

НИЙГЭМ 8
Presentation
•
History
•
7th Grade
•
Practice Problem
•
Hard
undefined undefined
Used 2+ times
FREE Resource
12 Slides • 0 Questions
1
Элсэлтийн ерөнхий шалгалт -2019 он
Нийгэм, нийгмийн харилцаа
Хувилбар А
1. Хүмүүсийн зохион байгуулалттай, чиг зорилготой харилцаа, тэдгээрийн үр дүнд бий болсон тогтвортой
нэгдэл, өөрийгөө байнга нөхөн сэргээж байдаг бие даасан тогтолцооны нийлбэр нь...............юм. 1 оноо
а. Нийгмийн бүтэц b.Нийгмийн харилцаа c. Нийгэм d. Нийгмийн хандлага e. Нийгмийн тогтолцоо
ХАРИУЛТЫН ТАЙЛБАР
2. Шинэ мэдлэг бүтээх, мэдлэгийг хойч үедээ дамжуулах, өсвөр үеийг нийгэмшүүлэх, боловсон хүчнийг
бэлтгэх нь нийгмийн аль институтын үүрэг вэ? 1 оноо
a. Гэр бүлийн b. Боловсролын c. Улс төрийн d. Эдийн засгийн e. Шашны
ХАРИУЛТЫН ТАЙЛБАР
3. Зөв тохируулна уу? 3 оноо
a Нийгмийн хэм хэмжээ
1 Нийгмийн бүлгийн олонхийн хүлээн зөвшөөрсөн хүлээлтэд
нийцсэн төлөв
b Нийгмийн гажуудал
2 Нийгэм нэгдэлтэй, тогтвортой оршин байхын тулд хүмүүс сахиж
мөрдөх шаардлага
c Аялдах үйлдэл
3 Нийгмийн бүлгийн олонх гишүүдийн хүлээн зөвшөөрсөн хэм
хэмжээ, хүлээлттэй үл нийцэх төлөв
a. A2 B3 C1 b. A3 B2 C1 c. A3 B1 C2 d. A1 B3 C2 e. A2 B1 C3
b. ХАРИУЛТЫН ТАЙЛБАР
4. Нийгмийг амьд биетэй төстэй хэмээн үзэж, эд эрхтэн нь тухайн амьд биеийг амьдруулахын төлөө үүрэг
гүйцэтгэж байдгийн адил нийгмийн институт нь нийгмийн болон бусад оршин тогтнолын төлөө тодорхой
үүрэг гүйцэтгэдэг гэсэн онол аль нь вэ? 1 оноо
a. Нийгмийн онол b.Шалтгаант чанарын онол c.Харилцан үйлдлийн онол d.Зөрчилдөөний
онол e. Бүтэц чиг үүргийн онол
Нийгмийн бүтэц гэдэг нь нийгмийн хэсэг, элементүүдийн хооронд бэхжсэн тогтвортой харилцаа холбоог
хэлнэ.
Нийгмийн харилцаа гэдэг нь нийгмийн бүлэг хоорондын эсвэл хувь хүн хоорондын харилцааг илэрхийлэх
ойлголт болно.
Нийгмийн тогтолцоо гэдэг нь үндсэн элемент нь хүмүүс, тэдгээрийн харилцаа холбоо харилцан үйлчлэл,
харилцаа болдог бүтээн байгуулалтыг хамрах ойлголтыг тодорхойлдог.
Иймд хамгийн зөв оновчтой хариулт нь Схувилбар буюу НИЙГЭМ болно.
Нийгмийн хэм хэмжээ гэдэг нь нийгэм нэгдэлтэй, тогтвортой оршин байхын тулд хүмүүс сахиж
мөрдөх шаардлага гэх ойлголт болно
Нийгмийн гажуудал гэдэг нь нийгмийн бүлгийн хүлээн зөвцөөрсөн хэм хэмжээтэй үл нийцсэн
байдлыг хэлэх бол
Аялдах үйлдэл гэдэг нь олонхийн хүлээн зөвшөөрсөн хүлээлтэд нийцсэн төлөв байдлыг хэлнэ.
Иймд зөв хариулт нь а буюу A-2, B-3, C1.
Зөв хариулт бол b буюу боловсролын институт болно.
Учир нь гэвэл шинэ мэдлэг бүтээх түүнийгээ хойч үедээ дамжуулах, боловсон үеийг бэлтгэх нь
БОЛОВСРОЛЫН ИНСТИТУТ-д хамаарах үүрэг болно.
2
Элсэлтийн ерөнхий шалгалт -2019 он
ХАРИУЛТЫН ТАЙЛБАР
5. Тодорхой цаг хугацааны хүрээнд нийгмийн бүтэц, соёл, нийгмийн институт, хүмүүсийн зан үйл
шинэчлэгдэхийг ........................гэдэг. 1 оноо
a. Нийгмийн хувьсгал b.Нийгмийн өөрчлөлт c. Нийгмийн хөдөлгөөн d. Нийгмийн шилжилт e.
Нийгмийн хувьсгал
ХАРИУЛТЫН ТАЙЛБАР
6. Нийгмийн хэв маягуудыг дурдахдаа илүүц зүйл оруулсан бол аль нь вэ? 1 оноо
a. Мал аж ахуйн нийгэм b. Аж үйлдвэржсэн нийгэм c. Газар тариалангийн нийгэм d. Гар урлалын
нийгэм e. Аж үйлдвэржсэний дараах нийгэм
ХАРИУЛТЫН ТАЙЛБАР
7. Нийгмийн давхраажилтын хэмжигдэхүүнд аль нь хамаарахгүй вэ? 1 оноо
a. Нэр хүнд b. Эрх мэдэл c. Ёс суртахуун d. Боловсрол мэргэжил e. Эд баялаг
ХАРИУЛТЫН ТАЙЛБАР
8. Тэгш бус байдлын хамгийн түгээмэл илрэл бол........................................... 1 оноо
a. Зиндаархал b. Баялаг хуваарилалт c. Статус d. Давхраажилт e. Хүсэл тэмүүлэл
ХАРИУЛТЫН ТАЙЛБАР
9. “Капитал”, “Коммунист намын тунхаг” бүтээлдээ капиталистууд болон ажилчин ангийн зөрчлийг авч
үзээд энэ нь нийгмийн өөрчлөлтийн хөдөлгөгч хүч болдог гэж үзсэн сэтгэгч аль нь вэ? 2 оноо
a. М.Вебер b. К.Маркс c. Э.Дюркгейм d. Т.Парсонс e. Ж.Г.Мид
ХАРИУЛТЫН ТАЙЛБАР
Нийгмийн институт нь нийгмийн болон бусад оршин тогтнолын төлөө тодорхой үүрэг гүйцэтгэж
байдаг гэх ойлголтыг бүтэц чиг үүргийн онол хамааруулж байдаг байна.
( Э.Дюркгейм анх үндэслэлийг нь тавьж харин орчин үеийн хэлбэрийг нь Т.Парсонс гаргасан байна. )
Мал аж ахуйн нийгэм , аж үйлдвэржсэн нийгэм, газар тариалангийн нийгэм мөн аж үйлдвэржсэний
дараах нийгэм нь бүгд нийгмийн хэв маягуудад хамаарах зүйлс байхад үүнээс илүүц нь гар урлалын
нийгэм буюу d хувилбар нь зөв хариулт болно.
Тэгш бус байдлын хамгийн түгээмэл илрэл бол давхраажилт.
Давхраажилтын тодорхойлолт нь тодорхой хэв шинжит харилцаа бүхий тэгш бус байдлын тогтолцоог
хэлдэг, иймд хамгийн зөв хариулт нь d буюу ДАВХРААЖИЛТ.
