wayground logo

Free Printable Worksheets

Font size

S
M
L
XL
Worksheets

niigem b 2019

Total questions: 60

Worksheet time: 33mins

Name
Class
Date
1.

...... гэдэг нь нийгмийн тодорхой хэрэгцээг хангахад чиглэсэн үүрэг, статусын цогц юм. зөв хариултыг олоорой

a)

нийгмийн институт

b)

нийгмийн бүтэц

c)

нийгмийн харилцаа

d)

нийгмийн хандлага

2.

бараа үйлчилгээний үйлдвэрлэл, хуваарилалт, хэрэгцээг хангах, хязгаарлагдмал хомс нөөц баялгаар хязгааргүй хэрэгцээг хангах нь аль нийгмийн институтид хамаарах вэ

a)

боловсролын

b)

эдийн засгийн

c)

шашны

d)

гэр бүлийн

3.

сонгуульд оролцож, саналаа өгөхийн төлөө тэмцэж байсан эмэгтэйчүүдийг дорд үзэж , улмаар хорих, шийтгэх, янз бүрийн нэр хоч өгч байсан өнөөгийн ардчиллын өнцгөөс харвал хэмхэмжээг зөрчсөн үйлдлүүдийн ямар төрөлд хамаарагдхыг олж тэмдэглэ

a)

албан ёсны хяналт

b)

албан бус хяналт

c)

гэм хэрэг

d)

нийгмийн гажуудал

4.

нийгэм нь нийгэм эдийн засгийн нөөц баялгийн төлөө өөр хоорондоо өрсөлдөгч бүлгүүдээс тогтдог гэж үздэг онолын хандлага альнь вэ

a)

зөрчилдөөний онол

b)

бүтэц чиг үүргийн онол

c)

нийгмийн онол

d)

шалгаант чанарын онол

5.

нийгмийн амьдралд үндсэн эргэлт гаргадаг, харьцангуй хурдтай, яанарын гүнзгий өөрчлөлтийг юу гэж нэрлэдэг вэ

a)

хувьсгал

b)

шинэчлэл

c)

хувьсал

d)

ухрал

6.

энгийн хөдөлмөрийн багаж зэвсэг ашиглан тариалангийн аж ахуй эрхэлдэг ч нэмүү өртөг бүтээх, түвшинд хүрээгүй, ураг төрлийн холбоонд суурилсан олон төрөл овгуудаас тогтох нийгэм бол...... гэнэ

a)

цэцэрлэг аж ахуйн нийгэм

b)

аж үйлдвэржилсэн нийгэм

c)

ан агнуурын нийгэм

d)

мал аж ахуйн нийгэм

7.

нийгмийн давхраажилтын хэв маягуудад аль нь хамаарахгүй вэ

a)

боолчлол

b)

язгуур

c)

каст

d)

эд баялаг

8.

нийгмийн давхраажилтын марксист онолын хандлагын суурь ойлголт аль нь вэ

a)

анги

b)

эд баялаг

c)

статус

d)

нэр хүнд

9.

нийгмийн давхраажилтын талаар М.Веберийн суурь ойлголтуудаас илүүц дурдсан бол аль нь вэ

a)

эд баялаг

b)

хүсэл тэмүүлэл

c)

нэр хүнд

d)

эрх мэдэл

10.

давхраажилтын дараах хэмжигдэхүүнээс эрх мэдлийн төрөлд аль хамаарахгүй вэ

a)

бусдад нөлөөлөх , дагуулах

b)

үйл хөдлөх хөрөнгө эзэмших

c)

хөдөлмөрийн зах зээл дэх эрэлт, үнэ цэнэ

d)

язгууртан угсаатан байх

11.

" соёлын үнэт зүйл гэдэгт эх хэл, бичиг үсэг, уламжлалт технологи, газар, усны нэр, зан заншил, бэлгэ тэмдэг, нои судар, шашдир болон соёл судлалын бүтээл хамааран" гэж ямар хуульд заасан бэ

a)

монгол улсын соёлын тухай хуульд

b)

монгол улсын үндсэн хуульд

c)

монгол улсын үндэсний авулгүй байдлын тухай хуульд

d)

монгол улсын боловсролын тухай хуульд

12.

