Font size
Worksheetsнийгэм А хувилбар 2019
Total questions: 59
Worksheet time: 32mins
Хүмүүсийн зохион байгуулалттай, чиг зорилготой харилцаа, тэдгээрийн үр дүнд бий болсон тогтвортой нэгдэл, өөрийгөө байнга нөхөн сэргээж байдаг бие даасан тогтолцооны нийлбэр нь..................юм.
нийгмийн хандлага
нийгэм
нийгмийн тогтолцоо
нийгмийн бүтэц
Шинэ мэдлэг бүтээх, мэдлэгийг хойч үедээ дамжуулах, өсвөр үеийг нийгэмшүүлэх, боловсон хүчнийг бэлтгэх нь нийгмийн аль институтын үүрэг вэ?
эдийн засгийн
шашны
боловсролын
гэр бүлийн
Нийгмийг амьд биетэй төстэй хэмээн үзэж, эд эрхтэн нь тухайн амьд биеийг амьдруулахын төлөө үүрэг гүйцэтгэж байдгийн адил нийгмийн институт нь нийгмийн болон бусад оршин тогтнолын төлөө тодорхой үүрэг гүйцэтгэдэг гэсэн онол аль нь вэ?
бүтэц чиг үүргийн онол
зөрчилдөөний онол
нийгмийн онол
харилцан үйлдлийн онол
Тодорхой цаг хугацааны хүрээнд нийгмийн бүтэц, соёл, нийгмийн институт, хүмүүсийн зан үйл шинэчлэгдэхийг ..............................гэдэг.
нийгмийн хувьсгал
нийгмийн хувьсал
нийгмийн шинэчлэл
ниймийн өөрчлөлт
Нийгмийн хэв маягуудыг дурдахдаа илүүц зүйл оруулсан бол аль нь вэ?
Мал аж ахуйн нийгэм
Гар урлалын нийгэм
Аж үйлдвэржсэн нийгэм
Газар тариалангийн нийгэм
Нийгмийн давхраажлын хэмжигдэхүүнд аль нь хамаарахгүй вэ?
Боловсрол мэргэжил
Нэр хүнд
Эрх мэдэл
Ёс суртахуун
Тэгш бус байдлын хамгийн түгээмэл илрэл бол..............................................
Статус
Давхраажилт
Хүсэл тэмүүлэл
Баялаг хуваарилалт
“Капитал”, “Коммунист намын тунхаг” бүтээлдээ капиталистууд болон ажилчин ангийн зөрчлийг авч үзээд энэ нь нийгмийн өөрчлөлтийн хөдөлгөгч хүч болдог гэж үзсэн сэтгэгч аль нь вэ?
М. Вебер
К. Маркс
Э. Дюркгейм
Т. Парсонс
Боловсролын түвшнээс хамааралгүйгээр нийгмийн бүх хүмүүст хүртээмжтэй байдаг соёлын хэлбэрийг олж тэмдэглэнэ үү.
Нийтийн соёл
Элитийн соёл
Дагуул соёл
Ардын соёл
“Монголын түүх, соёл бол үндэсний аюулгүй байдлын дархлаа мөн” гэж ямар хуульд заасан бэ?
Монгол улсын Үндэсний аюулгүй байдлын тухай хуульд
Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуульд
Монгол улсын Үндсэн хуульд
Монгол улсын Соёлын тухай хуульд
Соёлыг илрэх байдлаар нь хэрхэн ангилдаг вэ?
Эдийн болон оюуны соёл
Эртний болон орчин үеийн соёл
Соёлын нэгдэл, хуримтлал
Соёлын даяаршил, зөрчил
Эдийн соёлд хамааралгүй нь аль вэ?
Телевиз
Гар утас
Шинжлэх ухаан
Хувцас
Тухайн хүний оюуны өмчөөр хамгаалагдсан соёлын агуулга бүхий бараа бүтээгдэхүүн, түүний үйлдвэрлэл, хуваарилалт, нийлүүлэлтийн тогтолцоог....................гэнэ.
Соёлын менежмент
Соёлын дархлаа
Соёлын бүтээгдэхүүн
Соёлын үйлдвэрлэл
Үндэсний соёлын өвөрмөц өв санг дэлхий нийтэд үзүүлэн таниулах хэрэгцээ улам нэмэгдэж байгаа өнөө үеийн соёлын солилцооны гол хөтлөх хүч нь дотоодын болон олон улсын …........................мөн.
Соёлын үйлдвэрлэл
Соёлын аялал жуулчлал
Соёлын даяаршил
Соёлын арга хэмжээ
Өнөө үеийн ардчилсан, нээлттэй гадаад харилцааны үндсэн дээр тусгаар соёлууд дэлхийн нэгдмэл соёлд нэгдэн нийлэх үйл явцыг юу гэж нэрлэдэг вэ?