М.Вебер- Шүүмжлэлт онол. Тэрээр ангийн ялгаа зөвхөн өмч хөрөнгө бус орлого, ажил мэргэжил зэргээс
хамаардаг хэмээн үзсэн.
Э.Дюркгейм- Бүтэц чиг үүргийн онол. Тэрээр нийгмийн давхраажилтад нөлөөлөх зүйлс нь нэр хүнд болон
ажил мэргэжил гэж үзсэн байна.
Т.Парсонс- Тэрээр хүмүүс бусад хүмүүсээр үнэлэгдэж, нэр хүндийг олон оршиж байдаг мөн давхраажилт
нь нэр хүндийн шатлалаас хамаардаг гэдгийг тогтоосон.
Иймд хамгийн зөв хариулт нь б буюу К.Маркс болно.
Соёл
Тодорхой цаг хугацааны хүрээнд нийгмийн бүтэц, соёл, нийгмийн институт, хүмүүсийн зан үйл
шинэчлэгдэх нь НИЙГМИЙН ӨӨРЧЛӨЛТИЙГ ХАМАРСАН ойлголт болно.
Нийгмийн шилжилт гэдэг нь нийтэд оршин буй нийгмийн ёс журмад дургүйцсэн түүнээс гадуур
хүрээнд байхыг хүссэн нийтийн оролдлогыг хэлнэ.
Нийгмийн шилжилт гэдэг нь нийгэмд эзлэх байр суурийн шилжилт хөдөлгөөнд хамаарах ойлголт.
Тиймд хамгийн зөв хариулт нь b буюу нийгмийн өөрчлөлт болно.
Нийгмийн давхраажилтын хэмжигдэхүүнд нэр хүнд, эрх мэдэл, боловсрол мэргэжил болон эд баялаг
зэрэг нь орно.
Харин дээр дурьдсан хариултуудаас с буюу ЁС СУРТАХУУН гэсэн хариулт нь илүүц байна.
3
Элсэлтийн ерөнхий шалгалт -2019 он
10. Боловсролын түвшнээс хамааралгүйгээр нийгмийн бүх хүмүүст хүртээмжтэй байдаг соёлын хэлбэрийг
олж тэмдэглэнэ үү? 1 оноо
a. Ардын соёл b. Элитийн соёл c. Нийтийн соёл d. Дагуул соёл e.Гадны соёл
ХАРИУЛТЫН ТАЙЛБАР
11. “Монголын түүх, соёл бол үндэсний аюулгүй байдлын дархлаа мөн” гэж ямар хуульд заасан бэ? 2 оноо
a. Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуульд b. Монгол улсын Үндсэн хуульд c. Монгол улсын Соёлын
тухай хуульд d. Монгол улсын Үндэсний аюулгүй байдлын тухай хуульд e. Монгол улсын Нийгмийн
хамгааллын хуульд
ХАРИУЛТЫН ТАЙЛБАР
12. Соёлыг илрэх байдлаар нь хэрхэн ангилдаг вэ? 1 оноо
a. Соёлын хямрал түрэмгийлэл b.Эртний болон орчин үеийн соёл c.Эдийн болон оюуны соёл d.
Соёлын даяаршил, зөрчил e. Соёлын нэгдэл, хуримтлал
ХАРИУЛТЫН ТАЙЛБАР
13. Эдийн соёлд хамааралгүй нь аль вэ? 1 оноо
a. Гар утас b. Хувцас c. Телевиз d. Шинжлэх ухаан e. Барилга байгууламж
ХАРИУЛТЫН ТАЙЛБАР
14. Тухайн хүний оюуны өмчөөр хамгаалагдсан соёлын агуулга бүхий бараа бүтээгдэхүүн, түүний
үйлдвэрлэл, хуваарилалт, нийлүүлэлтийн тогтолцоог...........................гэнэ. 1 оноо
a. Соёлын дархлаа b.Соёлын үйлдвэрлэл c.Соёл судлал d.Соёлын бүтээгдэхүүн e.Соёлын
менежмент
ХАРИУЛТЫН ТАЙЛБАР
15. Үндэсний соёлын өвөрмөц өв санг дэлхий нийтэд үзүүлэн таниулах хэрэгцээ улам нэмэгдэж байгаа
өнөө үеийн соёлын солилцооны гол хөтлөх хүч нь дотоодын болон олон улсын ..................мөн 3 оноо
a. Соёлын аялал жуулчлал b. Соёлын үйлдвэрлэл c. Соёлын даяаршил d. Соёлын дархлаа e.
Соёлын арга хэмжээ.
ХАРИУЛТЫН ТАЙЛБАР
Соёлыг илрэх байдлаар нь хэрхэн ангилах гэж байгаа тул ЭДИЙН БОЛОН ОЮУНЫ СОЁЛ буюу с
хувилбар зөв болно. Бусад ойлголтууд нь хамаарахгүй.
Эдийн соёл гэдэг нь материаллаг эд зүйлсийг хамааруулах ойлголт, иймд дээр дурьдсан зүйлсүүдээс
илүүц хувилбар нь d буюу ШИНЖЛЭХ УХААН болно.
Соёлын үйлдвэрлэлийн тодорхойлолтонд тухайн хүний оюуны өмчөөр хамгаалагдсан соёлын агуулга
бүхий бараа бүтээгдэхүүн, түүний үйлдвэрлэл, хуваарилалт, нийлүүлэлтийн тогтолцоог хэлнэ гэж
байдаг учраас зөв хариулт нь б буюу СОЁЛЫН ҮЙЛДВЭРЛЭЛ.
Соёлын даяаршил, соёлын дархлаа болон соёлын арга хэмжээ гэсэн ойлголтууд нь уг асуултын
хариултад тохирохгүй болно.
Иймд соёлын аялал жуулчлал мөн соёлын үйлдвэрлэл гэсэн – ойлголт үлдэх бөгөөд асуултыг ахин
сайтар уншвал нийтэд үзүүлэн таниулах мөн соёлын солилцоо гэсэн түлхүүр үгсээс зөв хариулт нь а
буюу СОЁЛЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ гэдгийг таньж болно.
Боловсролын түвшин хамаарахгүйгээр нийгмийн бүх хүмүүст хүртээмжтэй байдаг соёлын хэлбэр нь с
буюу НИЙТИЙН соёл юм.
Ардын соёл нь бүх нийтийг хамаарахгүй тул зөв хувилбар биш. Бусад хувилбарууд нь соёлын төрөл
биш учраас зөв хариулт с болж байна.
Нийгэм хамгааллын хууль, үндсэн хууль , хөдөлмөрийн тухай хууль бол хамаарахгүй ойлголт болно.
Соёлын тухай хууль, үндэсний аюулгүй байдлын тухай хууль хоёрын алийг нь зөв ялгахын тулд
өгөгдлөө унших хэрэгтэй.
Асуултанд “ Монголын түүх, соёл бол үндэсний аюулгүй байдлын дархлаа мөн ” гэж өгсөн учраас
ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ буюу d зөв хариул болно.