нийгмийн цөөнх болон язгууртан дээд давхрааны төлөөлөгчдөд зориулагдан тэдний захиалгаар бий болгосон соёлыг......гэнэ

a)

элитийн соёл

b)

ардын соёл

c)

нийтийн соёл

d)

дагуул соёл

13.

соёлын босоо чиглэлийн ангилалд илүүц зүйл оруулсан бол аль нь вэ

a)

нийтийн соёл

b)

ардын соёл

c)

соёлын эрх чөлөө

d)

элитийн соёл

14.

соёлын салбарт хүний нөөцийг чадавхыг бэхжүүлэх,соёлын үйлдвэрлэл эрхлэх таатай нөхцөл бүрдүүлэх, улс үндэстнийхээ соёл, өв уламжлал, байгалийн өвөрмөц төрхийгэдийн засгийн эргэлтэнд оруулах, түүний дэлхийд сурталчлах зорилгыг энэ тэргүүндээ тавьсан хөтөлбөр аль нь вэ

a)

монголын өв соёл

b)

уламжлалт соёл

c)

соёлын бодлого

d)

соёлын үйлдвэрлэл

15.

соёлын үйлдвэрлэлийг нэрхлэхдээ илүүц зүйл дурдсан бол аль нь вэ

a)

бүтээлч шинэ эдийн засаг

b)

соёлын орон зай

c)

утаагүй үйлдвэрлэл

d)

соёлд суурилсан бүтээлч үйлдвэрлэл

16.

........ орчин үед угсаатны соёл , соёлын фиолсофи, соёлын эдийн засаг, соёлын газарзүй, соёлын сэтгэл зүй , соёлын экологи гэх мэт салбаруудыг хамаарна

a)

эдийн соёл

b)

соёлын судлал

c)

оюуны соёл

d)

хэрэглээний соёл

17.

хүн бүрийн өвөрмөц онцлогийг хүлээн зөвшөөрч , тэр бүрийг хөгжүүлэхээр тэмцэнэ гэдэг хүмүүний соёлын хөгжлийн үнэт ололт яах аргагүй мөн гэсэн нь хэний үзэл вэ

a)

Э.Локк

b)

М.Вебер

c)

Э.Фромм

d)

Э.Маркс

18.

соёлын эрх чөлөөний суурь зарчимуудад хамааралгүйг олж тэмдэглэнэ үү

a)

соёлын тулгалт хийх

b)

уламжлалт ёс заншлыг хадгалах

c)

соёлын тэгш байдлыг хангах

d)

соёлын сонголт хийх бололцоог өргөжүүлэх

19.

ДНБ-ийг тогтмол үнээр тооцсоныг юу гэж нэрлэдэг вэ

a)

бодит ДНБ

b)

нэрлэсэн ДНБ

c)

зах зээлийн

d)

байнгын

20.

ДНБ-ийг орлогоор тооцоход хамаарлгүй зүйл оруулсан бол аль нь вэ

a)

хувь хүний орлого

b)

цалин, түрээсийн орлого

c)

зээлийн хүүгийн орлого

d)

шууд бус татварыг орлого

21.

ямар нэг компанийн өмчийн тодорхой хэсгийг эзэмшиж буйг гэрчилсэн баримтыг... гэнэ

a)

хуримтлал

b)

лиценз

c)

хувьцаа

d)

бонд

22.

макро эдийн засгийн бодлогын зорилго нь аль нь вэ

a)

эдийн засгийн уналтын зогсоох, инфляцийг сааруулах

b)

улс төрийг тогтвортой байлгах, ажлын байр нэмэгдүүлэх

c)

татварын хувь хэмжээг багасгах, гадаадаас зээл тусламж гуйх

d)

гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, олон намын тогтолцоотой байх

23.

өндөр хурдтай инфляцийн үед хэн хожих вэ

a)

үндсэн хөрөнгө худалдаж авч байгаа хүмүүс

b)

үндсэн хөрөнгө худалдаж байгаа хүмүүс

c)

банкид хадгаламжтай хүмүүс

d)

тэтгэвэр, тэтгэмж авч багаа хүмүүс

24.

гүйлгээнд мөнгө нэмж оруулах буюу мөнгөний нийлүүлэлтийг нэмгдүүлэх бодлогыг ямар бодлого гэх вэ

a)

засгийн газрын

b)

сангийн яамны

c)

мөнгө хумих

d)

мөнгө тэлэх

25.