Хэлний соёл
Соёлын даяаршил
Соёлын гадуурхал
Уламжлалт соёл
Соёлын эрх чөлөөний тулгуур ойлголтонд аль нь хамаарах вэ?
Бүх хүмүүс өөрийн хэл соёлоор бахархаж, сурч боловсрох эрх, шашин шүтэх ба эс шүтэх, соёлыг бүтээн туурвих бололцоог эдлэх нийгмийн баталгаагаар хангагдах.
Өөрийн тогтолцооны хүрээнд адилслыг буй болгох
Өөрийн соёлын хүрээнд ялгааг буй болгох
Амьдралын эгэл нөхцөл алдагдах
Соёлын эрх чөлөөний асуудалд хамааралгүй зүйл аль нь вэ?
Бүх хүмүүс эх хэлээрээ ярьж, өөрийн шашныг шүтэж, өөрийн бүтээн туурвих бололцоог эдлэх эрх
Баталгаат боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ
Хүмүүс өөрсдийгөө илэрхийлэх, өөрийн хувийн чанараа хөгжүүлэх
Амьдралын хэв маягийг үгүйсгэх
ДНБ –ийг өнөөгийн үнээр тооцсоныг юу гэж нэрлэдэг вэ?
Нэрлэсэн ДНБ
Бодит ДНБ
Байнгын
Зах зээлийн
ДНБ-ийг зардлаар тооцоход хамааралгүй зүйлийг олоорой.
Өрх гэрийн хэрэглээний зардал
Аж ахуйн нэгжийн зардал
Хувь хүний хэрэглээний зардал
Гадаад хэрэглэгчийн зардал
Тодорхой хэмжээний мөнгийг тогтоосон хугацааны дараа, зохих хүүтэйгээр эргүүлэн төлөхөө амлаж байгааг баталсан үнэт цаасыг....................гэнэ.
Бонд
Хувьцаа
Үнэт цаас
Лиценз
Нийт эрэлтийг нэмэгдүүлэх зорилгоор улсын орлого, зарлагыг өөрчлөх бодлогыг ямар бодлого гэдэг вэ?
Төрийн мөнгө зээлийн бодлого
Эдийн засгийн бодлого
Төрийн сангийн буюу төсвийн бодлого
Засгийн газрын бодлого
Улс орны эдийн засгийн хөгжлийн өсөлт, чадавхийг тодорхойлдог гол үзүүлэлт аль нь вэ?
Нэг хүнд ноогдох ДНБ-ий өсөлт, бодит ДНБ-ий өсөлт
Валютын нөөц
Үндэсний цэвэр бүтээгдэхүүн
Дотоодын нийт бүтээгдэхүүн
Гүйлгээнээс мөнгө татах буюу мөнгөний нийлүүлэлтийг бууруулах бодлогыг ямар бодлого гэдэг вэ?
Мөнгөний тэлэх
Мөнгөний хумих
Засгийн газрын
Сангийн яамны
Экспорт, импортын зөрүүг (a) гэнэ.
Улс орны эдийн засгийг санхүүжүүлэх гол үүргийг аль нь хүлээх вэ?
Засгийн газар
Банк бус санхүүгийн байгууллага
Төв банк
Арилжааны банк
Ардчилсан нийгэм бүх иргэдэд адил тэгш боломж олгодог онцлогтой. Энэ нь хэн нэгнийг илүү харж, эрх дарх олгохгүй гэсэн үг юм. Энэ ардчиллын аль зарчим бэ?
Шударга байх зарчим
Нээлттэй байх зарчим
Цөөнхийг хүндэтгэх зарчим
Зөвшилцлийн зарчим
Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл гэсэн засаглал хуваах онолыг үндэслэгчийг нэрлэнэ үү?
К. Маркс
Ш. Монтескье
Н. Макиавелли
М. Вебер
Чөлөөт нийгэм дэх иргэний нийгмийн гол үүрэг нь аль вэ?
Эрх чөлөөт байдлыг хангах
Төрийг хянаж, төрд хариуцлага хүлээлгэх
Хувь хүмүүс мөр мөрөө хөөх явдал
Ард түмэн төрд үг дуугүй үнэнч байх
.................... нь төрөөс үл хамаарах өөр хоорондын харилцаа, эрх зүйгээр зохицуулагддаг хувь хүмүүс, анги, бүлэг, институтуудын нийлбэр цогц юм.
Аж үйлдвэржсэн нийгэм
Иргэний нийгэм
Эртний нийгэм
Социалист нийгэм
Иргэн хүн сонгуульд оролцох нь нийгмийн аль хүрээний харилцаанд хамаарагдах вэ?