4
Элсэлтийн ерөнхий шалгалт -2019 он
16. Өнөө үеийн ардчилсан, нээлттэй гадаад харилцааны үндсэн дээр тусгаар соёлууд дэлхийн нэгдмэл
соёлд нэгдэн нийлэх үйл явцыг юу гэж нэрлэдэг вэ? 1 оноо
a. Дэд соёл b. Уламжлалт соёл c. Соёлын гадуурхал d. Соёлын даяаршил e. Хэлний соёл
ХАРИУЛТЫН ТАЙЛБАР
17. Соёлын эрх чөлөөний тулгуур ойлголтонд аль нь хамаарах вэ? 1 оноо
a. Бүх хүмүүс өөрийн хэл соёлоор бахархаж, сурч боловсрох эрх, шашин шүтэх ба эс шүтэх, соёлыг
бүтээн туурвих бололцоог эдлэх нийгмийн баталгаагаар хангагдах b. Өөрийн тогтолцооны хүрээнд
адилслыг буй болгох c. Өөрийн соёлын хүрээнд ялгааг буй болгох d. Амьдралын эгэл нөхцөл
алдагдах e. Соёлын гадуурхал
ХАРИУЛТЫН ТАЙЛБАР
18. Соёлын эрх чөлөөний асуудалд хамааралгүй зүйл аль нь вэ? 1 оноо
a. Олон төрлийн нийгмийн баталгаагаар хангагдсан байх эрх b. Бүх хүмүүс эх хэлээрээ ярьж, өөрийн
шашныг шүтэж, өөрийн бүтээн туурвих бололцоог эдлэх эрх c. Хүмүүс өөрсдийгөө илэрхийлэх,
өөрийн хувийн чанараа хөгжүүлэх d. Баталгаат боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ e.
Амьдралын хэв маягийг үгүйсгэх
ХАРИУЛТЫН ТАЙЛБАР
19. ДНБ-ийг өнөөгийн үнээр тооцсоныг юу гэж нэрлэдэг вэ? 1 оноо
a. Байнгын b. Бодит ДНБ c. Нэрлэсэн ДНБ d. Тогтмол e. Зах зээлийн
ХАРИУЛТЫН ТАЙЛБАР
20. ДНБ-ийг зардлаар тооцоход хамааралгүй зүйлийг олоорой. 1 оноо
a. Гадаад хэрэглэгчийн зардал b.Өрх гэрийн хэрэглээний зардал c. Аж ахуйн нэгжийн зардал d.
Төрийн зардал e. Хувь хүний хэрэглээний зардал
ХАРИУЛТЫН ТАЙЛБАР
21. Тодорхой хэмжээний мөнгийг тогтоосон хугацааны дараа, зохих хүүтэйгээр эргүүлэн төлөхөө амлаж
байгааг баталсан үнэт цаасыг ....................гэнэ. 1 оноо
a. Лиценз b. Хувьцаа c. Хадгаламж d. Үнэт цаас e. Бонд
ХАРИУЛТЫН ТАЙЛБАР
22. Нийт эрэлтийг нэмэгдүүлэх зорилгоор улсын орлого, зарлагыг өөрчлөх бодлогыг ямар бодлого гэдэг
вэ?
1 оноо
a. Төрийн сангийн буюу төсвийн бодлого b. Төрийн мөнгө зээлийн бодлого c. Эдийн засгийн
бодлого d. Засгийн газрын бодлого e. Төрийн бодлого
ХАРИУЛТЫН ТАЙЛБАР
Асуултыг сайтар нягтлан уншвал хариулт нь d буюу СОЁЛЫН ДАЯАРШИЛ гэдгийг шууд хэлж
болно. Бусад хувилбарууд нь огт хамааралгүй зүйлс.
Асуултын утгыг ойлгосон бол амьдралын эгэл нөхцөл алдагдах, соёлын гадуурхал болон өөрийн
соёлын хүрээнд ялгааг буй болгох гэсэн ойлголтууд биш болохыг шууд ялган таньж болно.
Ингээд үлдсэн хоёр хувилбарыг ахин уншвал зөв хариулт нь А гэдгийг ялгаж болно.
Соёлын эрх чөлөө гэсэн ойлголтоо мэдэж байгаа бол хамааралгүй зүйл нь е буюу амьдралын хэв
маягийг үгүйсгэх гэдгийг мэдэж болно.
Эдийн засаг
Асуултыг уншвал ДНБ гэсэн ойлголт байх тул зөв хаиулт зөвхөн б эсвэл с хувилбар байж болно.
Бодит ДНБ-г тогтмол үнээр тооцдог бол нэрлэсэн ДНБ-г өнөөгийн үеэр тооцдог.
Иймд зөв хариулт нь с буюу НЭРЛЭСЭН ДНБ.
ДНБ-г зардлаар тооцоход хамааралгүй ойлголт нь е буюу ХУВЬ ХҮНИЙ ХЭРЭГЛЭЭНИЙ
ЗАРДАЛ болно.
Тодорхой хэмжээний мөнгийг тогтоосон хугацааны дараа, зохих хүүтэйгээр эргүүлэн төлөхөө
амлаж байгааг баталсан үнэт цаасыг бонд гэдэг. Иймд зөв хариулт е буюу БОНД.
5
Элсэлтийн ерөнхий шалгалт -2019 он
23. Улс орны эдийн засгийн хөгжлийн өсөлт, чадавхийг тодорхойлдог гол үзүүлэлт аль нь вэ? 2 оноо
a. Үндэсний цэвэр бүтээгдэхүүн b. Үндэсний нийт орлого c. Нэг хүнд ноогдох ДНБ-ий өсөлт, бодит
ДНБ-ий өсөлт d.Валютын нөөц e. Дотоодын нийт бүтээгдэхүүн
ХАРИУЛТЫН ТАЙЛБАР
24. Гүйлгээнээс мөнгө татах буюу мөнгөний нийлүүлэлтийг бууруулах бодлогыг ямар бодлого гэдэг вэ?
1 оноо
a. Мөнгөний тэлэх b. Мөнгөний хумих c. Засгийн газрын d. Сангийн яамны e. Эдийн засгийн
ХАРИУЛТЫН ТАЙЛБАР
25. Нийт эрэлтийг нэмэгдүүлэхийн тулд төрөөс дараах арга хэмжээг авдаг. Ойлголтуудыг зөв харгалзуулна
уу. 3 оноо
a Зээлийн хүүг бууруулах
1 Үнэт цаас гаргаж түүнийг эргүүлж худалдах замаар мөнгөний
нийлүүлэлтэд нөлөөлөх
b Гүйлгээнд байгаа мөнгөний
тоо хэмжээг өсгөх
2 Аж ахуйн нэгжүүд хөрөнгө оруулалт хийж, энэ нь эцэстээ нийт
эрэлт өсөхөд нөлөөлөх
c Бонд гаргах
3 Аль болох бага хуримтлуулж илүү ихийг худалдан авснаар
нийт эрэлтийг нэмэгдүүлэх
a. A2 B1 C2 b. A3 B2 C1 c. A2 B3 C1 d. A1 B3 C2 e. A2 B1 C3
ХАРИУЛТЫН ТАЙЛБАР
26. Экспорт, импортын зөрүүг................................гэнэ. 1 оноо
a. Гадаад худалдааны алдагдал b. Гадаадын хөрөнгө оруулалт c. Гадаад худалдааны ашиг d.
Гадаад худалдааны тэнцэл e. Гадаадын хандив тусламж
ХАРИУЛТЫН ТАЙЛБАР
27. Улс орны эдийн засгийг санхүүжүүлэх гол үүргийг аль нь хүлээх вэ? 1 оноо
a. Сангийн яам b. Төв банк c. Засгийн газар d. Арилжааны банк e. Банк бус санхүүгийн
байгууллага
ХАРИУЛТЫН ТАЙЛБАР
Үндэсний цэвэр бүтээгдэхүүн нь үндэсний нийт хэмжээний илэрхийлэл байдаг.
Үндэсний орлого нь цалин зээлийн хүү. рент ашгийн нийлбэртэй тэнцэнэ.
Нэг хүнд ноогдох ДНБ-ий өсөлт, бодит ДНБ-ий өсөлт нь улс орны эдийн засгийн хөгжлийн өсөлт,
чадавхийг тодорхойлдог.
Валютын нөөц нь эдийн засгийн өсөлтийг тодорхойлдог. Иймд с хувилбар нь зөв хариулт.
Асуултыг сайтар нягтлаад уншвал c, d , e биш болохыг тогтоож болно.