доор дурдсан шийдвэрүүдээс аль инфляцийн эсрэг бодлогод хамаарах вэ

a)

засгийн газраас бонд гаргаж худалдаж авах

b)

татварын хувь хэмжээг өсгөх

c)

банкны зээлийн хүүг бууруулах

d)

мөнгө нийлүүлтийн нэмэх

26.

улс орнуудын хооронд бараа , үйлчилгээ шилжих хөдөлгөөнийг......... гэнэ

a)

гадаад худалдаа

b)

олон улсын харилцаа

c)

гадаадын зээл тусламж

d)

гадаадын хөрөнгө оруулалт

27.

эдийн засгийн хөгжлийн үзүүлэлтүүдэд

a)

чадварлаг бүтээлч иргэд

b)

амжиргааны түвшин дэшилж, эдийн засаг өснө

c)

ажилгүйдэл, ядуурал буурсан

d)

үйлдвэрлэлийн салбар хумигдаж, эдийн засгийн бүтээмж буурсан

28.

хүмүүнлэг,иргэний, адчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх зорилгын томьёололд ороогүйг ялгаж олоорой

a)

хүний эрх , эрх чөлөө, шудрага ёс,үндэсний эв нэгдлийг эрхэмлэн дээдлэх

b)

улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлэх

c)

байгаль орчноо хамгаалах

d)

хүн төрөлхтний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэх

29.

хууль тогтоох засаглал буюу парламент, шүүх-арми гэсэн бүтэцтэй гүйцэтгэх засаглал, хаан сайд нар багтдаг байгууллага буюу холбооны засаглалын ангилал хийсэн сэтгэгчийг нэрлэнэ үү

a)

М.Вебер

b)

Э.Локк

c)

Э.Маркс

d)

Ш. Монтескье

30.

ирэгний нийгмийг юу гэж ойлгож болох вэ

a)

иргэд төрийг хянаж , төрд хариуцлага хүлээлгэж чаддаг хүмүүсийн нэгдлийг

b)

хүмүүс аяндаа гарсан үйл ажиллагааны үр дүн

c)

хүмүүс бие биетэйгээ эвлэлдэн нэгдэх явдал

d)

ёс суртахууны үндсийг бий болгох явдлын үр дүн

31.

иргэний нийгмийн үндсэн шинжид аль нь хамаарахгүй вэ

a)

нийгмийн бүх асуудлыг төрийн оролцоотой шийдэх

b)

хүний эрх, эрх чөлөөг дээдлэх

c)

мэдээллийн хэрэгслийн эрх чөлөө

d)

иргэдийн нийгмийн идэвх дээшлэх

32.

сонгогч хэнийг хэлэх вэ

a)

сонгуулийн эрх бүхий иргэн

b)

гадаадийн харьяат иргэн

c)

аль нэг намын гишүүн

d)

25 насанд хүрсэн иргэн

33.

намын нэрээр санал хурааж, авсан саналд нь хувь тэнцүүлж суудал хуваариладаг сонгуулийн тогтолцоо аль нь вэ

a)

мажоритар

b)

пропорциональ

c)

холимог

d)

чөлөөт сонгууль

34.

нийтийн нэвтрүүлгийн тусламжтайгаар үнэн бодиттой мэдээллээр шуурхай, тогтмол хангах зорилго бүхий тогтмол хэвлэл радио, телевиз, мэдээллийн агентлаг, баримтат кино, цахим хэвлэл зэргийг.......... гэдэг

a)

хэвлэл мэдээлэл

b)

хэвлэлийн эрх чөлөө

c)

өдөр тутмын хэвлэл

d)

олон нийтийн телевиз

35.

ардчилсан нийгэмд хэвлэл мэдээллийн баримтлах зарчмуудыг тооцохдоо илүүц зүйл оруулсныг ялгаж тэмдэглэнэ үү

a)

ард түмний дуу хоолой болох

b)

хэвлэл мэдээллийн ажилтнууд болон сэтгүүлчдийн эрх ашгийг хамгаалах

c)

улс төрийн аль нэг намын байр суурийг илэрхийлэгч байх

d)

олон түмний эрх ашгийн төлөө үнэн зөв мэдээлэл дамжуулах

36.