Улс төрийн хүрээ
Эдийн засгийн хүрээ
Хүмүүнлэгийн хүрээ
Оюун санааны хүрээ
Сонгуульд өрсөлдөгчөөсөө илүү санал авсан нь ялалт байгуулдаг. Дотроо энгийн олонх, үнэмлэхүй олонх, харьцангуй олонх гэсэн аргатай сонгуулийн тогтолцоо аль нь вэ?
Уламжлалт
Мажоритар
Пропорциональ
Холимог
Ардчилсан нийгэмд хэвлэл мэдээлэл нь ард түмэнд үнэн зөв мэдээлэл хүргэхэд дараах зарчмуудыг мөрдөнө. Хамааралгүй зүйл оруулсан бол аль нь вэ?
Нас хүйс, шашин шүтлэг, боловсролын түвшинг харгалзахгүйгээр бүх нийтэд тэгш хүргэх боломжийг нь хуулиар хангах
Нэг хүний эрх ашгийн төлөө бус олон түмний тусын тулд үнэн зөв мэдээлэл дамжуулах
Хэвлэл мэдээллийн ажилтнууд болон сэтгүүлчдийн эрх чөлөөг хамгаалах
Намын ажлаа тайлагнах
Хэвлэл мэдээллийн хэрэгслийн нийгэмд гүйцэтгэх чиг үүргийг дурдахдаа илүүц зүйл оруулсан бол аль нь вэ?
Улс төрийн шийдвэр гаргахад оролцох
Хяналт шалгалт, шүүмжлэл өрнүүлэх
Иргэдэд өөрийн гэсэн санаа бодлыг төлөвшүүлэхэд оролцон туслах
Цэнгэн баясгах, боловсрол олгох
..............гэдэг нь хүн бүр хүмүүн болохынхоо хувьд адил үнэ цэнэтэй бөгөөд тодорхой үндсэн эрх, эрх чөлөөг эдлэх тухай ойлголт юм.
Хүний эрхэм чанар
Хүний эрх
Хүний нэр төр
Хүний мөс чанар
Хүний эрхийн түгээмэл тунхаглал хэдэн онд батлагдсан бэ?
1946
1948
1947
1949
Нийгмийн хамгааллын эрх зүйн харилцаа нь .....................ба ..................гэсэн хоёр төрөлтэй.
Нийгмийн халамж, нийгмийн тусламж
Нийгмийн даатгал, нийгмийн хамгаалал
Нийгмийн даатгал, нийгмийн халамж
Нийгмийн халамж, нийгмийн хамгаалал
Ажилгүйдлийн тэтгэмжийг ямар нөхцөлд олгодог вэ?
Ажилгүйдлий даатгалын шимтгэлийг ажилгүй болохоосоо өмнө 12 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 5 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд
Ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг ажилгүй болохоосоо өмнө 18 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 6 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд
Ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг ажилгүй болохоосоо өмнө 24 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 6 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд
Ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг ажилгүй болохоосоо өмнө 24 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 9 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд
....................засаглалын эрх мэдлийг хуваарилах, хүний эрхийг баталгаажуулах, улс орны суурь гол харилцааг зохицуулах үүрэгтэй хамгийн дээд хүчин чадалтай засаг төрийн гол хууль юм.
Үндсэн хууль
Төрийн хууль
Монгол улсын хууль
Хөдөлмөрийн хууль
Иргэн А нь малаа бэлчээрт гаргахын тулд Б тэй зөвшилцөн түүний газрыг хязгаартай ашиглах гэрээ байгуулж хоёр тал тохиролцсон. Хэсэг хугацааны дараа гэрээнд тусгагдсан зүйлүүд зөрчигдөж, иргэн Б ашиг орлогоо алдаж, өмч хөрөнгөнд нь хохирол учирсан. Энэ тохиолдолд иргэн Б ямар шатны шүүхэд нэхэмжлэл гаргах вэ?
Иргэний хэргийн дунд шатны шүүх
Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Иргэний хэргийн анхан шатны шүүх
Аймаг нийслэлийн шүүх
Эрх зүйн зөрчлийг гэмт хэргийн ба гэмт хэргийн бус гэж ангилдаг. Хуульд заасан гэм буруутай бүх үйлдэл, эс үйлдлийг эрх зүйн зөрчил гэж хэлдэг. Тэгвэл эс үйлдэл гэж юу вэ?
Хуульд заасан үүргээ сайн биелүүлэхийг
Ямар ч үйлдэл хийгээгүй байхыг
Дэг журамгүй байхыг
Хуульд заасан үүргийг гүйцэтгэхгүй байхыг
Иргэн хуулийн этгээдээс захиргааны байгууллагад гомдол гаргах хугацааг ...... хоногийн дотор байхаар тогтоож өгсөн байдаг.