Үүүнээс а юм уу б хувилбар зөв хариулт байж болно. Г
үйлгээнд нэмж оруулж, мөнгөний нийлүүлтийг нэмэгдүүлдэг бодлогыг мөнгөний тэлэх бодлого
гэнэ.
Харин гүйлгээнээс мөнгө татах буюу мөнгөний нийлүүлэлтийг бууруулах бодлогыг мөнгөний
хумих бодлого гэх тул b зөв хариулт.
Зээлийн хүүг бууруулах - Аж ахуйн нэгжүүд хөрөнгө оруулалт хийж, энэ нь эцэстээ нийт эрэлт
өсөхөд нөлөөлөх
Гүйлгээнд байгаа мөнгөний тоо хэмжээг өсгөх - Аль болох бага хуримтлуулж илүү ихийг худалдан
авснаар нийт эрэлтийг нэмэгдүүлэх
Бонд гаргах - Үнэт цаас гаргаж түүнийг эргүүлж худалдах замаар мөнгөний нийлүүлэлтэд нөлөөлө
Зөв хариулт с буюу A2, B3,C1.
Асуултаа уншиж ойлгож чадвал зөв хариулт d буюу ГАДААД ХУДАЛДААНЫ ТЭНЦЭЛ
гэдгийг мэдэж болно.
Учир нь гэвэл зөрүү гэхээр бусад хувилбаруудтай утгын хувьд зохицохгүй.
Нийт эрэлтийг нэмэгдүүлэх зорилгоор улсын орлого, зарлагыг өөрчлөх бодлогыг төрийг сангийн
бодлого буюу төсвийн бодлого гэнэ.
Нийт эрэлтийг нэмэгдүүлэх зорилгоор мөнгөний хэмжээ болон зээлийн хүүд нөлөөлөх бодлогыг
төрийн мөнгө, зээлийн бодлого гэнэ.
Иймд а хувилбар нь зөв болно.
6
Элсэлтийн ерөнхий шалгалт -2019 он
28. Ардчилсан нийгэм бүх иргэдэд адил тэгш боломж олгодог онцлогтой. Энэ нь хэн нэгнийг илүү харж, эрх
дарх олгохгүй гэсэн үг юм. Энэ ардчиллын аль зарчим бэ? 2 оноо
a. Хууль дээдлэх зарчим b. Нээлттэй байх зарчим c. Шударга байх зарчим d. Цөөнхийг хүндэтгэх
зарчим e. Зөвшилцлийн зарчим
ХАРИУЛТЫН ТАЙЛБАР
29. Хууль тогтоох,гүйцэтгэх, шүүх эрх мэдэл гэсэн засаглал хуваах онолыг үндэслэгчийг нэрлэнэ үү? 1 оноо
a. Н.Макаивелли b. Ж.Локк c. М.Вебер d. К.Маркс e. Ш.Монтескье
ХАРИУЛТЫН ТАЙЛБАР
30. Чөлөөт нийгэм дэх иргэний нийгмийн гол үүрэг нь аль вэ? 1 оноо
a. Эрх чөлөөт байдлыг хангах b. Төрийг хянаж, төрд хариуцлага хүлээлгэх c. Хувь хүмүүс мөр мөрөө
хөөх явдал d. Ард түмэн төрд үг дуугүй үнэнч байх e. Сонгуульд идэвхтэй оролцох
ХАРИУЛТЫН ТАЙЛБАР
31. .......................нь төрөөс үл хамаарах өөр хоорондын харилцаа, эрх зүйгээр зохицуулагддаг хувь хүмүүс,
анги, бүлэг, институтуудын нийлбэр цогц юм. 1 оноо
a. Нийгэм b. Социалист нийгэм c. Аж үйлдвэржсэн нийгэм d. Иргэний нийгэм e. Эртний нийгэм
ХАРИУЛТЫН ТАЙЛБАР
32. Иргэн хүн сонгуульд оролцох нь нийгмийн аль хүрээний харилцаанд хамаарагдах вэ? 1 оноо
a. Социал хүрээ b. Улс төрийн хүрээ c. Эдийн засгийн хүрээ d. Хүмүүнлэгийн хүрээ e. Оюун
санааны хүрээ
ХАРИУЛТЫН ТАЙЛБАР
33. Сонгуульд өрсөлдөгчөөсөө илүү санал авсан нь ялалт байгуулдаг. Дотроо энгийн олонх, үнэмлэхүй
олонх, харьцангуй олонх гэсэн аргатай сонгуулийн тогтолцоо аль нь вэ? 1 оноо
a. Холимог b. Пропорциональ c. Мажоритар d. Уламжлалт e. Чөлөөт сонгууль
ХАРИУЛТЫН ТАЙЛБАР
Асуултыг сайтар ойлгож уншвал адил тэгш боломж олгоно, хэн нэгнийг илүү харж, эрх дарх
олгохгүй гэсэн үгсээс харвал хамгийн боломжтой хувилбар нь с буюу шударга байх зарчим
гэдгийг илтгэж байна.
Н.Макаивелли улс төр бол эрх мэдэлд хүрэх, эрх мэдлийг тогтоон барьж байх ба ашиг хонжоо
олохын тулд эрх мэдлийг ашиглах албадлагыг арга хэрэгслийн цогц гэж үзсэн.
Ж.Локк нь хууль тогтоох засаглал шүүх арми гэсэн хоёр бүтэцтэй гэж үзсэн.
Харин Вебер болон Маркс нь уг асуултад хамааралгүй болох бөгөөд зөв хариулт нь ингээд
Ш.Монтескье буюу е хувилбар болж байна.
Чөлөөт нийгэм гэдэг ойлголт нь төр, эдийн засаг, гэр бүлээс ангид орших нийгмийн хүрээг хэлнэ.
Харин уг нийгэмд гүйцэтгэх иргэний үүрэг гэдэг нь b буюу төрийг хянаж, төрд хариуцлага
хүлээлгэх гэсэн ойлголтыг агуулна.
Иргэний нийгэм гэдэг нь төрөөс үл хамаарах өөр хоорондын харилцаа, эрх зүйгээр зохицуулагддаг
хувь хүмүүс, анги, бүлэг, институтуудын нийлбэр цогц юм.
Иймд зөв хариулт нь d буюу ИРГЭНИЙ НИЙГЭМ болно.
Иргэн хүн сонгуульд оролцох нь b буюу УЛС ТӨРИЙН ХҮРЭЭ-нд хамаардаг.
Социал хүрээ гэх ойлголт нийгмийн хүрээнд хамаарахгүй тул буруу хариулт.
Эдийн засгийн хүрээ гэдэг нь хүмүүсийн материаллаг хэрэгцээг хангахад зориулагдах бол оюун
санааны хүрээ гэдэг нь гоо сайхан, ёс суртахууны хэрэгцээг зохицуулдаг ойлголт юм.
Сангийн яам нь эдийн засгийн бодлогыг хариуцдаг.Иймд төв банкны хувьд улс орны эдийн
засгийг санхүүжүүлэх гол үүргийг хүлээдэг.
Иймээс зөв хариулт нь b буюу ТӨВ БАНК.
