Font size
WorksheetsНийтийн удирдлага сорил
Total questions: 9
Worksheet time: 4mins
Ардчилсан болон ардчилсан бус дэглэмийн ялгаа юу вэ?
А. Ардчилсан бус дэглэмд иргэд бүх шийдвэрийг гаргадаг.
Б. Ардчилсан дэглэмд хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг бол ардчилсан бусад төрийн хяналт хүчтэй байдаг.
В. Ямар ч ялгаа байхгүй, төр бол төр.
Г. Ардчилсан бус дэглэмд сонгууль үргэлж шударга болдог.
Ардчилсан нийгмийн иргэний хамгийн чухал эрхэмлэх зүйл юу вэ?
А. Зөвхөн өөрийн ашгийг хичээх.
Б. Төрийн зааврыг ямар ч шүүмжлэлгүй дагах.
В. Хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, хууль дээдлэх ёс.
Г. Бусдын үзэл бодлыг үл тоомсорлох.
Цэгийн оронд тохирох хариултыг сонгон уу. Хууль шийдвэрийг улс орны хэмжээнд хэрэгжүүлэх үүргийг гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага болох ......................................хүлээдэг.
Ерөнхийлөгч
Улсын их хурал
Шүүх
Засгийн газар
Цэгийн оронд тохирох хариултыг сонгон уу. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар УИХ нь төрийн эрх барих дээд байгууллага бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү ...................................... хэрэгжүүлдэг
Ерөнхийлөгч
Улсын их хурал
Шүүх
Засгийн газар
Монгол Улсад төрийн эрх мэдлийг ямар байгууллагуудад хуваарилсан бэ?
А. Ерөнхийлөгч, Арми, Цагдаа.
Б. Аймгийн дарга, Сумын дарга, Багийн дарга.
В. УИХ (Хууль тогтоох), Засгийн газар (Гүйцэтгэх), Шүүх (Шүүх эрх мэдэл)
Г. Татвар, Гааль, Банк
УИХ-аас хууль хэрхэн батлагдан гардаг вэ?
А. Зөвхөн УИХ-ын дарга ганцаараа шийддэг.
Б. Хуулийн төслийг хэлэлцэж, УИХ-ын гишүүдийн олонхын саналаар баталдаг.
В. Иргэдээс мессежээр санал аваад шууд баталдаг.
Г. Засгийн газар шууд тушаал гаргаж баталдаг.
Шүүх шийдвэрээ хэрхэн гаргадаг вэ?
А. УИХ-ын даргаас заавар авч гаргадаг.
Б. Зөвхөн хуульд захирагдаж, хөндлөнгийн нөлөөгүйгээр гаргадаг.
В. Хамгийн их мөнгө төлсөн талд шийдвэр гаргадаг.
Г. Олон нийтийн сүлжээний (Facebook) санал асуулгаар гаргадаг.
Төрийн үйл ажиллагаанд иргэний оролцоо яагаад чухал вэ?
А. Төр иргэдийнхээ хүсэл сонирхолд нийцсэн шийдвэр гаргахад тусалдаг учраас.
Б. Төрийн ажилтнуудын ажлыг хөнгөвчлөхийн тулд.
В. Заавал оролцох ёстой гэж хуульд заасан учраас
Г. Иргэд оролцохгүй бол төр ажиллаж чадахгүй зогсдог учраас.
Иргэдийн оролцоо төрийн үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлдөг вэ?
А. Төрийг тогтворгүй болгож, эмх замбараагүй байдал үүсгэдэг.
Б. Төрийн зардлыг нэмэгдүүлдэг.
В. Шийдвэр гаргалтыг ил тод болгож, хариуцлагыг нэмэгдүүлдэг.
Г. Ямар ч нөлөө үзүүлдэггүй.
