wayground logo

Free Printable Worksheets

Font size

S
M
L
XL
Worksheets

УИХ ба ЗГ хэрхэн шийдвэр гаргадаг вэ

Total questions: 22

Worksheet time: 11mins

Name
Class
Date
1.

Хүсэл зорилгоо нийцүүлэн бусдын үйл ажиллагааг өөрчлөх чадварыг юу гэж нэрлэдэг вэ?

a)

Эрх мэдэл

b)

Хүслийн зориг

c)

Иргэний эрх

d)

Иргэний үүрэг

2.

Төрийн эрх мэдлийн хуваарилалтад үл хамаарах өгөгдлийг ойлгоно уу?

a)

Захиргааны эрх мэдэл

b)

Хууль тогтоох эрх мэдэл

c)

Шүүх эрх мэдэл

d)

Гүйцэтгэх эрх мэдэл

3.

Монгол Улсын Үндсэн хуулинд зааснаар хуулийг санаачлах эрх мэдэл бүхий субъектэд аль нь хамаарахгүй вэ?

a)

Ерөнхий сайд

b)

УИХ-ын гишүүн

c)

Засгийн газар

d)

Ерөнхийлөгч

4.

Хууль санаачлагч боловсруулсан хуулийн төслөө хэнд өргөн барьдаг вэ?

a)

УИХ-ын даргад

b)

Ерөнхийлөгчид

c)

Ерөнхий сайдад

d)

Байнгын хорооны даргад

5.

УИХ-аас баталсан хуульд хэн хориг тавих эрхтэй вэ?

a)

Ерөнхийлөгч

b)

УИХ-ын дарга

c)

Ерөнхий сайд

d)

Байнгын хорооны дарга

6.

Нийтийн эрх ашгийг хөндсөн аливаа асуудлаар төрөөс шийдвэр гаргахын өмнө тохиромжтой хугацаанд түүвэрлэн сонгосон иргэдээс санал авах замаар төрийн үйл хэрэгт иргэдийг оролцуулах үйл ажиллагааг ................. гэнэ.

a)

Зөвлөлдөх санал асуулга

b)

Иргэдийн оролцоо

c)

Мэдээлэл авах эрх

d)

Идэвхтэй оролцоотой байх

7.

Парламентад бодлого боловсруулах, шийдвэр гаргах үйл явц дахь иргэдийн идэвхтэй байдал, оролцоонд аль нь хамаарах вэ?

a)

Олон нийтийн хурал, уулзлагын хэлэлцүүлэгт оролцож үг хэлэх

b)

Хуулийн төсөлтэй цахим болон ердийн шуудангаар санал, шүүмжлэл илгээх

c)

Өдөр тутмын сонин хэвлэлд нийтэлсэн хуулийг унших

d)

Зөвлөлдөх санал асуулгад оролцох

8.

Гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэгч байгууллагыг хэн хүлээдэг вэ?

a)

Засгийн газар

b)

УИХ

c)

Шүүх байгууллага

d)

Цагдаагийн байгууллага

9.

Засгийн газар улс орны хэмжээнд хуулийг биелүүлэх ажлыг хэний өмнө хариуцдаг вэ?

a)

УИХ

b)

Ерөнхийлөгч

c)

Улсын дээд шүүх

d)

Хүний эрхийн үндэсний комисс

10.

Засгийн газрын хуралдаанд нийт гишүүдийн хэд нь оролцсон тохиолдолд хүчинтэй тооцдог вэ?

a)

Гуравны хоёр

b)

Гуравны нэг

c)

Бүгд оролцсон тохиолдолд

d)

Хэд ч оролцсон болно

11.

Хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн асуудлын талаар эрх зүйн ямар баримт бичгийг Монгол Улсын Засгийн газар гаргадаг вэ?

a)

Тогтоол

b)

Тушаал

c)

Захирамж

d)

Шийдвэр

12.