Улс төр
7
Элсэлтийн ерөнхий шалгалт -2019 он
34. Ардчилсан нийгэмд хэвлэл мэдээлэл нь ард түмэнд үнэн зөв мэдээлэл хүргэхэд дараах зарчмуудыг
мөрдөнө. Хамааралгүй зүйл оруулсан бол аль нь вэ? 1 оноо
a. Ард түмний дуу хоолой болох b. Нэг хүний эрх ашгийн төлөө бус олон түмний тусын тулд үнэн зөв
мэдээлэл дамжуулах c. Нас хүйс, шашин шүтлэг, боловсролын түвшинг харгалзахгүйгээр бүх
нийтэд тэгш хүргэх боломжийг нь хуулиар хангах d. Намын ажлаа тайлагнах e. Хэвлэл
мэдээллийн ажилтнууд болон сэтгүүлчдийн эрх чөлөөг хамгаалах
ХАРИУЛТЫН ТАЙЛБАР
35. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн нийгэмд гүйцэтгэх чиг үүргийг дурдахдаа илүүц зүйл оруулсан бол аль
нь вэ? 3 оноо
а.Цэнгэн баясгах, боловсрол олгох b. Мэдээллээр хангах c. Иргэдэд өөрийн гэсэн санаа бодлыг
төлөвшүүлэхэд оролцон туслах d. Хяналт шалгалт, шүүмжлэл өрнүүлэх e. Улс төрийн шийдвэр
гаргахад оролцох
ХАРИУЛТЫН ТАЙЛБАР
36. Д.Истоны улс төрийн системийн загварыг гүйцээнэ үү? 1 оноо
ОРЧИН
a. A. шийдвэр, Б. эргэх холбоо, В. үр дүн, Г. хувиргалт
b. А. хувиргалт, Б.эргэх холбоо, В. шийдвэр, Г. үйлдэл
c. А. эргэх холбоо, Б. хувиргалт, В. зөвшилцөл Г. үр дүн
d. А. хэлэлцээр, Б. хувиргалт, В. үр дүн Г.шийдвэр
e. А. үйлдэл, Б. хувиргалт, В. эргэх холбоо, Г. Хувиргалт
ХАРИУЛТЫН ТАЙЛБАР
Б.
Гаралт
Оролт
Сонгуулийн тогтолцоонд хамаарах хувилбарууд нь зөвхөн a, b , v хувилбаруудад хамаарах тул зөь
хариулт нь аль нэг нь болно.
Холимиог тогтолцоо гэдэг бол пропорциональ болон мажоратор тогтолцооны аль аль шинжийг нь
агулдаг ойлголт.
Пропорциональ тогтолцоо гэдэг нь намын нэрээр санал хураалт явуулж, авсан саналд нь хувь
тэнцүүлж суудал олгодог тогтолцоо болно.
Харин мажоратор сонгуулийн тогтолцоо нь сонгуульд өрсөлдөгчөөсөө илүү санал авсан нь ялалт
байгуулдаг.
Дотроо энгийн олонх, үнэмлэхүй олонх, харьцангуй олонх гэсэн аргатай сонгуулийн тогтолцоо
иймд зөв хариулт нь с буюу МАЖОРИТОР.
А.
Асуулт болон хариултыг сайтар уншиж үзвэл хариулт дундаас d буюу намын ажлаа тайлагнах гэсэн
хариулт илүүц байна. Иймд зөв хариулт нь НАМЫН АЖЛАА ТАЙЛАГНАХ болно.
Шаардлага
Хэвлэл мэдээллийн хэрэгслийн хувьд улс төрийн шийдвэр гаргахад оролцох эрх байхгүй, ийм
учраас зөв хариулт нь Е болно.
Дэмжлэг
В.
Г.
8
Элсэлтийн ерөнхий шалгалт -2019 он
37. ....................гэдэг нь хүн бүр хүмүүн болохынхоо хувьд адил үнэ цэнэтэй бөгөөд тодорхой үндсэн эрх,
эрх чөлөөг эдлэх тухай ойлголт юм. 1 оноо
a. Хүний эрхэм чанар b. Хүний эрх c. Хүний нэр төр d. Хүний үнэлэмж e. Хүний мөс чанар
ХАРИУЛТЫН ТАЙЛБАР
38. Хүний эрхийн түгээмэл тунхаглал хэдэн онд батлагдсан бэ? 1 оноо
a. 1957 b. 1954 c.1946 d. 1948 e. 1990
ХАРИУЛТЫН ТАЙЛБАР
39. Нийгмийн хамгааллын эрх зүйн харилцаа нь ........................ба.........................гэсэн хоёр төрөлтэй 1 оноо
a. Нийгмийн даатгал, нийгмийн хамгаалал b. Нийгмийн даатгал, нийгмийн халамж c. Нийгмийн
халамж, нийгмийн тусламж d. Нийгмийн халамж, нийгмийн хамгаалал e. Нийгмийн хамгаалал,
нийгмийн даатгал
ХАРИУЛТЫН ТАЙЛБАР
40. Ажилгүйдлийн тэтгэмжийг ямар нөхцөлд олгодог вэ? 2 оноо
a. Ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг ажилгүй болохоосоо өмнө 12 сараас доошгүй хугацаанд,
үүнээс сүүлийн 5 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд
b. Ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг ажилгүй болохоосоо өмнө 18 сараас доошгүй хугацаанд,
үүнээс сүүлийн 6 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд
c. Ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг ажилгүй болохоосоо өмнө 24 сараас доошгүй хугацаанд,
үүнээс сүүлийн 9 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд
d. Ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг ажилгүй болохоосоо өмнө 24 сараас доошгүй хугацаанд,
үүнээс сүүлийн 6 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд
e. Ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг ажилгүй болохоосоо өмнө 12 сараас доошгүй хугацаанд,
үүнээс сүүлийн 6 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд
ХАРИУЛТЫН ТАЙЛБАР
41. .....................засаглалын эрх мэдлийг хуваарилах, хүний эрхийг баталгаажуулах, улс орны суурь гол
харилцааг зохицуулах үүрэгтэй хамгийн дээд хүчин чадалтай засаг төрийн гол хууль юм. 2 оноо
a. Үндсэн хууль b. Төрийн хууль c. Монгол улсын хууль d. Хөдөлмөрийн хууль e. Боловсролын
хууль
ХАРИУЛТЫН ТАЙЛБАР
42. Иргэн А нь малаа бэлчээрт гаргахын тулд Б-тэй зөвшилцөн түүний газрыг хязгаартай ашиглах гэрээ
байгуулж хоёр тал тохиролцсон. Хэсэг хугацааны дараа гэрээнд тусгагдсан зүйлүүд зөрчигдөж, иргэн Б
ашиг орлогоо алдаж, өмч хөрөнгөнд нь хохирол учирсан. Энэ тохиолдолд иргэн Б ямар шатны шүүхэд
нэхэмжлэл гаргах гаргах вэ? 1 оноо
a. Аймаг нийслэлийн шүүх b. Иргэний хэргийн дунд шатны шүүх c. Захиргааны хэргийн анхан
шатны шүүх d. Захиргааны хэргийн дунд шатны шүүх e. Иргэний хэргийн анхан шатны шүүх
ХАРИУЛТЫН ТАЙЛБАР
Асуултын утгыг сайтар ойлгож чадвал зөв хариулт а эсвэл b байх боломжтой гэдгийг харж
болно. Гэхдээ хамгийн оновчтой хариулт нь
а. Учир нь гэвэл асуултанд үндсэн эрх, эрх чөлөөг эдлэх тухай ойлголт гэж өгсөн учраас
ХҮНИЙ ЭРХЭМ ЧАНАР гэсэн хариулт хамгийн зөв болно.
Хүний эрхийн түгээмэл тунхаглал нь 1948 онд батлагдсан.
Ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг ажилгүй болохоосоо өмнө 24 сараас доошгүй
хугацаанд, үүнээс сүүлийн 9 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд ажилгүйдлийн тэтгэмжийг
олгодог. Иймд хамгийн зөв хариулт нь b.
Нийгмийн даатгал болон нийгмийн халамж нь нийгмийн хамгааллын эрх зүйн харилцааны
төрлүүд юм.
Үндсэн хууль нь хамгийн гол бөгөөд хүчин чадалтай хууль болно, иймээс зөв хариулт нь а.
