wayground logo

Free Printable Worksheets

NEW

Font size

S
M
L
XL
Worksheets

9 анги. Нийгэм судлал хичээлийн жишиг даалгавар

Total questions: 28

Worksheet time: 14mins

Name
Class
Date
1.

Аль нь нийгмийн харилцаа гэсэн ойлголтод хамаарах вэ?

a)

Зөв хариулт алга

b)

А. Хоёр ба түүнээс дээш хүн бодол санаа, мэдээллээ солилцож буй байдал.

c)

Зөв хариулт A, B, C.

d)

В. Хүмүүсийн харилцаа нь нийгмийн амьдралын оршин тогтнох үндсэн нөхцөл юм.

e)

С. Харилцаа нь олон талтай нарийн үйл явц.

2.

Нийгмийн харилцан үйлдэл нь бусдад нөлөөлөхөөр үйлдэх, ............ үйл явц юм.

a)

бусдыг үл тоох

b)

бусдын үйлдэлд хариу үзүүлэх

c)

бусдыг дуурайх

d)

бусдад таалагдах

e)

бусадтай зөрчилдөх

3.

Хоёр ба түүнээс дээш тооны хүмүүс хоорондоо солилцоо, өрсөлдөөн, ............ зөрчилдөөн, албадлага гэсэн 5 хэлбэрээр харилцан үйлддэг.

a)

стресс

b)

хамтын ажиллагаа

c)

бэлгэ тэмдэг

d)

хэл

e)

үнэлэмж

4.

Бид тодорхой зорилготойгоор харилцан бие биенийхээ үгийг ойлгон, харилцагчийн хариу үзүүлж магадгүй үйлдлийг тооцоолох замаар харилцдаг. Хүмүүсийн харилцан үйлдэлд ........ чухал үүрэгтэй.

a)

сэтгэл хөдлөл

b)

үнэлэмж

c)

үл ойлголцол

d)

баяр хөөр

e)

бэлгэ тэмдэг

5.

Аль нь хамтын ажиллагааны шинж вэ?

a)

зөв хариулт A ба B.

b)

D. өрсөлдөөнийг эрхэмлэдэг

c)

C. албадлага хэрэглэдэг

d)

А. хамтран ажилладаг

e)

B. нэгдмэл зорилготой

6.

Аман харилцааны давуу тал аль нь вэ?

a)

Цаг хугацаа их зарцуулдаг.

b)

Үр дүнтэй сонсох чадвар, дадлал хэрэгтэй.

c)

Мэдээлэл нь тодорхой бус үед эргэлзээ үүсдэг.

d)

Илүү ойр дотно харилцаа үүсгэдэг.

7.

Зөрчлийг шийдвэрлэхэд анхаарах зүйл юу вэ?

a)

үүссэн шалтгааныг илрүүлэх

b)

албадлага хэрэглэх

c)

стресст орох

d)

зөрчлөөс зугтах

e)

өрсөлдөөн бий болгох

8.

Улс үндэстний нийтийн хүртэл болсон итгэл үнэмшил, зан байдлын хэв маяг, үнэлэмж болон институтүүдийн цогц нэгдлийг ................. гэнэ.

a)

соёлын үнэт зүйл

b)

ёс заншил

c)

үндэсний соёл

d)

соёлын өв

9.

Соёлын биет бус өвд хамаарахгүй өгөгдлийг олно уу.

a)

бий биелгээ

b)

хөөмий

c)

бүжиг наадам

d)

хадны бичээс

10.

Үндэсний соёл, урлагийг хэн бүтээгч байна, ямар түвшний соёл байна гэдгээс нь хамааруулан ангилсан ангилалд аль нь хамаарахгүй вэ?

a)

Сонгодог соёл

b)

Нийтийн соёл

c)

Ардын соёл

d)

Зонхилох соёл

11.

Жинхэнэ сайхныг төрхгүй зохисгүй бүхнээс ялган салгаж, өөрийн үнэлэлт дүгнэлт өгөх чадвар эзэмшүүлэх нь урлагийн ямар үүрэгт хамаарах вэ?

a)

Гоо сайхны үүрэг

b)

Бие хүн төлөвшүүлэх үүрэг

c)

Үнэт зүйл, үнэлэмжийн үүрэг

d)

Танин мэдэхүйн үүрэг

12.

Гарал үүслийн хувьд соёлын бусад хэлбэрээс түрүүнд үүссэн, сайн дурын шинжтэй бөгөөд хамтын шинжтэй соёлын хэлбэр аль нь вэ?

a)

Зонхилогч соёл

b)

Нийтийн соёл

c)

Сонгодог соёл

d)

Ардын соёл

13.

Ёс заншлын оюун санааны амьдралд илрэх талуудыг нэрлэхэд илүүц зүйл дурьдсан бол нь вэ?

a)

Ураг төрлөө мэдэх

b)

Нүүдлийн мал аж ахуй эрхлэх арга ухаан

c)

Өвөг дээдсээ хүндэтгэх

d)

Газар ус, уул овоогоо хайрлах

14.

