wayground logo

Free Printable Worksheets

NEW

Font size

S
M
L
XL
Worksheets

10-р анги соёл

Total questions: 15

Worksheet time: 5mins

Name
Class
Date
1.

Тухайн ард түмэн, үндэстний оюун санаагаар бүтэж, уламжлагдан ирсэн түүхэн тодорхой орон зайг төлөөлж чадах эх хэл, ардын мэдлэг, амьдрах арга ухаан, байгаль ертөнцийн тухай мэдлэг, хөдөлмөрийн зан үйл, наадам наргиа, ёс заншил зэрэг соёлын орон зайг юу гэх вэ?

a)

Соёлын биет өв

b)

Соёлын биет бус өв

c)

Сонгодог соёл

d)

Соёлын дурсгалт зүйлс

2.

Хүй нэгдлийн хүн бүх ертөнцийг амьтай хэмээн төсөөлж иржээ. Өөрөөр хэлбэл, зэрлэг адгуусан амьтан, амьгүй юмс ч амьд ертөнцийн шинж чанарыг агуулдаг гэж төсөөлж байв. Энэ нь сэтгэлгээний ямар хэв маягт хамааруулдаг вэ

a)

Уран сайхны сэтгэлгээ

b)

Шашны сэтгэлгээ

c)

Шид, домгийн сэтгэлгээ

d)

Шинжлэх ухааны сэтгэлгээ

3.

Соёлыг ардын, нийтийн, сонгодог гэж ангилахдаа ямар шалгуурыг баримталдаг вэ?

a)

Соёлын зориулалт

b)

Соёлын түвшин

c)

Соёлын гарал үүсэл

d)

Соёлын хэрэглээ

4.

“Хүн бол бэлгэ тэмдэгүүдийг бүтээдэг амьтан” гэж хэн тодорхойлсон бэ?

a)

Ж.Мёрдок

b)

Э.Кассирер

c)

К.Клаххон

d)

Л.Уайт

5.

Соёлыг олон янзаар ангилж болдог. Тэгвэл Олон улсын соёл, улс үндэстний соёл гэсэн ангилал аль нь вэ?

a)

Соёлын түвшин

 

 

 

b)

Соёлын бүсчлэл

c)

Соёлын үнэ цэнэ

d)

Соёлын шинэчлэл

6.

Газарзүйн их нээлтийн дараа өрнөдийн соёл судлаачид Ази, Африк, латин Америк далайн буурай хөгжилтэй хүн амын соёлыг судалсан. Тэд эхэндээ очсон орныхоо соёлын хоцрогдмол, бүдүүлгийг гайхаж ном бичиж байв. Энэ нь

a)

Релятивизм

b)

Этноцентризм

c)

Соёлын диффузи

d)

Соёлын зөрчил

7.

Материаллаг амьдралын өөрчлөлтүүд нь зан заншил, итгэл үнэмшлийн өөрчлөлтөөс түрүүлж байж болно гэсэн өгөгдөл алинд нь хамаарах вэ?

a)

Соёлын гажилт

b)

Соёлын нэгдэл

c)

Харийн соёлын ноёрхол

d)

Соёлын хожимдолт

8.

Нийгмийг бүрдүүлэгч бүлгүүдийг ялгаж байгаа хэм хэмжээ, үнэт зүйлийн систем. Нийгмийн анги, угсаа гарал, шашин, оршин суух нутаг зэрэг хүчин зүйлийн нөлөөгөөр бүрэлддэг соёлын хэлбэр аль нь вэ?

a)

Дэд соёл

 

 

b)

Нийтийн соёл

c)

Ардын соёл

d)

  Дагуул соёл

9.

Янз бүрийн сувгаар, түүний дотор олон нийтийн мэдээлэл, харилцааны хэрэгслээр дамжин нийгмийн хамгийн өргөн олонд хүртээгддэг өдөр тутмын амьдралын соёлын хэлбэр аль нь вэ?

a)

Ардын соёл

 

b)

  Нийтийн соёл

c)

Дагуул соёл

 

d)

Соёлын нэвчилт

10.

Дэлхийн өвд бүртгэгдээгүй Монголын соёлын өв аль нь вэ?

a)

Орхоны хөндийн соёл

 

b)

Цагаан агуйн соёл

c)

Увс нуурын сав газрын байгалийн өв

d)

Монгол Алтайн нурууны хадны зургийн цогцолбор

11.

Одоогоос гурван мянга шахуу жилийн өмнө үүсэхдээ бүхийл үнэт зүйлийг эргэлзээнд оруулж, асуудлыг асуудлаас тайлбарлаж эхэлсэн мэдлэгийн төрөлд аль нь хамаарах вэ?

a)

Шинжлэх ухаан

 

b)

Шашин

c)

Шид домог

d)

Философи

12.

Аль нь соёлын бүрэлдэхүүн хэсэгт хамаарахгүй вэ?

a)

Итгэл үнэмшил

 

b)

Бэлгэдэл

c)

Зүүд

d)

Зан заншил

13.

Соёлын үүсэл хөгжил, түүний бүтэц бүрэлдэхүүн, хөгжлийн асуудлыг судалдаг салбар шинжлэх ухаан аль нь вэ?

a)

Угсаатны соёл судлал

 

b)

Соёлын антропологи

c)

Соёл судлал

d)

Соёлын философи

14.

Хүн төрөлхтний ертөнцийг үзэх үзлийн анхдагч хэлбэр аль нь вэ?

a)

Шашин

 

b)

Илбэ дом, домог

c)

Шинжлэх ухаан

d)

Философи

15.

1876 онд телефон утас, 1903 онд агаарын тээвэр, XX зуунд компьюторийг бүтээсэн нь дараах ойлголтуудын алинд хамаарах вэ?

a)

Соёлын нэвчилт

 

b)

Нээлт 

c)

Шинэ санаа

d)

Соёлын харилцааны өргөжил