Эрх зүй
9
Элсэлтийн ерөнхий шалгалт -2019 он
43. Эрх зүйн зөрчлийг гэмт хэргийн ба гэмт хэргийн бус ангилдаг. Хуульд заасан гэм буруутай бүх үйлдэл,
эс үйлдлийг эрх зүйн зөрчил гэж хэлдэг. Тэгвэл эс үйлдэл гэж юу вэ? 1 оноо
a. Хуульд заасан үүргийг гүйцэтгэхгүй байхыг b. Хуульд заасан үүргээ сайн биелүүлэхийг c. Ямар ч
үйлдэл хийгээгүй байхыг d. Мэдээгүй байхыг e. Дэг журамгүй байхыг
ХАРИУЛТЫН ТАЙЛБАР
44. Гэм хорын тухай ойлголтуудыг зөв харгалзуулна уу? 3 оноо
a Гэм хор
1 Хохиролын улмаас үүссэн үр дагавар
b Хохирол
2 Эд хөрөнгийн ба эд хөрөнгийн бус гэж ангилна.
c Хор уршиг
3 Эрх зүйн зөрчлийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх,
эрх чөлөө, аюулгүй байдалд учирсан үр дагавар
a. A2 B1 C3 b. A3 B2 C1 c. A2 B3 C1 d. A1 B3 C2 e. A1 B2 C3
ХАРИУЛТЫН ТАЙЛБАР
45. Иргэн хуулийн этгээдээс захиргааны байгууллагад гомдол гаргах хугацааг...................хоногийн дотор
байхаар тогтоож өгсөн байдаг. 1 оноо
a. 15 b. 30 c. 14 d. 45 e.10
ХАРИУЛТЫН ТАЙЛБАР
46. Аль нь захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах вэ? 3 оноо
a. Зохиогчийн эрхийг зөрчиж байгаа бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, худалдсан, түгээсэн, улсын
хилээр нэвтрүүлсний улмаас зохиогчид их хэмжээний хохирол учирсан бол b. Иргэн Э нь өөрийн
эзэмшлийн PRIUS 30 маркийн автомашиныг түрээсийн гэрээгээр Б-д шилжүүлэв. Гэтэл 1 сарын
дараа Б нь автомашиныг осолд оруулж дахиж унах аргагүй болгожээ. Тэрээр өөрийн өмч хөрөнгөд
халдсан гэж үзээд c. Иргэн Ц нь өөрийг нь ямар ч үндэслэлгүйгээр төрийн албанаас халсан гэж
үзээд d. Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар өөрийн мэдэлд шилжүүлэн авсан нь
тогтоогдвол e. Төр нь хүний тодорхой эрхийг хүлээн зөвшөөрөөгүй бол
ХАРИУЛТЫН ТАЙЛБАР
Иргэд хоорондын маргааны иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэдэг. Ийм учраас зөв хариулт
нь е буюу ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ.
Эс үйлдэл гэдэг нь хуульд заасан үүргийг гүйцэтгэхгүй байхыг хэлдэг ойлголт. Иймд зөв хариулт
нь А болж байна.
Гэм хор - Эд хөрөнгийн ба эд хөрөнгийн бус гэж ангилна.
Хохирол - Эрх зүйн зөрчлийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө,
аюулгүй байдалд учирсан үр дагавар
Хор уршиг - Хохиролын улмаас үүссэн үр дагавар
Зөв хариулт нь с буюу A2 , B3 , C1.
Иргэн хуулийн этгээдээс захиргааны байгууллагад гомдол гаргах хугацааг 30 хоногийн дотор
байхаар тогтоож өгсөн байдаг. Иймд зөв хариулт нь б буюу 30 хоног.
Захиргааны хэргийн шүүхэд иргэд захиргааны байгууллага, албан тушаалтны хоорондын
маргааныг шийдвэрлэдэг.
10
Элсэлтийн ерөнхий шалгалт -2019 он
47. Олон улсын харилцаанд оролцох үйл ажиллагааны чиглэлүүдэд хамааралгүйг олно уу. 1 оноо
a. Эдийн засаг, худалдаа b. Байгаль орчин c. Улс төр, эрх зүй d. Шинжлэх ухаан e.
Хүмүүнлэгийн
ХАРИУЛТЫН ТАЙЛБАР
48. НҮБ-ийн үндсэн зорилтуудыг нэрлэхдээ илүүц зүйл оруулсан бол аль нь вэ? 1 оноо
a. Гадаад худалдааг хөгжүүлж, ашиг олох b. Дэлхий дахинд энх тайван аюулгүй байдлыг сахин
хангах c.Үндэстэн улс орнуудын хооронд найрсаг харилцааг хөгжүүлэх d. Хүний эрх, эрх чөлөөг
зөрчих явдалтай тэмцэх e. Бичиг үсэг үл мэдэх, өвчин эмгэг, өлсгөлөн ядуурлыг даван туулахад
туслах
ХАРИУЛТЫН ТАЙЛБАР
49. Гадаад харилцаа, хамтын ажиллагаандаа нөөц бололцоог аль болох бүрэн дүүрэн дайчлан зохион
байгуулах шаардлага манай гадаад бодлогын ямар зарчим бэ? 1 оноо
a. Олон тулгуурт байх b. Тэнцвэртэй байх c. Үндэсний эрх ашигт нийцсэн байх d. Идэвхтэй байх
e.Эрх тэгш байх
ХАРИУЛТЫН ТАЙЛБАР
50. Боловсрол, шинжлэх ухаан, соёлын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилго бүхий НҮБ-ийн төрөлжсөн
байгууллагыг нэрлэнэ үү? 1 оноо
a. ЮНЕСКО b. Дэлхийн эрүүл мэндий байгууллага c. ЮНИСЕФ d. Хөгжлийн хөтөлбөр e. ЮНИДО
ХАРИУЛТЫН ТАЙЛБАР
51. Олон улсын харилцааны улс бус оролцогчид хамаарахгүй ойлголтыг олно уу? 2 оноо
a. Буддын шашны төвүүд b. Coca cola компани c. Тусгаар тогтносон улсууд d. Эмнести
интернейшнл e. Далай лам
ХАРИУЛТЫН ТАЙЛБАР
52. Монгол улсын гадаад бодлогын үзэл баримтлалд гадаад бодлогыг ямар төрлүүдэд ангилсан бэ? 2 оноо
a. Улс төр, эдийн засаг, шинжлэх ухаан, технологи, соёл, хүмүүнлэгийн b. Улс төр, эдийн засаг,
боловсрол соёл, хүмүүнлэгийн c. Хоёр талын ба олон талт хамтын ажиллагааны d. Бүс нутгийн ба
үндэстэн дамнасан e. Бүс нутгийн, олон улсын, тив дамнасан
ХАРИУЛТЫН ТАЙЛБАР
53. Монгол улсын Зүүн хойд Азийн /ЗХА/ улс орнуудтай харилцан ойлголцож хамтран ажиллах онцлог
нөхцлүүдэд аль нь тохирохгүй вэ? 1 оноо
a. Монгол улсын олон улсын нэр хүнд , байр суурийг бэхжүүлэхэд ЗХА-ийн улсуудын дэмжлэг нөлөө
их ач холбогдолтой b. Монголын гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын ихэнх хувийг ЗХА орнууд
эзэлдэг. c. Ихэнх орнууд нь өндөр хөгжилтэй, бие биетэйгээ хиллэн оршдог, өөрийн үл давтагдах
онцлогтой бүс нутаг d. Гадаад харилцааны бодлогын хаалттай зарчим, үйл ажиллагаа e. Эдгээр
улстай харилцан ойлголцож, хамтран ажиллаж туршлагаас нь суралцаж улс орноо хөгжүүлэх
бодлого МУ-ын гадаад харилцааны нээлттэй байх зарчимд нийцнэ.
