Search Header Logo
10-р анги "Эхийг задлан шинжлэх"

10-р анги "Эхийг задлан шинжлэх"

Assessment

Presentation

Other

10th - 11th Grade

Practice Problem

Hard

Created by

Tungalagchimeg Munkhjargal

Used 7+ times

FREE Resource

11 Slides • 14 Questions

1

"Эхийг задлан шинжлэх"

10-р анги

Slide image

2

Нэгдүгээр хэсэг: Эхийг задлан шинжлэх

Эхийг анхааралтай уншаад, асуултад хариулаарай.

Slide image

3

"Эвэр"

Алтайн хүрэн цохионы нөмөрт хавсаргатай өдөр эхээс мэндэлсэн янгирын бор ишиг наран наашлах тутам хөрвөжин торниж, шөрмөс чангаран туурай хатахын хирээр толгой дээр нь хоёр газар товойж, арьс загатнах болов. Ишиг эхлээд яах гэж загатнаж байгааг үл мэдэн хаданд хааяа үрчхээд л ээвэр газар тагшин тоглож сүрэг даган тачигнаж явах бөлгөө. Удахгүй арьс загатнахаа болиод өвдөж эхлэв. Өвдөх нь өвчин биш зүгээр л нэг хүлээлт ч биш албан тушаал дэвших гэж байгаа хүнд дээд газрын шийд ирж өгөхгүй удах мэт аятайхан шаналгаа байлаа. Тэг тэгсээр товойсон газар нь үс халцарч арьс нимгэрсээр хоёр хөөрхөн эвэр цухуйв. Энэ үеэс л ишиг тэх болох гэж байгааг там түм гадарлан урт сүрлэг эвэртэй болохын дон тусчээ. Тэрээр цохионы орой дахь тогтоол уснаас уух бүрийдээ тугалмай нь бяджаагүй бяцхан эврээ харан харан чамлаж, тэр л өдрийнхөө талыг сэтгэл гунин өнгөрөөх болжээ.

       Шүдлэн насанд эвэр нь овоо хэвээ олж дугуйран, хэдэн сайхан эржгэртэй болоод үзүүр нь шовхорч ирэв. Аргил тэхийн долоон төө эвэр, эцэг тэхийн таван төө эвэр гадаад анчны ганзага мялааж Берлин, Парис одсон болохоор эдүгээ бор халиун сүрэгтээ эхний дөрөвт орох болжээ. Энэ нь хэдийгээр шүдлэн ямаанд багадахааргүй байр суурь боловч сүрэг тэргүүлэх хүсэлд эрт донтсон залуу янгирт шившигтэй санагдана.

4

"Эвэр"

Нэгэн өдөр янгирын сүрэг байрлал солих болж хавцлын ирмэг нарийн жимээр бэдрэв. Янгирын хуулиар бол ганц ганцаар цувран явах ёстой боловч эх янгир бор шүдлэнг туурай гүйцэд хатаагүй юм хэмээн хамгийн хавцал талаас нь түшиж явлаа. Удаан ургаж байгаа эвэр, ургаж ядсан цаг хугацаа хоёрыг зүхэн бухимдаж явсан залуу янгирын цус дээшээ огшин эврийн үзүүрт халуу оргин чинэрээд ирэв. Хадан хана руу хадарч орхивол яс тугалмай янгинан тархи дүйрээд уурандаа эргэж эхийн бөөр лүү сэжив. Санаандгүй явсан эх янгир ганц тэрсхийгээд хавцлын харанхуй руу пижигнэн одоход залуу янгир айсан ч үгүй, ичсэн ч үгүй, гэмшсэн ч үгүй гагцхүү яах гэж тэр хөгшин зөнөг цувж явалгүй зэрэгцэн чихэлдээд байсанд л баахан гайхаж, зай чөлөөтэй болсонд баярлах бөлгөө

     Эхээ ольсон эврийн үзүүрт арьс үс шалбарч, дусал цус наалдаад байвч залуу янгирт анхаарч мэдэх зав байсангүй.

5

"Эвэр"

Харин хожим нь тогтоол уснаас уухдаа тольдон харахад тэр талын эвэр арай дотогшоо дугуйраад байгаа нь ажиглагдах болжээ. Хоёр өөр эвэртэй байх нь сүргийн тэргүүний сүр хүчинд сайнгүй ч гэсэн урт л ургаж байвал учиртай гэж тэр бодно.

