаламжийн ашиг тусыг өгүүлэхдээ илүүц зүйл дурьдсан бол аль нь вэ?

a)

A. Мөнгөн хуримтлал үүсгэдэг.

b)

B. Хүүний орлого олдог.

c)

C. Хадгаламжаа бэлэглэж, гэрээслэж болдог.

d)

D. Нийгмийн даатгалын шимтгэл суутгадаг.

15.

Гэрээний үндсэн дээр үндэсний болон гадаад валют хэлбэрээр банк, санхүүгийн байгууллагад байршуулсан мөнгөн хөрөнгийг ...................гэнэ.

a)

A. Хувьцаа

b)

B. Хадгаламж

c)

C. Түрээс

d)

D. Төлбөр

16.

Мөнгөний үндсэн шинжид аль нь хамаарахгүй вэ?

a)

A. Төгрөгийг 100, 500, 1000 хэмээн тоолж болдог.

b)

B. Төгрөг нь монгол улс даяар хэрэглэгддэг

c)

C. Төгрөг нь 10, 20, 50, 100 гэх мэт нэгжүүдэд хуваагддаг.

d)

D. Төгрөгийг зөвхөн нэг л удаа хэрэглэдэг.

17.

Хүснэгтэд өгөгдсөн мэдээлэлд дүн шинжилгээ хийж аль нь худал дүгнэлт болохыг тодорхойлно уу.

a)

A. Бага боловсролтой хүмүүс ажилгүйдэлд хамгийн их өртдөг

b)

B. Нийт ажилгүй иргэдийн талаас илүү хувь нь бүрэн дунд боловсролтой хүмүүс байдаг

c)

C. Магистр болон доктор зэрэгтэй хүмүүс ажилгүйдэлд хамгийн бага өртөж байна.

d)

D. Боловсролын түвшин дээшлэх тусам ажилгүйдэлд өртөх нь багасаж байна.

18.

Сурагч цалингийн ангилалыг ялган бичжээ. 1. Нэрлэсэн 2....................

Цэгийн оронд тохирох хэлбэрийг нөхөж бичнэ үү.

a)

A. Хийсвэр

b)

B. Тогтмол

c)

C. Бодит

d)

D. Хувьсах

19.

Хөдөлмөрийн зах зээлийн үүрэгт аль нь хамаарахгүй вэ?

a)

A. Ажиллах хүчийг бэлтгэнэ.

b)

B. Орлогын боломжийг бий болгоно.

c)

C. Хөдөлмөрийн эрэлт, нийлүүлэлтийг зохицуулна.

d)

D. Төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлнэ.

20.

Арилжааны банкны үүргийг гүйцээн бичнэ үү. 1. Харилцагчдын төлбөр тооцоог дамжуулна. 2. .......................................... 3. Иргэдэд зээл олгоно.

a)

A. Төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлнэ.

b)

B. Мөнгөн тэмдэгтийн тогтвортой байдлыг хангана.

c)

C. Иргэдэд өдөр тутам санхүүгийн үйлчилгээ үзүүлнэ.

d)

D. Гадаад валютын нөөцийг эзэмшинэ.

21.

Эрэлт гэдэг нь.................................

a)

A. Худалдан авах чадвараар баталгаажсан хэрэгцээ юм.

b)

B. Хязгааргүй хэрэгцээ юм.

c)

C. Хүмүүсийн өдөр тутмын хэрэгцээ юм.

d)

D. Хүний худалдан авах хүсэл юм.

22.

Үйлдвэрлэлийн нөөцийг дурдахдаа хамраалгүй зүйл оруулсан бол аль нь вэ?

a)

A. Төр

b)

B. Хөдөлмөр

c)

C. Газар

d)

D. Капитал

23.

Газар, капитал, хөдөлмөр болон хүний ур чадвар нь эдийн засгийн аль ойлголтод хамаарах вэ?

a)

A. Зах зээлийн нөөцөд

b)

B. Эдийн засгийг эрэлт хэрэгцээг бүрдүүлэх хүчин зүйлсэд

c)

C. Үйлдвэрлэлийн нөөцөд

d)

D. Бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнд

24.

Зах зээл дээр ямар тохиолдолд тэнцвэрт үнэ бий болох вэ?

a)

A. Эрэлт давамгайлсан тохиолдолд

b)

B. Нийлүүлэлт давамгайлсан тохиолдолд

c)

C. Эрэлт нийлүүлэлтийн тэнцвэрээр

d)

D. Илүүдэл бий болсон тохиолдолд

25.

Хуримтлалын ашиг тусыг аль нь илэрхийлж байна вэ?

a)

A. Ирээдүйд хэрэглэх нөөц

b)

B. Өнгөрсөнд хэрэглэх боломж

c)

C. Алдагдсан боломжийн өртөг

d)

D. Илүүдэл хөрөнгө