Засгийн газрын хуралдаанаар нэг удаагийн чанартай буюу шуурхай асуудлаар Ерөнхий сайд .................. гаргана.

a)

Захирамж

b)

Зарлиг

c)

Тогтоол

d)

Тушаал

13.

Шүүх хуралдааны баримтлах зарчмыг дурьдахдаа илүүц зүйл нэрлэсэн бол аль нь вэ?

a)

Хараат байх

b)

Нээлттэй ил тод байх

c)

Хуулийн захирах ёс

d)

Нэгдмэл байх

14.

Тухайн маргаантай шийдвэрийг гаргасан захиргааны байгууллага, албан тушаалтныг юу гэж нэрлэх вэ?

a)

Хариуцагч

b)

Нэхэмжлэгч

c)

Гуравдагч этгээд

d)

Иргэдийн төлөөлөгч

15.

Захиргааны байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрийг хууль бус, эрхийг нь зөрчсөн гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан этгээд нь шүүх хуралд аль оролцогч нь байх вэ?

a)

Хариуцагч

b)

Нэхэмжлэгч

c)

Гуравдагч этгээд

d)

Иргэдийн төлөөлөгч

16.

Тухайн хэргийг шийдвэрлэхэд эрх ашиг, сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээд нь шүүхэд аль оролцогч тал байх вэ?

a)

Хариуцагч

b)

Нэхэмжлэгч

c)

Гуравдагч этгээд

d)

Иргэдийн төлөөлөгч

17.

Иргэдээс төрийн байгууллага, ажлын бодлого, шийдвэр, үйл ажиллагааг дэмжих болон тэдгээрт нөлөөлөхийн төлөө хийж байгаа оролцооны цогцыг ................ гэнэ.

a)

Иргэдийн оролцоо

b)

Иргэний эрх

c)

Иргэний үүрэг

d)

Хүний эрх

18.

Иргэдийн оролцоог ерөнхийд нь юу гэж ангилдаг вэ?

a)

Нийтийн ба нийцгүй

b)

Идэвхтэй идэвхгүй

c)

Шууд ба шууд бус

d)

Төлөөллийн ба нээлттэй

19.

Улс төрийн сонгуульд оролцох гэдгийг аль жишээ илэрхийлэх байна вэ?

a)

Иргэн Болд өөрийн тойргоос сонгогдсон гишүүнд хандаж захидал илгээв

b)

Бага эдийн засгийн хөгжлийн талаар ярилцлага өгөв

c)

Иргэн Сүрэн УИХ-ын сонгуульд оролцов

d)

Оюун иргэний танхимд зохион байгуулсан хэлэлцүүлэгт оролцов

20.

Ардчилсан төрийн шинжүүдийг дурьдахдаа илүүц зүйл нэрлэсэн бол аль нь вэ?

a)

Намын томилгоо

b)

Иргэдийн оролцоо

c)

Эрх мэдлийн хуваарилалт

d)

Шударга сонгууль

21.

Ардчилсан бус төрийн шинжүүдийг дурьдахдаа илүүц зүйл нь аль нь вэ?

a)

Эрх мэдлийг төвлөрүүлэхгүй байх

b)

Нэг буюу цөөн тооны хүн засгийн бүх эрх мэдлийг барьдаг

c)

Өөрийн шийдвэрийг ард түмнээр хэлэлцүүлэх санал авдаггүй

d)

Хүний эрхийг зөрчих, хүч хэрэглэдэг

22.

Ардчилсан дэглэмтэй улсын шинжийн аль нь илэрхийлж байна вэ?

a)

Хууль тогтоогчид ард иргэдийн саналыг сонсдог

b)

Иргэний санал болгосон хуулийг боловсруулна

c)

Тус улсдаа сонгууль болдоггүй, ганц нам дангаар төр барина

d)

Ард түмнээс сонгогдсон парламент хууль батална