Хүний ямар нэг ур чадварыг төгс эзэмшсэн байдлыг илэрхийлсэн агуулгад үл тохирохыг олно уу.

a)

Дипломат урлаг

b)

Мэтгэлцэх урлаг

c)

Алтан гартай эмч

d)

Хувцасны загвар, өнгөний зохицол

15.

....... нь амьд явах, өмчлөх, сурч боловсрох, хөдөлмөрлөх, эрүүл мэндээ хамгаалуупах, нийгмийн хамгаалалд хамрагдах, итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх зэрэг олон эрхийг батгаасан цогц ойлголт юм.

a)

Эрх зүй

b)

Эрх зүйн хэм хэмжээ

c)

Эрх, эрх чөлөө

16.

Аль нь улс төрийн эрхэд хамаарах вэ?

a)

Хоол хүнсээр хангадах

b)

Амьд явах

c)

Жагсаал цуглаан хийх

17.

Эрх зүй гэж юү вэ?

a)

Бүх нийтээр заавал дагаж мөрдөх ёстой, төрөөс тогтоосон хэм хэмжээний тогтолцоо хэлнэ

b)

Бүх нийтийн дагаж мөрдөж шаардлагагүй төрөөс тогтоосон хэм хэмжээг хэлнэ

c)

Аль аль нь зөв

18.

Эрх зүйн хэм хэмжээ хүчин чадлаар нь хэрхэн ангилдаг вэ?

a)

Хууль ба хуульчлагдсан акт

b)

Хууль ба дүрэм

c)

Үндсэн хууль ба Эрүүгийн хууль

19.

Хуулийн зарчимд аль нь үл нийцэх вэ?

a)

Төрийн дээд албан тушаалтантан зарим хуулийг зөрчиж болно.

b)

Хууль хүмүүсийн нийтлэг эрх ашигт нийцсэн, түүнийг хамгаалахын төлөө байх ёстой.

c)

Ял зэм, хариуцлага үйлдсэн хэрэгт нь тохирсон байх.

20.

Төр иргэний өмнө ямар үүрэг хүлээх вэ?

a)

Иргэний эрх, эрх чөлөөг хамгаалах

b)

Иргэдийн заавал дагаж мөрдөх хэмэээний акт батлан гаргах

21.

Засгийн газрын бүтцийг аль нь зөв илэрхийлж байна вэ?

a)

Ерөнхийлөгч түүний тамгын газраас бүрдэнэ.

b)

Ерөнхий сайд, сайд нарын танхим, яамдаас бүрдэнэ.

c)

УИХ, байнгын хороодоос бүрдэнэ.

d)

УИХ түүний тамгын газраас бүрдэнэ.

22.

Хууль, шийдвэрийг улс орны хэмжээнд хэрэгжүүлэх үүргийг аль нь хүлээх вэ?

a)

Шүүх

b)

Засгийн газар

c)

Ерөнхийлөгч

d)

УИХ

23.

Ардчилсан бус дэглэмтэй улсыг аль нь илэрхийлж байна вэ?

a)

Иргэд хорооны ИНХ-д оролцож өөрсдийн санаагаа илэрхийлэх боломжтой.

b)

Ард түмнээс сонгогдсон парламент хуулийг боловсруулна.

c)

Хэсэг тэргүүлэх хүмүүс хууль гаргана. Тэд хэвлэлд хяналт тогтоосон.

d)

Хууль тогтоогчид хуулийн төсөл боловсруулж ард түмнээс санал авна.

24.

33. Хуулийг хэн санаачлах эрхтэй вэ?

a)

Иргэн

b)

Шүүгч

c)

Үндсэн хуулийн цэц

d)

Ерөнхийлөгч

25.

Хэн хуулийг санаачлах эрхгүй вэ?

a)

УИХ-ын гишүүн

b)

Засгийн газар

c)

УИХ-ын дарга

d)

М-Си-Эс группын захирал

26.

Сонин, телевиз, фейсбүүк зэргийг ашиглан өөрийн үзэл бодлыг илэрхийлж байгаа нь оролцооны аль хэлбэрийг ашиглаж байна вэ?

a)

Төлөөлөгчдөөр дамжуулан оролцох

b)

Хэлэлцүүлэг санал асуулгад оролцох

c)

Нийгмийн сүлжээ, хэвлэл мэдээллийг ашиглах

d)

Захидал бичиж УИХ болон ИТХ-д оролцох

27.

Иргэн Б Монгол улсын ерөнхийлөгчид нэр дэвшигчийн төлөө саналаа өгөв. Энэ нь оролцооны аль хэлбэр вэ?

a)

Сонирхлын бүлгээр дамжуулан оролцох

b)

Төлөөллөөр дамжуулан оролцох

c)

ИНХ болон ИТХ-д оролцох

d)

Улс төрийн сонгуульд оролцож саналаа өгөх

28.

Иргэн Л өөрийн тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүнд төр засгийн үйл ажиллагааны талаар захидал бичив. Энэ нь иргэний оролцооны аль хэлбэрт хамаарах вэ?

a)

Зөвшөөрөлгүй оролцоо

b)

Нийцтэй оролцоо

c)

Нийцгүй оролцоо

d)

Хориглосон оролцоо