ХАРИУЛТЫН ТАЙЛБАР
Байгаль орчин нь хамгийн илүүц хувилбар учраас зөв хувилбар нь б буюу БАЙГАЛЬ ОРЧИН.
НҮБ-н зорилгуудад дэлхий лахинд энх тайван, аюулгүй байдлыг сахин хангах, үндэстэн улс
орнуудын хооронд найрсаг харилцааг хөгжүүлэх , хүний эрх, эрх чөлөөг зөрчих явдалтай тэмцэх,
бичиг үсэг үл мэдэх, өвчин эмгэг, өлсгөлөн ядуурлыг даван туулахад туслах гэх зэрэгт орших
тул илүүц хувилбар нь а буюу гадаад худалдааг хөгжүүлж, ашиг олох.
Гадаад харилцаа, хамтын ажиллагаандаа нөөц бололцоог аль болох бүрэн дүүрэн дайчлан
зохион байгуулах шаардлага манай гадаад бодлогын идэвхтэй байх зарчим юм. Зөв хариулт нь d.
Боловсрол, шинжлэх ухаан, соёлын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилго бүхий НҮБ-ийн
төрөлжсөн байгууллага нь ЮНЕСКО юм. Зөв хариулт А.
Асуултад улс бус оролцогчид хамаарахгүй ойлголт гэж өгөгдсөн учраас ТУСГААР ТОГТНОСОН
УЛСУУД хамаарахгүй. Зөв хариулт нь c.
Монгол улсын гадаад бодлогын үзэл баримтлалд гадаад бодлогыг улс төр, эдийн засаг, шинжлэх ухаан,
технологи, соёл, хүмүүнлэгийн гэж ангилдаг. Зөв хариулт А.
Олон улсын харилцаа
11
Элсэлтийн ерөнхий шалгалт -2019 он
54. Монгол улс гуравдагч хөрштэйгээ хэзээнээс дипломат харилцаа тогтоож ирснийг зөв холбоно уу? 3
оноо
a Монгол улс ба АНУ-ын харилцаа
1 1990 онд
b Монгол улс ба Япон улсын харилцаа
2 1987 онд
c Монгол улс ба БНСУ-ын харилцаа
3 1972 онд
a. A2 B1 C3 b. A3 B2 C1 c. A3 B1 C2 d. A1 B3 C2 e. A2 B3 C1
ХАРИУЛТЫН ТАЙЛБАР
55. Монгол улс “ Мянганы сорилт”-ын сан хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлж ирсэн. Энэ нь аль улсын
тусламж дэмжлэг вэ? 1 оноо
a. Япон b. АНУ c. ОХУ d. Турк e. БНХАУ
ХАРИУЛТЫН ТАЙЛБАР
56. “Зөөлөн хүч”-ний төрлүүдийг дурьдахдаа илүүц зүйл оруулсан бол аль нь вэ? 3 оноо
a. Дипломат гадаад бодлого b. Соёл, боловсрол c. Бизнес инноваци d. Цэргийн e. Улс төрийн
үнэт зүйл, институцын хөгжил
ХАРИУЛТЫН ТАЙЛБАР
Монгол улсын Зүүн хойд Азийн /ЗХА/ улс орнуудтай харилцан ойлголцож хамтран ажиллах
онцлог нөхцлүүдэд гадаад харилцааны бодлогын хаалттай зарчим, үйл ажиллагаа
тохирохгүй. Зөв хариулт d.
Монгол улс ба АНУ-ын харилцаа - 1987 онд
Монгол улс ба Япон улсын харилцаа - 1972 онд
Монгол улс ба БНСУ-ын харилцаа - 1990 онд
Зөв хариулт A2 B3 C1 буюу е.
Монгол улс “ Мянганы сорилт”-ын сан хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлж ирсэн. Энэ нь
АНУ-н дэмжлэгтэй хэрэгжсэн. Зөв хариулт нь b.
Зөөлөн хүчний бодлогын төрлүүдээс илүүц нь цэргийн төрөл. Зөв хариулт d.
12
Элсэлтийн ерөнхий шалгалт -2019 он
ХОЁРДУГААР ХЭСЭГ. ХАРГАЛЗУУЛАХ ДААЛГАВАР
Санамж:
1. Энэ хэсэг сонгох даалгавар биш тул харгалзааг зөв тогтоож хариуг бөглөөрэй.
2. Зөв харгалзуулсан хариулт бүр 1 оноотой.
2.1 Нийгмийн өөрчлөлтүүдийг зөв харгалзуулна уу? /5 оноо/
a Нийгмийн дэвшил
1 Нийгэм түүхийн хурдац нь буурах хандлага бүхий сөрөг үр
дагавартай хөдөлгөөн
b Нийгмийн шинэчлэл
2 Нийгмийн амьдралын бүх хүрээг хамарсан тодорхой цаг хугацаан
дахь иж бүрэн суурь өөрчлөлт
c Нийгмийн ухралт
3 Нийгэм хүний амьдралын нөхцөл, чанар дээшлэх, амьдрах ухаан
төгөлдөрших зэрэг эерэг үр ашгийн цогц
d Нийгмийн хөдөлгөөн
4 Нийгмийн бодит байдлын дэс дараатай өөрчөлт хөдөлгөөн
e Нийгмийн үйл явц
5 Нийгэмд болон нийгмийн бүлгүүдэд гарч буй өөрчлөлтийг дэмжих,
эсвэл эсэргүүцэх зорилготой хамтын үйлдлүүдийн цогц
2.2 Соёлын даяаршлын талаарх ойлголтуудыг зөв харгалзуулна уу? /5 оноо/
a Соёлын даяаршил
1 Ард түмэн өөрийн соёлын хэм хэмжээ, зан үйл, хэл үнэлэмжийн
баримжааллыг ухаарч ойлгох, тэрхүү байр сууринаас өөрийгөө
ойлгох, соёлыг тээгч гэдгээ ухаарах байдал
b Соёлын орон зай
2 Эх хэлээрээ ярьж, өөрийн шашныг шүтэж, өөртөө хэрэгтэй зүйлээ
бүтээж туурвих бололцоог эдлэх
c Соёлын адилсал
3 Соёлын үнэлэмжүүдийн харилцан нөлөөллөөр бий болж байдаг
орчин ба улс үндэстэн, хүмүүсийн хамтын мэдрэмж
d Соёлын дархлаа
4 Улс орнуудын хоорондын харилцаа солилцоо эрчимжиж хэл, соёл,
техник технологийн нэгдэн нягтрах үйл явц эрчимтэй явагдаж
уламжлалт амьдралын хэв маяг сэтгэлгээнд өөрчлөлт гарах үзэгдэл
e Соёлын эрх чөлөө
5 Өөрийн үнэт зүйлсээ хамгаалж, оршин тогтнолоо бэхжүүлэн
баталгаажуулах чадвар
2.3 Макро эдийн засгийн асуудлуудыг зөв харгалзуулна уу? /5 оноо/
a Ажилгүйдэл
1 Иргэдийн худалдан авах чадвар муудж олон үйлдвэрийн газрууд
хаалгаа барьснаас Дорж ажилгүй болсон
b Мөчлөгийн
2 Уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулалт буурсантай
холбоотой томоохон уурхай хаагдаж олон уурхайчид ажилгүй
болсон
c Шилжилтийн
3 Ажиллах хүчний эрэлтээс нийлүүлэлт давсан үзэгдэл
d Бүтцийн
4 Баасан замын компанид ажилладаг ч өвлийн хугацаагаар ажил нь
түр хугацаагаар зогссон тул одоо ажилгүй байгаа
e Улирлын
5 Батын эхнэр аймгийн төвд ажиллахаар томилогдсон тул Бат
аймгийн төвд хэсэг хугацаанд ажилгүй болсон
2.4 А.Алмонд сонирхлын бүлгийн хэв шинжийг зөв харгалзуулна уу? /5 оноо/
a Сонирхлын бүлэг
1 Тодорхой зохион байгуулалтгүй хэсэг бөөн хүмүүсийн цугларалт,
бослого, үймээн
b Аномик
2 Зохион байгуулалтгүй боловч аномик бүлгээс ялгаатай нь хүмүүс
голдуу яс үндэс, угсаа гарал, арьс өнгө, шашин шүтлэг, нас хүйс
зэргээрээ хамрагддаг.
