
11,12 нийгэм
Authored by Enkhbold Zolzaya
Science
11th Grade
Used 42+ times

AI Actions
Add similar questions
Adjust reading levels
Convert to real-world scenario
Translate activity
More...
Content View
Student View
15 questions
Show all answers
1.
MULTIPLE CHOICE QUESTION
45 sec • 1 pt
“Телевизийн олон суваг олон нийтийн ухамсарт таалагдаж, тэднийг байлдан дагуулахын тулд америкчлал, европчлол, өрнөдийн элдэв уриа лоозон дэвшүүлэн, халамжлагч ивээгчийн дүрээр халхавчлан зүсэн зүйлээр довтолж байна” гэсэн монгол судлаачийн дүгнэлт нь дараах ойлголтоос алийг түлхүү илэрхийлж байна вэ?
Соёлын дархлаа сулрах шалтгаан
Соёлоо хадгалж үлдэх шалтгаан
Соёлын суурь зарчмын шалтгаан
Соёлын зөрчих хандлагын шалтгаан
2.
MULTIPLE CHOICE QUESTION
45 sec • 1 pt
“Хүнийг өдөр бүр телевизийн дэлгэц болон дэлхийн цахим сүлжээний шүүлтүүр муутай мэдээллээр угжаад байвал хүний, түүний эргэн тойрныхны мэдлэг туршлага, үнэт зүйл алдагдах нь илэрхий” гэсэн мэдээлэл нь дараах ойлголтоос алийг түлхүү илэрхийлж байна вэ?
Соёлоо эрхэмлэхийн шалтгаан
Соёлоо хадгалж үлдэх шалтгаан
Соёлын дархлаа сулрах шалтгаан
Соёлын зөрчих хандлагын шалтгаан
3.
MULTIPLE CHOICE QUESTION
45 sec • 1 pt
1970-аад оны II хагасаас энэхүү ойлголт нийгэм, хүмүүнлэгийн ухаанд хэрэглэгдэж эхэлжээ. Энэхүү ойлголтыг манай судлаачид “соёлын ижилсэл”, “соёлын өөрийншил” гэх зэргээр нэрлэдэг бол энэ нь аль ойлголт вэ?
Соёлын цочирдол
Соёлын өвөр төрх
Соёлын дархлаа
Соёлын даяаршил
4.
MULTIPLE CHOICE QUESTION
45 sec • 1 pt
Хүн бүрийн өвөрмөц боломжийг хүлээн зөвшөөрч, тэр бүрийг хөгжүүлэхээр тэмцэнэ гэдэг хүмүүний соёлын хөгжлийн үнэт ололт яах аргагүй мөн. Гэтэл одоо энэ ололтод аюул занал нөмрөөд байна. Хуурмаг эрх чөлөө нь хүнийг ганцаардуулж, хорвоо ертөнцөд итгэх юмгүй, айж хургасан нэгэн болгодог. Энэ нь аль сэтгэгчийн үзэл вэ?
A. Э.Кассирер
Дж.Кэмпбелл
Э.Фромм
К.Оберг
5.
MULTIPLE CHOICE QUESTION
45 sec • 1 pt
Хэн ч байгалиас заяасан засаглах эрх, өөрөөр хэлбэл, хэнд ч бусдыгаа захирах төрөлх эрх гэж байхгүй. Эрх бол хүн бүрд хамаарах ёстой. Хүнд төрөлхөөс заяасан гурван эрх байна. Энэ нь амьдрах эрх, эрх чөлөөтэй байх эрх, өмчлөх эрх юм. Энэ нь аль сэтгэгчийн үзэл вэ?
Э.Фромм
К.Оберг
Ж. Локк
Э.Кассирер
6.
MULTIPLE CHOICE QUESTION
45 sec • 1 pt
“...Манай малчид уламжлалт эд өлгийн зүйлс хэрэглэхээ больж байна. Жишээ нь айргаа хөхүүрэндээ эсгэхээ больж хятадын цэнхэр саванд эсгэдэг боллоо. Гэрийн бүслүүрээ малынхаа үс хялгасаар биш, хятадын дээсээр хийдэг боллоо, морио унахаа больж мотоцикл хэрэглэдэг боллоо...” Энэхүү эх сурвалжид соёлын ямар ойлголтыг хөндөж байна вэ?
Соёлын эрх чөлөө хязгаарлагдах
Соёлын цочирдолд орох
Соёлын адилсал идэвхжих
Соёлын дархлаа алдагдах
7.
MULTIPLE CHOICE QUESTION
45 sec • 1 pt
“...Өнөөдөр удам дагасан малчид цөөрч байна. Малчин айлын хүүхдүүд их дээд сургуульд сурдаг. Сургуулиа төгсөөд буцаж мал малладаггүй. Өнөөдөр 5 хүүтэй айлын 5 хүүхэд бүгд төв газар амьдарч, тэдний малыг зарын дагуу очсон туслах малчин маллаж байна. Мал малчин хоёр байх боловч, мал дагасан соёл, удам дагасан малчин хоёр ховордох гээд байна...” Дээрх эх сурвалжид соёлын ямар ойлголтыг хөндөж байна вэ?
Соёлын цочирдолд орох
Соёлын дархлаа алдагдах
Соёлын адилсал идэвхжих
Соёлын үйлдвэрлэл эрхлэх
Access all questions and much more by creating a free account
Create resources
Host any resource
Get auto-graded reports

Continue with Google

Continue with Email

Continue with Classlink

Continue with Clever
or continue with

Microsoft
%20(1).png)
Apple
Others
Already have an account?