     Хоёр жил өнгөрлөө. Дахиад хоёр тэх ногоон мөнгөний золиосонд одож, бор халиун сүргийн тэргүүнтэн болоход ганц хуруу дутав. Гэвч түүнд тэргүүн болохын хүслэнгээс өөр нэг бодох юм бий боллоо. Юу гэвэл нөгөө дотогшоо дугуйрсан эврийн үзүүр явсаар чамархайд тулжээ. Яагаад тэгснийг тэрбээр яаж ч бодоод эс ухаарна. Эвэр хэдхэн сарын дотор араасаа хонхойлгон дарж өвтгөх болов. Тэгснээ арьс цоороод цус шүүс гоожиж ялаа батгана салахаа болилоо.

6

"Эвэр"

Залуу янгир дэндүү хурдан ургаж байгаа эвэр хайр найргүй довтолгох цаг хугацаа хоёрыг зүхэн бухимдавч эвэр хэдүйнээ маханд шигдэн оржээ. Бусдын эвэр толгой тойрон ургаж эсвэл дээшээ сэрийж байхад миний эвэр яагаад? хэмээн тэрбээр шаналан бодовч хариу үл олдоно. Эвэр ургасаар ясаа цоолов. Тэсгэлгүй өвдөхийн манан дотор "яагаад" гэсэн асуултын хариу төөрсөн янзага шиг сүүтийвч бие нь үл баригдана. Эвэр тархиндаа тулжээ. Тархины бор хальс цоорох хоромд л "Миний эвэр буруу ургажээ" гэсэн там тумхан ухаарал янгирын толгойд нэг орж ирээд үүрд замхарсан нь шувуу суунгуут үргэн нисэхийн адил бөлгөө. / Ж.Лхагва /

7

Multiple Choice

1. "Ээвэр" хэмээх үгийн утга аль вэ?

1

Нарны илч тусгал сайтай, нөмөр газар

2

Амьтны эврийн доторх яс

3

Хуурай хүйтэн салхи

4

Онцгойдуу тогтсон өндөр хад

8

Multiple Choice

2. “Гэвч түүнд тэргүүн болохын хүслэнгээс өөр нэг бодох юм бий боллоо” гэжээ. Үүний шалтгаан юу вэ?

1

Толгой дээр нь хоёр газар товойж, арьс нь загатнах болов.

2

Эхээ ольсон эврийн үзүүрт арьс үс шалбарч, дусал цус наалдаад байв.

3

Хоёр өөр эвэртэй байх нь сүргийн тэргүүний сүр хүчинд сайнгүй.

4

Дотогшоо дугуйрсан эврийн үзүүр явсаар чамархайд тулжээ.

9

Multiple Choice

3. Ишигний хурдхан сүргийн тэргүүн болох сон гэх хүслийг батлах баримт нь аль вэ?

1

Удаан ургаж байгаа эвэр, ургаж ядсан цаг хугацаа хоёрыг зүхэн бухимдаж явав.

2

Эх янгир бор шүдлэнг туурай гүйцэд хатаагүй юм хэмээн хамгийн хавцал талаас нь түшиж явлаа.

3

Залуу янгир дэндүү хурдан ургаж байгаа эвэр хайр найргүй довтолгох цаг хугацаа хоёрыг зүхэн бухимдав.

4

...Тэр хөгшин зөнөг цувж явалгүй зэрэгцэн чихэлдээд байсанд л баахан гайхаж, зай чөлөөтэй болсонд баярлах бөлгөө.

10

Multiple Choice

4. Сүргийн манлайлагч болоход ганц хуруу дутсан баримт нь аль вэ?

1

Аргил тэхийн долоон төө, эцэг тэхийн таван төө эвэр гадаад анчны ганзага мялаасан.

2

Сүрэгтээ эхний дөрөвт орсноос хойш хоёр тэх ногоон мөнгөний золионд явсан.

3

Шүдлэн насанд эвэр нь хэдэн сайхан эржгэртэй болоод үзүүр нь шовхорч эхлэв.

4

Санаандгүй явсан эх янгир ганц тэрсхийгээд хавцлын уруу пижигнэн одсон.

11

Multiple Choice

5. “Бусдын эвэр толгой тойрон ургаж эсвэл дээшээ сэрийж байхад миний эвэр яагаад? хэмээн тэрбээр шаналан бодовч хариу үл олдоно.” гэсэн өгүүлбэрийн санаанд тохирох хэлцийг олоорой.

1

Буруу замаар будаа тээвэл буцахдаа шороо тээнэ.