хүний эрхэм чанарын үндсэн шинжүүдэд илүүц зүйл оруулсан бол аль нь вэ

a)

хүний эрхэм чанар нь хүн бүрд адилхан байх

b)

хүний эрхэм чанар хүн бүрт ялгаатай байх

c)

хүний эрхэм чанарт халдаж болохгүй

d)

хүний эрхэм чанар нь үл хэмжигдэх үнэт зүйл

37.

НҮБ хэдэн онд байгуулагдсан бэ

a)

1957

b)

1950

c)

1945

d)

1946

38.

нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн хуульд зааснаар" тэтгэвэрийн даатгалын сангаас даатгуулагчид олгох тэтгэвэр нь....,..........тэтгэвэр " гэсэн хоёр төрөлтэй

a)

ажилгүйдлийн, өндөр насны, тахир дутуугийн

b)

өндөр настны, тахир дутуугийн, тэжээгчээ алдсаны

c)

тэжээгчээ алдсаны, тахир дутуугийн, ажилгүйдлийн

d)

оршуулгийн, тэжээгчээ алдсаны, өндөр настны

39.

хөдөлмөри йн чадвар түр алдсаны тэтгэмжийг ямар нөхцөлд олгох вэ

a)

даатгуулч нийгмийн даатгалын шимтгэлийн 6 болон түүнээс дээш сарын хугацаанд төлсөн тохиолдолд тэтгэмж авах эрх үүснэ

b)

даатгуулагч нийгмийн даатгалын шимтгэлийг 5 болон түүнээс дээш сарын хугацаанд төлсөн тохиолдолд тэтгэмж авах эрх үүснэ

c)

даатгуулагч нийгмийн даатгалын шимтгэлийг 12 болон түүнээс дээш хугацаагаар төлсөн тохиолдолд тэтгэмж авах эрх үүснэ

d)

даатгуулагч нийгмийн даатгалын шимтгэлийг 3 болон түүнээс дээш сарын хугацаагаар төлсөн тохиолдолд тэтгэмж авах эрх үүснэ

40.

................ нь зөвхөн Үндсэн хууль зөрчсөн талаар маргааныг шийдвэрлэж, хуульд заасан тодорхой байгууллага, албан тушаалтны шийдвэр үйл ажиллагаа үндсэн хуульд нийцэж байгаа эсэхэд хяналт тавьдаг

a)

үндсэн хуулийн цэц

b)

улсын их хурал

c)

засгийн газар

d)

намууд

41.

Иргэн А нь малаа бэлчээрт гаргахын тулд Б тэй зөвшилцөн түүний газрыг хязгаартай ашиглах гэрээ байгуулж хоёр тал тохиролцсон. Хэсэг хугацааны дараа гэрээнд тусгагдсан зүйлүүд зөрчигдөж, иргэн Б ашиг орлогоо алдаж, өмч хөрөнгөнд нь хохирол учирсан. Энэ тохиолдолд иргэн Б ямар шатны шүүхэд нэхэмжлэл гаргах вэ?

a)

иргэний шүүхийн анхан шат

b)

захиргааны хэргийн дунд шат

c)

аймаг, нийслэлийн шүүх

d)

иргэний шүүхийн дунд шат

42.

Хуульд заасан гэм буруутай бүх үйлдэл, эс үйлдлийг эрх зүйн зөрчил гэж хэлдэг. Эрх зүйн зөрчлийг хэрхэн ангилдаг вэ?

a)

хор уршиг ,гэмт хэрэг

b)

гэмт хэргийн ба гэмт хэргийн бус

c)

хохирол, хор уршиг

d)

гэм хор, хор уршиг

43.

Бусдын эд хөрөнгийг хулгайлсан үйлдэл нь эрүүгийн гэмт хэргийн шинж агуулаагүй, хохирол багатай бол ямар зөрчилд тооцогдох вэ?

a)

зохиогчийн эрхийг зөрчих

b)

захиргааны зөрчил

c)

хүүхдийн эрхийг зөрчих

d)

сахилгын зөрчил

44.

Захиргааны хэргийг урьдчилан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн оролцогч этгээдийг тоочихдоо  илүүц зүйл оруулсан бол аль нь вэ?

a)

дүүргийн засаг дарга

b)

гуравдагч этгээд

c)

туслах чиг үүрэгтэй оролцож буй этгээд

d)

гомдол гаргаж буй иргэн ба хуулийн этгээд

45.

