Монгол хэл бичгийн шалгалтын жишиг даалгавар

Монгол хэл бичгийн шалгалтын жишиг даалгавар

Assessment

Flashcard

World Languages

12th Grade

Hard

Created by

Quizizz Content

FREE Resource

Student preview

quiz-placeholder

9 questions

Show all answers

1.

FLASHCARD QUESTION

Front

“Аав нь ар Монгол руугаа буцахад Наваан хувилгаан хэдэн өдөр усан нүдэлж хоцорчээ” - өгүүлбэрийн онцолсон үгийн утгыг олоорой. Онцолсон үг нь "УСАН НҮДЭЛЖ"

Back

нус нулимс болж

2.

FLASHCARD QUESTION

Front

Аав нь “Үхэхэд нь тасын хоол болгочхолгүй, толгойг нь өндөр газар тахиарай” гэж захисан нь ямар учиртай вэ?

Back

Монгол хүн мориндоо хайртай гэдэгчлэн эрдэнэт хүлгээ эрхэмлэн дээдэлдэг үзэлтэй холбоотой ингэж захисан.

3.

FLASHCARD QUESTION

Front

Таамагласан өнгө аястай өгүүлбэрийг олоорой: Таны толгойд ийм хачин бодол яаж оров оо. Далай багш ч байж суухын аргагүй болоод Жагарын орныг сэм зорьсон бололтой. Эдэнд нулимсаа үзүүлэхгүй юм шүү. Амь наана, там цаана байхад наад муу илжгээр яах юм бэ. Хаяж оргохдоо морио үнэрлэчихээ ч мартах нь байна шүү.

Back

Далай багш ч байж суухын аргагүй болоод Жагарын орныг сэм зорьсон бололтой.

4.

FLASHCARD QUESTION

Front

“Нүднээс нь нуух цувж, ташаан толгойн яс нь арай л арьсыг нь цоолж гарч ирээгүй бололтой” гэсэн санааг батлах баримт аль нь вэ?

Back

Наваан нуруунд нь гараа хүргэхэд үнэхээр арьс нөмөргөсөн хэдрэг шиг санагдлаа.

5.

FLASHCARD QUESTION

Front

“Наваан хэчнээн цааргалсан ч түүнийг чирч гулдарсаар цавчим хадан хясаанд туллаа” - өгүүлбэрийн санааг хэлцээр илэрхийлснийг олоорой.
Options: Нөхөргүй хүн зовлонд тэвдэнэ, Зовох цагт нөхрийн чанар танигдана, Муу явахад нөхөр хол, Нөхөргүй хүн дуслын чинээ, Нөхөргүй бол харанхуй нүхэнд суухтай адил

Back

Зовох цагт нөхрийн чанар танигдана

6.

FLASHCARD QUESTION

Front

“...царай нь илжигний арьс шиг үрчийж хөхөрсөн лам...” - дүрслэх ур маягийг тодорхойлоорой.

Back

зүйрлэл

7.

FLASHCARD QUESTION

Front

Хээр морийг “эерэг”-ээр дүрсэлсэн хэсгийг олоорой.
Муу ч гэсэн монгол морины сэгэлдрэг юм даа.

Back

Муу ч гэсэн монгол морины сэгэлдрэг юм даа.

8.

FLASHCARD QUESTION

Front

Эхийн сэдэв буюу дэвшүүлсэн асуудлыг олоорой. Сайн морины тухай, Төрсөн нутгийн тухай, Үнэнч сайн шавийн тухай, Лам хувилгаадын амьдралын тухай, Төвөдийн үймээн самууны тухай

Back

Сайн морины тухай

9.

FLASHCARD QUESTION

Front

Эхийн гол санааг илэрхийлсэн хэсгийг олоорой. Сэрчингийн хийдийг хуухуй цэргүүд үнсэн товрог болгожээ. Шавь нь, хэзээ нисчих бол гэж байдаг тарни номоо уншаад морины араас зүрх алдан гэлдэрнэ. Таван настайдаа Төвөдийн томоохон хийдийн хувилгаанаар гэнэт тодорч, олон бараа хөсөг, аавынхаа хамт нутгаасаа сүртэй гарчээ. Морь минь... хүлэг минь... Эзнээ хүргэх газраа хүргэлээ гэх шиг сөхөрчихлөө. Эвий минь хөөрхий минь... Навааны төрсөн нутаг ар халхын нар ээсэн говь тал.

Back

Морь минь... хүлэг минь... Эзнээ хүргэх газраа хүргэлээ гэх шиг сөхөрчихлөө. Эвий минь хөөрхий минь...