c Эвсэл холбооны
3 Хувийн эрх ашгийн төлөө бус, нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэх
зорилгоор сайн дураараа үүсгэн байгуулсан байгууллага. хөдөлгөөн
d Эвсэл холбооны бус
4 Цэрэг зэвсэглэл, арми, сүм хийд зэрэг субьектын шууд удирдлаган
дор зохион байгуулалттай үүсгэн байгуулагддаг
e Байгууллагажсан
5 Өөрийн гэсэн тодорхой зорилго, чиглэлд үндэслэгдсэн зохион
байгуулалттай бүлэг.
12c Б.Хэрлэн
A-3
B-2
C-1
D-5
E-4
A-4
B-3
C-1
D-5
E-2
A-3
B-1
C-5
D-2
E-4
A-3
B-1
C-5
D-2
E-4
Элсэлтийн ерөнхий шалгалт -2019 он
Нийгэм, нийгмийн харилцаа
Хувилбар А
1. Хүмүүсийн зохион байгуулалттай, чиг зорилготой харилцаа, тэдгээрийн үр дүнд бий болсон тогтвортой
нэгдэл, өөрийгөө байнга нөхөн сэргээж байдаг бие даасан тогтолцооны нийлбэр нь...............юм. 1 оноо
а. Нийгмийн бүтэц b.Нийгмийн харилцаа c. Нийгэм d. Нийгмийн хандлага e. Нийгмийн тогтолцоо
ХАРИУЛТЫН ТАЙЛБАР
2. Шинэ мэдлэг бүтээх, мэдлэгийг хойч үедээ дамжуулах, өсвөр үеийг нийгэмшүүлэх, боловсон хүчнийг
бэлтгэх нь нийгмийн аль институтын үүрэг вэ? 1 оноо
a. Гэр бүлийн b. Боловсролын c. Улс төрийн d. Эдийн засгийн e. Шашны
ХАРИУЛТЫН ТАЙЛБАР
3. Зөв тохируулна уу? 3 оноо
a Нийгмийн хэм хэмжээ
1 Нийгмийн бүлгийн олонхийн хүлээн зөвшөөрсөн хүлээлтэд
нийцсэн төлөв
b Нийгмийн гажуудал
2 Нийгэм нэгдэлтэй, тогтвортой оршин байхын тулд хүмүүс сахиж
мөрдөх шаардлага
c Аялдах үйлдэл
3 Нийгмийн бүлгийн олонх гишүүдийн хүлээн зөвшөөрсөн хэм
хэмжээ, хүлээлттэй үл нийцэх төлөв
a. A2 B3 C1 b. A3 B2 C1 c. A3 B1 C2 d. A1 B3 C2 e. A2 B1 C3
b. ХАРИУЛТЫН ТАЙЛБАР
4. Нийгмийг амьд биетэй төстэй хэмээн үзэж, эд эрхтэн нь тухайн амьд биеийг амьдруулахын төлөө үүрэг
гүйцэтгэж байдгийн адил нийгмийн институт нь нийгмийн болон бусад оршин тогтнолын төлөө тодорхой
үүрэг гүйцэтгэдэг гэсэн онол аль нь вэ? 1 оноо
a. Нийгмийн онол b.Шалтгаант чанарын онол c.Харилцан үйлдлийн онол d.Зөрчилдөөний
онол e. Бүтэц чиг үүргийн онол
Нийгмийн бүтэц гэдэг нь нийгмийн хэсэг, элементүүдийн хооронд бэхжсэн тогтвортой харилцаа холбоог
хэлнэ.
Нийгмийн харилцаа гэдэг нь нийгмийн бүлэг хоорондын эсвэл хувь хүн хоорондын харилцааг илэрхийлэх
ойлголт болно.
Нийгмийн тогтолцоо гэдэг нь үндсэн элемент нь хүмүүс, тэдгээрийн харилцаа холбоо харилцан үйлчлэл,
харилцаа болдог бүтээн байгуулалтыг хамрах ойлголтыг тодорхойлдог.
Иймд хамгийн зөв оновчтой хариулт нь Схувилбар буюу НИЙГЭМ болно.
Нийгмийн хэм хэмжээ гэдэг нь нийгэм нэгдэлтэй, тогтвортой оршин байхын тулд хүмүүс сахиж
мөрдөх шаардлага гэх ойлголт болно
Нийгмийн гажуудал гэдэг нь нийгмийн бүлгийн хүлээн зөвцөөрсөн хэм хэмжээтэй үл нийцсэн
байдлыг хэлэх бол
Аялдах үйлдэл гэдэг нь олонхийн хүлээн зөвшөөрсөн хүлээлтэд нийцсэн төлөв байдлыг хэлнэ.
Иймд зөв хариулт нь а буюу A-2, B-3, C1.
Зөв хариулт бол b буюу боловсролын институт болно.
Учир нь гэвэл шинэ мэдлэг бүтээх түүнийгээ хойч үедээ дамжуулах, боловсон үеийг бэлтгэх нь
БОЛОВСРОЛЫН ИНСТИТУТ-д хамаарах үүрэг болно.
Show answer
Auto Play
Slide 1 / 12
SLIDE
Similar Resources on Wayground
11 questions
Үндэсний бичиг
Lesson
•
10th Grade
12 questions
Монгол хэл 29
Lesson
•
6th - 7th Grade
11 questions
Untitled lesson
Lesson
•
7th Grade
1 questions
6 уран зохиол
Lesson
•
6th Grade
13 questions
9-р анги монгол хэл 1-р хичээл
Lesson
•
9th Grade
13 questions
zov bihih
Lesson
•
6th Grade
10 questions
Уран зохиол 6-р анги
Lesson
•
6th Grade
17 questions
Дарханы урлаг
Lesson
•
9th Grade
Popular Resources on Wayground
15 questions
Fractions on a Number Line
Quiz
•
3rd Grade
10 questions
Probability Practice
Quiz
•
4th Grade
15 questions
Probability on Number LIne
Quiz
•
4th Grade
20 questions
Equivalent Fractions
Quiz
•
3rd Grade
25 questions
Multiplication Facts
Quiz
•
5th Grade
22 questions
fractions
Quiz
•
3rd Grade
6 questions
Appropriate Chromebook Usage
Lesson
•
7th Grade
10 questions
Greek Bases tele and phon
Quiz
•
6th - 8th Grade
Discover more resources for History
7 questions
Lunar and Chinese New Year for Kids | Bedtime History
Interactive video
•
1st - 12th Grade
10 questions
Exploring the Causes of the Civil War
Interactive video
•
6th - 8th Grade
22 questions
Black History Month Luncheon
Quiz
•
6th - 8th Grade
35 questions
Ancient & Classical Greece 20-21
Quiz
•
6th - 8th Grade
10 questions
Exploring the Causes and Effects of the Great Depression
Interactive video
•
6th - 10th Grade
16 questions
Government Unit 2
Quiz
•
7th - 11th Grade
15 questions
The Age of Exploration
Quiz
•
7th - 10th Grade
10 questions
Exploring the Causes of the Civil War
Interactive video
•
6th - 10th Grade