15
30
45
12
Аль нь захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах вэ?
Зохиогчийн эрхийг зөрчиж байгаа бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, худалдсан, түгээсэн, улсын хилээр нэвтрүүлсний улмаас зохиогчид их хэмжээний хохирол учирсан бол
Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар өөрийн мэдэлд шилжүүлэн авсан нь тогтоогдвол
Төр нь хүний тодорхой эрхийг хүлээн зөвшөөрөөгүй бол
Иргэн Ц нь өөрийг нь ямар ч үндэслэлгүйгээр төрийн албанаас халсан гэж үзээд
Олон улсын харилцаанд оролцох үйл ажиллагааны чиглэлүүдэд хамааралгүйг олно уу.
Байгаль орчин
Улс төр, эрх зүй
Эдийн засаг, худалдаа
Шинжлэх ухаан
НҮБ-ийн үндсэн зорилтуудыг нэрлэхдээ илүүц зүйл оруулсан бол аль нь вэ?
Дэлхий дахинд энх тайван аюулгүй байдлыг сахин хангах
Гадаад худалдааг хөгжүүлж, ашиг олох
Бичиг үсэг үл мэдэх, өвчин эмгэг, өлсгөлөн ядуурлыг даван туулахад туслах
Хүний эрх, эрх чөлөөг зөрчих явдалтай тэмцэх
Гадаад харилцаа, хамтын ажиллагаандаа нөөц бололцоог аль болох бүрэн дүүрэн дайчлан зохион байгуулах шаардлага манай гадаад бодлогын ямар зарчим бэ?
Үндэсний эрх ашигт нийцсэн байх
Идэвхтэй байх
Олон тулгуурт байх
Тэнцвэртэй байх
Боловсрол, шинжлэх ухаан, соёлын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилго бүхий НҮБ-ийн төрөлжсөн байгууллагыг нэрлэнэ үү?
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага
Хөгжлийн хөтөлбөр
ЮНЕСКО
ЮНИСЕФ
Олон улсын харилцааны улс бус оролцогчид хамаарахгүй ойлголтыг олно уу.
Эмнести интернейшнл
Буддын шашны төвүүд
Тусгаар тогтносон улсууд
Coca cola компани
Монгол улсын гадаад бодлогын үзэл баримтлалд гадаад бодлогыг ямар төрлүүдэд ангилсан бэ?
Бүс нутгийн, олон улсын, тив дамнасан
Улс төр, эдийн засаг, боловсрол соёл, хүмүүнлэгийн
Хоёр талын ба олон талт хамтын ажиллагааны
Улс төр, эдийн засаг, шинжлэх ухаан, технологи, соёл, хүмүүнлэгийн
Монгол улсын Зүүн хойд Азийн \ЗХА\ улс орнуудтай харилцан ойлголцож хамтран ажиллах онцлог нөхцлүүдэд аль нь тохирохгүй вэ?
Монголын гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын ихэнх хувийг ЗХА орнууд эзэлдэг.
Монгол улсын олон улсын нэр хүнд, байр суурийг бэхжүүлэхэд ЗХА-ийн улсуудын дэмжлэг нөлөө их ач холбогдолтой.
Гадаад харилцааны бодлогын хаалттай зарчим, үйл ажиллагаа
Эдгээр улстай харилцан ойлголцож, хамтран ажиллаж туршлагаас нь суралцаж улс орноо хөгжүүлэх бодлого МУ-ын гадаад харилцааны нээлттэй байх зарчимд нийцнэ.
Монгол улс “Мянганы сорилт”-ын сан хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлж ирсэн. Энэ нь аль улсын тусламж дэмжлэг вэ?
АНУ
ОХУ
Япон
Турк
“Зөөлөн хүч”-ний төрлүүдийг дурьдахдаа илүүц зүйл оруулсан бол аль нь вэ?
Бизнес инноваци
Соёл, боловсрол
Цэргийн
Улс төрийн үнэт зүйл, институцын хөгжил
А. хэлэлцээр, Б. хувиргалт, В. үр дүн, Г. шийдвэр
А. хувиргалт, Б. эргэх холбоо, В. шийдвэр, Г. үйлдэл
А. хэлэлцээр, Б. хувиргалт, В. үр дүн, Г. шийдвэр
А. эргэх холбоо, Б. хувиргалт, В. зөвшилцөл, Г. үр дүн
A2 B3 C1
A3 B2 C1
A2 B1 C3
A1 B2 C3
A2 B1 C3
A2 B3 C1
A1 B3 C2
A3 B1 C2
(a)
(a)
(a)
(a)
A3 B2 C1
A2 B1 C2
A2 B3 C1
A2 B1 C3