2

Зүрхэнд нь орох

3

Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөх

4

Бодоод бодоод бодын шийр дөрөв

12

Multiple Choice

6. Буруу ургасан эврийг юутай адилтгасан бэ?

1

Буруу үйл

2

Буруу бодол

3

Буруу байр суурь

4

Буруу цаг хугацаа

13

Multiple Choice

7. “ ... эх янгир бор шүдлэнг туурай гүйцэд хатаагүй юм хэмээн хамгийн хавцал талаас нь түшиж явлаа” гэсэн өгүүлбэрт онцолсон үгийн дүрслэх ур маягийг олоорой.

1

адилтгал

2

тойруулал

3

зүйрлэл

4

төлөөлөл

14

Multiple Choice

8. Эхэд ямар асуудлыг дэвшүүлэн тавьсан байна вэ?

1

Буруу ургасан эвэрний тухай

2

Эхийн хайр халамжийн тухай

3

Янгирын сүргийн тухай

4

Шунал хүслийн тухай

15

Multiple Choice

9. Дээрх өгүүллэгийн утга санаанд тохирох хэлцийг олоорой.

1

Өрөвдөхөд өр өшиглөнө.

2

Тусыг усаар, ачийг бачаар

3

Шунал ихэдвэл шулам болно.

4

Тэжээсэн бяруу тэрэг эвдэнэ.

16

Multiple Choice

10. Холбоо үгсийн утгыг ажиглаад эвэр ургасан явцын зөв дарааллыг олоорой.

1

Чамархайд тулах, маханд шигдэх, ясаа цоолох, арьс цоолох, тархинд тулах

2

Тархинд тулах, ясаа цоолох, яамархайд тулах, маханд шигдэх, арьс цоолох

3

Ясаа цоолох, чамархайд тулах, тархинд тулах, манахд шигдэх, арьс цоолох

4

Чамархайд тусах, арьс цоолох, маханд шигдэх, яс цоолох, тархинд тулах

17

Хоёрдугаар хэсэг: Зөв бичих

Зөв бичих мэдлэг чадвараа сориорой.

Slide image

18

1. Дараах линкээр орж, зөв бичих зүйн асуулт даалгаврыг гүйцэтгээрэй.

https://www.bookwidgets.com/play/oWt-uyNW-iQAFctDLvAAAA/UCB7HUW/kholboo-ugnuudee?teacher_id=6461451794382848

19

Multiple Select

2. Зөв бичсэн хоёр холбоо үгийг сонгоорой.

1

айл гэр

2

зан ааль

3

домог туйл

/аман зохиолын төрөл/

4

хойд тууль

20

Гуравдугаар хэсэг: Найруулга зүй

Найруулан бичих чадвараа шалгая.

Slide image

21

Open Ended

1. Найруулгын алдаатай доорх холбоо үгсийг зөв болгон засаж бичээрэй.


- тэд нар, нийт сурагчид, өндөр өндөр барилгууд

22

Multiple Choice

2. Зөв найруулга бүхий өгүүлбэрийг олоорой.

1

Манай 25 сурагчидтай.

2

Үүнээс 12 охидтой

3

13 хөвгүүдтэй

4

Манай анги 25 сурагчтай.

23

Multiple Choice

3. Үгсийг зөв байрлуулан, оновчтой найруулсан өгүүлбэрийг олоорой.

1

Хөлөг онгоц гэмтсэн боловч азаар живсэнгүй.

2

Азаар хөлөг онгоц гэмтсэн боловч живсэнгүй.

3

Хөлөг онгоц азаар гэмтсэн боловч живсэнгүй.

24

Эргэцүүлэн бодож, оюун дүгнэлт гарган бичдэг эхийн хэв маяг?

https://www.bookwidgets.com/play/ZZJLxcDq-iQAEU6hyvAAAA/RCBYHRB/ergetsuulen-bodo?teacher_id=6461451794382848

25

Дөрөвдүгээр хэсэг: Эх зохион найруулж бичих

Дараах сэдвээр эх зохион бичихдээ бүтэц, агуулга болон найруулга зүйн шаардлагыг сайтар тооцоолж, баримт мэдээлэл болон дүрслэх ур маягийг зохистой ашиглаарай. /Үгийн тоо 150-180/


"Сайн санааны үзүүрт тос"

Slide image

"Эхийг задлан шинжлэх"

10-р анги

Slide image

Show answer

Auto Play

Slide 1 / 25

SLIDE