Иргэн хүн захиргааны байгууллагатай харилцах үндсэн  хэлбэрийг тоочихдоо илүүц зүйл оруулсан бол аль нь вэ?

a)

санал гаргах

b)

хүсэлт гаргах

c)

нотлох баримт гаргах, шалгууулах

d)

гомдол мэдүүлэх

46.

монгол улсын гадаад бодлогын чиглэлд хамааралгүй зүйлийг тэмдэглэнэ үү

a)

үзэл суртал, суртал нэвтрүүлгийн

b)

эдийн засаг, бизнес

c)

соёл, хүмүүнлэгийн

d)

шинжлэх ухааны, технологийн

47.

Монгол улс гадаад бодлогынхоо хүрээнд нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс болгон зарласан оныг олж тэмдэглэ.

a)

1992

b)

1990

c)

1991

d)

1993

48.

Монгол улсын гадаад бодлогын эн тэргүүний зорилтыг олно уу.

a)

ОХУ, БНХАУ- тай найрсаг , сайн хөршийн хамтын ажиллагааг хөгжүүлэх

b)

ази номхон далайн улс орнуудтай харилцах

c)

АНУ ба өрнөдийн хөгжингүй орнуудтай харилцах

d)

посткоммунист орнуудтай харилцах

49.

Монгол улсын эдийн засгийн гадаад харилцааны олон талт үйл ажиллагааны салбарт  хамааралгүйг олно уу

a)

аялал жуулчлал

b)

парламент хоорондын харилцаа

c)

гадаадын зээл тусламж

d)

бизнес, аж ахуйн хамтын ажиллагаа

50.

Монгол улсын гадаад бодлогын голлох бүс нутаг, улс орныг тоочихдоо илүүц зүйл оруулсан бол аль нь вэ?

a)

төв африкийн орнууд

b)

зүүн хойд азийн орнууд буюу тусгаар улсуудын хамтын нөхөрлөл

c)

хойд америк ба европын улс орнууд

d)

Зүүн өмнөд Азийн бүс нутаг

51.

Монгол улсын гадаад бодлогын үзэл баримтлалд улс бус оролцогчидтой харилцах тулгуур чиглэлд хамаарахгүй нь аль  вэ?

a)

Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөн

b)

Хөрш орнуудтай найрсгаар тэнцвэртэй харилцах

c)

Зүүн өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэг \АСЕАН\

d)

Ази номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагаа \АПЕК\

52.

Ард түмэн олон улсын харилцаанд яаж оролцдог вэ?

a)

Гадаадын пүүс, компани, ААН –тэй гэрээ хэлэлцээр хийснээр

b)

Хараар \хууль бусаар ажиллаж амьдрах\

c)

Хувийн шугамаар

d)

Өөрийгөө төлөөлөх тодорхой байгууллагаар дамжуулан

53.

Зөөлөн хүчний бодлогын төрлүүдээс хамааралгүй зүйлийг олно уу.

a)

албадлага

b)

сэтгэл татах чадвар

c)

үнэмшил тогтолцоо

d)

үнэт зүйлс, соёл, төрийн бодлого

54.

Соёлын, эдийн засгийн, хүмүүнлэгийн, цахим,  дипломат үйл ажиллагааны хэлбэрүүд гадаад бодлогын аль чиглэлд хамаарагдах вэ?

a)

хатуу хүчний бодлого

b)

олон улсын эрх зүй

c)

зөөлөн хүчний бодлого

d)

цэргийн хүч , эдийн засгийн хориг

55.
a)

А. зөвшилцөл Б. дэмжлэг  В. шийдвэр  Г. үр дүн

b)

А. шаардлага Б. дэмжлэг  В. шийдвэр  Г. үйлдэл

c)

А. дэмжлэг  Б. шаардлага  В. шийдвэр  Г. үйлдэл

d)

А. үйлдэл Б. дэмжлэг  В. шийдвэр  Г. шаардлага

56.
a)

A3 B1 C2

b)

A1 B3 C2

c)

A2 B1 C3

d)

A2 B3 C1

57.



(a)  

58.



(a)  

59.



(a)  

60.



(a)